| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/01841/И |
| Дугаар | 210/МА2025/00289 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00289
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/05474 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох,
Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1212 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 406 дугаар тогтоолд *******-аас 19 тэрбум төгрөг гаргуулж Монгол Улсын Хөгжлийн банкинд олгож, төлбөр төлөгч шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 6 сараас явагдаж байгаа. Төлбөр төлөгч ******* нь төлбөрөө төлөөгүй учраас манай хувийн сууц дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж битүүмжлэгдэж хураагдсан байсан. Гэтэл өнөөдөр шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдааны мэдэгдлээ ирж ав гэхэд нь байшинг маань үнэлсэн үнэлгээ хэзээ гарсан гэдгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь биечлэн очиж, танилцаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй, үнэлгээ гарсан талаар мэдэгдээгүй.
Үнэлгээг шуудангаар 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрийн хаягаар явуулсан гэх боловч манайх тогтмол хүнтэй байдаг ба шуудан хүргэгч ямар нэгэн зүйл хүргэж ирээгүй байна. Өдөр шуудан хүргэгчтэй ярьж холбогдоход хаягийг нь олоогүй тул өгөөгүй, шийдвэр гүйцэтгэх газар руу нь буцаасан гэж хэлсэн. Миний бие 2007 онд хувийн сууцаа 710,000,000 төгрөгөөр авч байсан. Хөгжлийн банк 2017 оны 07 дугаар сард манай байрыг 1,200,000,000 төгрөгөөр үнэлж 443,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалж байсан. Өнөөгийн бодит зах зээлийн ханш нь газрын хамт 3 тэрбум байгаа. Зөвхөн 852 м.кв газар нь 1,500,000,000 төгрөг байхад бидний өмчийг үнэгүйдүүлж 7 өрөө хувийн сууцыг газартай нь нийт 1,567,000,000 төгрөгөөр үнэлж 70 хувьд нь буюу 1,096,900,000 төгрөгт дуудлага худалдаагаар худалдах гэж байгаад гомдолтой байна. Иймд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн *******-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үүсгэн ажиллагаа эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч *******-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч *******-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гуравдагч этгээд *******ийн эзэмшлийн нэгж талбарын 8016/0193 дугаартай 852 м.кв газрыг тус тус хурааж, шинжээчийн тогтоосон үнэ болох 1,567,000,000 төгрөгийн 70 хувь буюу 1,096,900,000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоож 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн анхны дуудлага худалдаанд оруулах явцад тус хөрөнгөтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаанд ороогүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан *******т холбогдуулан гаргасан *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн хороо, Үйлдвэрийн 2, Зайсангийн гудамж, од байршилтай, 263.17 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, *******ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамжинд байршилтай, нэгж талбарын ******* дугаартай 852 м.кв газар эзэмших эрхийг үнэлсэн *******-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч *******ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ээс шинжээчийн зардалд 3,861,809 төгрөг гаргуулж -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ******* нь 1,567,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн *******т мэдэгдээгүй мөн үнэлгээний тайланг үндэслэлгүй гэж 2 үндэслэлээр маргасан, харин хариуцагч шүүхэд үнэлгээний тайланг *******т мэдэгдсэн, үнэлгээ үндэслэлтэй гэж маргасан.
Шүүхийн шийдвэр нь тодорхой, хууль зүйн үр дагавар үүсгэж хууль хэрэглээний үр дүнг хэлбэржүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд тавигдсан шаардлагад нийцэх учиртай. Хэрэг маргааны талаар материаллаг, болон процессийн эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана.
Харин хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлын талаар бүрэн бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангадаг.
4.2. Нэхэмжлэгч *******т 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээний тайланг танилцуулахаар дуудаагүй, биечлэн, баталгаат шуудангаар, цахимаар, утсаар мэдэгдээгүй ба олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр, факсаар, хамтран амьдарч байсан нөхөр, хүү, бэр, ажилчид зэрэг өөр бусад хүнээр дамжуулан хүргүүлээгүй. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх дэх хаяг өөрчлөгдөөгүй, шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний тайланг хуульд заасны дагуу 3 хоногт хүргүүлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр буюу нэг cap 3 хоногийн дараа албадан дуудлага худалдаа болох гэж байна гэхдээ үнэлгээний тайланг мэдэгдсэн байна.
Түүнчлэн, хариуцагч *******ийн хоёр хаягаар /Хан-Уул дүүрэг, Төв аймаг/ мэдэгдсэн гэх боловч нэг шуудан нь хүргэгдээгүй буцсан, нөгөө шууданг нь хуульд зааснаар ямар хүн хэзээ авсан талаарх баримт хэрэгт байдаггүй юм.
Нэхэмжлэгчийн эд хөрөнгийг үнэлэх явцад газрын гэрчилгээ нь хүчингүй болсон байсан ба газаргүй хувийн сууцыг янз бүрээр үнэлж байсан зэргийг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
******* нь *******-ийн үнэлгээг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан. Мөн *******т 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4158/2467 тоот мэдэгдлээр Төв аймаг Эрдэнэ сум баг, Өгөөмөр тулгат гацаа байрны Хайрын бэлэг хаягаар 4158/2468 тоот мэдэгдлээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Green house хаус байрны хаягаар тус тус хөрөнгийн үнэлгээг баталгаат шууданд хийж шуудангийн тэмдэг даруулж баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд зааснаар явуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олон үнэлгээ хийгдсэн боловч үндсэн үнэлгээг баримталсан. *******-аас өндөр үнийн дүнтэй үнэлгээг гаргасан боловч анхан шатны шүүхээс тухайн үнэлгээг нотлох баримтаар үнэлээгүй.
Учир нь -ийн үнэлгээчинд хууль сануулаагүй байсан учраас анхан шатны шүүхээс хууль сануулсан 2 үнэлгээг жишиж авч үзсэн. Гэвч анхны үнэлгээг баримталж, хоёр дахь үнэлгээг хийлгэхдээ хууль сануулсан боловч шүүх жишиг болгож харсан учраас бага зэрэг үнийн зөрүү байх боломжтой гэж дүгнэсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн үнийн өсөлтөөс шалтгаалан 200,000,000 төгрөгийн зөрүүтэй үнэлгээ байх боломжтой гэж үзсэн. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, үйл баримтыг зөв тогтоож хэргийг шийдвэрлэсэн байна.
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01212 дугаар шийдвэрээр 17,971,105,343.96 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж, -д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,129,456,877.92 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 17,971,105,343.96 төгрөг гэснийг 18,985,062,911.83 төгрөг гэж, 2,129,456,877.92 төгрөг гэснийг 1,115,499,310.05 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /1хх154-210/
3.1. Хуулийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1408 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.
4. Хариуцагч байгууллагаас барьцааны зүйл болох *******ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, хороо, Үйлдвэр 2, Зайсангийн гудамж, од байршилтай, хувийн сууцны зориулалттай, 263.17 м.кв талбайтай, 2 давхар, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, мөн тус хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай 852 м.кв бүхий газрыг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 22261136/158-06 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22261136/09 дугаартай тогтоолоор хураах ажиллагаа хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд нийцсэн байна./1хх 82-85/
5. Хариуцагч нь 2023 оны 0 сарын 24-ний өдрийн 1/21 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор *******-ийн үнэлгээчин ыг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ./1хх90/
5.1. *******-ийн үнэлгээчин д шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид хуульд заасан эрх, үүргийг нь 2023 оны 0 сарын 25-ны өдөр тайлбарлан, танилцуулсан байна. /1хх91-92/
5.2. *******-ийн үнэлгээчин ын гаргасан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23/01 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан-д *******ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, хороо, Үйлдвэр 2, Зайсангийн гудамж, од байршилтай, хувийн сууцны зориулалттай, 263.17 м.кв талбайтай, 2 давхар, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, тус хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай 852 м.кв бүхий газар эзэмших эрхийн хамт 1,567,000,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хуульд заасан арга хэрэгслэлээр тогтоосон байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд нийцсэн байна./1хх 93-117/
6. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч тус хаягт байрлах хувийн сууц болон газрыг 1,567,000,000 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч нарт 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр *******ийн Төв аймаг, Эрдэнэ сум, баг, Өгөөмөр тулгат гацаа байр, хайрын билэг- болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус, АОС байр, гэсэн хаягаар тус тус мэдэгдлийг мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар баталгаат шуудангаар хүргүүлсэн байна./1хх121-122/
6.1. Нэхэмжлэгч ******* нь түүний дээрх 2 хаягаар хүргүүлсэн мэдэгдлийг хүлээн аваагүй гэж маргаж байх боловч Хан уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус, АОС байр, гэсэн хаягаар хүргүүлсэн мэдэгдэх хуудас нь тухайн хаягт эзгүй байсан гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх газарт буцаж ирсэн бол, Төв аймгийн Эрдэнэ сумын баг, Өгөөмөр тулгат гацаа байр, хайрын билэг- хаягаар хүргүүлсэн мэдэгдэх хуудас хариуцагч талд буцаж ирээгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн байх тул түүнийг хугацаанд нь хүргүүлсэнд тооцно.
7. Түүнчлэн, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/32 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ын дагуу төлбөр төлөгч *******-ийн гүйцэтгэх захирал болон ******* нарт анхны албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлжээ. /1хх123-125
8. Нэхэмжлэгч талаас -ийн 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан-г шүүхэд ирүүлсэн байх ба уг тайланд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 4,079,981,800 төгрөгөөр үнэлсэн байна. /1хх246-250, 2хх1-27/
8.1. Шүүхээс дээрх 2 үнэлгээний тайланг илт зөрүүтэй байна гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2023/21442 дугаар шүүгчийн захирамжаар маргаан бүхий эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэхээр шинжээчээр -ийг томилсон байна. /2хх32-35/
8.2. -ийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар маргаан бүхий хувийн сууц болон газрыг 1,756,841,136 төгрөгөөр үнэлсэн байна. /2хх57-82/
8.3. Дээрх 3 үнэлгээний тайланг харьцуулан дүгнэхэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн *******-ийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн байна.
Учир нь, нэхэмжлэгчээс ирүүлсэн -ийн үнэлгээний тайланг гаргасан үнэлгээчинд шүүхээс хууль тайлбарлаж, эрх үүрэг танилцуулаагүй бол харин шүүхээс томилсон -ийн үнэлгээний тайлан нь өмнө нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээний тайлангаас 1 жилийн дараа хийгдсэн зах зээлийн үнэлгээ байх тул цаг хугацааны хувьд хөрөнгийн үнэ ханш нэмэгдсэн үеийн үнэлгээг баримтлах боломжгүй юм. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийсэн *******-ийн үнэлгээчин ын үнэлгээний тайланг үндэслэл бүхий байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/05474 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ц.АЛТАНЦЭЦЭГ