Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 273

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг Хандгайтын 27-177 тоотод оршин суух  Дээдэс овогт Тогоогийн Ганцоож /РД: ХЙ69111315, yтас:96653647/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Сургуулийн 1-12 тоотод оршин суух Задгайт овогт Гүндэгмаагийн Далхжав /РД: ЕЮ6603191, yтас: 96663505/-д холбогдох,

“2,225,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ганцоож нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т.Ганцоож миний бие 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Замын-Үүд сумын жолооч Гүндэгмаа овогтой Далхжавт дугуйны үнэ 2,825,000 төгрөгийг түүний гэр бүлийн хүн эхнэр Сүглэгийн данс руу шилжүүлсэн. Надад 600,000 төгрөг өгсөн одоо үлдэгдэл 2,225,000 төгрөгийг одоо болтол төлөхгүй байгаа тул хуулийн дагуу гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Т.Ганцоож шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Г.Далхжавт холбогдуулан 2,225,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,050,000 төгрөгнөөс татгалзаж байна. 1,200,000 төгрөгийг Г.Далхжав төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.Далхжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Т.Ганцоожийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,200,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,050,000 төгрөгийг хасуулахаар ярилцаж тохирсон тул  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Т.Ганцоож нь хариуцагч Г.Далхжавт холбогдуулан 2,225,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Т.Ганцоож, хариуцагч Г.Далхжав нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 2,225,000 төгрөгнөөс нэхэмжлэгч 1,050,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, 1,200,000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Т.Ганцоожийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,000 төгрөгнөөс илүү төлсөн 1,450 төгрөгийг мөн 50 хувь болох 25,275 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас зохигчдын эвлэрсэн 1,200,000 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 33,350 төгрөгний 50 хувь болох 16,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Ганцоож, хариуцагч Г.Далхжав нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,200,000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн банкны 091400941 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 52,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 26,725 төгрөг, хариуцагч Г.Далхжаваас 16,675  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Ганцоожид олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ