| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 153/2024/00343/и |
| Дугаар | 01 |
| Огноо | 2024-12-26 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 01
2024 *******2 26 206/МА2025/00000*******
*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 ******* сарын 04-ний өдрийн *******53/ШШ2024/004*******0 дугаар шийдвэртэй,
Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг, ******* ******* ******* 7******* *******од суугч, овогт нэхэмжлэлтэй,
Ховд аймаг, Жаргалант сум, ******* ******* ******* *******од оршин суух, овогт гийн *******т холбогдох,
Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах, цахим орчинд намайг сургууль багш хүүхдүүдийнхээ эсрэг сөрөг мэдээлэл цацаагүй болохыг сургуулийн болон аймгийн цахим группэд тавиулж өгөхийг даалгах, сэтгэл санаа хохирол 73,550,000 (далан гурван сая таван зуун тавин мянга) тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны ************** ******* сарын 0*******-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алимаа, хуралдааны нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******.Нэхэмжлэлийн үндэслэл:
*******.******* Миний бие нь боловсролын салбарт 35 жил, үүнээс 3 дугаар сургуульд 34 жил, мөн сургуульдаа нийгмийн ажилтнаар 24 жил, тэргүүлэх зэрэгтэй, боловсрол нийгмийн удирдлагын менежер цолтой, албан тушаалын зэрэглэл ТҮБД-4, /захирал / ТҮБД-5 зэрэг төрийн ажил үүргийг гүйцэтгэж энэ насныхаа ухамсарт амьдрал хичээл зүтгэлийг боловсролын салбар болон тус сургуульд эрдэм мэдлэг шударга байдал, хүч сэтгэл оюун ухаанаа зориулж боловсрол соёлыг бэхжүүлэхэд нэгэнгүй сэтгэлээр туушдаа зориулж ирсэн ахмад багш юм.
Ажиллаж байх хугацаандаа надад ямар л чадвар, хариуцлага байгаа бүхнийгээ чиглүүлж ирсэн тул бахархалтай эргэж харах мөртэй гэж өөрийгөө болон хамт олон дүгнэдэг. Гэтэл захирлын үүрэг гүйцэтгэгч Л.******* нь надтай хамт ******* жил ажиллаж байгаа, энэ хугацааны хичээлийн жилийн ажилд орох анхны өдрөөс эхлэн миний оронд өөр хүнийг ажилд авах агуулгын дор намайг 2023 оны *******0 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2024 оны 05 дугаар сарын *******6-ны өдөр хүртэл байнга доромжлон гутааж, байнга дарамталж байсан.
2024 оны 03 дугаар сараас эхлэн Ховд аймгийн цахим орчинд Gerlee Gerlee Багш гэсэн хаягаас 3-р сургуулийн тухай сөрөг мэдээлэл цацаж байна гэж намайг гүтгэж миний нэр хүндэд халдаж цагдаад өгч эрүүгийн тасгийн мөрдөн байцаагчаар шалгуулсан боловч Аймгийн прокурорын, газар цагдаагийн газраас намайг гэм буруугүй болохыг тогтоож эрүүгийн хэрэг нээхээс татгалзсан. Тус сургуулийн менежер 6 дугаар ангийн охин Б-г ар нуруу руу цохиж хамраас цус гаргуулж цустай цамцыг нь угааж хатаагаад индүүдэж өмсөгсөн гэсэн ноцтой зөрчлийг Захирал нуун дарагдуулсан гэсэн мэдээллийг намайг цахим орчинд бичиж тарааж гэмт хэрэг үйлдэж байна гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. Мөн энэ байдлын талаар чиг үүргээ гүйцэтгэсэн нийгмийн ажилтан намайг, ангийн эцэг эх багшийн үүрэг гүйцэтгэсэн нарыг, Б охины аавыг захирлын өрөөнд ирүүлж бичиг хэрэг бичүүлэн ёс зүйн хороонд гомдол гаргуулж сургуулийн ёс зүйн хороогоор авч хэлэлцсэн. Энэ асуудалд буруугүй би үүрэгт ажлаа хийсэн.
Захирлын энэ хийгээд байгаа үйлдэл нь өөрийн буруутай зарчимгүй байдлыг нь би шударгаар хэлж ярьсны төлөө надад өш хонзон санаж зориуд санаатай хийж байгаа үйлдэл гэж үзэж байна.
Намайг янз бүрээр гүтгэж миний нэр хүнд ажлын нэр хүндэд удаа дараа ингэж халдаж байгаа үйлдэл нь миний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлснөөс болж би сэтгэл санаагаар унах, энэ байдлаас болж гутаж өөрөө энэ тухай гэрээслэл бичээд үхдэг ч юм уу гэж 2 удаа бодсон мөн хүний эрхийн хороонд ч энэ талаар бичгээр гомдлоо гаргасан болно.
Энэ байдал нь миний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй тухайн цахим орчинд нэвтэрсэн миний ах дүү найз нөхөд, сургуулийн орчин сурагч, багш, сурагчдын эцэг эх, үр хүүхдүүдэд нөлөөлж намайг буруугаар ойлгох, зай барих, зэвүүцэж дургүйцлээ цахим орчноор илэрхийлэх гайхах асуудалд хүргэж байгаад маш их гомдож байна. Цаашид миний эрүүл мэнд болон амь насан ыөрөг аюул тохиолдвол захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.*******тай шууд холбоотой гэж миний үр хүүхэд гэр бүл үзэх болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Мөн энэ талаар болон миний тухай фейсын месенжерээр янз бүрийн үндэслэлгүй мэдээлэл цацагдаж миний ажил амьдрал нэр төр, алдар хүндэд томоос том хар толбо үлдээж, энэ насны минь үлдэж буй цөөхөн өдрийн амьдралд минь ноцтой хор уршиг учруулж, миний эрхийг ноцтой зөрчиж байгаа тул Монгол улсын Иргэний хуулийн 2******* зүйлийн 2*******.2, 2*******.6 мөн хуулийн 497 зүйлийн 497.*******, мөн хуулийн 5************** -р зүйлийн 5**************.******* заасны дагуу миний нэр төр, алдар хүндийг сэргээж, ажил хэргийн нэр хүндийг хамгаалж, цахим орчинд намайг сургууль багш хүүхдүүдийнхээ эсрэг сөрөг мэдээлэл цацаагүй болохыг манай сургуулийн болон аймгийн фейсын грүппэд тавиулж өгөхийг даалгах, мөн миний ******* сарын үндсэн цалин *******,47*******,000 төгрөгийг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр сэтгэл санаа эрүүл мэнд ажил амьдралаар хохироосныг тооцож /миний сэтгэл санааны хувьд хэзээ ч нөхөгдөшгүй/ 73,550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.******* Би 2023 оны 04 ******* сарын *******9-өөс хойш 3 дугаар сургуулийн захирлын албыг хашиж байгаа. Нэхэмжлэгч ажилдаа эзэн байсан гэж байна. Гэхдээ мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд буюу Боловсролын улсын байцаагч, ******* ******* хүүхдийн байцаагч гээд хүмүүсийн дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдсан. Би *******т ямар нэгэн байдлаар ажлын дарамт шахалт үзүүлдэггүй. Өнгөрсөн жилийн тухайд гэхэд л 2023 оны *******0 дугаар сарын *******8-нд хувийн ажилтай нь ч мэдэхгүй, хувьсгалын ажилтай нь ч мэдэхгүй яваад ************** ******* сарын *******6-нд ирсэн. Сургуулийн дотоод журамд зааснаар хичээлийн жилийн турш 5 өдрийн цалинтай чөлөө олгож болно гэж л заасан. 5 хоног Боловсролын газраас чөлөө өгсөн, би 5 хоногийн чөлөө өглөө гэж тооцоход дахиад цаана ажлын *******0-аад хоног тасалчхаад ирдэг. Дараа нь 2023 оны *******2 дугаар сарын 22-нд надад ямар нэгэн албан ёсны баримт бичиг, өргөдөл, эмнэлгийн магадалгаа зэрэг баримт өгөхгүй яваад 2024 оны 03 дугаар сарын 06-нд ажилдаа ирсэн байдаг. Одоо болтол надад баримт юу ч өгөөгүй. Хүүхэд хамгааллын асуудал гэдэг бол өнөөдөр боловсролын сургалтын байгууллагад агаар, ус мэт хэрэгтэй хамгийн нэг номерын асуудал байдаг. Гадны хүүхдийн байгууллага энэ аймагт хулгай хүчин, дээрэм, амиа хорлолт гээд бүх л юм танай сургуулиас гардаг боллоо гэж хэлдэг. Харин ******* үгүй, би ажлаа *******00% хийдэг гэнэ. Миний*******т тавьсан санал гэвэл хүүхэд хамгааллын асуудал их хүнд байна. ******* тэтгэвэрт өнгөрсөн хавар 6******* настай гарсан. Би хүчээр тэтгэвэрт хөөж гаргасан юм байхгүй. Би 05 дугаар сарын *******7-нд миний төрсөн өдөр, тэр өдөр тэтгэвэрт гаръя гээд бичсэн мессеж нь байдаг, шаардлагатай бол харуулж болно. Ажлын хүрээнд хийх ёстой ажлыг нь би шаарддаг, нэхэмжилдэг. Энэ хүн үндсэн ажлаа хийдэггүй.
Сургуулийн амралтын үеэр манай сургуулийн талаар сөрөг мэдээлэл цахим орчинд тархсан. Сөрөг мэдээлэлд Л.*******, С.Сэлэнгэсайхан гэх 2 хүний талаар боловсролын газрын пэйж хуудсанд тавигдсан хүүхэд хамгааллын сургалттай холбоотой постны сэтгэгдэл бичих хэсэгт бичсэн байсан. Тиймээс ******* эгчид хандаж та ахмад нийгмийн ажилтны хувьд энэ асуудлыг яаж шийдвэрлэвэл зүгээр вэ гэдэг талаас ярьсан. ******* түр хүлээгээд харзная, нэг их яарч сандарч шийдвэр гаргаад яах вэ. Цаашид юу болох нь гээд бид 2 манай өрөөнд уулзсан. Үүнээс *******4 хоногийн дараа Гэрлээ багш гэх хуурамч хаягаас сөрөг мэдээлэл цахим орчинд тавьсан. Анх тэр мэдээллийг тавихдаа 6 найзтай байсан. Сөрөг мэдээлэл тавихын урьд өдөр нээгдсэн хаяг байгаа юм. Дахиад *******0-аад хоногийн дараа Ховд аймгийн нэгдсэн групп дээр дахиад 3 дугаар сургуулийн талаар сөрөг мэдээллүүдийг тавиад эхэлсэн. Тиймээс би сургуулийн менежер, хамт олонтойгоо ярилцсан. Би хэн нэгэн хүнийг өөрөөр хэлбэл ******* шүү, тэр шүү гэж цохож хэлж байгаагүй. Миний явуулсан албан ******* ч байдаг. Тухайн үед би хотод явж байсан. Мөрдөгч юм уу, прокуророос та ирж мэдүүлэг өгөх боломж байна уу гэхэд боломжгүй байна гэдгээ хэлсэн. Над руу 2, 3 удаа ярьсан. Хэрэг шийдвэрлэх сүүлийн хугацаа болох гээд байна, итгэмжлэгдсэн төлөөлөгч байна уу гэхээр нь бичиг хэргийн ажилтнаа явуулсан. Ажилтандаа тэгээрэй ингээрэй, тэр хүн шүү гэж би огт юм яриагүй.
С.Сэлэнгэсайхан багш хүүхэд цохисон асуудлыг нэхэмжлэгч ярилаа. Энэ бол 2024 оны 03 дугаар сарын 4, 5-ны үед болоод өнгөрсөн асуудал. С.Сэлэнгэсайхан санамсаргүй коридороор гүйж явсан хүүхдийн нуруу руу цохисон. Хүүхдийг бол яг С.Сэлэнгэсайхан хамар руу нь цохиод цус гаргасан гэдгийг хэн ч тогтоогоогүй. Цагдаагийн байгууллагаас зохих шатны хариуцлагаа хүлээчихсэн хүн. Хариуцлагыг давхардуулж оногдуулахгүй, цагдаагаас 300,000 төгрөгөөр торгосон. Та дахиад энэ хүнд сургуулийн орчинд арга хэмжээ авах үндэслэл байхгүй гэсэн. Тухайн үед хамгийн ноцтой нь сургууль дээр хамт олны дунд ******* гэдэг хүн чинь өмнөх захирлуудыг ингэж байсан туршлагатай. Өмнө нь тэр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын **************************** гэдэг дугаарт манай н.Эрдэнэчимэг захирлыг бас нууц дугаараас мэдээлэл өгөөд, тэр нь илэрч байсан гэх хов жив яригддаг.
2024 оны 03 дугаар сарын 04-нд С.Сэлэнгэсайхан хүүхэд цохиод өнгөрсөн асуудлыг яагаад гэв гэнэт энэ хүн 03 сарын 28-нд гаргаж ирээд, фейсбүүк групп дээр энэ асуудал тавигдаад байна. Цаад логик нь тодорхой байгаа биз дээ гэсэн яриа хамт олны дунд яригдсан. Харин би сургуулийн багш, ажилчдадаа хандаж та нар ярьсан зүйлээ нотолж чадахгүй байж өөрсдөө хэрэгт оров, наад яриагаа болиорой гэсэн чиглэл өгсөн. Хохирогч хүүхдийн аавыг дуудаж авчраад өргөдөл бичүүлсэн гэж байна, тийм зүйл огт болоогүй. 03 дугаар сарын 28-нд ******* хүүхдийн аавтай утсаар ярьсан. Ярихдаа би дууг чинь бичиж байна. Чи үнэн бодит мэдээлэл өгөөрэй гэж ярьсан байдаг. Би хүүхдийн аавыг танихгүй, утасны дугаарыг нь ч мэдэхгүй. Гэтэл хүүхдийн аав миний өрөөнд орж ирээд танай нийгмийн ажилтан чинь ямар хүн байна. Миний хүүхдийг танай сургууль дотооддоо нэгнийгээ хэлмэгдүүлэх хэрэгсэл болгож ашиглаад байна гэдэг зүйлийг ярьсан. Тэгэхээр нь би эрх бүхий байгууллагуудад нь гомдлоо гаргаад өг гэхэд, танай ёс зүйн хороонд өгнө гэж хэлсэн. Гэхдээ тэр хүн өөрөө бичиг үсэг мэддэггүй гэсэн. Би наад асуудалд чинь оролцохгүй. Чи өөрөө юу гэж бодож байгаа, үзэл бодлоо илэрхийл гэж хэлээд гараад явсан. Тэгээд манай бичиг хэргийн ажилтан аавын хэлсэн бүх үгийг утсан дээрээ хураасан. Түүнээс биш би тэр хүнийг дуудаж авчраад, ингэсэн шүү, тэгсэн шүү гэж хэлж байсан удаа байхгүй. Би юу хийсэн гэж *******т 73,550,000 төгрөгийн өрөнд орж байгаа юм бэ гэжээ.
3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 ******* сарын 04-ний өдрийн *******53/ШШ2024/004*******0 дугаар шийдвэрээр:
3.******* Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 5************** ******* зүйлийн 5*********************.*******, 5**************.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч Л.*******т холбогдуулан гаргасан Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах, цахим орчинд намайг сургууль багш хүүхдүүдийнхээ эсрэг сөрөг мэдээлэл цацаагүй болохыг сургуулийн болон аймгийн цахим группэд тавиулж өгөхийг даалгах, сэтгэл санааны хохирол 73,550,000 (далан гурван сая таван зуун тавин мянга) тухайнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар *******4 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн **************9 ******* зүйлийн **************9.4, **************9.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.******* Ховд аймаг дахь ерөнхий боловсролын 3 дугаар дунд сургуулиас сургуулийн дотоод болон аймгийн нийтийн цахим орчинд сургуулийн үйл ажиллагааны эсрэг сөрөг мэдээлэл цацаж байгааг шалгуулахаар тус аймаг дахь Цагдаагийн Газарт хандсан гэмт хэргийн мэдээлэлтэй холбогдуулж тус сургуулийн багш ******* нарыг гэрчээр асууж шалгаад иргэн ******* нь цахимд мэдээлэл цацаагүй болохыг тогтоогдсон тул нэхэмжлэгч тухайн хаягуудад мэдээлж нэр төр сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
4.2 Нэхэмжлэгч ******* нь захирлыг түр орлон гүйцэтгэгч Л.******* намайг гүтгэж цагдаагийн байгуулгаар шалгуулж миний нэр төрийг сэвтүүллээ гэсэн асуудлаас болж сэтгэл санаагаар унаж, хямарснаас стресст орж нойргүйдэж, олон удаа бие нь өвдөж хохирсон нь эмнэлгийн байгууллагын магадлаагаар тогтоогдож байгааг нотлох баримтаар үнэлж үзээгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг задаргаа хийгээгүй гэсэн үндэслэлээр гаргаж өгөөгүй зэрэг нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.
4.3 ******* нь тухайн сургуулийн нийгмийн ажилтны үүргийн гүйцэтгэж сурагчийг зодсон гэх багшийн үйл ажиллагааг тодруулах зорилгоор ар гэрийн хүмүүсийг дуудаж уулзсан асуудлаас болж сургуулийн нэр төрийг хамгаалсангүй гэдэг үндэслэлээр захирлыг түр орлон гүйцэтгэгч Л.******* ажлаасаа гарахыг шаардаж дарамталж, багш нар болон сурагч, эх эцгийн дунд хагарал үүсгэж, ажлын нэр хүндийг унагаж, хийвэл зохих үүрэгт ажлаа хийсний төлөө сургуулийн ёс зүйн хороогоор оруулж хэлэлцүүлж буруутгасныг шүүх бүрэлдэхүүнээс ажлын нэр хүндэд нөлөөлөөгүй байна гэж зөвтгөж үзсэнийг нэхэмжлэгч хууль зөрчсөн гэж үзэж байгаа болно. Иймд хэргийг бүхэлд хянаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
*******.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******66 дугаар зүйлийн *******66.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Л.*******т холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах, цахим орчинд намайг сургууль, багш хүүхдүүдийнхээ эсрэг сөрөг мэдээлэл цацаагүй болохыг сургуулийн болон аймгийн цахим группт тавиулж өгөхийг даалгах, сэтгэл санааны хохирол 73,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбар, *******4 ширхэг гэрэл зургийг шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа ”...Цагдаад гаргасан гомдолд нууц хаягийн эзнийг олж илрүүлж өгөх утгатай байсан, сургуулийн нийгмийн ажилтан *******, багш С. нарыг сэжиглэсэн талаар огт дурдаагүй /явуулсан албан *******той/. Цагдаагийн байгууллагаас дуудаж байцаасан талаарх мэдээллийг сургуулийн албан ёсны групп чатад ******* өөрөө оруулсан. Үүнээс өмнө багш ажилтан албан хаагчид *******, С. багш нарыг ”Гэрлээ багш” хаягийн эзэн гэсэн яриа сургуулийн орчинд гараагүй байсан. Би нэхэмжлэгч *******ийг дарамталсан, доромжилсон үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
5. Анхан шатны шүүх “хариуцагч Л.******* нь нэхэмжлэгчийн хуульд заасан эрхэд халдаж, түүний нэр төр, алдар хүнд болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан, нэхэмжлэгчийн нэр төр, түүний ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан үйл баримт тогтоогдохгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
6. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар нь ”...Цагдаагийн байгууллагаас иргэн ******* нь цахим орчинд мэдээлэл цацаагүй болохыг тогтоосон байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг задаргаа хийгээгүй гэсэн үндэслэлээр гаргаж өгөөгүй нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, сургуулийн нийгмийн ажилтан хийвэл зохих үүрэгт ажлаа хийсний төлөө сургуулийн ёс зүйн хороогоор оруулж, хэлэлцүүлж буруутгасныг шүүх бүрэлдэхүүн ажлын нэр хүндэд нөлөөлөөгүй гэж зөвтгөж үзсэнийг нэхэмжлэгч хууль зөрчсөн гэж үзэж байгаа болно.” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
6.******* Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах материалд авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.*******ын Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан 2024 оны 4 ******* сарын 22-ны өдрийн 57 дугаартай албан бичиг, иргэний хэрэгт гэрч өгсөн мэдүүлэг зэргээр “хариуцагч Л.******* нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа сургуулийн нийгмийн ажилтан С.Оюунцэцэгийг цахим орчинд тус сургуулийн багш, ажилчин албан хаагчийн талаар сөрөг мэдээлэл цацсан талаар дурдаагүй, мөн цагдаагийн байгууллагаас уг гомдол мэдээллийг шалгахдаа нэхэмжлэгч *******т холбогдуулан шалгаагүй” байна.
Мөн Ховд аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Ж.Абдулазиз нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах явцдаа иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоогдсон ээс мэдүүлэг авахдаа “тус сургуультай маргаантай хүн байгаа эсэхийг асуусан”, нь “хуучин захирал эхнэр С., сургуулийн нийгмийн ажилтан ******* гэх нэртэй хоёр хүн байгаа талаар мэдүүлсэн” улмаар “мөрдөгч сургуулийн нийгмийн ажилтан ******* болон багш С. нарыг гэрчээр асуусан” зэрэг үйл баримтыг “нэхэмжлэгчид холбогдуулсан эрүүгийн хэрэг нээж шалгасан, түүний гэм буруугүй болохыг тогтоосон” гэж үзэхгүй юм.
6.2 Нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохиролд 73,550,000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтуудаар “нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэргийн үйл баримт” тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг шүүх “задаргаа хийгээгүй” гэсэн үндэслэлээр гаргаж өгөөгүй нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэх гомдол үндэслэлгүй байна.
6.3 Хэрэгт авагдсан Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн Ёс зүйн хороонд зодуулсан гэх хүүхдийн эцэг гаргасан гомдол, сургуулийн ниймгийн ажилтан *******тэй ярилцлага хийсэн тэмдэглэл, Ёс зүйн хорооны дүгнэлт зэрэг баримтуудаар тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Л.******* нь нэхэмжлэгч *******ийг сургуулийн Ёс зүйн хороогоор оруулж, буруутгасан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл зодуулсан гэх хүүхдийн эцэг Ш.Цагаан бичиг үсэг мэдэхгүй тул сургуулийн нарийн бичиг өргөдлөө дуудаж бичүүлсэн бөгөөд Ёс зүйн хорооноос гаргасан дүгнэлтээр “бичлэг хийж дарамталсан гэх асуудлыг эцэг эх буруу ойлгосон байна” гэж тогтоосон байна.
Иймд “хариуцагч Л.******* нь сургуулийн нийгмийн ажилтан хийвэл зохих үүрэгт ажлаа хийсний төлөө түүнийг сургуулийн ёс зүйн хороогоор оруулж, хэлэлцүүлж буруутгасныг шүүх бүрэлдэхүүн ажлын нэр хүндэд нөлөөлөөгүй гэж зөвтгөж үзсэнийг нэхэмжлэгч хууль зөрчсөн гэж үзэж байгаа” гэх агуулгатай гомдол үндэслэлгүй байна.
6.4 Мөн гомдолд дурдагдаагүй боловч “Ховд аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын улсын ахлах байцаагч нь 2024 оны 5 дугаар сарын *******5-ны өдрийн байгууллагын хурлаар “Нийгмийн ажилтан мэргэжлийн бус” гэсэн хариуцлагагүй худал мэдээлэл хийсэн, тухайн улсын байцаагчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны 32-00/068/04 дугаартай “Дутагдал арилгуулах тухай” албан шаардлагын 20 дахь хэсэгт “Мэргэжлийн ниймгийн ажилтангүй” гэж тусгагдсан нь захирлын үүрэг гүйцэтгэгч Л.*******тай холбоотой” гэх нэхэмжлэлийн үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.
7. Иймд “хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага, хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлага хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Т.Бат-Эрдэнийн “Цахим орчинд нийтэлсэн мэдээллээр нэхэмжлэгчийн нэр төрд халдсан гэж бодохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих нь зөв.” гэх дүгнэлтийг “анхан шатны шүүх хүлээн авах үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь “хуульд нийцсэн, үндэслэл бүхий болсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
9. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.*******.*******.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
*******. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 ******* сарын 04-ний өдрийн *******53/ШШ2024/004*******0 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 57 дугаар зүйлийн 57.*******, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.******* дэх хэсэг, *******62 дугаар зүйлийн *******62.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.5, *******72 дугаар зүйлийн *******72.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР