Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2025/00242

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/05453 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

 

Шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох, орон сууцнаас албадан гаргаж, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* байрны 125 тоотын 3 өрөө орон сууцыг 2017 оны 04 сарын 28-ны өдөр тухайн үед уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ОХУ-аас түрээслэх эрх авсан ******* ХХК-тай 125 тоот орон сууц хөлслөх гэрээ байгуулсан.

1.2. Уг орон сууцанд 2017 оны 05 сарын 15-ны өдрөөс эхлэн 2018 оны 05 сарын 14-ний өдрийг дуустал нэг жилийн хугацаатай хөлсөлж амьдран суух болсон ба энэ хугацааны гэрэл цахилгаан, дулаан, цэвэр бохир ус зэрэг бүхий л ашиглалтын зардлыг хариуцах төрийн байгууллагуудтай гэрээг байгуулж өнөөдрийг хүртэл төлбөрийг төлсөн уг байраа эзэмшин амьдарч ирсэн.

1.3. ******* ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 1 жилийн дараа дууссан хэдий ч уг гэрээг дахин өөрчлөх, дуусгавар болгох санаачилга өмчлөгч ОХУ болон ******* ХХК хэн аль нь гаргаагүй, шаардаагүй, үргэлжлүүлэн амьдран суухыг зөвшөөрсөн. ОХУ-ын өмчлөлд бүртгэлтэй олон тооны өмч хөрөнгө Монгол улсын талд гэрээгээр шилжиж байгаа ба энэ байр ч мөн 2024, 2025 онуудад Монголын талд шилжих, оршин суух иргэдэд нь өмчлүүлэх тухай яригдаж байсан.

1.4. Нэхэмжлэгч 2023 оны 07 сард охиноо ээж *******т үлдээгээд хөдөө орон нутагт ажиллаж байх үед ******* гэх эмэгтэй над руу утсаар ярьж байрандаа 3 cap суулгаач, байрны захиалга өгсөн байгаа 11 сард тухайн байр ашиглалтанд орох тул тэр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 1,100,000 төгрөгөөр түрээслэе гэсэн тул *******ын зөвшөөрснөөр *******ийг 2023 оны 07 сарын 30-ны өдөр байрандаа оруулж, 3 өрөө байрны 2 өрөөнд түр суулгахаар тохирч, түрээсийн төлбөрт 3,300,000 төгрөгийг түрээс гэж бичиж шилжүүлсэн.

1.5. 2023 оны 10 сарын сүүлчээр гэрээ хэлцлийн тохиролцсон хугацаа дуусч байгаа талаар *******т хэлэхэд яахаараа ОХУ-ын мэдлийн байрыг эзэмшдэг юм бэ, ******* надад түрээслэх эрхгүй, би энэ байранд амьдарна, гарахгүй, байр чөлөөлөх үүрэггүй гээд байрнаас маань гарахгүй, түлхүүр өгөхгүй, оруулахгүй байна.

1.6. Нэхэмжлэгч нь 2017 оны 04 сарын 28-ны өдрөөс хойш уг байрыг гэрээний үндсэн дээр өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглалтын төлбөрүүдийг төлж ирсэн тул уг байрны шударга эзэмшигч мөн болохыг тогтоож, тухайн орон сууцнаас *******ийг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* миний бие маргаан бүхий байранд 2023 оны 07 сарын сүүлээс амьдарсан. Анх энэ байранд ирсэн шалтгаан гэвэл өөрийн гэсэн орох оронгүй байсан ба тус байр ОХУ-ын өмч бөгөөд тэнд эзэмшигчээр амьдарч болдог гэж сонссон.

2.2. Нэхэмжлэгч нь тус түрээсийн байрандаа амьдардаггүй, хүмүүс суулгадаг гэсний дагуу *******тэй холбогдоод 3,300,000 төгрөг төлж уг байранд орсон. Анх ороход байр маш муухай байсан тул би засвар хийсэн. ******* тухайн байрны өмчлөгч биш учраас уг байрыг эзэмшиж, ашиглаж байгаа би шударга эзэмшигч гэж үзэж байна.

2.3. Түүнчлэн *******ын ******* ХХК-тай байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний хугацаа 2018 онд дууссан бөгөөд орон сууц хөлслөх гэрээ нь ашиг олох зорилгогүй байдаг тул ******* нэхэмжлэх эрхгүй этгээд. Нэхэмжлэгч *******тай гэрээ байгуулсан ******* ХХК нь 1994-2018 оны 04 cap хүртэл тухайн байрыг хариуцаж ажиллаж байгаад больсон.

2.4. Би ******* холбоотой эрх ашгаа хамгаалуулахаар гэрээ байгуулсан ба уг холбоо нь ОХУ-ын өмчийн орон сууцыг оршин суугчдад нь үнэгүй өмчлүүлэх ажлыг хариуцан ажиллах зорилготой байгуулагдсан байгууллага бөгөөд байрны өмчлөгч ОХУ-тай ямар нэгэн гэрээг тус холбоо байгуулаагүй. ******* ХХК-ийн захирал Ш.Оюунтуяа ******* холбоотой гэрээ байгуулсан.

2.5. Иймд ******* нь хуульд зааснаар уг байрны эзэмшигч тул уг байрнаас гарах үндэслэлгүй байх ба нэхэмжлэлийг ОХУ гаргаагүй, *******д итгэмжлэл байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 90 дүгээр зүйлийн 90.1, 296 дугаар зүйлийн 296.1, 30******* зүйлийн 302.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн Туулыг Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* байрны 125 тоот орон сууцны шударга эзэмшигч болохыг тогтоож, хариуцагч *******гийн Жаргалцэцэгийг Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* байрны 125 тоот орон сууцнаас албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* ХХК нь 2017 оны 04 сарын 28-ны өдөр *******тай орон сууц хөлслөх гэрээг 2017 оны 05 сараас 15-ны өдрөөс 2018 оны 05 сарын 14-ний өдрийг дуустал 1 жилийн хугацаатайгаар хөлсөлсөн.

4.2. Энэхүү гэрээний 5.12-д Гэрээнд бичигдсэнээс өөр хүмүүс амьдрах, давхар хөлслөх, орон сууцнаас өөр зориулалтаар ашиглахыг хатуу хориглоно. гэж заасныг нэхэмжлэгч ******* зөрчсөн. Мөн Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан.

4.3. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийн удирдлагын үйлдвэрийн газраас ******* ХХК-д олгосон итгэмжлэл эсвэл хоорондоо байгуулсан гэрээ байхгүй, мөн одоо ******* ХХК нь хаана байдаг, ямар үйл ажиллагаа явуулдаг талаарх баримт хэрэгт байхгүй.

4.4. Нэхэмжлэлийн үндэслэл болсон маргаж буй Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* байр, 125 тоот орон сууц нь ОХУ-ын өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч буюу ОХУ буюу түүнийг төлөөлж буй этгээд хариуцагч *******ээс энэ байрыг чөлөөлөхийг шаардаагүй, мөн ******* сууц эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо шаардаагүй.

4.5. Мөн анхан шатны шүүх ******* сууц эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо /ГҮТББ/ болон оршин суугч ******* нарын хооронд байгуулсан гэрээний талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл бол мөн. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/05453 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Тухайн үед Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* байранд үйл ажиллагаа явуулж байсан ******* ХХК, ******* нар хооронд 2017 оны 04 сарын 28-ны өдөр Орон сууц түрээслэх гэрээг байгуулсан. Мөн ******* ХХК нь ОХУ-даа эзэмшилгүй, талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй тул *******ийг уг орон сууцны шударга эзэмшигч биш гэж дүгнэсэн.

5.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь *******ын гаргасан ашиглалтын зардал, талуудын хооронд байгуулагдсан гэрээ зэрэг нотлох баримтад тулгуурлаж, хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн тул хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* байрны 125 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох, *******ийг Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* байрны 125 тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* байрны 125 тоот орон сууц нь Оросын холбооны улсын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө;

 

3.2. Оросын холбооны улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийн удирдлагын үйлдвэрийн газар-ын зөвшөөрлөөр ******* ХХК нь дээрх орон сууцыг 1994-2018 оны хооронд бусдад гэрээгээр ашиглуулж, эзэмшүүлж байсан;

 

3.3. ******* нь 2017 оны 04 сарын 28-ны өдөр ******* ХХК-тай Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, хороо /******* хороо/, ******* байрны 125 тоотын 3 өрөө орон сууцыг 2017 оны 05 сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 сарын 14-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар хөлслөх, гэрээний төлбөрт 500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон;

 

3.4. *******ын зөвшөөрлөөр ******* нь 2023 оны 07 сарын 30-ны өдрөөс 3 сарын хугацаагаар, сарын 1,100,000 төгрөгийн төлбөр төлж, уг орон сууцанд оршин сууж эхэлсэн, гэрээний төлбөрт 3,300,000 төгрөгийг нэхэмжлэгч *******ын төрсөн эх *******ийн Хаан банк дахь тоот данс руу шилжүүлсэн байна.

 

4. Хариуцагч ******* нь Баянзүрх дүүргийн ******* хорооны ******* сууц эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ГҮТББ-тай 2023 оны 09 сарын 01-ний өдөр оршин суугчтай хийх гэрээ байгуулан орон сууцыг эзэмшиж байгаа тул ******* нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзсан нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

4.1. Анхан шатны шүүх хөлслөгч *******, хөлслүүлэгч ******* ХХК нарын хооронд 2017 оны 04 сарын 28-ны өдөр байгуулсан Орон сууц хөлслөх гэрээг үндэслэн эзэмших эрх олсон талаар дүгнэлт Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4.2. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 30******* зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлсөх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Тодруулбал, хариуцагч ******* нь *******тай байгуулсан гэрээгээр тохиролцсон хугацаагаар Баянзүрх дүүрэг, хороо/******* хороо/, ******* байрны 125 тоотын 3 өрөө орон сууцыг эзэмших эрх үүссэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууцыг гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа түр суугч болох ба *******ын анхны шаардлагаар орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй.

 

4.3. ******* нь ******* сууц эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ГҮТББ-д 2023 оны 09 сарын 01-ний өдөр оршин суугчтай хийх гэрээ байгуулан нь сар бүрийн гишүүний хураамж 35,000 төгрөг төлж байсан үйл баримт нь орон сууцыг эзэмших хугацааг үргэлжлүүлэх болон түүний хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй тул *******ийн эзэмшил хамгаалагдахгүй.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч нэхэмжлэгч *******гийн Туулыг Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* байрны 125 тоот орон сууцны шударга эзэмшигч болохыг тогтоож, хариуцагч *******гийн Жаргалцэцэгийг Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* байрны 125 тоот орон сууцнаас албадан чөлөөлж шийдвэрлэсэн нь зөв, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Гэхдээ, шүүх *******ыг шударга эзэмшигчээр тогтоож байгаа үйл баримт нь зөвхөн *******тэй байгуулсан гэрээний харилцааны хувьд тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.

 

6. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнм 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийн бүхэлд хянаад хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 90 дүгээр зүйлийн 90.1, 296 дугаар зүйлийн 296.1, 30******* зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримталжээ.

 

6.2. Нэхэмжлэгч нь гэрээний үндсэн дээр орон сууцны эзэмшлийг шударгаар олж авсан тул шударга эзэмшигчээр тогтоолгох, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэж тайлбарласан.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт зааснаар шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэгчийн шаардах эрх үүсэх тул уг хуулийн баримталсан өөрчлөлт оруулна.

 

6.3. Түүнчлэн, Иргэний хуулийн 9******* зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар эзэмшигч нь эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардах эрх үүсэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 9******* зүйлийн 92.1 дэх хэсгийг баримтална.

 

7. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

7.1. Шүүх дээрх нэхэмжлэлд 2024 оны 02 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч *******т 2024 оны 03 сарын 11-ний өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн баримтуудыг танилцуулан, нэхэмжлэлийн хувийг гардуулжээ.

 

Хариуцагч *******т холбогдох хэргийн шүүх хуралдаан 2024 оны 11 сарын 20-ны өдрийн 10 цагт болохыг хариуцагч талд шүүх хуралдаан болохоос 29 хоногийн өмнө буюу 2024 оны 10 сарын 21-ний өдөр мэдэгдсэн байхад уг шүүх хуралдаанаас хойш товлогдсон шүүх хуралдааны товыг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

7.2. *******ын ******* ХХК-тай 2017 оны 04 сарын 28-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ-ний 5.12 дахь хэсэгт заасан дамжуулан хөлслөхийг хориглосон зохицуулалт энэ маргаанд ач холбогдолгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/05453 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 9 дүгээр зүйлийн 9.4.2, 90 дүгээр зүйлийн 90.1, 296 дугаар зүйлийн 296.1, 30******* зүйлийн 302.1 гэснийг ... 90 дүгээр зүйлийн 90.1, 9******* зүйлийн 92.1 ... гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17******* зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР