Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00187

 

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 182/ШШ2024/04807 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ******* ХХК-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилласан болон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуул******* хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь ******* ******* ХХК-д 2023 оны 08 сарын 16-ны өдөр туслах *******орын ажилд орж, сарын 1,000,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Тус ажилд орсноос хойш ******* ТӨХК-д 2 удаа, ХХК, Төв аймгийн Заамар сумын ******* ******* ТӨХК, Дорнод аймгийн Чойбалсан хотын ******* ******* ******* ХХК-уудад томилолтоор ажиллаж байсан.

1.2. Нэхэмжлэгч нь ******* ******* ХХК-д 2023 оны 12 сарын 20-ны өдрийг дуустал ажилласан ба 2023 оны 11, 12 сарын цалин болох 1,650,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хариуцагч нь олгоогүй, мөн нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлөөгүй.

1.3. Мөн нэхэмжлэгчийг туршилтын хугацаагаар ажиллуулсан, хариуцуулан өгсөн ажлуудыг хийж гүйцэтгэж байгаагүй ажил, үүргээ хүндэтгэн үзэх ш*******гаангүйгээр цаг тухайд нь биелүүлээгүй, энэ талаар удаа дараа сануулсан, мэргэжил, ур чадвараараа нягтлан бодогчийн албан тушаалдаа ханг*******гүй байсан, тайлан хоцроох, ажлын байранд удаа дараа согтуу ирж байсан, нээлттэй болон ха*******тай сануулж байсан гэдгийг нотолсон ямар ч үйл баримт байхгүй. Түүнчлэн ажилтан хэзээ ч ажил олгогчдоо бэлгийн дарамт учруулах ойлголт байхгүй.

1.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж заасан байхад хариуцагч нь 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 23/12 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, шуудангаар хүргүүлсэн талаар баримт байхгүй.

1.5. Иймд нэхэмжлэгч *******г ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул ******* ******* ХХК-д туслах *******орын ажилд эгүүлэн тогтоож, хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, мөн 2023 оны 11 сараас 12 сарын 20-ны өдөр хүртэлх ажилласан хугацааны цалинд 1,650,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* ******* ХХК нь *******ын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд нэхэмжлэгч *******тэй 2023 оны 08 сарын 15-ны өдөр 23/07 тоот тушаалын дагуу нягтлан бодогчийн албан тушаалд туршилтын хугацаатайгаар томилон ажиллуулсан.

2.2. Ажилтан нь туршилтын хугацаагаар ажиллахдаа хариуцуулан өгсөн ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, ажил, үүргээ хүндэтгэн үзэх ш*******гаангүйгээр цаг тухайд нь биелүүлээгүй ба энэ тухай нь удаа дараа сануулсан бөгөөд мэргэжил, ур чадвараараа нягтлан бодогчийн албан тушаалд ханг*******гүй байсан. Мөн тайлан хоцроох, хийж чадахгүй өдөржин ажлын цагаар дүрст дуудлага хийж эмэгтэй ажилчдыг хүсээгүй байхад нь танихгүй хүмүүст харуулах байдлаар бусдад бэлгийн дарамт үзүүлдэг, харилцагч байгууллагуудад өөрийн хувийн бизнес ажлаа сурталчлах зэрэг алдаа дутагдал удаа дараа гаргаж байсан.

2.3. Нэхэмжлэгч нь үүгээр зогсохгүй ажлын цагаар ажлын байранд удаа дараа согтуу ирж хүндэтгэх ш*******гаангүйгээр хоёр ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан зэрэг ш*******гаанаар ноцтой зөрчлийг гаргасан. Хариуцагч байгууллагаас дээрх зөрчлүүдэд ха*******тай болон нээлттэй сануулах арга хэмжээ удаа дараа авсан тул 2023 оны 11 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

2.4. ******* нь ******* үйлдвэр ТӨХК, ХХК, ******* ******* ТӨХК зэрэг хөдөө орон нутгийн компаниуд дээр томилолтын багт орж явсан нь үнэн боловч гүйцэтгэсэн ажил байхгүй, мэдлэг туршлага дутмаг, ажлын цагаар хий сэлгүүцэх, согтуу байх зэрэг алдаа дутагд*******ай байсан хэдий ч бид түүнийг үл хамааран урьдчилгаа цалинг нь олгосон.

2.5. Байгууллагын томилолтоор ажиллах журамд томилолтоор ажилласан ажилчид томилолтын тайлан бичиж, хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгдөг боловч ******* нь томилолтоор болон хотод ажилласан хугацаанд нэг ч ажлын тайлан бичиж ирүүлээгүй байдаг.

2.6. Түүнчлэн манай байгууллага гүйцэтгэлээр цалинжиж ажилладаг бөгөөд cap бүр урьдчилгаа цалин болгож тогтмол дүнгээр олгодог бөгөөд хагас жил болон жилийн эцэст гүйцэтгэлийг үнэлэн үлдэгдэл цалин болон урамшуул******* цалин олгодог.

2.7. Гэвч *******д компаниас урьдчилгаа цалин болох 2,417,391 төгрөгийн цалин олгохоор тооцож, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар суутган гарт 2,081,917 төгрөг олгосон ба нийт ажилласан ажлын үнэлгээ нь 1,259,814 төгрөг байсан ч бид гүйцэтгэлийн цалинг илүү олгосон.

2.8. Нэхэмжлэгчийг цаашид ажиллуулах боломжгүй, энэ тухай уулз******* хийж мэдэгдсэн тул 2023 оны 11 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон 2023 оны 11 сарын 13-ны өдрөөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 157 дугаар зүйлийн 157.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус заасныг баримтлан ******* ******* ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2023 оны 11, 12 дугаар сард ажилласан цалин 1,650,000 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай *******гийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн. Ингэхдээ 2023 оны 10 сарын 17-ны өдөр буюу тухайн өдрийн ажилчдын хурлын тэмдэглэл дэх ... Гүйцэтгэх захиралд уламжлахаар шийдвэрлэв гэх агуулгатай нэхэмжлэгч нь танилцсан тул энэ үеэс нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн учир шаардлага гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж тайлбарлажээ.

4.2. Уг хурлын тэмдэглэл өөрөө нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл хэлэлцэх асуудал дотор нэхэмжлэгч тэй холбоотой асуудлыг хэлэлцэх тухай тусгаагүй байж хурлын тэмдэглэлийн арын хуудсанд шахаж гараар бичсэн байгаагаас сүүлд агуулга нэмж бичсэн гэж харагдаж байгаа. Учир нь тухайн өдрийн хуралд нэхэмжлэгч нь байсан бөгөөд тус хурлаар нэхэмжлэгчтэй холбоотой асуудлыг огт хэлэлцээгүй, тийм зүйл бодит байдал дээр болоогүй гэдгийг нэхэмжлэгчийн зүгээс тайлбарладаг. Анхан шатны шүүх энэхүү нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь зөв үнэлж чадаагүй.

4.3. Тухайн 2023 оны 10 сарын 17-ны өдрийн хурал дээр гэх хүнээс нэхэмжлэгчид сануулга өгөх маягтайгаар тэмдэглэлд тусгагдсан байдаг боловч нэхэмжлэгчээс хариу өгсөн, тайлбар хэлсэн зүйл байдаггүйг бас анхаарч үзэхийг хүсч байна.

4.4. 2023 оны 10 сарын 17-ны өдөр хариуцагч компанийн гүйцэтгэх захирал ч биш. зүгээр нэг ажилтны өгсөн сануулгатай танилцсан болон гийн тамхины цэг дээр нэхэмжлэгчид ажлаа өггэж хэлсэнг сонсоод нэхэмжлэгч нь маргаан үүсгээд явах байсан, энэ үеийг нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн үе гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Энэ үеэс нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн гэж үзвэл 2023 оны 11 сарын 13-ны өдрийн ажлаас халсан тушаалыг хэрхэн үнэлээд, яаж холбогдоод байгаа нь ойлгомжгүй байна.

4.5. Түүнчлэн анхан шатны шүүх гэрч н.гийн ХХК болон ******* ******* ХХК нар нь хэдийгээр тусдаа компани ч нэг дор оффислож ажилладаг бөгөөд ХХК-ийн гүйцэтгэх захирал нь хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч гийн төрсөн охин. Эдгээр 2 компанийн ажилчид нь хоорондоо холилдох буюу нэг нь нөгөөгийнхөө ажлыг хийх тохиолдол байдаг тухай гэх мэдүүлгийг зөв үнэлж дүгнээгүй.

4.6. Ажлын байрны бэлгийн дарамт-ыг ажлынхаа бараг бүx охидуудад учруулдаг гэх нэхэмжлэгч г 2023 оны 11 сарын 13-ны өдөр ажлаас халчихаад 12 сарын 05-ны өдөр нийт ажилчдын Монита-д оруулж, 2023 оны 12 сарын 19-ний өдөр шинэ жилийн арга хэмжээнд орох эсэхийг нь асууж тодруулан фэйсбүүкийн групп чатдаа байлгаж байсанд шүүх огт дүгнэлт хийгээгүй.

4.7. Нэхэмжлэгч нь 2023 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд 2023 оны 11 сарын 13-ны өдөр халагдаагүй болох нь 2023 оны 12 сарын 20-ны өдөр ******* гэх ажилтанд явуулсан ХХК-тай холбоотой эксел файл бүхий мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагч компанийн ажилчдын фэйсбүүкийн групп чатад хийсэн үзлэгийн тэмдэглэл, хариуцагчийн удаа дараагийн зөрүүтэй тайлбарууд нь түүний бодит байдлыг зохиомлоор гуйвуулж байгааг нотлох нэг хүчин зүйл болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2023 оны 12 сарын 20-ны өдөр ажлаас гарсан бөгөөд үүнээс 6 хоногийн дараа 3-н т******* хороонд хандаж, улмаар 2024 оны 01 сарын 18-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан байдаг тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна.

4.8. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч г туршилтын 3 сарын хугацаатайгаар нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн боловч *******орын туслахаар ажиллаж байгаа нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. гэж дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс дээрх ажилд томилох тухай тушаал бодитоор байгаагүй. Энэ нь нэхэмжлэгчийг анхнаасаа аман тохиролцоогоор *******орын туслахаар сарын 1,000,000 төгрөгийн үндсэн цалинтайгаар ажилд авсан болох нь хариуцагч байгууллагын дансны хуулга, хариуцагчийн төлөөлөгчийн *******орын туслахын ажил хийж байсан гэх тайлбараар ханг*******тай нотлогдож байгаа болно.

4.9. Нэхэмжлэгч г ажлын байрны бэлгийн дарамт учруулсан гэж шүүх дүгнэсэн. Ингэхдээ хариуцагч компанийн ажилчдын мэдүүлэг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг гол нотлох баримт болгосон.

4.10. Гэрчүүд бүгд ашиг сонирхлын зөрчилтэй бөгөөд энэ хэрэгт хувийн сонирхол байх боломжтой. Мөн гэрчүүдийн мэдүүлэг нь ихэнхдээ манай охидууд тэгж ярьдаг гэх дам яриа дээр үндэслэсэн байдаг бөгөөд яг бэлгийн дарамтаас болж хохирсон гэж гомдол гаргасан факт байдаггүй, гэрчүүдийн мэдүүлгийг заах эх сурвалж хавтаст хэрэгт авагдаагүй, энэ тохиолдолд хариуцагч нь ажилчидтайгаа харилцан тохиролцоод нэхэмжлэгчийг гүтгэж байвал яах вэ гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй.

4.11 н.г гэрчээр асуух хүсэлтийг сүүлд гаргасан бөгөөд яагаад гэдгийг шүүгч асуухад хариуцагчийн өмгөөлөгч хэлэхдээ н. нь г бэлгийн дарамт учруулдаг гэдгийг мэддэг болохыг сүүлд мэдсэн учраас одоо л хүсэлт гаргаж байна. гэж хэлсэн байдаг. Эндээс үзэхэд нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэлд гийн хувьд хамааралгүй гэдэг нь ханг*******тай тогтоогдоно.

4.12. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. ******* ******* ХХК-ийн нийт ажилчдын 2023 оны 10 сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд ... гүйцэтгэх захиралд уламжлахаар шийдвэрлэв гэх агуулгатай нэхэмжлэгч ******* хуралд сууж, хурлын тэмдэглэлтэй танилцаж, гарын үсэг зурсан.

5.2. Энэ үеэс нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн гэж үзэж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Ажилчдын хурлын тэмдэглэл нь хөдлөшгүй нотлох баримт бөгөөд ******* өөрийн биеэр ажилчдын хуралд сууж, хурлын тэмдэглэлтэй танилцаж, гарын үсэг зурсан.

5.3. Мөн нийт ажилчдын хурлаар удаа дараа *******д өгсөн ажил үүргийг хүндэтгэн үзэх ш*******гаангүйгээр биелүүлэхгүй байгаа тухай сануулга өгч байсныг ажилчид гэрчлэх ба тухай бүрд нь тэмдэглэл үйлдэж байгаагүй тул манай байгууллагын архивын баримт бичгээс *******д сануулга өгч байгаа цорын ганц хурлын тэмдэглэлийг ямар нэгэн засвар, өөрчлөлт хийлгүйгээр шүүхэд нотлох баримтаар өгсөн.

5.4. ******* 2023 оны 11 сарын 13-ны өдрөөс хойш ажилдаа ирж ирцээ бүртгүүлээгүй, ажилдаа ирсэн гэх нотлох баримт хэрэгт байхгүй. ******* ... ажлаа 2023 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл хийж байсан. Энэ өдөр нягтлан бодогч *******т мэйл явуулсан гэх боловч ******* нь ******* ******* ХХК-ийн ажилтан биш, ХХК-ийн нягтлан бодогч ажилтай нэгэн бөгөөд түүнд илгээсэн гэх файл нь ******* ******* ХХК-тай ямар ч хамааралгүй, *******аас авсан өөрийнх нь файлыг буцаан явуулсан хэрэгцээгүй файл байсан.

5.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт ...Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван т******* хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч 2024 оны 11 сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гарснаас хойш хуулиар тогтоосон хугацаанд тус хороонд хандалгүй ба хуульд заасан урьдчилан шийдвэрлэх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх ш*******гаангүйгээр хэтрүүлсэн. *******г ...ажлаас чөлөөлсөн тушаалаа ав гэсэн боловч аваагүй атлаа өөр газруудад гомдол гаргаж явсан.

5.6. ******* ******* ХХК *******г 2023 оны 11 сарын 13-ны өдөр ажлаас халсан тушаал гаргаж, түүнийг тушаалаа гардаж авах талаар мэдэгдсэн ба нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаалаа гардаж аваагүй. ******* ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж аваагүй боловч түүнийг 2023 оны 12 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн гэж болох нь Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван т******* хорооны шийдвэрээр тогтоогдож байна.

5.7. Түүнчлэн тэрээр ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван т******* хороонд гаргалгүй шууд шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 01 сарын 25-ны өдөр 01815 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ингээд ******* нь Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван т******* хороонд гомдол гаргасныхаа дараа 2024 оны 04 сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хаана хандаж гомдол гаргах ёстой гэдгээ мэдсээр байж өөр байгууллагыг сонгож гомдол гаргасан үйлдэл нь түүний шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснийг зөвтгөх үндэслэл болохгүй гэдгийг анхаарч үзнэ үү. Энэ талаар гарсан Улсын Дээд шүүхийн тогтоол байдаг.

5.8. Иргэн нь ******* ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд тухайн үед гүйцэтгэх захирал биш үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байсан ба нийт ажилчдын хурал дээр *******г ... ажлын цагаар дүрс дуудлага хийж, эмэгтэй ажилчдыг хүсээгүй байхад танихгүй хүмүүст камераар харуулдаг, бусдад бэлгийн дарамт үзүүлдэг, ажлын байранд байнга согтуу ирдэг, хүндэтгэн үзэх ш*******гаангүйгээр ажил тасалдаг учир үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй тухай хэлснийг ажилчдын хурлын тэмдэглэлд тусгасан. Мөн энэ талаар шүүх хуралдаанд оролцсон гэрч нар нотолсон.

5.9. Хариуцагч ******* ******* ХХК цөөхөн ажилтантай тул жил бүр шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ зөвхөн тухайн үед ажиллаж байгаа ажилчдын хүрээнд зохион байгуулдаггүй ба үүсгэн байгуулагдсан цагаас хойш ажиллаж байсан болон ажиллаж байгаа ажилчдын хүрээнд зохион байгуулдаг. Тус шинэ жилийн баярын хөтөлбөрийн нэг хэсэг нь монита зохион байгуулах үйл ажиллагаа байсан. Иймд шинэ жилийн баярын үйл ажиллагаа явагдахаас 1 сарын өмнө монита зарлаж, *******г ажиллаж байсан гэдэг утгаар тухайн шинэ жилийн зохион байгуулах комиссын ажилтан чатаар асуусан байсан. Энэхүү албан бус чатын агуулга хэн нэгнийг ажиллаж байсан гэдгийг нотлох баримт болохгүй.

5.10. Түүнчлэн нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа нэг ч үүрэг даалгавар хийж гүйцэтгэж байгаагүй. Мөн ажлын цагаар эмэгтэй ажилчдад бэлгийн дарамт үзүүлдэг талаар нотолсон баримт хэрэгт ханг*******тай авагдсан. Мөн хариуцагчаас *******г ажиллаж байх хугацаанд урьдчилгаа цалинг таср*******гүй олгосон. *******гийн бэлгийн дарамтын гол хохирогч манай байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан. анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа *******гийн хэлсэн үг, үйлдэл бүрийг тодорхой хэлсэн ба тус тайлбар нь шүүхийн шийдвэрт тусгагдсан. Мөн манай байгууллагын эмэгтэй ажилчид өөрт тохиолдсон бэлгийн дарамтын талаар гэрчилсэн.

5.11. Хариуцагч ажлаас чөлөөлөх тушаалыг нөхөж гаргасан талаар няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Ажилчдын хурлын тэмдэглэлд засвар орлуулсан гэж байнга ярьдаг боловч үүнтэй холбоотой няца******* хийж, нотлох баримт гаргаж өгөөгүйн зэрэгцээ ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Бэлгийн дарамт үзүүлэх үйлдлийг зөвхөн ажил олгогчийн зүгээс хийдэг мэтээр тайлбарлаж байгаа нь өрөөсгөл.

5.12. Нэхэмжлэгч тал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарыг нотлох баримт биш гэж маргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохигчийн гаргасан тайлбар, мэдүүлгийг нотлох баримтаар үнэлнэ гэж заасан. Анхан шатны шүүх хуралдаанд ******* ажиглагчаар оролцсон ба итгэмжлэгдсэн төлөөлөгчийнхөө хажууд суусан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн эсрэг ноцтой зүйл ярьж байхад ******* ямар нэгэн байдлаар няца******* хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2023 оны 11, 12 сард ажилласан цалин 1,650,000 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... хамт ажиллаж байгаа эмэгтэйчүүддээ бэлгийн дарамт үзүүлсэн, ажлын байранд согтуу ирэх, ажил таслах, мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй байсан учраас 2023 оны 11 сарын 13-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ******* ХХК-ийн захирлын 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 23/12 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

 

4. Хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба хариуцагч нь ... ******* хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй ... гэсэн татгалзал нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

5. Ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.

 

5.1. Ажилтныг ажлаас халсан тушаалд дурдсан ноцтой зөрчлөөс архидан согтуурсан, мөн ажил тасалсан, ажил үүргээ ханг*******гүй гүйцэтгэсэн гэсэн зөрчлийг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн баримтаар нотлоогүй.

 

5.2. Анхан шатны шүүх гийн ... ******* ******* ХХК, ******* үйлдвэр ТӨҮГ-уудад хамт томилолтоор ажиллаж байхдаа буудлын өрөөнд амарч байхад миний өрөөнд шөнө нүцгэн орж ирээд миний бэлэг эрхтэн ажилладаггүй гэж хэлээд өвөрт орж намайг тэвэрч, үнссэн. Тэгэхэд надад үнэхээр таагүй мэдрэмж төрсөн ... Мөн хүсээгүй байхад тэвэрч авах, үнсэх зэрэг үйлдлүүдийг удаа дараа гаргасан. Би өвөрт орж ирсэн асуудлаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргана гэхэд чи бид хоёр 50 гарсан хүмүүс битгий гомдол гаргаач гээд уучлал гуйгаад байхаар нь гаргаагүй ... гэх тайлбар, гэрч *******гийн ... 2023 оны 11 сарын 13-ны өдөр миний төрсөн өдрөөр ******* ах намайг тэвэрч аваад үнсээд ингэж нэг чамайг үнсэх боломж олддог байх гэж, эцэст нь нэг хүслээ гүйцээлээ гэж хэлсэн нь надад таалагдаагүй ... гэсэн мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, бэлгийн дарамт үзүүлсэн үйл баримтыг зөв тогтоосон.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд бие биедээ хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үгээр, биеэр, цахимаар болон бусад хэлбэрээр илэрхийлэх зэргээр бэлгийн дарамт үзүүлэхийг хориглохоор зохицуулжээ.

 

Хариуцагч нь ... гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарт үндэслэн бэлгийн дарамт үзүүлсэн гэснийг тогтоосон нь үндэслэлгүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй. Бэлгийн дарамтад өртсөн этгээдийн мэдүүлэг, тайлбар нь бэлгийн дарамт үзүүлсэн болохыг нотлох шууд нотолгоо болох ба хэргийн бусад баримтаар давхар нотолсон байхыг шаардахгүй.

 

Тодруулбал, бэлгийн дарамтад өртсөн этгээд болон дарамт үзүүлсэн этгээдийн хооронд үүссэн ёс бус харилцааг бусад баримтаар тогтоох боломжгүй тул гэрчийн мэдүүлгийг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн.

 

Талуудын хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 42 дугаар зүйлийн 42.2.3-т зааснаар бэлгийн дарамт үзүүлэхийг хориглосон тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

6. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн дүгнэлтийг зөвтгөнө.

 

Нэхэмжлэгч нь 2024 оны 01 сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван т******* хороонд гомдол гаргасан, 2024 оны 01 сарын 08-ны өдрийн хуралдааны 24/01 дугаартай шийдвэр гарч, Чингэлтэй дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 25-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүхийн 2024 оны 02 сарын 22-ны өдрийн 00066 дугаар тогтоолоор хангахгүй орхиж, захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь мөн 2024 оны 04 сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван т******* хороонд гомдол гаргаж, улмаар 2024 оны 04 сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, гомдол гаргах хугацаа дууссан гэж дүгнэсэн буруу.

 

Учир нь хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргуулсан талаар баримтыг шүүхэд гаргаагүй, ******* нь Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван т******* хороо болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гомдол гаргаж байсан зэргийг нэгтгэн дүгнэхэд шүүхэд гомдол гаргах хугацаа дуусаагүй, тасалдсан гэж үзнэ.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т ... гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох гэж заасан.

 

*******г 2023 оны 11 сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлсөн атлаа ажилласан хугацааны цалин буюу 2023 оны 11 сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөх өдрийг хүртэл ажлын 9 хоногийн цалин хөлсийг олгоогүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т зааснаар *******г ажилд томилох тухай тушаал болон Хөдөлмөрийн гэрээ /******* гарын үсэг зураагүй/-нд заасан хэмжээгээр буюу 800,000 төгрөгөөр тооцож, нэг өдрийн дундаж цалин хөлс 37,209 төгрөг, нийт ажлын 9 өдрийн цалин хөлс 334,881 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн ажилласан хугацааны буюу ажлын 9 хоногийн цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасанд нийцнэ.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасныг баримталж, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэг нь шаардах эрхэд хамаарахгүй тул хассан өөрчлөлт оруулна.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 19-ны өдрийн 182/ШШ2024/04807 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх за*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 43.2.1, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус заасныг баримтлан ******* ******* ХХК-аас 334,881 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн ажилласан хугацаа буюу 2023 оны 11 сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг хариуцагч ******* ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс 2023 оны 11, 12 сард ажилласан цалингийн үлдэгдэл 1,315,119 төгрөгт холбогдох хэсэг болон урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг хариуцагч ******* ******* ХХК-д даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь за*******ыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 10,696 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад за*******ыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хян*******ын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хян*******ын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР