Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 330

 

    Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би Скайтел ХХК-нынэхэмжлэлтэй С.Оргилмандахад холбогдох 402.000 төгрөг гаргуулах тухай иргэни хэргийг хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Цагдаагийн газар нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 04-р сард худалдах, худалдан авах гэрээг байгуулж тус гэрээнд ажилчидаа хамруулсан. С.Оргилмандах нь энэхүү гэрээнд хамрагдаж гар утас зээлээр худалдаж авсан юм. Гэтэл С.Оргилмандах нь гэрээний үүргээ үл биелүүлэн 399.000 төгрөгийг төлөлгүй биднийг хохироож байна.

Иймд С.Оргилмандахаас төлбөрийн үлдэгдэл болох 399.000 төгрөг, мөн нотариатын зардал 3.000 төгрөг, нийт 402.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ядамжав нь С.Оргилмандахын 402.000 төгрөгийн төлбөрийг эхний 3 сард тус бүр 100.000 төгрөгөөр, сүүлийн сард 102.000 төгрөгөөр тус тус төлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Хариуцагч С.Оргилмандах шүүхэд гаргасан тайлбартаа: Би Скайтел ХХК-ны Завхан салбарын захирал С.Ядамжавын ирүүлсэн 400.000 төгрөгийг 4 сарын хугацаанд багтаан төлүүлэх тухай хүсэлттэй танилцаж, уг хүсэлтийг хүлээн зөвшөөрч 4 сарын дотор төлбөрийг 4 хувааж төлнө гэжээ.

Ийнхүү хариуцагч С.Оргилмандах нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул түүний зөвшөөрлийгбаталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.2, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Скайтел ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага 402.000 төгрөгийг хариуцагч С.Оргилмандах 4 сарын хугацаанд төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 13727 төгрөгийн 6.355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 6.355 төгрөгийг, хариуцагчаас 6.355 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ