Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 354

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 10 сарын 05                         Дугаар 354                                        Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Хүсэлт гаргагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг Далангийн 4-36 тоотод оршин суух ЛБ62111509 регистртэй, Балжир овогт Лхамжавын Эрдэнэрагчаа

 

 ”Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2016.10.04-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Эрдэнэрагчаа, нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч Л.Эрдэнэрагчаа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн. Цэцэрлэгийн багшийн сургууль төгсөж ирээд 1980 оны 11 дүгээр сарын 10-аас 1983 оны 08-р сарыг дуустал Мөнххаан сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байгаад Баяндэлгэр сум руу аав, ээжийн хамт шилжиж Баяндэлгэр сумын цэцэрлэгт 1983 оны 09 дүгээр сарын 01-ээс 1985 оны 11 дүгээр сарын 10-ыг хүртэл хүмүүжүүлэгч багшаар, 1985 оны 11-р сарын 11-ээс 1986 оны 09 дүгээр сарыг дуустал Баяндэлгэр сумын сургуульд бичээч, лаборантаар, 1986 оны 10 дугаар сарын 13-аас 1989 оны 09-р сарын 01-ийг хүртэл Баяндэлгэр сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 09-р сарын 01-ээс 1989 оныг дуустал Баруун-Урт сумын 4 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийн тушаалууд бүрэн бичигдсэн боловч усанд норж бичиг нь бүдэг болсны улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд намайг 1980 оны 11 дүгээр сарын 10-аас 1983 оны 08-р сарыг дуустал Мөнххаан сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1983 оны 09 дүгээр сарын 01-ээс 1985 оны 11 дүгээр сарын 10-ыг хүртэл Баяндэлгэр сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1985 оны 11-р сарын 11-ээс 1986 оны 09 дүгээр сарыг дуустал Баяндэлгэр сумын сургуульд бичээч, лаборантаар, 1986 оны 10 дугаар сарын 13-аас 1989 оны 09-р сарын 01-ийг хүртэл Баяндэлгэр сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 09-р сарын 01-ээс 1989 оныг дуустал Баруун-Урт сумын 4 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Балжир овогт Лхамжавын Эрдэнэрагчаа нь 1980 оны 11 дүгээр сарын 10-аас 1983 оны 08-р сарыг дуустал Мөнххаан сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1983 оны 09 дүгээр сарын 01-ээс 1985 оны 11 дүгээр сарын 10-ыг хүртэл Баяндэлгэр сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1985 оны 11-р сарын 11-ээс 1986 оны 09 дүгээр сарыг дуустал Баяндэлгэр сумын сургуульд бичээч, лаборантаар, 1986 оны 10 дугаар сарын 13-аас 1989 оны 09-р сарын 01-ийг хүртэл Баяндэлгэр сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 09-р сарын 01-ээс 1989 оныг дуустал Баруун-Урт сумын 4 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2013.09.29-ний өдрийн 230/15 тоот лавлагаа, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 25 тоот тушаал, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 27 тоот тушаал, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 8 жилийн дунд сургуулийн багш ажилчдын 1986 оны 1-р сард ажилласан хоногийн тодорхойлолт, Баяндэлгэр сумын хүүхдийн цэцэрлэгийн 1986 оны 11-р сарын ажлын цагийн баланс, Баяндэлгэр сумын хүүхдийн цэцэрлэгийн 1986 оны 12-р сарын ажлын цагийн баланс, Баруун-Урт сумын 4-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 09-р сарын 11-ний өдрийн 24 тоот тушаал, Баруун-Урт сумын 4-р цэцэрлэгийн 1989, 1990 оны цалингийн тооцооны карт, Л.Эрдэнэрагчаагийн хөдөлмөрийн дэвтэр, тухайн үед хамт ажиллаж байсан гэрч Ц.Туяагийн шүүхэд өгсөн “.  .  . Би 1983-1996 оныг хүртэл Баяндэлгэр сумын яслийн сувилагчаар ажиллаж байсан. Л.Эрдэнэрагчаа бид хоёр 1-8-р анги хүртэл хамт нэг ангид сурч байсан. Л.Эрдэнэрагчаа Мөнххаан сумын цэцэрлэгт ажиллаж байгаад 1983 онд Баяндэлгэр суманд шилжин ирж хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажилд орсон. Сургуульд бичээч, лаборантоор бас ажиллаж байсан. Бид нэг байранд хамт байдаг байсан. Өглөө ажилдаа цуг яваад орой хамт ирдэг байсан. Ясли, цэцэрлэг зэрэгцээ байранд байсан болохоор ажиллаж байсан байдлын талаар нь сайн мэднэ. Л.Эрдэнэрагчаа нь 1983-1989 онуудад цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. 1985 оны үед сургуульд бичээчээр 1 жил орчим ажилласан. Тэрнээс бусад үед нь цэцэрлэгт тасралтгүй ажиллаж байгаад 1989 онд аймаг шилжсэн. Аав нь намын дарга хүн байсан. Аавыгаа дагаад л шилжээд явсан санагдаж байна. Би Л.Эрдэнэрагчаагийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ” гэх, гэрч М.Алтанцэцэгийн “. . . Би 1988 оны 09-р сарын 01-ээс 1989 оны 12-р сарын 20-ныг хүртэл Баруун-Урт сумын 4-р цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед 1989 онд Л.Эрдэнэрагчаа нь Баяндэлгэр сумаас шилжин ирж манай цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажилд орж байсан. Тэгээд би 12 сард нь ажлаасаа гарсан. Эрдэнэрагчаа ажиллаад л үлдсэн. Хэдэн оныг хүртэл ажиллаж байсныг нь бол мэдэхгүй намайг 1989 оны 12-р сард ажлаасаа гарахад ажиллаж байсан. Бид тус цэцэрлэгт хамт ажиллаж байсан болохоор Л.Эрдэнэрагчаагийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ “ гэх, гэрч Н.Жадамбаагийн “. . .   Би 1980 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургууль төгсөж ирээд Мөнхаан суманд эмчийн орон тоо байхгүй байсан учраас Мөнххаан сумын цэцэрлэгт няравын ажилд орсон. Тэгээд намайг ажиллаж байхад 1980 оны 10-р сард нь Л.Эрдэнэрагчаа тус цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажилд орсон. Манайд 1983 оны 09-р сарыг хүртэл хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байгаад Баяндэлгэр сум руу шилжсэн. Тухайн үед аав нь намын дарга хөдөлмөрийн баатар Лхамжав гэж хүн байсан. Аавыгаа дагаад шилжээд явсан. Л.Эрдэнэрагчаа нь 1980 оны 10-р сараас 1983 оны 09-р сарыг хүртэл тус цэцэрлэгч хүмүүжүүлэгч багшаар тасралтгүй ажиллаж байсан. Тухайн үед нөхөргүй байсан. Аав, ээжийнхээ хамт л байсан. Бид тус цэцэрлэгт хамт ажиллаж байсан болохоор Л.Эрдэнэрагчаагийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байх тул 1980 оны 11-р сарын 10-аас 1983 оны 08-р сарыг дуустал Мөнххаан сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1983 оны 09 дүгээр сарын 01-ээс 1985 оны 11 дүгээр сарын 10-ыг хүртэл Баяндэлгэр сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1985 оны 11-р сарын 11-ээс 1986 оны 09 дүгээр сарыг дуустал Баяндэлгэр сумын сургуульд бичээч, лаборантаар, 1986 оны 10 дугаар сарын 13-аас 1989 оны 09-р сарын 01-ийг хүртэл Баяндэлгэр сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 09-р сарын 01-ээс 1989 оныг дуустал Баруун-Урт сумын 4 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна. 

 

Нэхэмжлэгч Л.Эрдэнэрагчаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Балжир овогт Лхамжавын Эрдэнэрагчааг 1980 оны 11-р сарын 10-аас 1983 оны 08-р сарыг дуустал Мөнххаан сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1983 оны 09 дүгээр сарын 01-ээс 1985 оны 11 дүгээр сарын 10-ыг хүртэл Баяндэлгэр сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1985 оны 11-р сарын 11-ээс 1986 оны 09 дүгээр сарыг дуустал Баяндэлгэр сумын сургуульд бичээч, лаборантаар, 1986 оны 10 дугаар сарын 13-аас 1989 оны 09-р сарын 01-ийг хүртэл Баяндэлгэр сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 09-р сарын 01-ээс 1989 оныг дуустал Баруун-Урт сумын 4 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

 

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Эрдэнэрагчаа нь улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  хүсэлт гаргагч Л.Эрдэнэрагчаа шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба уг гомдлыг хэрэг шийдсэн шүүхээр дамжуулан гаргаж болохыг дурдсугай.   

   

                

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ш.ОЮУНГЭРЭЛ