Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1083

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Б.Нямсүрэн

улсын яллагч: М.Очбадрах

Хохирогч:Д.Б

шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Ганбат

шүүгдэгч: О.М   нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэрэгт Б овогт О М холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806098211335  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт О М, 19 оны 01 дүгээр  сарын 24-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд  төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам  бүл 5, ээж, эгч, дүү нарын  хамт тоотод  оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          О.М нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төв дээр Д.Б 680.000 төгрөгөөр зарж байсан годон гутлыг худалдаж авьяа төлбөрийг мобиал банкаар данс руу чинь шилжүүлье хэмээн хуурч 6800 төгрөг шилжүүлж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч  О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

         Хохирогч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  12  дугаар сард байсан. Энэ хүүхэд их даарсан явсан. Тэгээд гутал үзэж яваад над дээр ирээд гутал хэд вэ гэхэд нь би 680.000 төгрөргөөр ав гэж хэлсэн. Тэгээд миний хажууд байсан ахын данс руу хийсэн боловч ороогүй. Тэгэхлээр нь бид хоёр АТМ дээр очоод харсан чинь орсон байна гэж надад хэлэхээр нь би итгээд явсан. Дараа нь мэссэж ирэхгүй болохоор нь байж байтал орой болоход 6800 төгрөг орсон байсан. Тэгээд би Нарантуулын цагдаад очсон чинь хуулгыг нь авчих гэж хэлсэн. Миний хувьд хохирлыг барагдуулаад өгчихвөл энэ хүүхдийг хорьж цагдаад яах вэ, дахин ийм зүйл битгий хийж байгаарай гэж хэлье гэв.

         Шүүгдэгч  О.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Нарантуул зах ороод гутал авахаар болсон. Тэгээд гутлын төрөлжсөн худалдаагаар гутал үзэж байгаад гутал зардаг газрын баруун захын лангуун дээрээс годон саарал өнгийн гутлыг 680.000 төгрөгөөр авахаар болоод би өөрийн Хаан банкны 5279090376 данснаас мөнгийг нь мобайлаар утаснаас шилжүүлэхээр болсон. Би 6800 төгрөгийг уг хүний данс руу шилжүүлээд гутлаа аваад явсан. 680.000 төгрөг шилжүүлэх болоход мобайл банк алдаа заагаад байсан болохоор уг ахад алдаа заагаад байна гэж хэлсэн. Гэтэл уг ах нэгжгүй болохоор алдаа заагаад байдаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би ТҮЦ орж нэгж аваад уг ахын данс руу 680.000 төгрөг шилжүүлээд ах орсон байна уу гэхэд орсон байна гэсэн. Тэгээд би явчихсан. Явж байхдаа би дансаа шалгахад 6800 төгрөг шилжсэн байсан. Би бодохдоо уг ахын утсанд мессэж ирдэггүй юм байна гэж бодоод эргэж хэлэлгүй яваад өгсөн юм. Уг гутал нь одоо надад бараг шинээрээ байж байгаа гэжээ. /хх-ийн 13/

         Хохирогч Д.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 13.00 цагийн орчимд Бянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул зах дээр би 25 орчим насны залууд 680.000 төгрөгний үнэтэй годон гутал зарсан юм. Уг залуу мөнгөө мобайл банкаар шилжүүлнэ гэж хэлээд миний дансыг аваад явсан. Тэгтэл надад мессэж ирэхгүй байсан. Тэгэхээр нь уг залууг дагуулаад АТМ орж дансаа шалгах гээд явж байтал өөдөөс нар гялбаад байсан ба би түүнээс мөнгө чинь орсон болов уу гэхэд орсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд яваад өгсөн. Орой нь очоод дансаа шалгахад 6800 төгрөг л орсон байсан. Тэгээд би цагдаад хандсан юм. Би уг залууг өмнө нь харж байгаагүй юм байлаа гэжээ.  /хх-н 9-12/          

          ХААН банкны Ү.М депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 30-39/

        О.М гар утасны лавлагаа /хх-н 44-49/        

        О.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 40 /,

         О.М цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 23-28/

         О.М Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 16/, прокурорын тогтоол /хх-н 17-18/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 19-22/ зэрэг болно.

         О.М нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төв дээр Д.Б 680.000 төгрөгөөр зарж байсан годон гутлыг худалдаж авьяа төлбөрийг мобиал банкаар данс руу чинь шилжүүлье хэмээн хуурч 6800 төгрөг шилжүүлж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...гутал үзэж яваад над дээр ирээд гутал хэд вэ гэхэд нь би 680.000 төгрөргөөр ав гэж хэлсэн. Тэгээд миний хажууд байсан ахын данс руу хийсэн боловч ороогүй. Тэгэхлээр нь бид хоёр АТМ дээр очоод харсан чинь орсон байна гэж надад хэлэхээр нь би итгээд явсан. Дараа нь мэссэж ирэхгүй болохоор нь байж байтал орой болоход 6800 төгрөг орсон байсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч  О.М  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...м гутлын төрөлжсөн худалдаагаар гутал үзэж байгаад гутал зардаг газрын баруун захын лангуун дээрээс годон саарал өнгийн гутлыг 680.000 төгрөгөөр авахаар болоод би өөрийн Хаан банкны 5279090376 данснаас мөнгийг нь мобайлаар утаснаас шилжүүлэхээр болсон. Би 6800 төгрөгийг уг хүний данс руу шилжүүлээд гутлаа аваад явсан. 680.000 төгрөг шилжүүлэх болоход мобайл банк алдаа заагаад байсан болохоор уг ахад алдаа заагаад байна гэж хэлсэн. Гэтэл уг ах нэгжгүй болохоор алдаа заагаад байдаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би ТҮЦ орж нэгж аваад уг ахын данс руу 680.000 төгрөг шилжүүлээд ах орсон байна уу гэхэд орсон байна гэсэн. Тэгээд би явчихсан. Явж байхдаа би дансаа шалгахад 6800 төгрөг шилжсэн байсан. Би бодохдоо уг ахын утсанд мессэж ирдэггүй юм байна гэж бодоод эргэж хэлэлгүй яваад өгсөн юм гэсэн мэдүүлэг  /хх-ийн 13/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           О.М нь 680.000 төгрөгөөр  годон гутал худалдаж авна гэж хэлээд мобиалаар мөнгийг чинь шилжүүлье гэж хэлээд 6800 төгрөг шилжүүлж залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Түүний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн  зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         О.М нь 680.000 төгрөгнөөс 300.000 төгрөгийг шүүх хуралдаанаас өмнө төлсөн ба үлдэх 380.000 төгрөгнөөс урьд нь шилжүүлсэн 6800 төгрөгийг хасаж үлдэх 373.800 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлж баргадуулна гэж байх тул түүнээс  гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.            

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        О.М хураан авсан цэнхэр өнгийн автобусын карт, хар өнгийн зөөврийн цэнэглэгч, цэнхэр ууттай хуурай салфетька, цагаан өнгийн чихэвч, цагаан өнгийн цэнэглэгч, Самсунг эс-6 маркийн гар утас, улаан болон хар өнгийн үдээс тус бүр нэг ширхэг, 20000-тын мөнгөн дэвсгэрт 6 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 100 төгрөгийын дэвсгэрт 4 ширхэг, 50-тын дэвсгэрт 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

        О.М 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 25 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

      Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт  О М   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч залилан авсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар О.М оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 25 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.М авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурьдсугай.

 

7. О.М хураан авсан цэнхэр өнгийн автобусын каот, хар өнгийн зөөврийн цэнэглэгч, цэнхэр ууттай хуурай салфетька, цагаан өнгийн чихэвч, цагаан өнгийн цэнэглэгч,Самсунг эс-6 маркийн гар утас,улаан болон хар өнгийн үдээс тус бүр нэг ширхэг, 20000-тын мөнгөн дэвсгэрт 6 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 100 төгрөгийын дэвсгэрт 4 ширхэг, 50-тын дэвсгэрт 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.М 373.200 төгрөгийг гаргуулж Д.Батбаатарт олгосугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.М авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН