Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00330

 

  *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/05018 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******ны сайд, *******ын албанд холбогдох,

 

Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол *******,*******ын сайдаас 259,301,500 төгрөг, *******ын албанаас 89,100,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч *******,*******ны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******,*******ны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Иргэн *******д *******,*******ын яамнаас 2008 оны 08 сарын 22-ны өдрийн 283 дугаартай тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших ын дархан цаазат газрын ******* ам нэртэй газарт 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх бүхий 775 тоот гэрчилгээ олгож, ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрээг байгуулсан.

1.2. Гэтэл *******гийн ашиглаж байсан газарт газрыг давхардуулан олгож, улмаар *******, аялал жуулчлалын сайд энэ газарт газар олгосон нь илт хууль бус байсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 0798 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 0256 дугаартай магадлал, уг шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн Улсын дээд шүүхийн 297 дугаар тогтоолоор *******гийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

1.3. Нэхэмжлэгч маргаан бүхий газрын хилийн зурвас заагийг болоод улсын тусгай хамгаалалттай газрын хилийн заагт хамаарч байгаа эсэхийг мэдэхгүй мөн мэдэх боломжгүй байсан учраас газрын төлбөр тооцоог цаг тухайд нь хийж, тус газрыг аялал, жуулчлалын зориулалтаар бүрэн ашиглах нөхцөл байдлыг бүрдүүлж, хөрөнгө оруулалт хийж шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байсан. Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас газрыг давхардуулж олгосноос шалтгаалж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

1.4. Газар ашиглах эрх хүчин төгөлдөр байх хугацаанд зарцуулсан зардал нь газар ашиглах эрх хүчин төгөлдөр гэсэн итгэл үнэмшилтэйгээр зарцуулсан зардал байх бөгөөд газар ашиглах эрх олгосон шийдвэр хүчингүй болсоноор гаргасан зардпын үр шимийг нэхэмжлэгч хүртэх боломжгүй болсон байх тул захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэж үзэж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу газар ашиглах эрх олгох үйл ажиллагаагаа хууль тогтоомжид нийцүүлэн явуулах үүргээ хэрэгжүүлээгүй хариуцагч захиргааны байгууллага нь эрх олгосон шийдвэр хүчингүй болсны үр дагаварыг хариуцах ёстой.

1.5. Иймд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэхэд 6,000,000 төгрөг, улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ байгуулахад нөхөн сэргээлтийн зардалд 3,000,000 төгрөг, инженер-геологийн судалгаа хийлгэж дүгнэлтийг магадлалд оруулсан 2011 онд 2,225,000 төгрөг, эдэлбэр газрын эргэлтийн цэг газарт бэхлэх, хашааны улаан шугам тавих 700,000 төгрөг, ашиглаж буй газартаа бетон суурьтай блокон хашааг барьсан 2011-2012 он /өнөөгийн үнэ цэнэ/ 207,177,500 төгрөг,*******аялал жуулчлалын цогцолборын зураг төслийг ******* ххк-аар хийлгэсэн зардал 10,000,000 төгрөг, харуул хамгаалалтын зардал 2011-2014 он 8,200,000 төгрөг, харуул хамгаалалтын зардал 2015-2023 онд 19,400,000 төгрөг, хашааны төсөв хийлгэхэд 1,650,000 төгрөг, хашааны үнэлгээ хийлгэх 800,000 төгрөг, нотариатын зардал 149,000 төгрөг, нийт 259,301,500 төгрөг болж байх тул хариуцагч байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 259,301,500 төгрөг, хариуцагч *******ын албанаас газрын төлбөрт төлсөн 89,100,000 төгрөгийг буцаан гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

2. Хариуцагч *******ын албаны хариу тайлбарын агуулга:

2.1. Иргэн ******* нь *******, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар ын дархан цаазат газрын ******* амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын чиглэлээр 50,000 м2 газар ашиглах зөвшөөрөлтэй, 2010 оны 07 сарын 02-ны өдрийн ******* тоот улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний дагуу 2010 онд 3,300,000 төгрөг, 2011 онд 13,200,000 төгрөг, 2012 онд 9,900,000 төгрөг, 2013 онд 9,900,000 төгрөг, 2014 онд 3,300,000 төгрөг, 2015 онд 44,550,000 төгрөг төлсөн байна.

2.2. Тухай хуулийн этгээдийн төлсөн газрын төлбөр тухайн үеийн хүчинтэй газар ашиглах тушаал, газар ашиглах тухай гэрээ, газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны /энэ зүйлд 2019 оны 11 сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ дагуу төлөгдсөн байна. Иймд Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу тухайн иргэнд газрын төлбөрийн ногдуулалт хийгдэн төлөлт хийгдсэн байх тул *******ын албанаас гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******,*******ны сайдын хариу тайлбарын агуулга:

3.1. сайдын 2008 оны 08 сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар иргэн *******д Богдхан Уулын дархан цаазат ******* амд аялал жуулчлалын зориулалтаар 5 га газрыг ашиглах эрхийг олгосон байдаг. Уг газрын ашиглах, эзэмших хугацаа нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болсон.

3.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д газар хагалах, ухах гээд хэчнээн гэрээ гэрчилгээ байгаад зөвшөөрөл аваагүй тохиолдолд тэр тусмаа дархан цаазат газарт дур мэдэн хашаа болон барих болон бусад ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байж ажил эхлүүлсэн тохиолдолд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болдог.

3.3. Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дэх хэсэгт аялагч зөвшөөрөл бүхий хүсэлт хүн түр буудаллах отоглох ажиглалт судалгаа шинжилгээ хийх зөвшөөрөлтэй орон байр барихыг зөвшөөрдөг. Нүүлгэн шилжүүлэх боломжтой барих ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь бетон барилга барьсан.

3.4. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул ******* аялал, жуулчлалын яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

4.1. Анхнаасаа тэр тусгай хамгаалалтай газар олгохгүй байх ёстой. Иргэн ч гэсэн тэнд заавал үйл ажиллагаа явуулах гэж тэндээс хүсэх зүйл байхгүй. яам мэдэхгүй уг газрын нэхэмжлэгчид олгочихсон гэж ойлголоо. Гэтэл Нийслэлээс ахиад өөр хүнд өгчихсөн байна. Би гэхдээ сайн хуулийн талаас ойлгохгүй байна.

4.2. Тусгай хамгаалалтын газар өгөхгүй байх ёстой. Гэм буруугийн тухайд хэн хэн нь буруутай байх. Хохирлын тухайд энэ хүн мөнгө зарцуулчихсан байна. Газраа авчихсан учраас юмаа хийнэ шүү дээ. Тэгсэн чинь өөр хүнд өгчихсөн байдаг. яамнаас бол бүр юу ч хийх ёсгүй юм шиг тайлбарлаж байна. Хохирол гаргах боломжтой гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******,*******ны сайдаас 148,487,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох ба үлдэх 110,813,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, *******ын албанд холбогдох 89,100,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,113,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******,*******ны сайдаас 900,388 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхээс *******, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас 148,487,750 төгрөг гаргуулан үлдэх 110,813,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, *******ын албанд холбогдох 89,100,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.2. Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн болон 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрч зөв зүйтэй дүгнэлт болсон гэж үзэж байна.

6.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ үндэслэлээ 2010 оны 07 сарын 02-ны өдрийн ******* дугаартай Улсын тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-ний 4.6-д заасныг зөрчиж, төсөлд тусгагдсан төмөр хашаа барилгүй бетонон суурьтай, тоосгон хашаа барьсан явдал нь хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байх ба хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүд нь *******д газар ашиглах эрх олгосон сайдын тушаал нь анхнаасаа хууль бус болохыг тогтоосон гэж үзсэн мөртлөө хууль бус тушаалын дагуу байгуулагдсан гэрээний зүйл заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

6.4. Мөн *******ын албанд холбогдох 89,100,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ тус албаны газрын төлбөрийг гэрээний дагуу авсан үйлдэл нь хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн шинжийг агуулаагүй байна гэж дүгнэн шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. *******ын албатай байгуулсан гэрээ нь хүчингүй тушаалын дагуу байгуулагдсан 3 талт гэрээ бөгөөд гэрээний хугацаанд төлсөн, гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн байдлыг анхааран үзээгүй байна.

6.5. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 05018 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан *******, Уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас 104,813,750 төгрөг, *******ын албанаас 89,100,000 төгрөг гаргуулах шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ын албаны тайлбарын агуулга:

7.1. 2008 онд *******,*******ны сайдын тушаалаар уг маргаан бүхий газар олгож, 2013 оны 09 сард гэрээний хугацаа дууссан.

7.2. Гэрээний 2.5-д газрын төлбөр төлөх гэрээний хугацааг 2008 оны 08 сарын 22-ны өдөр, 2013 оны 09 сарын 10-ны өдрөөр төлнө гэж заасан. Хуулийн этгээд нь газрын төлбөрийг 2010 оноос, иргэн 2008 оны 08 сарын 22-ны өдрөөс эхлэн газрын төлбөрийг төлж эхэлнэ гэсэн хэдий ч 2013, 2014, 2015 онуудад төлбөрийг нөхөж төлсөн. Тиймээс нэхэмжлэгчийн төлсөн төлбөр нь гэрээний дагуу төлөгдсөн төлбөр гэжээ.

 

8. Хариуцагч *******,*******ны сайдын давж заалдах гомдлын агуулга:

8.1. Нэхэмжлэгч *******д *******, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар ын дархан цаазат газрын ******* аманд байрлах 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгосон. *******, аялал жуулчлалын сайд газар ашиглах эрхийг хугацаатай олгодог нэхэмжлэгч иргэн газар ашиглах эрхийн хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаж байгаагүй тул гэрчилгээний болон гэрээний хугацаа аль аль нь дуусгавар болсон байна.

8.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт Газар ашиглах эрх дуусгавар болоход ашиглаж байсан газраа нөхөн сэргээх, засах тохижуулан хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгөх, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Газар ашиглах эрх дуусгавар болоход иргэн, аж ахуйн нэгж Байгууллага ашиглаж байсан газраа чөлөөлж энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор тухайн газар нутгийн хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө гэж заасны дагуу ын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах гэрээ, гэрчилгээ болон газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй байдаг.

8.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Газар хагалах, ухах ... зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх нь дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаанд хамаардаг, мөн хуулийн 11 дүгээр зүйлд Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараах үйл ажиллагааг явуулж болно. 11.7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах гэж заажээ.

8.4. Мөн Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-ний 4 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тусгасан 4.1-д Гэрээний нөхцөлд зааснаар газрыг зориулалтын дагуу ... байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр ашиглах. 4.5-д ашиглуулахаар авсан газартаа барилга, байгууламжийн ажил эхлэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөл авч, байгууллага орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ, холбогдох бичиг баримтыг хамгаалалтын захиргаанд хянуулж ажил эхлэх зөвшөөрлийг авах гэж заасан.

8.5. Нэхэмжлэгч дээрх хуулийн болон гэрээний заалтын дагуу ын хамгаалалтын захиргаанаас хашаа барих ажил эхлэх зөвшөөрлийг авч хашаа барих ажлыг эхлүүлэх ёстой боловч хашаа барих зөвшөөрөл авалгуй дур мэдэн байгалийн унаган төрхийг алдагдуулж бетон суурьтай, блокон хашаа барьсан байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасны дагуу хашааны зардлыг хариуцагч хариуцах хууль зүйн үндэслэлгүй.

8.6. Мөн ын ташгайн аман дахь иргэн *******ны газарт баригдсан хашааны үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөх боломжгүй тус хашааг 2011 онд эхэлж, 2012 онд өрлөгийн ажил дууссан тухайн үеийн ханшаар үнэлгээг тогтоох ёстой. Хэт хөөрөгдсөн үнэлгээ тогтоож гэм хорыг арилгуулах бус ашиг хонжоо олох зорилготой үнэлгээг гаргуулсан байна.

8.7. ын ******* аман дахь иргэн *******, Д. нарын тоосгон хашааны төсөвт өртгийн нэгдсэн дүн 249,542,005 төгрөг гэж анх төсвийг тооцжээ. Иргэн *******, Д. нарын газар нь тус бүр 5 га нийт 10 га газар юм. Дээрх үнэлгээг хоёр хувааж тооцоход тус бүрийн үнэлгээ 124,771,002 төгрөг болж байна. Гэтэл дахин тоосгон хашааны төсвийг нэг дахин нэмэгдүүлж 588,543,028 төгрөг гэж гаргуулсан нь бодит төсвийг тооцон гаргасан гэж дүгнэхэд эргэлзээ бүхий байна.

8.8. Тус газарт бетон суурьтай блокон хашаа барьсан гэх боловч маргаан бүхий хашаа бодит байдал дээр ямар байдалтай байгаа эсэх нь тодорхойгүй шүүхээс үзлэг хийгээгүй. Иргэн, хуулийн этгээдээс өөрийн ашиглаж буй газар, эд хөрөнгийг харуул хамгаалалттай байлгах эсэх нь тухайн иргэн өөрөө хариуцах асуудал бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт хуулийн шаардлага хангахгүй байх тул түүнтэй холбоотой зардлыг *******, аялал жуулчлалын сайдаас шаардах хууль зүйн үндэслэлгүй юм.

8.9. Мөн Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу *******д нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн. Нөхөн сэргээлтийн зардал, инженер геологийн судалгаа хийлгэх, эдэлбэр газрын эргэлтийн цэг газарт бэхлэх, хашааны улаан шугам тавих , зураг төсөв боловсруулах зэрэг ажиллагаанууд нь газар ашиглах эрх хүсэж хүсэлт гаргахад хийгддэг процесс ажиллагаанууд юм. Иргэн төслөө бичиж өөрөө газраа сонгож газар ашиглах хүсэлтээ гаргадаг тул *******, уур амьсгалын өөрчлөлтийн сайд дээрх процесс ажиллагааны зардлуудыг хариуцах боломжгүй.

8.10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, нотлох баримтыг дутуу шинжпэн судлаж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

9.1. Гэм буруугийн асуудал яригддаг. Уг гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрлэсэн тул уг асуудлыг дахин шийдвэрлэх боломжгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг тайлбарладаг боловч уг заалтад 2023 оны 01 сарын 06-ны өдөр өөрчлөлт орсон. Ийм 2011 оны үйл явдалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтыг хэрэглэх боломжгүй.

9.2. 2011 оноос хойш тухайн газрыг давхардуулж олгосонтой холбоотой маргаан үүссэн. Газраа хүлээлгэж өгөөгүй гэж тайлбарласан. Үүнд тусгай хамгаалалттай газар нутгийн газрыг хүлээж авахтай холбоотой хүсэлт гаргааүй бөгөөд үүнтэй холбоотой ажиллагаа хийгдээгүй. Баримттай холбоотой нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй гэдэгт шүүх нотлох баримтыг үнэн зөв үнэлж үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******,*******ны сайд, *******ын алба нарт холбогдуулан гэм хорын хохиролд *******, аялал жуулчлалын сайдаас 259,301,500 төгрөг, хариуцагч *******ын албанаас газрын төлбөрт төлсөн 89,100,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. ******* нь *******, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 сарын 22-ны өдрийн 283 дугаартай тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших ын дархан цаазат газрын ******* ам гэсэн нэртэй газарт 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахуулахаар шийдвэрлэж, улмаар 775 тоот гэрчилгээ олгож, ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрээг байгуулсан;

 

3.2. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжаар ******* ХХК, 2011 оны 04 сарын 21-ний өдрийн 340 дугаар захирамжаар ХХК, 2012 оны 06 сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжаар иргэн Д. нарт тус тус газрыг олгохдоо *******гийн газартай давхардуулан олгосон;

 

3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 0798 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 0256 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 06 сарын 27-ны өдрийн 297 дугаар тогтоолоор ... маргаан бүхий газар нь Нийслэлийн газар нутагт хамаарагдаж байгаа учраас *******, аялал жуулчлалын сайд энэ газарт газар олгосон нь илт хууль бус байсан ... гэсэн үндэслэлээр *******гийн газар ашиглах эрхийг цуцалсан;

 

3.4. Нэхэмжлэгч ******* нь 2008 онд *******д нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг ******* ХХК-аар хийлгүүлж, улмаар 2011 онд инженер-геологийн ХХК-аар*******аялал жуулчлалын цогцолбор барилгын зураг төслийг боловсруулах зорилгоор инженер геологийн дүгнэлт хийлгэсэн, мөн 2012 онд*******аялал жуулчлалын хотхон-ы эскиз зургийг Хатанбаатар ХХК хийж гүйцэтгэснийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраар баталгаажуулсан;

 

3.5. *******гийн маргаан бүхий газар барьсан 645 м урттай цутгамал бетон суурьтай, хашааны нийт өртөгийг ХХК нь 207,177,500 төгрөг гэж үнэлсэн;

3.6. Нэхэмжлэгч ******* нь *******ын албаны дансанд маргаан бүхий газрын төлбөрт 89,100,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг тогтоогдож байна.

 

4. *******,*******ны сайд/шинэ нэршлээр/-ын тушаал илт хууль бус болохыг захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

 

Анхан шатны шүүх *******,*******ны сайдыг гэм буруутай гэж дүгнэж, гэм хорын хохирол гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт нийцжээ.

 

5. Анхан шатны шүүх хохирлын хэмжээг буруу тооцож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг залруулна.

 

5.1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлын хэмжээг бодит хохиролоор тооцох ба нэхэмжлэгч нь хашаа барихад нийт 207,177,500 төгрөг зарцуулсан болох нь хөрөнгө үнэлгээний ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул хариуцагч *******,*******ны сайдаас хашааны зардалд 207,177,500 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн гэм буруу хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж дүгнэж, хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь буруу.

 

Учир нь, *******, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших ын дархан цаазат газрын ******* ам гэсэн нэртэй газарт 5 га газрыг олгох эрх хэмжээтэй байсан эсэхийг судлах үүрэг нь хариуцагч *******,*******ны сайдад хамаарна. Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах газрыг шалгаж, тогтоохгүйгээр олгосны улмаас ******* нь газрын зориулалтын дагуу ашиглах зорилгоор хөрөнгө оруулалт хийсэн үйл баримтад нэхэмжлэгчийн гэм буруу тогтоогдохгүй байна.

 

5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн *******ын албаны дансанд маргаан бүхий газрын төлбөрт 89,100,000 төгрөг төлсөн байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу болжээ.

 

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн нутагт орших ын дархан цаазат газрын ******* ам гэсэн нэртэй газарт 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаагүй, анхнаасаа уг газар нь олгогдох боломжгүй газар байсан тул газрын төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгийг *******д учруулсан гэм хорын хохирол гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид тухайн газрыг олгосон цаг хугацаанаас эхлэн эзэмших эрхийн талаар маргаантай байсан учир нэхэмжлэгч нь өнгөрсөн хугацаанд зориулалтын дагуу ашиглаж чадаагүй гэсэн түүний тайлбарыг хариуцагч нар няцаагаагүй.

 

Тиймээс хариуцагч *******ын албанаас 89,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгох үндэслэлтэй байна.

 

5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс бусдад ... арматур, бетон ... гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь *******, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 сарын 22-ны өдрийн 283 дугаартай хууль бус тушаалын үр дагаварт хамаарахгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв болжээ.

 

5.4. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн саналыг харгалзан маргааныг шийдвэрлэсэн нь Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт нийцсэн байна.

 

6. Хариуцагч *******,*******ны сайдын төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

6.1. Хан-Уул дүүргийн нутагт орших ******* ам гэсэн нэртэй газар нь ын дархан цаазат газар нутагт хамаарахгүй тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй.

 

Хариуцагч *******,*******ны сайдын төлөөлөгч нь маргаан бүхий газар нь тусгай хамгаалалтын бүс нутагт хамаарахгүй гэдгийг мэдсэн атлаа ... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчсөн ... гэсэн гомдол нь хууль зүйн логикгүй, илт үндэслэлгүй гомдол гаргасныг дурдах нь зүйтэй.

 

6.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2023 оны 12 сарын 01-ний өдрөөс хойш үргэлжилж байхад хариуцагч нараас хашааны үнэлгээг эс зөвшөөрч шинжээч томилуулах, болон үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

7. Давж заалдах шатны шүүхээс хэргийг гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад дараах хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан алдаа гаргасныг залруулна.

 

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно. гэж заажээ.

 

Шүүх хэргийн нөхцөл байдал, хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгч талын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн эсэх, түүний хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

 

Гэтэл, сайд хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд илт хууль бус тушаал гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлөх боломжгүй тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлахгүй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******,*******ны сайдын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/05018 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******,*******ны сайдаас 207,177,500 төгрөгийг, *******ын албанаас 89,100,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52,124,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,113,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **************ны сайдаас улсын тэмдэгтийн хураамжид 1,193,837 төгрөгийг, хариуцагч *******ын албанаас улсын тэмдэгтийн хураамжид 603,450 төгрөгийг тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч *******,*******ны сайдын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,285,469 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР