| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0245/И |
| Дугаар | 274 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 274
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р баг АШАА 1-24 тоотод оршин суух Балдан овогт Пүрэвжавын Эрдэнэтогтох /РД:ЕК74071970, утас: 96668591/
“05-05 ДГА улсын дугаарын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Эрдэнэтогтох нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2006 оны 11 сарын 28-ны өдөр Евро аксент маркийн авто машинийг худалдан авч Улаанбаатар хот дахь Замын цагдаагийн газраас 05-05 ДГА гэсэн улсын дугаарыг авч эзэмшсэн. Үүнээс хойш 2015 оныг дуустал жил бүр тасралтгүй 05-05 ДГА улсын дугаарын татварыг төлж ирсэн. Тэгтэл 2016 оны 05 сард тээврийн хэрэгслийн татвараа төлөх гээд Замын-Үүд сум дахь авто тээврийн газарт очтол 05-05 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл өөр хүний нэр дээр байна гээд татвараа төлж чадаагүй. Ингээд Улаанбаатар хотод Авто тээврийн үндэсний төвд хандан учир байдлаа хэлэхэд 05-05 ДГА улсын дугаарыг 2013 онд өөр хүний эзэмшилд очсон байна. Энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Иймд 05-05 ДГА гэсэн улсын дугаарын жинхэнэ эзэмшигчээр Пүрэвжавын Эрдэнэтогтох намайг тогтоож өгнө үү. Би энэ улсын дугаарын татварыг тасралтгүй 10 жил төлж ирсэн” гэжээ.
Нэхэмжлэгч П.Эрдэнэтогтох шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь тус шүүхэд машины бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлээсээ би татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэтогтох нь 05-05 ДГА улсын дугаарын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан талаар тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П.Эрдэнэтогтох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Хаан банкны 061400941 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 35,100 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч П.Эрдэнэтогтоход олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ