Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/119

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн эрүүгийн хэргийн шүүх  хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож,  улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5  дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 18600089009 дугаартай, 178/2019/0089/Э/ индекстэй хэргийг 2019 оны 06 сарын 27-ны өдөр хүлээн авч  2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, ******* оны 07 сарын 11-ний  өдөр  аймгийн Жаргалант суманд төрсөн, настай, ард халх, эрэгтэй, эдийн засагч менежерийн мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Тулгын  дугаар 0 айлын орон сууцны тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, аминдаа 2 өрөө орон сууц, Ланд-80 маркын авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 600000 төгрөг, ял шийтгэлгүй,   ******* регистрийн дугаартай,  ******* овогт *******ын *******

           Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:

Шүүгдэгч Д.******* нь аймгийн сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт Хөх сэрхийн нурууны дархан цаазат газар буюу “Хөх сэрхийн салаа” гэх газарт байгалийн жамаар үхсэн байсан ховор амьтан болох аргаль хонины сэгээс толгойг нь таслан авч 6-5  ХОҮ улсын дугаартай “Land cruiser-80” маркийн тээврийн хэрэгслээр аймгийн сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрээс аймгийн Жаргалант сумын чиглэлд тээвэрлэсэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар  нь аймгийн  сумын 5-р баг Хөх сэрхийн нурууны Зүүн салаа дэлүүний ам гэх газар  байх бөгөөд тухайн газрыг гэрч М.Түвшинсайханаар заалгуулан очиж үзлэгийг хийв. Тухайн хэрэг учрал болсон гэх газар үл хөдлөх цэгээр 2 ширхэг чулуун хашааг авсан ба тухайн хашаа нь Б 4798972, дугаартай байв. Түүнээс ертөнцийн зүгээр баруун хойд зүг уулын ам өөд 1 метр зайд толгойгүй цагаан цайвар өнгийн үстэй арьстай 4 хөл жийсэн байдалтай, их биений баруун талын арьс хавиргагүй болсон дотор хэсэг ил харагдсан. Ил харагдах  хэсэгт ногоон өнгөтэй идсэн өвс нь харагдаж байсан ба тухайн амьтны их биенээс салсан байж болох хавирганууд 2 метрийн радиустай хөглөрч байв. Тухайн амьтны сэгний хажууд эрүүний хос яс салаагүй нийлсэн байдалтай арьс болон их биенд сум болон гадны  хүчин зүйлгүй, үйлчлэлээр үүсгэгдсэн шархыг тогтоох боломжгүй, ул мөр илрүүлэх боломжгүй. Тухайн амьтан үхээд хатаж муудсан байдалтай байв. Хэрэг учралын газарт NIKON-0400 маркийн аппаратаар 5 кадр зураг бэхжүүлэн авав ... гэх тэмдэглэл, гэрэл  зураг / хэргийн 6-8 дугаар хуудас/

 Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...Үзлэг хийсэн  тээврийн хэрэгсэл нь аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд 6-5 ХОҮ улсын дугаартай улаан өнгийн Ланд крузер-80 маркийн автомашин байв. Тухайн автомашин гадна тал нь бүрэн бүтэн дээрээ ачаатай , ачаан дээрээ нөөц дугуйтай тээврийн хэрэгсэл байв. Тухайн тээврийн хэрэгсэлийг  эзэмшигч Д.*******аар өөрөөр нь онгойлгуулж үзлэгийг жолооны хүрдтэй буюу баруун урд талын хаалганаас эхэлж хийв.  Жолоочийн суудал дээр эд зүйл аравчийг дээлээрээ тохсон жолоочийн эсрэг талын суудал дээр улаан өнгийн  даавуу тавьсан. Тухайн суудлын шалан дээр гоё гэсэн бичигтэй хуванцар сав, шар тагтай ундааны хуванцар сав хэвтээ байдалтай байв. Тухайн 2 суудлын дунд хайрцаг байх ба тухайн хайрцагны тагийг онгойлгож үзэхэд хар ууттай дуран 2 нүдний дува сохор автомашинд залгагддаг залгууртайгаа өөр эд зүйлгүй байв. Баруун хойд талын хаалгыг онгойлгож үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд хойд суудал дээр гялгар ууттай боорцог түүний цаана нь түлхүүр эмх замбараагүй, хойд суудлын аравчны дээгүүр давж тээшний хэсэгт үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд 4 ширхэг 1 цагаан,  нэг хөх шуудайтай эд зүйл байсан ба хөх өнгийн шуудайтай эд зүйлийг шалгахад эрүүний хэсэг байхгүй 2 эвэртэй аргалийн  толгой байв. Тухайн толгойны арьсыг  хурц ирмэгтэй зүйлээр огтолсон,  2 нүд хатаж ширгэсэн байдалтай байв. Үзлэгийн явц байдлыг кримналистикийн шинжээч дэслэгч Еркижан никон 400 аппаратаар 12 кадр зураг авч бэхжүүлэв. Үзлэгэр аргалийн  толгойг хурааж авав...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хэргийн 9-17 дугаар хуудас /

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол... Хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан Аргаль хонины гэх эрүүний яс-1 ширхэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн үзлэгээр хураан авсан аргаль хонины толгой 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тогтоол... / хэргийн 18 дугаар хуудас/

Буунд үзлэг хийж хүлээлгэн өгсөн... Буу Винтов маркийн 1955 онд Орос улсад үйлдвэрлэгдсэн ҮА1651 гэсэн дугаартай 68 см урттай , гол төмөртэй,КГ190 дугаарын замагтай 69,5 см-ийн урттай модон хундагатай 1 метр 8 см-ийн урттай, ,5 см-ийн өргөнтэй шар өнгийн ремень оосортой, оосрыг бууны хундаганаас ширээр уясан байв. Бууны замгийг сугалж шагайхад гол төмрийн дотор хэсэг нь хуучны тортогтой байв. Буу Вепрь маркийн 2000 онд Орос улсад үйлдвэрлэгдсэн КК1024 дугаартай 81 см-ийн урт гол төмөртэй магазингүй, 2х1 см-ийн хэмжээтэй хундагатай голдоо нүхтэй хойд бөгсөндөө хар өнгийн резинтэй Вепрь гэсэн бичигтэй бууны хундага болон урд хэсгийг хар өнгийн лентээр ороосон замгийг нь салгаж гол төмрийг нь шагайхад ямар нэг тортоггүй ,5 см-ийн өргөнтэй 10 см-ийн урт оосортой байв ...  гэснээр үзлэгийг дуусгаж үзлэгийн явцыг ....кадр гэрэл зургаар бэхжүүлэн авав. Үзлэгийн тэмдэглэлийг оролцогч нарт уншиж танилцуулахад ямар нэгэн санал гараагүй бөгөөд 2 буу эзэмшигч Д.*******, Х.Мандалбаяр нарт хүлээлгэн өгч 15 цаг 40 минутад дуусгав... гэх тэмдэглэл , гэрэл зураг /хх-ийн 29-1-рт/ 

Мөрдөн  шалгах ажиллагаанд  хохирогч байгууллагын төлөөлөгч  / аймгийн   суманд оны 10 сарын 06-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, / аймгийн   сумын  дарга ажилтай  ******* дугаарын регистртэй/ *******  овогт  *******ы *******ын  өгсөн... “Тухайн аргаль хонь нь байгалийн жамаар зудаар үхсэн бол  гомдол санал нэхэмжлэх зүйл алга . Тус газар нь Хөх сэрхийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүст хамаардаг. Хөх сэрхийн дархан цаазат газар нь 2018 оны 04 сарын 26-ны өдрийн Байгаль орчны сайдын тушаалаар Хар ус нуур орчмын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны харъяалалд шилжсэн юм. Дархан цаазат газрын хамгаалалтын бүсийг онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэж ангилдаг.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 9-р зүйлд заасан..." гэх мэдүүлэг /хх- ийн 9-40-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Д.*******ын  гэрчээр өгсөн...Би 2019 оны 04 сарын 01-ний өдрийн өглөө 09 цагт гэрээсээ гараад сумын Баянбулагийн хойд тал руу М.Түвшинсайхан, Х.Мандалбаяр 2-той хамт өөрийн эзэмшлийн Ланд крузер маркийн улаан өнгийн 6-5 ХОА автомашинтай 2 жил гарангийн өмнө алга болсон адуугаа хайх зорилгоор явсан. Тэгээд сумын Баянбулаг багийн тэнд адуугаа хайгаад олоогүй.  Тэнд байдаг казак айл болох  Канзолд Вепрь, Винтов буунуудыг зарна гэж ярьсан байсан. Тэрнийгээ үзүүлсэн. Тэгсэн чинь мөнгийг нь ноолуур гарахаар ярилцъя гэж хэлсэн. Тэгэхээр нь бэлэн мөнгөгүй бол болъё гээд өгөхөө больсон. Тэгээд наашаагаа руу буцсан. Тэгэхдээ дээшээ уул руу өгсөж агаарт алхсан. Тэгэхэд М.Түвшинсайхан, Х.Мандалбаяр 2 тусдаа алхсан. Тэгээд намайг уулнаас буугаад ирсэн чинь тэр 2 энд үхсэн аргаль байна толгойг нь уутанд хийчихлээ аваад явъя гэж хэлсэн. Машины ард ачаад наашаагаа руу орж ирсэн байсан. Цагдаа зогсоогоод шалгасан.... гэх мэдүүлэг /хх-ийн 41-4-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Түвшинсайханы гэрчээр өгсөн... “2 хоногийн өмнө би Д.*******тай уулзсан. Тэгээд Хөх сэрхйин нуруунд айлын үхэр лүү чоно ороод байна гээд буу худалдаж авъя гэж хэлсэн юм байна лээ.  2019 оны 04 сарны 01-ний өдөр Д.******* Х.Мандалбаяр  бид хамт явъя гэж хэлсэн. Замдаа би ус ямар байна харъя . Загас байвал баръя гэж бодоод хамт явсан. Тэгээд Хөх сэрхийн нурууны Зүүн салаа гэдэг газар луу явсан. Тэнд гол дагаад алхсан чинь голын эргээс зайтай айлын хаваржааны ойролцоо нэг аргаль үхсэн  байсан. Миний  харсанаар 1-2 сар орчим болж байсан байх. Тэгээд тэр аргаль дээр очоод Х.Мандалбаяр  бид 2 толгойг нь авчихъя гээд наашаагаа явж байгаад буу авна гэсэн казак залуутай уулзсан чинь тэр казак залуу эргээд уулзъя гээд салсан. руу яваад нилээн орой орж ирсэн чинь зам дээр цагдаа зогсоосон, өөр зүйл болоогүй тэр үхсэн аргалийн  толгой таслахаас өмнө бид нар бичлэг хийсэн.. ...”гэх мэдүүлэг /хх-ийн -45-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Х.Мандалбаярын гэрчээр өгсөн... сумын  казак залуу чоно энд болохоо байлаа. *******аас нэг том буу авна гэж ярьсан гэсэн. Тэгээд тэр буунууудыг зарахаар ярьсан байсныг авч очиж үзүүлэхээр явсан. Хөх сэрхийн нуруу руу хамт явсан. Тэнд очсон  чинь тэр казак зөрөөд явсан байсан. Тэгээд буцаад явахдаа тэр казак айлд очоод буугаа зарна гэсэн чинь хавар ноолуур гарахаар өгье гэхээр нь Д.******* больсон. Замдаа явж байсан чинь тэнд үхсэн аргаль байсан. Тэгэхээр нь тэрний толгойг нь таслаад аймаг руу явсан. Тэгээд аймгийн төвд ирсэн чинь цагдаа зогсоосон өөр зүйл болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 47-50, 57-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Ш.Байболын гэрчээр өгсөн... аймгийн сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр  Хөх сэрхийн салаанд 1970  оноос  Хөх сэрхийн нурууны тусгай хамгаалалттай дархан цаазат газарт хамрагддаг бөгөөд Хар ус нуурын тусгай хамгаалалттай  газрын захиргаанд 2018 оны Засгийн газрын шийдвэрээр хамрагдах болсон юм. Манай суманд энэ жил зуд болсон аргаль үхсэн байж болох юм... гэх мэдүүлэг/хх-ийн 51-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Х.Эрхэмбайгийн гэрчээр өгсөн... Би 2019 оны 02 сард сумаас ирсэн чоно алахаар тус салааг өгсөн явахад Х.Өмербек гэх хүний хашааны дээд талд жалганы ирмэгт 1 аргаль үхсэн 4 хөл нь дээш харсан байдалтай  байсан.  Тухайн аргалыг турж үхсэн байх гэж бодсон. Ямар нэг шарх, сорви анзаарагдаагүй. Арьс толгойтойгоо бүтэн аргаль байсан. Морин дээрээс харсан чинь эргэн тойронд нь ямар нэг цус болсон зүйлгүй,  толгойтойгоо  бүрэн, бүтэн үхсэн байсан... гэх мэдүүлэг/ хх-ийн 52-5-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  А.Канзолын гэрчээр өгсөн... Манайх 2019 оны 04 сарны 01-ний өдөр аймгийн сумын нутаг дэвсгэр  “2 бургас”  гэх газарт  байх  үед 21 цагийн үед улаан өнгийн Ланд -80 маркийн машинтай үл таних хүмүүс ирсэн. Тэд машины ремень тасарлаа гэж ярьсан. Хаанаас ирж байгаагий нь асуухад “Хөх сэрхийн нуруунд очиж чоно хөөж явж байгаад ирсэн” гэж хэлсэн. Тэгээд би өвөл чононд   их үхэр идүүллээ та нарт худалдах буу байна уу? гэхэд Винтов, Венепрь гэсэн байх 2 буу үзүүлсэн юм . Хуучин буу байхаар нь нэг их сонирхоогүй юм. Би буу худалдаж авахаар ямар нэг хүнтэй яриагүй,  дуудаагүй. Ирсэн хүмүүсээс буу худалдаж авахаар асуухад 2 буу үзүүлсэн юм... гэх мэдүүлэг/ хх-ийн 54-56-рт/

аймгийн мал эмнэлэгийг газрын 2019оны 04 сарын 12-ны өдрийн

Аргаль хонины толгойн сэг нь шинжилгээнд тэнцэнэ

Аргалын толгой болон сэг нь нэг амьтных мөн байна.

Уг аргаль  хонь нь 8 настай эр

Аргалын сэгт ямар нэг шарх, сорви илрээгүй

Аргаль хонины сэг зэм нь ямар нэг өвчтэй эсэхийг тогтоох боломжгүй ямар нэг амьтныг үхсэнээс хойш хоногийн дотор өвчтэй эсэхийг тогтоох боломжтой ... гэх дүгнэлт/хх-ийн 62-6-рт/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлтүүд /хх-ийн 72-74-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Д.******* яллагдагчаар өгсөн...  Би 2019 оны 04 сарны 01-ний өдөр Х.Мандалбаяр, М.Түвшинсайхан нарын хамт өөрийн эзэмшлийн Ланд - 80 маркийн 6-5 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй аймгийн сумын Баянбулаг багийн  нутаг дэвсгэр Баянбулаг гэх газрээс 2 жилийн өмнө алга болсон адуугаа хайж,  мөн Канзол гэх хүн буу авна гэж байна гэж сонсоод буу худалдах зорилгоор яваад аймгийн сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр “Хөх сэрхийн салаа” гэх газарт үхсэн аргаль байсантай тааралдсан юм. Тэгээд Х.Мандалбаяр, М.Түвшинсайхан нар Аргаль хонины толгойг таслан машины ард ачиж аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт орж ирэхэд Их гүүрэн дээр цагдаагийн алба хаагчид таарч машинд үзлэг хийж саатуулсан юм. Ланд Крузер-80 маркийн машин миний эзэмшлийн машин байгаа юм. Би Канзол гэх хүн буу авна гэж байна гэж сонсоод буу худалдах зорилгоор явсан юм. Тухайн айл “Түмт” гэх газраас нүүгээд аймгийн сумын нутаг дэвсгэр “Баянбулаг” гэх газарт буусан байсан. Бид нар буцахдаа бууж уулзсан юм ...гэх мэдүүлэг

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын өгсөн... Би буу сонирхуулах гэж явсан. Намайг уул руу гараад  дуран тавьж байгаад ирэхэд М.Түвшинсайхан, Х.Мандалбаяр нар тухайн аргалийн толгойг машинд хийсэн байсан. Би аргалийн  толгой хийсэн талаар мэдээгүй.  Их гүүрийн дэргэд ирээд цагдаагийн шалгалт хийхэд аргалийн толгой хийсэн талаараа хэлсэн. Аргалийн толгой байсан  газраас  наашаа явж байтал машины ремин тасарсан. Нэг казак айл байхаар нь орсон. Буу авна гэхээр нь өөрийн авч явсан хоёр буугаа үзүүлсэн. Үнэ тохироогүй тул зараагүй. Аргалийн толгой  ачааны хэсгийг онгойлгож үзэхэд харагдахаар байсан ... гэх мэдүүлэг.

          Шүүхийн хэлэлцүүлэгт М.Түвшинсайханы гэрчээр өгсөн... 4 дүгээр сарын 01-ний өдөр Д.*******тай уулзахад би адуугаа алдчихсан, адуугаа харна чи хамт хөдөө явах уу гэхээр нь тэгье,  салхинд гарцгаая гээд явсан. Тэгээд Хөхсэрхийн нуруунд очоод салаа өгсөж хашааны хажууд очсон.  Д.******* цаана ууланд дуран тавьж байсан.  Хашааны хажууд Аргалийн үхсэн сэг байсныг  Х.Мандалбаяр бид хоёр үзээд “толгойг нь авчих” уу гээд Мандалбаярт хэлэхэд” тэгье”  гэхээр нь бид хоёр  толгойг нь авч уутанд хийгээд машинд хийсэн. Тэгээд аймаг руу орж ирээд гүүрэн дээр  цагдаа нарт шалгуулахад Д.******* мэдсэн.  Тухайн аргаль нь турж үхсэн байдалтай байсан.  Муудаад бараг сэг болсон байсан. Толгойг нь өргөтөл салчихсан. Замаараа хэдэн айлаар орсон. Х.Мандалбаяр, Д.******* нар буу үзүүлж байсан. Би урьд өгсөн мэдүүлэгтээ чоно харахаар явсан тухай мэдүүлсэн. Бид нар анх алдсан адуугаа хайхаар явсан. Замдаа чоно их байгаа тулд буу авах хүн байгаа талаар ярилцаж байсан.  Тухайн аргалийн толгойг Х.Мандалбаяр бид хоёр уутанд хийгээд машинд тавьсан ... гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт Х.Мандалбаярын гэрчээр өгсөн...Тухайн өдрийн өмнөх орой нь яваад адуу хараад ирье бас нэг залуу буу харна гэсэн гээд Д.*******, М.Түвшинсайхан бид явсан. Тэгээд буу харах айлд очтол нүүчихсэн байсан. Тухайн айлдаа очих гээд цааш яваад айлын хашааны хажууд очоод Д.******* дуран тавьж байсан. Түвшээ ах намайг тэнд нэг Аргаль үхсэн байна. түүнийг очиж үзье гэхээр нь би хамт явсан. Тэгээд очиж үзэхэд чи толгойг нь авах уу гэхээр нь би яах юм бэ гэж хэлсэн. Тухайн Аргалийн сэг дээр очоод толгойг нь татахад салчихсан байхаар нь тасалж аваад уутанд хийгээд  Д.*******ын машинд хийсэн.  Миний хувьд нэг хуучин буу байсан. Түүнийгээ  зарах бодолтой явсан. Мөрдөн байцаалтын явцад нарийн мэдүүлэг аваагүй шүү дээ... гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж, дүгнэхэд: Шүүгдэгч Д.******* нь аймгийн сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр Хөх сэрхийн нурууны дархан цаазат газар буюу “Хөх сэрхийн салаа” гэх газарт өөрийн найз болох М.Түвшинсайхан, Х.Мандалбаяр нарын хамт очсон. Түүнийг ууланд гарч  дуран тавьж байх үед хамт явсан М.Түвшинсайхан, Х.Мандалбаяр нар нь  тухайн газар үхсэн байсан  ховор амьтан болох аргаль хонины сэгнээс толгойг нь таслан авч, уутанд хийж,  Д.*******ын  6-5  ХОҮ улсын дугаартай “Land cruiser-80” маркийн тээврийн хэрэгслийн багажинд хийсэн ба Д.******* нь өөрийн тээврийн хэрэгсэлийг жолоодож аймаг руу ирэх үед нь аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа нар шалгалт хийх явцад ховор амьтан болох аргалийн толгойг тээвэрлэж явсан нь  тогтоогдсон хэргийн бодит байдал тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.******* болон түүний өмгөөлөгч нар нь  тухайн аргаль нь  байгалийн жамаараа үхсэн байхад, хууль бусаар ан агнах  гэх хэргийн зүйлчлэлээр зүйлчлэн ирүүлснийг хүлээн  зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд ... улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй  ан амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл эд эрхтэний  гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол  ... хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Шүүгдэгч Д.******* нь тухайн  аргаль хонины толгойг түүнтэй хамт явсан М.Түвшинсайхан, Х.Мандалбаяр нь тасалж авсан,  би машинд хийсэн болохыг мэдээгүй гэж маргаж байгаа боловч ... Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1- ийн В-д ... жолооч нь шаардлагатай тохиолдолд ачааны баримт бичгийг биедээ авч явах үүрэгтэй... болохыг заасан тул өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгсэлд аргаль хонины толгой тавихыг мэдэх үүрэгтэй, нөгөөтэйгүүр Эрүүгийн хуульд зааснаар   ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэхийг хориглосон атал мэдсээр байж  Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж   аймгийн сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрээс аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр хүртэл   ховор амьтан болох аргаль хонины толгойг тээвэрлэсэн үйлдэл нь  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан... эсхүл ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн ... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх  нь зүйтэй.

Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******ын ... ховор амьтан болох аргаль хонины толгойг тээвэрлэсэн... гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.

Хохирол хор уршигийн талаар:

аймгийн Мал эмнэлэгийн газрын 2019 оны 04 сарын 12- ны өдрийн дүгнэлтээр ... Аргалийн сэгт ямар нэгэн шарх сорив илрээгүй ... гэх дүгнэлт гарсан нь тухайн аргаль нь өөрөө байгалийн жамаар үхсэн болох нь тогтоогдож байгаа ба мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.******* нь ...  хохирол нэхэмжлэхгүй ... гэсэн тул шүүгдэгч Д.*******аас гаргуулах хохиролгүй байна. 

                        Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх, мөн шүүгдэгч *******ын ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өөрийнх нь эзэмшлийн буюу хувьд ногдох эд хөрөнгө болох “Land cruiser-80” ‘маркын улаан өнгөтэй 6-5 ХОҮ улсын дугаартай 1.00.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хураан авч улсын орлого болгох саналыг тус тус гаргаж байна. Уг хэргийн мөрдөн байцаалтын явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.******* нь нэхэмжилсэн хохирол байхгүй болно.

Шүүгдэгч *******ын ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******ын *******т 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно. Эд мөрийн баримтаар аргаль хонины гэх 1 ширхэг эрүүний яс, аргаль хонины 1 ширхэг толгой зэргийг хураан авсан ба шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтыг устгах саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******ын *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналтай

аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Өсөхболдын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5/56 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагч *******ын *******ын  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хувьд ногдох эд хөрөнгө болох “Тоуота Ланд Крузер -80 маркын улаан өнгөтэй 6-5 ХОҮ улсын дугаартай 1.00.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.10 дугаар зүйлийн1-д заасныг  удирдлага болгон яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч Д.******* нь аймгийн сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр Хөх сэрхийн нурууны дархан цаазат газар буюу “Хөх сэрхийн залаа” хэмээх газарт байгалийн жамаар үхсэн байсан ховор амьтан болох аргаль хонины сэгээс толгойг нь таслан авч 6-5 ХОҮ улсын дугаартай “Ланд курузор 80” маркын тээврийн хэрэгслээр аймгийн сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрээс аймгийн Жаргалант сумын чиглэлд тээвэрлэж ховор амьтан  болох аргаль хонины гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  зүйлчлэхээр тогтоосугай гэж дурджээ.

Прокуророос зүйлчилсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйл нь Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэг буюу Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн бүлгийн Хууль бусаар ан агнах гэмт хэргийн зүйлчлэлд хамаарагджээ.

Энэ гэмт хэрэг нь Ан агнах тухай хууль, Амьтаны тухай хууль зөрчиж үйлдсэн үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэргийн үндсэн шинж нь нийгмийн аюул, хор уршиг. материалаг бүрэлдэхүүнтэй, энэ бүрэлдэхүүн нь нийгэмд аюултай үйлдэл /эс үйлдэл/ -ийн үр дүнд эрүүгийн хуульд заасан тодорхой хор уршиг буй болсноор уг хэрэг төгссөн гэмт хэрэгт тооцогддог билээ.

Энэ гэмт хэргийн Объектив шинжийн объектив тал нь гэмт хэргийн материалаг хор уршиг,шалтгаант холбооны үндсэн шинжүүдийг шаарддаг гэдгийг бид бүхэн мэддэг.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Амьтаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “ангийн гаралтай түүхий эд” гэж амьтаны арьс, шир. үс, өд, эвэр, толгой, цус, өөх. тос зэрэг эд эрхтнийг хуулийн нэр томъёоны тодорхойлолтод тусгажээ. Үүнээс өөрөөр тодорхойлж тайлбарласан тайлбар ан агнуурын тухай болон бусад хууль тогтоомжид тусгагдаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйл Хууль бусаар ан агнах зүйлийн 1дэх хэсгээр яллагдагчаар татагдсан Д.*******ын үйлдэлд Хууль бусаар ан агнах 24.5-ийн 1-ээр ял оногдуулахаар зүйлчилсэн прокурорыы яллах дүгнэлтийг өмгөөлөгч миний бие дараах нотлох баримтуудаар үгүйсгэж байна. Үүнд

Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний объект нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх унаган, нутагшсан буюу нүүдлийн амьтдыг хамгаалах. өсгөн үржүүлэхтэй холбогдсон харилцаа байдаг. Амьтны тухай хуулийн 4.1.24-д ‘;амьтаны жам ёсны эрх" гэж амьтад идэш тэжээлээ олох, амьдрах идээшлэл, тархац нутгаа сонгох, үржил хөөцөнд орж. үр төлөө үлдээх. бүл сүрэгтээ дассан ижилсэх. айдас цочрол хомроглон устгагдахаас ангид байх гэж тусгажээ. Тэгвэл байгалийн жамаар үхсэн аргаль нь амьтаны жам ёсны эрхэд байж чадах уу? Энэ чадварыг хэн алдагдуулав. Хууль бусаар түүнийг агнаж түүхий эдийг нь авах зорилготой этгээд үү үгүй шүү дээ. Энэ амьтан амьтаны жам ёсны дагуу байгалийн жамаар үхэсний улмаас түүнийг хамгаалах, өсгөн үржүүлэхтэй холбогдсон харилцаа дуусгавар болжээ. Үүнийг нотлож байгаа нотлох баримт хавтаст хэргийн 1-14 дүгээр хуудас Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд...  Аргалийн яс арьсанд үзлэг хийлгэхэд ямар нэгэн сум болон бусад зүйлийн нөлөөгөөр үүссэн шархгүй байв... гэх тэмдэглэл, Хавтаст хэргийн 52-5 дугаар хуудас Гэрч X. Еркланбай ... би 2019 оны 02 дугаар сард Х.Өмөрбек гэх хүний хашааны дээд талд аргаль үхчихсэн 4 хөл нь дээш харсан байдалтай байсан ямар нэгэн шарх сорив анзаарагдаагүй... гэсэн мэдүүлэг, Хавтаст хэргийн 51 дүгээр хуудас. Гэрч Ш.Байбол ... манай сумын нутгаар энэ жил зудтай байсан аргаль үхсэн байж болох юм гэсэн мэдүүлэг, Хавтаст хэргийн 62-6 дугаар хуудас. Шинжээчийн дүгнэлт ... аргалийн сэгт ямар нэгэн шарх сорив илрээгүй гэсэн дүгнэлтээр нотлогдож байна. Амьтаны тухай хуулийн 4.1.20-д “ ангийн гаралтай түүхий эд" гэж амьтаны арьс.шир, үс, өд. эвэр, толгой, цус өөх. тос зэрэг эрхтэнийг хэлнэ гэжээ.

Эдгээрт дүгнэлт хийхэд хууль бусаар ан хийж тухайн ангийн гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйл буюу хууль бусаар ан хийх гэмт хэргийн объектив талын шинжид хамааруулсан байна. Энэ гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.*******ын үйлдэлд энэ гэмт хэргийн объектив талын шинж байхгүй байна. Өөрөөр хэлбэл байгалийн жамаар үхсэн аргалийн сэгнээс толгойг нь Д.******* салган аваагүй, машиндаа хийгээгүй, харин байгалийн жамаар үхсэн аргалийн толгойг өөр хүмүүс салган авч уутанд хийж Д.*******ын машины багажид хийж Д. *******т хэлэлгүй явж байгаад шалгалтаар илэрсэн нь хууль бусаар ан агнах эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5  гэмт хэргийн объектив талын шинж  болон эрүүгийн хууль зөрчсөн нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэл үүний улмаас буй болсон хор уршгийн хоорондын дотоод холбоо хамаарал шалтгаант холбоо агуулагдаагүй буюу гэм буруугийн хэлбэр Д.*******т байхгүй байна.  Хэрэв тухайн аргаль буудагдсаны улмаас үхэж, үхсэн аргалийн сэгнээс нь толгойг салган авч тээвэрлэж явсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5-аар зүйлчлэгдэх бүрэн үндэслэлтэй юм. Байгаль орчны сайдын Экологийн хохирлыг тооцох талаар хийх зарим арга хэмжээний талаарх тушаалд ... хохирогч иргэний нэхэмжлэгчээр сумын дарга байхаар тогтоосугай... гэсэн тушаалыг үндэслэн аймгийн сумын дарга Ш.Ерболотыг хохирогчоор тогтоосон байдаг бөгөөд хохирогч Ш.Ерболот ...тухайн аргаль хонь нь байгалийн жамаар зудаар үхсэн бол гомдол санал нэхэмжлэх зүйлгүй ... гэж мэдүүлсэн мэдүүлэг нь хавтаст хэргийн 9-40 дүгээр хуудсанд нотлох баримт болон авагдсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 хууль бусаар ан агнах гэмт хэргийн субъектив тал нь хориотой ан агнаж ашиг хонжоо олох гэсэн шунахай сэдэлт байдаг бөгөөд энэ нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг. Тэгвэл Д.*******т гэм буруугийн санаатай хэлбэр байдаггүй юм. Шүүгдэгч Д.*******ын дээрх үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 буюу хууль бусаар ан агнах зүйлээр зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт нь дээрх хуулийн диспозицтои / тодорхой төрлийн гэмт хэргийн шинж/ тохирч байгаа эсэхийг шүүх анхааран үзэж, Эрүүгийн хуулийн 2 дугаар зүйлийн 2-т Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 2 дугаар зүйлийн 4-т Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч, тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол , хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн заалтыг үндэслэн Д.*******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн  ... шүүгдэгч Д.*******т холбогдох хэргийг ялимгүйн учир хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.20-д “ангийн гаралтай түүхий эд” гэж амьтны арьс, шир, үс, өд эвэр, толгой, цус, өөх, тос зэрэг эд эрхтэнийг хэлнэ гэж тайлбарласан байх тул байгалийн жамаар үхсэн хэдий ч аргаль хонины эвэр болох түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн бол эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхээр заасан.

Нөгөөтэйгүүр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгч Д.******* нь ... Намайг уулнаас буугаад ирэхэд тэр хоёр “ үхсэн аргаль байна, толгойг нь уутанд хийчихлээ аваад явъя “ гэж хэлсэн. Машины ард хийгээд аймаг руу явсан... гэж мэдүүлж байсан, цагдаагийн газрын шалгалтын явцад түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд аргаль хонины толгойг тээвэрлэн явсан нь илэрч, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан   байх тул байгалийн жамаар үхсэн аргаль хонины толгойг тээвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй боломжгүй гэж шүүх үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.*******ыг ... ховор амьтан болох аргаль хонины толгойг тээвэрлэсэн...гэх үйлдэлд гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.******* нь анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 102 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч Д.******* нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******ыг  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.******* нь аргаль хонины толгойг өөрийн өмчлөлийн  ХОҮ 6-5 дугаартай,Land cruiser - 80 маркын  4164 хөдөлгүүрийн багтаамжтай, NZJ81000402 дугаарын аралтай, 2011.04.14-нд үйлдвэрлэгдсэн, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 100000 төгрөгний үнэ бүхий тээврийн хэрэгсэлээр тээвэрлэсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч Д.*******ын өмчлөлийн ХОҮ 6-5  дугаартай Land cruiser - 80 маркын тээврийн хэрэгсэлийг хурааж улсын орлого болгов.  

Эрүүгийн 19600089009 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аргаль хонины толгой нэг ширхэг, эрүүний яс нэг  ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

Шүүгдэгч Д.*******ын өмчлөлийн   ХОҮ 6-5 дугаартай,Land cruiser - 80 маркын  4164 хөдөлгүүрийн багтаамжтай, NZJ81000402 дугаарын аралтай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын 2019 оны сарын 10-ны өдрийн 5/56 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээв.

Шүүгдэгч Д.*******аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг  тээвэрлэсэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар  тэнссүгэй. 

.Эрүүгийн 18600089009  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  аргаль хонины толгой 1 ширхэг, эрүүний яс 1 ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст  даалгаж,  шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй   болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, -т зааснаар шүүгдэгч Д.*******ын өмчлөлийн өмчлөлийн 100000 төгрөгний үнэ бүхий   ХОҮ 6-5 дугаартай, Land cruiser-80 маркын 4164 хөдөлгүүрийн багтаамжтай, NZJ81000402 дугаарын аралтай тээврийн хэрэгсэлийг хурааж улсын орлого болгосугай.

5.Шүүгдэгч Д.*******ын өмчлөлийн өмчлөлийн ХОҮ 6-5 дугаартай,Land cruiser - 80 маркын  4164 хөдөлгүүрийн багтаамжтай, NZJ81000402 дугаарын аралтай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын 2019 оны сарын 10- ны өдрийн 5/56 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг  хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар  тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял  оногдуулахыг шүүгдэгч  Д.*******т  тайлбарлан өгч, тэнсэн хугацаанд хяналт тавихыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

7.Шүүгдэгч Д.*******т  “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлжэгч  аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  гомдол гаргах , улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй ба  гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА