Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2015/01047/И 

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь  би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Голомт банкны Дархан-Уул аймаг дахь салбар  /утас: 70377136, 9937 9091/-ын хүсэлттэй 

“Д.Мөнхжаргалыг эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоолгох  тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Иргэн Д.Мөнхжаргал нь 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ4305021271 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээгээр Голомт банк нь иргэн Д.Мөнхжаргалд 4,000,000 төгргөгийн цалингийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлдүүлсэн болно.

Зээлийн гэрээний 2.2,  2.4-т зааснаар зээлдэгч буюу иргэн Д.Мөнхжаргал нь зээлийн гэрээний хавсралт №1д заасан хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийх үүрэгтэй. 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгдээгүй байна. Энэ талаар зээлдэгчид сануулж анхааруулах хуудас, мэдэгдэлийг өгөх гэсэн боловч утас холбогдохгүй, гэртээ байхгүй, ирж уулзалгүй өнөөдрийг хүрлээ.

Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй учир Д.Мөнхжаргалыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.

Д.Мөнхжаргалтай ээж Ичинхорлоогийн 91865476 дугаар, аав Доржготовын 9688 5821 дугаар, салсан эхнэр Н.Чанцалдулам нь 8801 5498 дугаар дээр байгаа. Эдгээр хүмүүсээс мэдээлэл авч болно. 

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

Голомт  банкны  Дархан-Уул аймаг дахь салбарын  зээлдэгч  Д.Мөнхжаргалыг   эрэн сурвалжилж, оршин суугаа  газрыг тогтоолгох тухай хүсэлт гаргасаныг дараах байдлаар шийвэрлэх нь зүйтэй байна.

Зээлдэгч  Д.Мөнхжаргал   нь нь 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ4305021271 тоот зээлийн гэрээ байгуулан  4 000 000 төгрөгийн  цалингийн зээл авсан бөгөөд гэрээний 2.2-т зааснаар графикийн дагуу  төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлийн  эргэн төлөлт хийгдээгүй,  хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа нь зээлийн гэрээний үүргийн дутуу төлөлтийг  шаардахаар түүний оршин суугаа газрын шүүхэд болон анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандахад түүний оршин суугаа газрын хаяг тодорхой бус байна.

Иймд  иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээд болох Д.Мөнхжаргалыг  эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар НИ78121810  регистрийн дугаар бүхий Данигай овгийн Доржготовын Мөнхжаргалыг  эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа хийн хүсэлт гаргагч Голомт банкны ******салбар /утас: 7037 7136, 9937 9091/-т мэдэгдэхийг  ******  аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар  зүйлийн 155.4-т зааснаар Д.Мөнхжаргалын талаар хүсэлтэд дурдсанаар  ээж Ичинхорлоо/ утасны дугаар 9186 5476/ , аав Доржготов  /9688 5821 дугаарын хэрэглэгч/, эхнэр Н.Чанцалдулам /8801 5498/ нараас мэдээлэл авч болохыг дурдсугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1-т зааснаар хүсэлт гаргагчийн  Голомт банк 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ОЮУНДАРЬ