| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1051 |
| Огноо | 2019-06-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 12.1.2.1., 13.5.2.2., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 01 өдөр
Дугаар 1051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөөлөгч М.Сувд, түүний өмгөөлөгч И.Арвинтариа,
Шүүгдэгч Г.Г , түүний өмгөөлөгч Б.Баярням нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Г т холбогдох эрүүгийн 1906 00000 0776 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кузов засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1997 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1997 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Г.Г .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 14 настай О.Болортунгалагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн,
2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 14 настай О.Болортунгалагийг өөр гэмт хэргийг хялбарчлах зорилгоор болон биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан,
Мөн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 14 настай О.Болортунгалагийг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж цаасны хутга хэрэглэж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “...Маш их харамсаж байна. Болсон явдлын талаар гэмшиж байна....Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сувд мэдүүлэхдээ: “...Тэр үед би гэртээ байсан. Манай охин утсаар яриад утас нь тасраад таг болсон. 2 цаг хэртэй болоход нь эрж сураад янз бүр болсон. Манай охины нүүр ам нь битүү хавдсан, цус нөж нь гоожсон, хар хурдаараа гэртээ гүйж ирсэн. Тэгээд цагдаа дуудсан. Тэгсэн манай охин “цагдаад хэлмээргүй байна, гэр орныг маань мэдэж байгаа” гээд айсан байсан. Одоо биеийн байдал нь нүдний доод хэсэгт тогтсон толбо нь арилаагүй, хамар нь хавдсан байдалтай байгаа. Гоо сайханы мэс засал хийлгэе гэхээр бас мөнгө төгрөгийн боломж болохгүй. Ийш тийшээ явж чадахгүй байна. Хамрыг нь тэгшлүүлсэн болсон боловч зөрсөн бололтой сайн эдгээгүй. 16 насанд хүрэхээр нь гоо сайханы хагалгаанд оруулна гэсэн. Тухайн үед хичээл ном нь 14 хоногийн хугацаатай амарсан. Одоо гэртээ байгаа гэхдээ л бас машин тэрэг хажуугаар нь явахаар л айгаад байх шиг байна. Нийт 12.585.000 төгрөг нэхэмжилж байна. Гарсан бодит зардал 2.585.580 төгрөг байгаа. Үүнээс Г.Г ийн төлсөн 610.000 төгрөгийг хасаад нийт 11.975.580 төгрөгийг нэхэмжилнэ.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр иргэн М.Сувдаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-15/, насанд хүрээгүй хохирогч О.Болортунгалагийн өгсөн мэдүүлэг /хх-43-46/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-47/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-30-38/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4331 дугаартай дүгнэлт /хх-57/, Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн дүгнэлт /хх-71-73/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-165-166/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-80-81/, шүүгдэгч Г.Г ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-53/, шинээр хохирол төлсөн баримт, хохирол нэхэмжилсэн баримтууд, Цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн тодорхойлолт, “Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв” НҮТББ-гийн тодорхойлолт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 14 настай О.Болортунгалагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 14 настай О.Болортунгалагийг өөр гэмт хэргийг хялбарчлах зорилгоор болон биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, мөн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 14 настай О.Болортунгалагийг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж цаасны хутга хэрэглэж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Болортунгалагийн өгсөн: “....2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 13 цаг 40 минутын үед сургуулиа тараад гэртээ харих гээд Дарь Эхийн шинэ замын хажууд гэр рүүгээ өгсдөг гудамжны буланд явж байхад миний араас хүрэн хар өнгөтэй жижиг суудлын машин хүрч ирсэн ба уг машины жолооч надад хандаж “дөхөх үү” гэж асуусан. Ингээд тэр ах манай гэрийн гадаа ирж зогсоод “энэ танай гэр юм уу” гэж асуухаар нь би “тиймээ, энэ манай гэр” гэж хэлээд машинаас нь буух гэсэн чинь уг машины хоёр талын хаалга нь цоожтой байсан. Тэгтэл тэр ах намайг машинаасаа буулгахгүй шууд гэрийн хажуу талаар өнгөрөөд дээшээ уул өөд өгсөхөөр нь би машинаас нь буух гээд хаалгануудыг нь татаж үзээд цонхыг нь цохисон чинь тэр ах эргэж хараад миний нүүрэн тус 4-5 удаа цохисон чинь миний хамараас цус гарсан. Тэр ах миний хамарнаас цус гарч байхыг харчихаад “май энүүгээр арч” гээд элгэн алчуур өгсөн ба би уг алчуураар нь цусаа арчиж байтал манай ээж миний утас руу дохисон чинь тэр ах миний утсыг булааж аваад урд талдаа тавьчихсан. Ингээд тэр ах намайг дагуулаад нэг гэр хороолол дундуур явж байгаад нэг гудамжинд ороод шонгийн модны хажууд зогсоод “машины ус халаад байна” гэж хэлээд над руу эргэж хараад “ах нь ганц харчихая” гээд миний өмдийг тайлах гээд байхаар нь би өмдөө тайлаагүй. Тэр ах надад хандаж байн байн “ганц хараатхая, хэрэв харуулахгүй бол чамайг зарчихна шүү” гээд байхаар нь гээд байхаар нь би айсандаа болоод өмдөө тайлсан чинь тэр ах “хоёр хөлөө алцайлга” гэж хэлчихээд өөрийнхөө өмдийг тайлангуутаа “ганц тавьчихая” гээд миний хажууд суух гээд байсан. Тэгэхээр нь би ууралсан чинь тэр ах миний хажууд суухаа болиод урд талынхаа суудал дээр суугаад надаас “чиний хөх ургасан юм уу” гээд асуугаад миний биеийг нэг гараараа илээд миний бэлэг эрхтнийг оролдоод байсан. Дахиад миний хувцсыг тайлуулсан. Тэгээд тэр ах миний хувцсыг тайлуулчихаад цагаан өнгийн дэлгэц нь хагарчихсан гар утсаараа миний нүцгэн зургийг аваад бичлэг хийгээд байсан. Мөн миний цүнхийг онгойлгоод миний дэвтэрийн хаягны зургийг авсан. Тэр ах “би чиний зургийг авчихсан байгаа, чи хэрвээ цагдаад мэдэгдэх юм бол би энэ зурагнуудыг чинь фейсбүүкт тавьж нэр хүндийг чинь гутаана, хэрэв чамайг цагдаад мэдэгдэхгүй ээж аавдаа цохиулаад байж байхад нэг ах миний утсыг авч өгсөн гэж хэлэх юм бол би чиний зурагнуудыг 4-5 хоногийн дараа устгана” гэж хэлж байсан. Тэр ах сүүлдээ өөрийнхөө өмдийг тайлаад “хэрэв чи миний бэлэг эрхтэнийг оролдохгүй юм бол би чиний бэлэг эрхтнийг оролдоно” гээд миний бэлэг эрхтнийг хэлээрэй долоогоод сүүлдээ “чи өөрийнхөө бэлэг эрхтэнийг оролд” гээд байсан. Сүүлдээ тэр ах “чи хувцсаа өмс” гээд миний хувцсыг өмсүүлээд нэг гудамжинд очиж зогсоод цаасны хутга барьчихаад “чи машин дугаар харж болохгүй шүү, хэрэв чи болсон явдлын талаар цагдаад очиж хэлэх юм бол би чамайг хаанаас ч олоод нүдийг чинь ухаад хойлойг чинь хэрчинэ шүү, чи цаанаа байгаа шонгийн мод хүртэл эргэж харалгүй яв, би чамайг тэр шонгийн модон дээр очсон хойно чинь би явна” гээд сүрдүүлээд байхаар нь би айгаад эргэж харалгүй шууд цаашаа зугтаагаад явсан. Миний нүүрэнд учруулсан гэмтлийг бол тэр ах миний нүүр рүү гараараа 4-5 удаа цохиж учруулсан.” /хх-43-46/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4331 дугаартай дүгнэлтэд:
1. О.Болортунгалагийн биед хамар ясны зүүн талын хажуу ханын хугарал, зүүн нүдний зовхи, хамар хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна.
5. О.Болортунгалагийн охин хальс гэмтэлгүй байна. Үзүүлэгчийн үтрээнээс авсан арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй байна.
6. Үзүүлэгчийн шулуун гэдэсний амсар орчим гэмтэл тогтоогдсонгүй. Шулуун гэдэснээс авсан арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй.
7. О.Болортунгалаг нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
8. О.Болортунгалаг нь 1-р бүлгийн цустай байна.” /хх-60/ гэх дүгнэлт,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 4331 дугаартай дүгнэлтийн нэмэлт 690 дугаартай дүгнэлтэд:
1. О.Болортунгалагийн биед хамар ясны зүүн талын хажуу ханын хугарал, зүүн нүдний зовхи, хамар хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Хамар ясны хугарал, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гараар цохигдох үед үүсэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна.” /хх-65-66/ гэх дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 276 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Г.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. Г.Г нь хэрэг хариуцах чадвартай байна.
4. Г.Г нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.
5. Г.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна.” /хх-70-71/ гэх дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 732 дугаартай дүгнэлтэд:
1. О.Болортунгалаг нь одоогоор сэтгэцийн хувьд Сэтгэцийн гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй байна.
2. О.Болортунгалаг нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр бусдад хүчирхийлүүлсэний улмаас Сэтгэцийн гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй болсон байна. Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээгээр гэмтлийн зэргийг тогтоох боломжтой.
3. Сэтгэлийн гэмтлийн дараах дарамтат эмгэг хэмээх сэтгэцийн эмгэг нь хэдий хугацаанд ямар эмчилгээ хийлгэж байж хэвийн байдалд орох боломжтой эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй юм.
4. О.Болортунгалаг нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
5. F43.1 Сэтгэлийн гэмтлийн дараах дарамтат эмгэг хэмээх сэтгэцийн эмгэгийн оношийг ДЭМБ-аас баталсан олон улсын өвчний 10-р ангилалын 5 дугаар бүлэг буюу сэтгэцийн зан төрхийн эмгэгт хамаарна. /хх-75-76/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2454 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн алчуур дээр эр бэлгийн эс илрээгүй, цус илэрсэн.
2. Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн алчуур дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо эмэгтэй хүний цус байна.
3. Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороор О.Болортунгалагийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” /хх-83-84/
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Г ийн яллагдагчаар өгсөн: “...Би тэр охинтой бэлгийн харьцаанд бол ороогүй. Зүгээр хувцасыг нь тайлаад бол оролдсон. Дээр нь өөрийнхөө бэлэг эрхтэнийг бариулсан. Тэр охин өөрөө “би хүнтэй унтаж үзээгүй” гэж хэлж байсан. Би тэр охиныг аваад явж байх замдаа хашгираад байхаар нь нэг удаа хамар руу цохисон. Тэр үед л айсан байх. Мөн дээр нь “нүцгэн зургийг нь фейсбүүк дээр тавина” гэж дарамталсан. Би ямар нэгэн байдлаар биедээ хутга авч яваагүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” /хх-142-143/ гэх мэдүүлэг,
Иргэн М.Сувдаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-9/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-15/,
Мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-29/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-30-38/,
Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-47/,
“Лазер Мэд” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /хх-64/,
Хохирлын баримтууд, өвчний түүх, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-128, 178-208/,
Шүүгдэгч Г.Г ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-53/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Г.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 14 настай О.Болортунгалагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 14 настай О.Болортунгалагийг өөр гэмт хэргийг хялбарчлах зорилгоор болон биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, мөн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 14 настай О.Болортунгалагийг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж цаасны хутга хэрэглэж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч О.Болортунгалаг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сувд нарын өгсөн мэдүүлгүүд, Г.Г ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4331, 2454 дугаартай дүгнэлтүүд, нэмэлт 690 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 276, 732 дугаартай дүгнэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, нас тоолсон тухай тэмдэглэл, хохирлын баримтууд, өвчний түүх, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн байх ба хүний амьдралын нарийн асуудалд хамаарах учраас энэ гэмт хэргийг үүсэх, хянан шалгахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам тогтоож, энэ тухай мэдээллийг задруулахгүй байх, хэргийг шүүх хурлаар хаалттай хэлэлцэнэ.
Хүчиндэх гэмт хэрэг гэдэг нь хүний бэлгийн халдашгүй бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэж шууд утгаар ойлгоно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл. Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг далимдуулж гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээд нь хохирогчийн идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгож мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсаныг хэлнэ.
Заналхийлэх гэмт хэрэг гэж хүний хувийн эрх, эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрх, нэр төр, алдар хүндэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь байж болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Г.Г нь арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, заналхийлэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Г.Г ийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сувдын мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн хохирол 610.000 төгрөгийг төлсөн байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн 11.975.580 төгрөгөөс нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн сэтгэл заслын эмчилгээний төлбөр 2.888.000 төгрөг, өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөг, эмчилгээний зардал 356.000 төгрөг нийт 4.143.870 төгрөгийг шүүгдэгч Г.Г ээс гаргуулж насанд хүрээгүй хохирогч О.Болортунгалаг, түүний хууль ёсны төлөөлөгч М.Сувд нарт олгохоор шийдвэрлэв. Харин сэтгэл санааны хохирол, гэм хорын зардалтай холбоотой болох 7.831.710 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх шүүгдэгч Г.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Г.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хорих ял шийтгэл тус тус оногдуулахаар тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Г т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-д зааснаар оногдуулах 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Г.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хорих ял шийтгэлүүдийг тус тус хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Г т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн
яллагдагчаар цагдан хоригдсон ба түүний нийт цагдан хоригдсон 82 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Гранд макс маркийн гар утас 1 ширхэг, цэнхэр өнгийн цаасны хутга 1 ширхэг, цайвар өнгийн илгэн алчуур 1 ширхэг зэргийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасан болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “заналхийлэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Г.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэл тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Г т шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар Г.Г т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан торгох ялыг дүйцүүлэн оногдуулсан 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэж, нийт түүний биечлэн эдлэх ялын хугацааг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Г.Г т оногдуулсан 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Г ийн урьд цагдан хоригдсон 82 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Гранд макс маркийн гар утас 1 ширхэг, цэнхэр өнгийн цаасны хутга 1 ширхэг, цайвар өнгийн илгэн алчуур 1 ширхэг зэргийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Г.Г ээс 4.143.780 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч О.Болортунгалаг, түүний хууль ёсны төлөөлөгч М.Сувд нарт олгосугай.
9. Насанд хүрээгүй хохирогч О.Болортунгалаг, түүний хууль ёсны төлөөлөгч М.Сувд нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Г т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Г т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС