| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/01403/И |
| Дугаар | 210/МА2025/00240 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2025/00240
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/04805 дуга.шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох,
******* . улсын дугаартай зүтгүүр болон ******* .улсын дугаартай хөргүүртэй тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 3 ширхэг түлхүүр, хохиролд 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, ******* . улсын дугаартай зүтгүүр болон ******* .улсын дугаартай хөргүүртэй чиргүүлийн өмчлөгчөөр тогтоолгож, уг тээврийн хэрэгсэл болон чиргүүлийг *******т шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгчид даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч , гуравдагч этгээд *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ н.оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК нь ******* . улсын дугаартай ******* арлын дугаартай ачааны Volve fh460 маркийн чирэгч зүтгүүр болон, ******* .улсын дугаартай хөргүүртэй тээврийн хэрэгслээ *******т 220,000,000 төгрөгөөр худалдаха.болсон ба төлбөр бүрэн төлж дууссаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр тохирсон.
1.2. Ийнхүү төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хариуцагч *******т тээврийн хэрэгслийг түр шилжүүлэхдээ автомашины аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангуулах зорилгоор 2022 оны 06 сарын 03-ны өдөр автомашин хүлээлцэх актыг үйлдсэн.
1.3. Гэвч хариуцагч ******* нь манай компанийн өмчлөлийн автомашины төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул хариуцагч *******аас автомашинаа буцааж авахад удаа дараа холбогдоход удахгүй төлбөрийг төлж дуусгана, санаа зоволтгүй гэх мэтээр элдэв амлалт өгч хойшлуулж ирсэн.
1.4. Иймд, Иргэний хуулийн 112 дуга.зүйлийн 112.2-т заасна.өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.
1.5. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийг өмчлөгч нь ердийн элэгдэл, хорогдлыг эс тооцон өөрт учирсан бодит хохирол, алдагдлаа нөхөн төлүүлэхээр үүргээ биелүүлээгүй талаас шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч *******аас ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн 3 ширхэг түлхүүрийг гаргуулаха.шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
1.6. Мөн үүнээс гадна хариуцагч *******аас 2022 оны 06 сарын 03-ны өдрөөс 2023 оны 09 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдолд 19,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь, ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хариуцагч ******* нь ям.ч төлбөргүйгээр ашиглаж, нийт 6 удаагийн тээвэрлэлт хийж тээврийн хэрэгсэлд элэгдэл хорогдол үүсгэсэн хэрнээ хууль ёсны өмчлөгч ******* ХХК-д ям.нэгэн нэмэлт төлбөр төлөлгүй тээврийн хэрэгслийг буцааж өгвөл нэхэмжлэгчийн эрх ашиг бодитоор бүрэн сэргэхгүй гэж үзэж байна.
1.7. Хариуцагч ******* нь 2022 оны 06 сарын 03-ны өдрөөс 2023 оны 09 сарын 10-ны өдөр хүртэл жил гаруй хугацаанд ******* ХХК-ийн өмчлөлийн 220,000,000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг ям.ч төлбөргүйгээр ашиглаж элэгдүүлсэн байх тул энэ хугацаанд үүссэн элэгдэл хорогдлыг хохирол гэж үзэж, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дуга.зүйлийн 17.1-т Машин, механизм, техник, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн нэг жилийн хугацаанд ашиглахад үүсэх элэгдэл хорогдлыг 10 хуви.тооцно гэж заасны дагуу тээврийн хэрэгслийн үнийн дүнгийн 10 хувь болох 22,000,000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт худалдахдаа нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал ******* нь уг автомашинаа өөрийн багын найз ******* гэгчид 3 өрөө байра.арилжиж өгсөн бөгөөд ******* нь ******* гэгчид уг тээврийн хэрэгсэл чиргүүлийн хамт бетон зуурмага.солихоор тохиролцож улма.миний бие ******* гэх иргэнтэй наймаа хийж уг тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт худалдаж авсан. Ингэхдээ нийт үнэ нь 180,000,000 төгрөг байха.тохиролцож дээрх мөнгөн дүнгээс 158,384,000 төгрөгийг төлж барагдуулсан болно.
2.2. Тухайн үед буюу 2022 оны 05 сарын 31-ний өдөр ******* би фэйсбүүк зарын дагуу/машин зарна гэсэн/ маргааны зүйл болоод буй тээврийн хэрэгсэл, чиргүүлийг очиж үзсэн бөгөөд намайг очиход ******* болон ******* ХХК-ийн захирал *******ын багын найз гэх ******* хоёр байсан. Тэр хоёр надад машиныг үзүүлж, харуулаад үнэ хөлсөө ярьж тохирсон.
2.3. 2022 оны 06 сарын 03-ны өдөр автомашин, чиргүүлээ хүлээн аваха.анх очиж үзсэн Баянхошууны хашаанд очиход ******* ХХК-ийн захирал гэх ******* өөрөө ирсэн бөгөөд үлдэгдэл төлбөрөө өгч автомашины нэрээ шилжүүлэх гэтэл Өнөөдөр нэр шилжүүлэхгүй манай найз *******, *******гаас бетон зуурмагаа авч байж нэрээ шилжүүлнэ гэж хэлсэн тул өнөөдөртөө автомашинаа хүлээгээд авч бай гээд автомашин хүлээлцэх акт үйлдэж надад хүлээлгэж өгсөн.
2.4. Өөрөөр хэлбэл, ******* ХХК-ийн захирал ******* өөрөө уг наймаа хэлцлийг хүлээн зөвшөөрч автомашинаа хүлээлгэн өгсөний үндсэн дээр би *******д бэлэн мөнгө, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө оролцуулан нийт 158,384,000 төгрөгийг нь төлж барагдуулсан болно.
2.5. *******тай ярилцаж автомашины үнийг 180,000,000 төгрөг гэж тохирсон бөгөөд хөдлөх, үл хөдлөх хөрөнгө оролцуулахыг зөвшөөрсөн. 220,000,000 төгрөгөөр худалдаж аваха.тохиролцоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Маргаан бүхий автомашины төлбөрт нийт 158,384,000 төгрөгийг төлсөн. Тус автомашиныг авснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн боловч ******* нь автомашин, чиргүүлийн нэрийг шилжүүлэн өгөөгүй байна. Иймд, ******* . улсын дугаартай Volvo зүтгүүр болон ******* .улсын дугаартай Kogel маркийн хөргүүртэй чиргүүлийн хамт нэхэмжлэгч ******* миний эзэмшил өмчлөл мөн болохыг тогтоож, миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:
Машины төлбөрийг ******* нь *******д өгсөн гээд байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаас төлбөр төлсөн гэдэг нь эргэлзээтэй. Иймд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
5.1. 2022 оны 06 сарын 02-ны өдөр ******* ХХК-ийн хамтран хөрөнгө оруулагч гэх ******* нь иргэн *******ын хамт уг тээврийн хэрэгслийг ******* ХХК-аас 190,000,000 төгрөгт зуурмаг нийлүүлэх нөхцөлтэйгөөр бартер хийх тала.санал тавьсныг миний хувьд хүлээн авч өөрийн барьж буй барилгад зуурмаг аваха.тохиролцсон.
5.2. 2022 оны 06 сарын 03-ны өдөр *******, ******* н.Автомашин хүлээлцэх акт үйлдэн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгч, мөн сарын 07-ны өдөр тээврийн хэрэгслийг хил гаали.нэвтрэх, дамжин өнгөрөх, гадаад улсад зорчиход түр эзэмших автомашины техникийн аюулгүй байдлыг хангах эзэмших, ачаа тээвэр хийх, бичиг баримт бүрдүүлэх өгөх, холбогдох, бичиг баримтад гарын үсэг зурах эрхтэйгээр 6 сарын хугацаатай итгэмжлэлийг хийж өгсөн.
5.3. 2022 оны 06 сарын 30-ны өдөр дээрх тээврийн хэрэгслийг 220,000,000 төгрөгт тооцон байр захиалах Орон сууц захиалах гэрээ-г ******* бид хоёр байгуулсан.
5.4. Тогтоосон хугацаанд ******* ХХК нь зуурмагаа нийлүүлээгүй бөгөөд итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж байгаа ******* ч холбогдохгүй болсон тул 2022 оны 10 сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдуга.хэлтэст төлбөр тооцоо хийхгүйгээр тээврийн хэрэгслийг эзэмшиж, надтай холбогдохоос зайлсхийж, хуурч мэхэлсэн гэх гомдлыг гаргасан. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдуга.хэлтэс тус гомдлыг гэмт хэргийн шинжгүй гэж үндэслэлээр 2022 оны 11 сарын 28-ны хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан.
5.5. Үүний дараа *******, ******* н.холбогдож, дахин хэлцэл байгуулах санал гаргаж 2023 оны 02 сарын 01-ний өдөр Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, нийлүүлэх гэрээ-г ХХК, ******* ХХК, иргэн ******* н.байгуулсан. Тус гэрээгээр ХХК нь ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг ******* ХХК-д 826 м.куб буюу 190,000,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмага.арилжих, ******* нь дээрх тээврийн хэрэгслийг *******т худалдах, түүний төлбөрийг хүлээж авах, ******* ХХК нь хүлээсэн үүргээ зөрчин бетон зуурмаг нийлүүлээгүй тохиолдолд ******* нь үл маргах журма.тээврийн хэрэгслийг ХХК/******* ХХК/-д буцаан хүлээлгэн өгөх ба *******ын төлбөрт төлсөн аливаа төлбөрийг ХХК нь хариуцахгүй байха.харилцан тохиролцсон.
5.6. 2023 оны 05 сарын 12-ны өдөр ******* ХХК №23/016 албан тоотоор 2023 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан Бүтээгдэхүүн худалдах худалдан авах, нийлүүлэх гэрээ-г цуцалж байгаагаа мэдэгдсэн байдаг. Энэхүү албан тоотыг хүлээн авсны дараа 2023 оны 05 сарын 13-ны өдөр ХХК-аас 2022 оны 06 сарын 30-ны өдөр байгуулсан Орон сууц захиалах гэрээ-г цуцалсан албан тоотыг *******д хүргүүлсэн.
5.7. Бүтээгдэхүүн худалдах худалдан авах, нийлүүлэх гэрээ цуцлагдсаны дараа *******аас машиныг буцаан авах гэсэн боловч холбогдохгүй, сураггүй болсон. Энэ хугацаанд ******* нь *******д хандан тээврийн хэрэгслийг 220,000,000 төгрөгөөр аваха.тохиролцоод, төлбөрт нь газар, байр санал болгосныг хожим нь мэдсэн.
Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа бөгөөд харин хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 260 дуга.зүйлийн 260.1, 106 дуга.зүйлийн 106.2-т заасныг баримтлан ******* . улсын дугаартай зүтгүүр болон ******* .улсын дугаартай хөргүүртэй чиргүүлийн өмчлөгчөөр ******* болохыг тогтоож, бичиг баримтыг шилжүүлэхийг ******* ХХК-д даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дуга.зүйлийн 118.5 дахь хэсэгт заасна.******* . улсын дугаартай зүтгүүр болон ******* .улсын дугаартай хөргүүртэй чиргүүл тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр ****** овогт *******гийн *******/РД:ИА/-ыг бүртгэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгохыг Авто тээврийн үндэсний төвд даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дуга.зүйлийн 56.1, 56.2, 57 дуга.зүйлийн 57.1, 60 дуга.зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дуга.зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжпэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,057,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1,057,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. ******* ХХК нь тухайн маргаан бүхий автомашиныг ХХК-д 3 өрөө орон сууца.худалдаха.анх тохиролцсон. Харин XXК нь автомашиныг цааш нь *******т бетон зуурмага.солилцох, улма.уг бетон зуурмага. ХХК нь орон сууц барьж, барьсан орон сууцнаасаа 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид өгөх анхны тохиролцоо байсан бөгөөд энэ тохиролцооны тала.зохигчдын хэн хэн нь маргаагүй. Шүүх цаг хугацааны хувьд зөвхөн энэ үйл баримт хүртэл дүгнээд, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг дуусгав.болсон тала.дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд иргэний эрх зүйн дагуу талууд байгуулсан гэрээгээ өөрчлөх, хүчингүй болгох, шинээр гэрээ хэлцэл байгуулах эрхтэй болохыг анхаараагүй.
7.2. ХХК болон *******, ******* ХХК 2023 оны 02 сарын 01-ний өдөр 23/002 дуга.Бүтээгдэхүүн худалдан авах, нийлүүлэх гэрээ гэх гуравласан хэлцлийг байгуулсан байдаг. Гэвч ******* нь тус хэлцлийн дагуу бетон зуурмагаа ХХК-д нийлүүлэхгүй байснаас үүдэж ХХК-ийн орон сууц баригдах боломжгүй болсон, улма. ХХК нь нэхэмжлэгчид автомашины үнийг орон сууца.төлөх боломжгүй болсон тул энэхүү 3 тал оролцсон хэлцлийн 8.4-т заасны дагуу 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 23/016 дуга.тус гэрээг цуцлаха.шийдвэрлэсэн байдаг.
7.3. ХХК-ийн захирал ******* нь нэхэмжлэгчид ******* бетон зуурмаг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул орон сууц өгөх боломжгүй болсон. Иймд бидний хооронд байгуулагдсан гэрээний дагуу ******* ******* ХХК-ийн автомашиныг буцааж өгөхөөр болсон тул автомашинаа аваарай гэсэн байдаг.
7.4. Дээрх гурвалсан хэлцэл цуцлагдсаны дараа ******* болон ******* ХХК-ийн хооронд шинээр үүргийн хэлцэл үүсэж, ******* нь автомашины үнийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтын тала.шүүх дүгнээгүй орхигдуулсанд гомдолтой байна. Иргэний хуульд заасна.талууд гэрээ байгуулах, өөрчлөх, дуусгав.болгох эрхтэй.
7.5. Хэдийгээр анх ******* ХХК нь автомашиныг *******т шилжүүлж өмчийн хэлцэл хийхдээ автомашины үнийг хариуцагчаас биш, ХХК-аас аваха.тохирсон үйл баримт бий боловч энэхүү тохиролцоо хожим өөрчлөгдсөн, ******* болон нэхэмжлэгч нарын хооронд шинээр гэрээний харилцаа үүссэн тала.бодит үйл баримт, түүнийг нотолсон нотлох баримт хангалттай байхад шүүх дүгнээгүйд гомдолтой байна.
7.6. Түүнчлэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 сарын 26-ны өдрийн 210/MA2024/01519 дуга.магадлала.нэхэмжлэгчээс ******* болон ******* нарын хооронд бичсэн мессэж, харилцсан зурваст үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаагүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Улма.анхан шатны шүүхээс талуудын хооронд харилцсан зурвас, мессэжид үзлэг хийсэн ба дээрх зурвас болон харилцсан тала.үйл баримт бүрэн нотлогдож тогтоогдсон байдаг.
7.7. Хариуцагч ******* нь автомашины төлбөрт нийт 158,384,000 төлбөрийг ******* гэх этгээдэд төлсөн бөгөөд автомашины үнийг төлсөн шударга өмчлөгч гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байхад анхан шатны шүүх мөнгөөр болон эд хөрөнгөөр нийт 160,000,000 төгрөгийг ******* ******* ХХК-д төлсөн. Хариуцагч *******, ******* ХХК нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ биелэгдсэн гэж үзэх үндэслэлтэй ... гэж тус тус сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээс өөр дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь ******* ХХК-д биш, ******* гэж этгээдэд төлбөр төлсөн тала.тайлбарладаг байхад шүүх деспозитив зарчмыг алдагдуулсан.
7.8. 210/MA2024/01519 дуга.магадлала.анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хэргийн оролцогч биш этгээдүүдийн эд мөнгөний харилцааг дүгнэсэн нь эргээд тухайн этгээдүүдийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдалд хүргэж болзошгүй тала.дурдаж, эрх ашиг нь хөндөгдсөн этгээдүүдийг хэрэгт оролцуулах тала.дурдсан байдаг.
7.9. Гэтэл энэхүү зөрчлийг анхан шатны шүүх дахин гаргаж хэргийн оролцогч биш этгээд болох ******* ХХК-ийн тала.... зохигчийн тайлбар, гэрч Өлзийзаяагийн мэдүүлгээр *******нь ******* ХХК-д тээврийн хэрэгслийн төлбөрт 160,000,000 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон ..., ... Хариуцагч *******, ******* ХХК нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ биелэгдсэн гэж үзэх үндэслэлтэй ... зэргээр дүгнэсэн нь ******* ХХК-ийн хууль ёсны эрх ашигт хохиролтой байна.
7.10. Шүүхийн энэхүү дүгнэлтээр ХХК эсхүл ******* ХХК нь ******* ХХК-аас автомашины төлбөр 160,000,000 төгрөг нэхэмжлэх үндэслэл бүрдсэн байна. Анхан шатны шүүх ... хариуцагч ******* нь тээврийн хэрэгслийн үнийг төлж, тухайн хөрөнгийг өмчлөх эрхийг шударга.олж авсан этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
7.11. Хариуцагч *******ын тайлбарт автомашин зарах зарын дагуу холбогдоход ******* гэх этгээд байсан гэж тайлбарладаг бөгөөд ******* гэх этгээд нь ******* ХХК-ийн өмчлөлийн автомашиныг өөрийн өмчлөлийн автомашин гэж интернэт з.тавьж, *******т итгүүлж, *******ыг залилан мэхэлж, түүнээс автомашины төлбөр 158,384,000 төгрөг авсан байж болзошгүй үйл баримт тогтоогдсон.
7.12. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн нь ч ******* гэх этгээдтэй эрх зүйн харилцаанд орж гэрээ хэлцэл байгуулаагүй, харин ******* ХХК-тай гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байхад ******* нь *******тай үл мэдэгдэх шалтгаана.холбогдож гэрээ хэлцэл байгуулж төлбөр мөнгө шилжүүлээд байгаа нь тодорхой бус, *******д шилжүүлсэн мөнгийг шударга.автомашины төлбөр төлсөн гэж дүгнэж байгаа нь бодит үндэслэл байхгүй байна.
7.13. Нэхэмжлэгч нь тухайн автомашин, чиргүүлийг анх 220,000,000 төгрөгөөр бусдаас худалдан авсан, харин ******* нь 180,000,000 төгрөгөөр аваха.тохиролцож, төлбөрөөс 158,384,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарладаг. Гэтэл анхан шатны шүүх 160,000,000 төгрөгийг ******* төлсөн гэж дүгнэсэн атлаа зөрүү төлбөрийг хэнээс хэрхэн төлөх нь ойлгомжгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.
7.14. ******* ХХК-ийн зүгээс удаа дараа зөрүү төлбөрийн тала.маргаж байхад маргааны үйл баримтад хамааралтай энэ зөрүү төлбөрийг хэнээс хэнд төлөх тала.шүүх нэг мөр дүгнээгүй орхигдуулсанд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн *******ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
8.1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал ******* нь 2022 оны 06 сарын 03-ны өдөр автомашинаа *******т шилжүүлж өгсөн. Учир нь, өөрийн багын найз ХХК-ийн захирал *******тай гэрээ байгуулж, 3 өрөө орон сууца.маргааны зүйл болох автомашиныг сольж авсан.
8.2. Харин ******* нь ******* гэх иргэнтэй холбогдож, уг автомашиныг бетон зуурмага.солих гэрээ, хэлцлийг харилцан тохиролцсон. Уг нөхцөл байдлын дараа ******* нь хариуцагч *******тай фэйсбүүкээр холбогдож, талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн.
8.3. Мөн хариуцагч *******т ******* ХХК-д ям.нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2 удаа хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад үнэн зөв, бодитой дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс *******г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн тохиолдолд анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Мөн ХХК-аас 3 өрөө орон сууцыг нэхэмжлэх эсхүл нийт үнийн дүн 220,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрх нь нээлттэй.
8.4. Нэхэмжлэгчийн зүгээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаа буруу сонгосон гэж үзэж байна. Тухайн үед нэхэмжлэгчийг *******тай тооцоогоо хийгээрэй гэж хэлээд талууд хооронд үүссэн маргааныг дуусгав.болгосон. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс уг хэрэг маргааныг хянан үзэж, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. 2024 оны 11 сарын 19-ний өдөр г.утасны болон фэйсбүүк мессенжерийн үзлэг хийхэд нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үйл баримт тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
9.1. Хэрэгт авагдсан нотлох баримта.нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байхад анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт дутуу үнэлж дүгнэсэн. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ цаг хугацааны хувьд хамааралтай байдла.дүгнээгүй.
9.2. Анхан шатны шүүхээс маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгч болох ******* ХХК-ийн өмчлөх эрх хэзээ, ям.хэлцлийн үндсэн дээр дуусгав.болохыг тайлбарлаагүй. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасна.тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр эсхүл мөн хуулийн 112 дуга.зүйлийн 112.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр шинэ өмчлөгчид эрх үүсэж байгааг тогтоож чадаагүй.
9.3. Мөн ******* хэдэн төгрөгөөр, хэнээс тээврийн хэрэгслийг худалдан авч, уг тээврийн хэрэгслийн төлбөрийг хэнд төлсөн, үлдэгдэл төлбөртэй эсэх тала.үнэн зөв дүгнэлтийг гаргаагүй. Уг нөхцөл байдлаас болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* ХХК оролцож чадаагүй тул тухайн байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.
9.4. Мөн анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг тодорхойлохдоо 2023 оны 02 сарын 01-ний өдрийн Бүтээгдэхүүн худалдан авах, нийлүүлэх гэрээгээр ХХК, ******* ХХК-уудад тээврийн хэрэгслийг 190,000,000 төгрөгт тооцож худалдсан. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасны дагуу ******* ХХК нь тээврийн хэрэгслийн шинэ өмчлөгчөөр тогтоогдсон. Харин ******* ХХК нь уг тээврийн хэрэгслийг 160,000,000 төгрөгөөр *******т худалдсан. *******ын зүгээс ******* ХХК-д талуудын хооронд байгуулагдсан гэрээний төлбөрт нийт мөнгөн төлбөр болон эд хөрөнгөөр 160,000,000 төгрөгийг төлсөн байна. Уг нөхцөл байдлаас харахад ******* нь тээврийн хэрэгслийн үнийг төлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударга.олж авсан.
9.5. ******* нь 2022 оны 06 сарын 03-ны өдрөөс 2022 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэл итгэмжлэлийн үндсэн дээр тухайн тээврийн хэрэгслийг эзэмшдэг. 2023 оны 02 сарын 01-ний өдөр байгуулагдсан гурван талт гэрээгээр тухайн тээврийн хэрэгслийг үргэлжлүүлэн эзэмшсэн талаарх нотлох баримт хэргийн материалд авагдсан. ХХК, ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг ******* ХХК-д 190,000,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмага.худалджээ.
9.6. ******* ХХК нь тухайн тээврийн хэрэгслийг *******т худалдаж, төлбөрийг хүлээж авах ёстой. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.5, 3.7, 6.2, 9.1, 11-д талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлийн тала.дурдсан.
Хэрвээ давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тохиолдолд бид нарт ******* ХХК-ийг хариуцагча.татаж, 180,000,000 төгрөгийг гаргуулаха.нэхэмжлэл гаргах нөхцөл байдал үүсэж байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан болохыг анхаарч үзнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан ******* . улсын дугаартай зүтгүүр болон ******* .улсын дугаартай хөргүүртэй тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 3 ширхэг түлхүүр, хохиролд 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* нь эс зөвшөөрч, ******* . улсын дугаартай зүтгүүр болон ******* .улсын дугаартай хөргүүртэй чиргүүлийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Маргаан бүхий тээврийн хэрэгсэл болох ******* . улсын дугаартай Volvo.FH 460 маркийн зүтгүүр, ******* .улсын дугаартай, Kogel.SVKT24 маркийн хөргүүртэй чиргүүлийн эзэмшигчээр ******* ХХК нь бүртгэлтэй болох хэргийн баримта.тогтоогдож байна. /хх-ийн 88,89/
4. Хэргийн үйл баримтыг цаг хугацааны болон болсон үйл баримтын дараалла.авч үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал ******* нь *******тай харилцан тохиролцож, түүний барьж байгаа барилгаас 3 өрөө орон сууц худалдан авах, уг орон сууцны төлбөрт ******* . улсын дугаартай Volvo.FH 460 маркийн зүтгүүр, ******* .улсын дугаартай, Kogel.SVKT24 маркийн хөргүүртэй чиргүүлийн хамта.шилжүүлэхээр тохиролцсон;
4.2. ******* нь ХХК-а.дамжуулан ******* ХХК-тай 2023 оны 02 сарын 01-ний өдрийн 23/002 дугаартай Бүтээгдэхүүн худалдах авах, нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* . улсын дугаар, ******* арлын дугаартай ачааны Volve fh460 маркийн чирэгч зүтгүүр болон ******* .улсын дугаартай хөргүүртэй тээврийн хэрэгслийг 190,000,000 төгрөгт тооцож ******* ХХК-д шилжүүлэх, ******* ХХК нь тээврийн хэрэгслийн үнэд 826 м.куб бетон зуурмага.худалдагч ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон;
4.3. ******* ХХК-ийг төлөөлөн ******* нь дээрх тээврийн хэрэгслийг хариуцагч *******т 180,000,000 төгрөгөөр худалдаха.тохиролцсон;
4.4. Таван тансаг ХХК-ийн захирал *******, *******, ******* н.дээрх тээврийн хэрэгслийг 2022 оны 06 сарын 03-ны өдөр хариуцагч *******т акт үйлдэн хүлээлгэн өгсөн байна; /хх-ийн 5/
5. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний харилцаанаас хойш ******* болон Таван тансаг ХХК-ийн захирал ******* нарын хооронд шинээр Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан нь Иргэний хуулийн 243 дуга.зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.
6. Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дуга.зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй тул ******* ХХК нь гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг шаардах эрхгүй.
Тодруулбал, ******* нь ******* ХХК-аас дээрх тоног төхөөрөмжийг худалдан авсан бөгөөд нэхэмжлэгч нь бусадтай байгуулсан гэрээний үүрэгт ******* . улсын дугаар, ******* арлын дугаартай ачааны Volve fh460 маркийн чирэгч зүтгүүр болон ******* .улсын дугаартай хөргүүртэй тээврийн хэрэгслийг шилжүүлсэн атлаа хариуцагч *******аас гэрээний үүрэг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
6.1. Хариуцагч ******* нь ******* ХХК-ийн хамаарал бүхий *******д ******* . улсын дугаар, ******* арлын дугаартай ачааны Volve fh460 маркийн чирэгч зүтгүүр болон ******* .улсын дугаартай хөргүүртэй тээврийн хэрэгслийг худалдан авах зорилгоор 158,384,000 төгрөг шилжүүлсэн болох нь гэрч *******гийн мэдүүлэгээр тогтоогдож байна.
Мөн хариуцагч ******* нь ******* . улсын дугаар, ******* арлын дугаартай ачааны Volve fh460 маркийн чирэгч зүтгүүр болон ******* .улсын дугаартай хөргүүртэй тээврийн хэрэгслийн үнийг бусдад төлсөн тул ******* нь Иргэний хуулийн 243 дуга.зүйлийн 243.1 дэх хэсэгт өмчлөх эрхийг шударга.олж авсан гэж үзнэ.
Тодруулбал, ******* нь ******* ХХК-ийн хамаарал бүхий *******д тээврийн хэрэгслийн үнийг төлснөөр түүний өмчлөх эрх хамгаалагдах бөгөөд ******* ХХК-д тээврийн хэрэгслийн үнийг дутуу төлсөн эсэх үйл баримт нь энэ хэргийн маргааны зүйлд хамааралгүй тул дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 112 дуга.зүйлийн 112.1 дэх хэсэгт заасна.хариуцагч *******ыг өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
6.2. Нэхэмжлэгч ******* ХХК-д маргаан бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлэн бүртгүүлэх эрх хэмжээ байхгүй тул анхан шатны шүүх ******* . улсын дугаар, ******* арлын дугаартай ачааны Volve fh460 маркийн чирэгч зүтгүүр болон ******* .улсын дугаартай хөргүүртэй тээврийн хэрэгслийг хариуцагч *******ын нэр дээр бүртгэхийг Авто тээврийн үндэсний төвд даалгаж шийдвэрлэсэн нь Авто тээврийн тухай хуулийн 171 дуга.зүйлийн 171.1 дэх хэсэгт нийцжээ.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дараах хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
7.1. Нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 243 дуга.зүйлийн 243.1 дэх хэсэгт заасна.шаардаж байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 260 дуга.зүйлийн 260.1, 106 дуга.зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь буруу болжээ.
7.2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дуга.зүйлийн 118.5 дахь хэсэгт заасна.******* . улсын дугаартай зүтгүүр болон ******* .улсын дугаартай хөргүүртэй чиргүүл тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр ****** овогт *******гийн Ханбаатар/РД: ИА/-ыг бүртгэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгохыг Авто тээврийн үндэсний төвд даалгаж шийдвэрлэсэн хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүхээс гомдолд хязгаарлалгүй бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд залруулна.
Зохигчид гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчийн эрхийн суурь зохицуулалта.хамгаалагдах тул уг зохицуулалтыг тогтоох хэсгийн 2 дахь заалтад баримталсан өөрчлөлт оруулна.
8. Нэхэмжлэгчийн маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийг шилжүүлэхтэй холбоотой бусадтай байгуулсан гэрээний харилцаа, уг харилцаанаас цааш үүссэн эрх зүйн харилцааг энэ шийдвэрээр дүгнэж, шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.
9.1. Нэхэмжлэгчийн ... ******* ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тала.магадлалын заалт биелээгүй гэсэн гомдол үндэслэлгүй.
Тус шүүхийн 2024 оны 07 сарын 26-ны өдрийн 210/ШШ2024/01519 дугаартай магадлала.Анхан шатны шүүх зохигч талуудаас Б.Ганбаатар, ******* нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ям.эрх зүйн байдалтай оролцуулах тала.хүсэл зоригийг тодруулж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны дараа маргааныг шийдвэрлэх нь зүйтэй. гэж дүгнэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Ганбаатарыг гуравдагч этгээдээр оролцуулсан ба ******* нь гэрчээр оролцсон.
Зохигч талуудын хэн аль нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* болон түүний хамаарал бүхий хуулийн этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах санаачилга гаргаагүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй.
9.2. ХХК-ийн орон сууцны барилга баригдах боломжгүй болсон үйл баримтад хариуцагч ******* гэм буруугүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эсэх нь хариуцагчийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг хөндөхгүй.
9.3. ХХК, ******* ХХК, ******* нарын хооронд байгуулсан Бүтээгдэхүүн худалдах авах, нийлүүлэх гэрээ-ний 3.7-д Хэрвээ ******* ХХК нь цаг хугацаандаа бетон зуурмаг нийлүүлээгүй бол ХХК байна. /******* ХХК-ийн захирал *******/ гэрээг данга.цуцалж, өөрийн эзэмшлийн автомашиныг давуу эрхээр буцааж авна. гэж заасныг Иргэний хуулийн 198 дуга.зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан шууд үгийн утга.тайлбарлахад гэрээний оролцогч бус этгээд буюу ******* ХХК-ийн захирал ******* гэрээг цуцлах эрх олгож байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.
Түүнчлэн, ХХК-ийн барилгын төсөл хэрэгжих боломжгүй болсон нь зөвхөн ******* ХХК-ийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлээс шалтгаалсан эсэх нь маргааны үйл баримтад хамааралгүй тул уг гэрээний зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.
10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дуга.зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/04805 дуга.шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дуга.зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******т холбогдуулан гаргасан ******* . улсын дугаартай зүтгүүр болон ******* .улсын дугаартай хөргүүртэй тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 3 ширхэг түлхүүр, хохиролд 22,000,000 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан ****** овогт *******гийн *******/РД:ИА/-ыг ******* . улсын дугаартай зүтгүүр болон ******* .улсын дугаартай хөргүүртэй чиргүүлийн өмчлөгчөөр тогтоож, ******* . улсын дугаартай зүтгүүр болон ******* .улсын дугаартай хөргүүртэй чиргүүлийн бичиг баримтыг хариуцагч *******ын нэр дээр бүртгэж гэрчилгээ олгохыг Авто тээврийн үндэсний төвд даалгасугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дуга.зүйлийн 162.4 дэх хэсэгт заасна.нэхэмжлэгчээс давж заалдах журма.гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,396,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дуга.зүйлийн 167.3, 172 дуга.зүйлийн 172.1 дэх хэсэгт заасна.магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журма.Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасна.магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журма.гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулсна.гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
С.ЭНХБАЯР