| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2016/0260/и |
| Дугаар | 356 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 356
Зохигчдын эвлэрлийг батлах тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд үйл ажиллагаа явуулдаг Монгол Жуюаньли ХХК-нд холбогдох
102.147.363 / нэг зуун хоёр сая нэг зуун дөчин долоон мянга гурван зуун жаран гурав / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл ирүүлснийг 2016.07.01-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд ирүүлсэн нэхэмжэлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн тайлбартаа: Монгол Жуюаньли ХХК-ны 2015 оны хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогод ногдох Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийг шалгахад шимтгэл хугацаандаа төлөгдөөгүй зөрчил илэрсэн болно. Шалгалтаар илэрсэн зөрчилд нийгмийн даатгалын байцаагчийн 2015.03.15-ны өдрийн 03 тоот акт тавигдаж дутуу төлөгдсөн шимтгэл 75.407.055,20 төгрөг, түүнд ноогдох алданги 27.010.308 төгрөг хуульд заасан хугацаанд төлөгдөөгүй байна. Иймд шимтгэл алданги 102.417.363,70 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрийн гэрээндээ: Бид 2 талаас зөвшилцөж алданги чөлөөлж, нийгмийн даатгалын шимтгэл 75.407.055 төгрөгийг 10 дугаар сарын 30-ны дотор 30.000.000, 11 дүгээр сарын 30 дотор 30.000.000, 12 дугаар сарын 20-ны дотор 15.407.055 төгрөгийг төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийгмийн даатгалын хэлтэс Монгол Жуюаньли ХХК-иас 102.417.363 төгрөг тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги болох 27.010.308 төгрөгийг нэхэмжлэснээсээ чөлөөлж хариуцагч нийгмийн даатгалын шимтгэл болох 75.407.055 төгрөгийг хуваарийн дагуу 10 дугаар сарын 30-ны дотор 30.000.000, 11 дүгээр сарын 30-ны дотор 30.000.000, 12 дугаар сарын 20-ны дотор 15.407.055 төгрөгийг төлөхөөр болж тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг батлаж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь улсын төсвөөс санхүүждэг байгууллага учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно. Харин хариуцагчаас 102.417.363 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 670.037 төгрөгийн 50 хувь болох 335.018 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 75.1, 74.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нийгмийн даатгалын хэлтэс Монгол Жуюаньли ХХК-иас 102.417.363 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги болох 27.010.308 төгрөгийг нэхэмжлэснээсээ чөлөөлж хариуцагч нийгмийн даатгалын шимтгэл болох 75.407.055 төгрөгийг хуваарийн дагуу 10 дугаар сарын 30-ны дотор 30.000.000, 11 дүгээр сарын 30 дотор 30.000.000, 12 дугаар сарын 20-ны дотор 15.407,055 төгрөгийг төлөхөөр болж тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагч Монгол Жуюаньли ХХК-аас 102.417.363 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 670.037 төгрөгийн 50 хувь болох 335.018 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ