| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0164/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/166 |
| Огноо | 2019-06-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 12.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/166
2019 06 21 2019/ШЦТ/ 166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуацай овогт Н.Бт холбогдох 1921000780161 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............................оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хуацай овогт Н.Б. /РД ................./
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Баян” зочид буудлын №09 тоот өрөөнд согтуугаар Ц.Цацралтуяаг согтуурсан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг нь далимдуулж хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон, мөн хохирогч Ц.Цацралтуяагийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн үед ухаан, мэдрэлээ алдталаа уусан байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Ц.Цацралтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр найз Ганчимэгтэй 19 цагийн орчимд уулзаад Ганчимэгийн найзынх нь гэр болох Хэрлэн сумын 7 дугаар баг 40 дүгээр байранд /тоотыг нь мэдэхгүй/ очсон. Очоод сууж байхад Ганчимэг нэг эрэгтэй найзтайгаа утсаар ярьж байгаад надад хандаж “манай эрэгтэй найзтай хамт уулзъя” гэхээр нь зөвшөөрч хамт 21 цагийн орчимд 29 дүгээр байрны гадаа уулзсан. Уулзах үед Н.Б гэх залуу нэг найзынхаа хамт явж байсан бөгөөд Ганчимэг, Н.Б хоёр ярилцаад караокед орохоор болоод үйлчилгээний төвд байрлах Венера төвийн караокед өрөө авч сууцгаасан. Бид нар орж суугаад дуу дуулж эхэлж 1 шил архи, 4 пивотай захиалж уугаад удалгүй 23 цагийн орчим архи пиво нь дуусахаар нь дахин Н.Б 1 шил архи хэдэн пиво захиалж дахин ууцгаасан. Ууж байхад Анар гэх залуу гараад орж ирэхдээ 1 шил архи авч оруулж ирэхээр нь би тухайн архинаас 2 хундага архи уугаад уусныхаа дараа согтоод өгсөн. Тэгээд нэг мэдсэн чинь шөнийн 02 цагийн орчимд эмнэлгийн хүлээн авах тасагт хэвтэж байсан. Би караокеноос гараад хаашаа явсанаа огт санахгүй байгаа юм. Тухайн караокед байхдаа архи уугаад согтсон. Миний хярзан урагдалтай, тухайн үед биеийн зарим хэсгээр хөхрөлттэй байсан. ...Би буудалд орсоноо огт санахгүй байгаа юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 19-20, 21-22 тал/
Гэрч Д.Анар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би ирсэн таксиндаа Зоригоог суулгаад Зоригоод хандаж “-би явлаа шүү орой болчихлоо-” гэхэд уурлаад байхаар нь “би чамайг хүргээд өгье, хаашаа явах юм бэ” гэхэд Зоригоо надад хандаж би “Баян” буудал оръё гэх хэлэхээр нь такситай буудал руу явсан. Удалгүй буудалд ороод 9 номерын өрөөг аваад тооцоогоо Зоригоо мобайл банкаар 25.000 төгрөг шилжүүлээд орцгоосон. Тэгээд би тэр хоёрыг оруулж өгчихөөд сууж байхад Зоригоо тухайн Цацрал гэх охин руу секс хийх гээд дайраад байсан. Тэр үед Цацрал над руу хараад нүдээ ирмээд байсан бөгөөд Зоригоо надад уурлаж “ чи гараад яв, 5 цагийн дараа уулзья” гэж хэлээд хөөгөөд байхаар нь гэр рүүгээ явсан. Гэр рүүгээ харих гэж яваад 19-р байрны ойролцоо явж байгаад гэнэт Зоригоог муу зүйл хийх гэж байна гэж бодогдоод 102 дугаар руу залгаж дуудлага өгчихөөд эргээд “Баян” буудал руу очиж байхад буюу буудлын үүдэн хэсэгт очиход Зоригоогийн “писда” гэх дуу тухайн охины хашгирч байгаа дуу гарахаар нь сандраад өрөө рүү нь ороход Цацрал гэх охин нь газарт хэвтсэн байдалтай, Зоригоо ямар ч хувцасгүй, цус болсон байдалтай өрөө нилэнхуйдээ цус болсон байсан. Тэгээд дахин цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд 02 цаг 10 минутанд ирээд эмнэлэг дуудаад Цацралыг авч явсан. ...Намайг өрөөнд ороход Н.Б би энэ охины бэлэг эрхтэн рүү гараа хийсэн, одоо энэ охин согтуу унтаж байгаа гэж хэлж байсан ...” гэжээ. /хх-ийн 23-24, 25 тал/
Гэрч Г.Нэргүй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 24 цагаар ажиллаж байхад шөнийн 01 цагийн орчимд гаднаас 2 залуу, 1 эмэгтэй орж ирсэн. Орж ирэхэд 1 залуу /Н.Б/, 1 эмэгтэй /Цацралтуяа/ хоёр нэлээн согтолттой, нэг залуу /Анар/ нь эрүүл байсан. Хоёр залуу нь нөгөө охиныг түшээд орж ирсэн. Орж ирээд эрүүл залуу нь “өрөө авах гэсэн юм, манай найз байгаа юм хөдөөнөөс ирсэн” гэж хэлэхээр нь 9 номерийн өрөөнд оруулсан. Төлбөр 25000 төгрөгийг согтуу залуу нь интернэт банкаар хийсэн. Тэгээд тухайн залуучууд ороод 20 орчим минутын дараа эрүүл залуу нь гараад яваад өгсөн. Удалгүй мөн 20 орчим минутын дараа нөгөө залуу эргэж орж ирээд цагдаа дуудаж байсан. Тэгэхээр нь эрүүл залуутай хамт илүү түлхүүрээр онгойлгож ороход өрөө цус болсон байдалтай охин газарт хэвтэж байсан, нөгөө залуу чармай нүцгэн байдалтай байхаар нь эмнэлэгт мэдэгдсэн...” гэжээ. /хх-ийн 33-34 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1072 тоот актын дүгнэлтэд:
1. Нил ягаан өнгийн дотоож дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн.
2. “Цэрэнчулуун Цацрал 21н/эм” гэж хаягласан арчдас, “Цэрэнчулуун Цацрал 21н/эм” гэж хаягласан шилэн наалдац эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй.
3. Нил ягаан өнгийн дотоож дээр хоёр буюу түүнээс дээш эрэгтэй хүний холимог гаплотип илэрч байна. Уг дотоож дээр илэрсэн холимог гаплотип дотор Н.Бийн гаплотип илэрч байна гэжээ. /хх-ийн 53-54 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 92 тоо актын дүгнэлтэд:
1.Ц.Цацралтуяагийн биед хамрын нуруу, уруул орчим, эрүү, зүүн мөр, зүүн хөх, баруун, зүүн бугалга, зүүн тохой, баруун, зүүн гуя, умдаг, баруун цавь, бүсэлхийн цус хуралт, бүсэлхийн зулгаралт, баруун, зүүн өгзөгний цус хуралт, хярзангийн 2-р зэргийн урагдал, үтрээний урагдал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрх гэмтлийн хярзангийн 2-р зэргийн урагдал, үтрээний урагдал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Ц.Цацралтуяа нь нян судлал болон ийлдэс судлалын шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй байна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна гэжээ. /хх-ийн 60-61 тал /
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 тал/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15 тал/
Н.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Н.Б нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Баян” зочид буудлын №09 тоот өрөөнд хохирогч Ц.Цацралтуяаг согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, мөн хохирогч Ц.Цацралтуяагийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би тухайн үед ухаан, мэдрэлээ алдталаа уусан байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Цацралтуяа, гэрч Д.Анар, Г.Нэргүй нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 92 тоо актын дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1072 тоот актын дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Бт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Бийг хохирогчийг согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Н.Бийг хохирогчийг согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Бт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. .
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Цацралтуяагийн бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн, мөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан боловч тэрээр шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Тус хэрэгт шүүгдэгч Н.Б нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байхгүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дотуур өмд /турсик/ 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Бийн ::::::::::::: тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хуацай овогт Н.Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Цацралтуяа нь шүүгдэгч Н.Боос хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дотуур өмд/турсик/ 1 ширхэгийг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ........................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгч өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ