| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/01904/И |
| Дугаар | 210/МА2025/00286 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2025/00286
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/05165 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, түрээсийн төлбөр өмгөөлөгчийн зардалд нийт 18,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Сүхбаатар дүүргийн *******,*******ын *******, *******тоот хаягт байрлах, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь *******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн 33.33 хувь нь *******т ногдох хэсэг болохыг тогтоолгох, дээрхи орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн *******т ногдох хэсгийг хууль ёсны өвлөгч, өвлүүлэгчийн төрсөн хүүхэд ******* өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох, *******аас Ниссан Мурано маркийн ******* .улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүхий хөдлөх хөрөнгийн үнэ 101,427,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн *******ны*******ын *******ны *******тоот байршилтай 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг, 2008 оны 02 сарын 12-ны өдрийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр улсын бүртгэлд бүртгүүлэн өмчилсөн ба нэг өмчлөгчтэй үл хөдлөх хөрөнгө юм.
1.2. Нэхэмжлэгч нь гадаадад амьдарч байсан төрсөн дүү *******ий өмчлөлийн орон сууцанд өндөр настай ээжийгээ асрахын тулд удаан хугацаанд амьдарч байсан учраас өөрийн өмчлөлийн орон сууцыг төрсөн ах *******ын гэр бүлийнхэнд үнэ төлбөргүй ашиглуулдаг байсан ба түрээслэх болон бусад хэлбэрээр гэрээ байгуулж байгаагүй болно.
1.3. Гэтэл дүү ******* Монгол улсад ирж өөрийн байрандаа амьдрах болсон учраас дүүгийнхээ орон сууцыг нь чөлөөлж, өөрийн өмчлөлийн орон сууцанд нүүж орох гэсэн боловч хариуцагч ******* болон ******* нар нь чөлөөлж өгөхгүй байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, *******,*******, *******ны *******тоот орон сууцыг хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү.
1.4. Мөн Сүхбаатар дүүргийн *******ны*******ын *******ны *******тоотод байршилтай Ү- дугаартай үл хөдлөх гурван өрөө байрны өмчлөгч ******* атал хариуцагч *******, ******* нар нь үндэслэлгүйгээр байрыг нь суллахгүй удааж, хугацаа авч намайг өөрийн байрандаа амьдрах бололцоогүй түрээсийн байранд амьдрахаас үүдэлтэй эд мөнгө болон сэтгэл санааны хохирол учруулж байна. Иймд 2024 оны 03 сараас 2024 оны *******cap хүртэлх байрны түрээсийн төлбөрт 13,500,000 төгрөг, өмгөөллийн зардалд 5,000,000 төгрөг, нийт 18,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга:
2.1. Тус Сүхбаатар дүүргийн *******ны ******* нь анх 1974 онд ашиглалтанд ороход тухайн үед ******* хорооны дарга ******* зээ хүү ******* 1 дүгээр сургуульд элсэн суралцах тул хүүгийн сургуульд ойртож ирнэ гэж хүүгийнхээ хамт хүрэлцэн ирж өөрийн үзэмжээр *******тоотыг сонгон авч, нас сүүдэр 80 дөхөж байсан тул ганц зээ хүүдээ өвлүүлнэ хэмээн түүндээ ярьж ойлгуулсан байсан.
2.2. 1992 онд ******* миний нөхөр буюу *******ын аав ******* гэр бүлтэй болсон гэж тус байрыг ******* болон бусад гэр бүлийн гишүүд суллан өгч манай гэр бүл оршин сууж одоог хүртэл огт шилжилт хөдөлгөөнгүй амьдарч байна. Тус байрыг өмч хувьчлалаар хэн нэгний нэр дээр болгох шаардлага гарах үед ******* эзгүй байсан тул *******ын нэр дээр бүртгүүлж хувьчилж авч байсан юм.
2.3. Миний гэр бүлийн хүн 2023 оны 09 сард хүнд өвчний улмаар нас барсан. Амьд сэрүүн байхад нь энэ байрны бүртгэлийг өөрчлөх талаар санал тавихад Бизнесийн хамтрагчид орон сууцаа барьцаалан зээл гарган бизнест оруулж эрсдэлд их орох юм. Надад бас тийм санал тавьдаг. Дүүгийн нэр дээр байх нь тодорхой хэмжээнд хамгаалагдах учраас дүү *******ын нэр дээр нэр төдий байж байхад зүгээр юм хэмээдэг байсан нь дүү *******даа итгэж байсныг илтгэж байна. Тус байранд ******* амьдарч байгаагүй бөгөөд тухайн байрны бүх зардлын нэхэмжлэх бидний нэр дээр гардаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2, 129.2.4, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 93 дугаар зүйлд зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгө нь ******* асны гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байх тул гэр бүлийн нийт гишүүдийн хэмжээгээр тэнцүү хуваагдах, улмаар тухайн хөрөнгөөс *******т ногдох хэсгийг хариуцагч ******* нь өвлөн авах эрхтэй, хариуцагч нар нь хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй тооцогдож, уг хэрэгт шийдвэрлэгдэх үндэслэлтэй гэж үзэж байна.
3.2. Түүнчлэн ******* нь *******ын өмчлөлийн Ниссан Мурано маркийн ******* .улсын дугаартай, В ангиллын, 3,500 хөдөлгүүрийн багтаамжтай, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд импортлогдсон, ******* арлын дугаартай, мөнгөлөг өнгийн, бензин түлштэй, зүүн талдаа буюу зөв талдаа жолооны хүрдтэй, № дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, 30,000 ам.долларын үнэ бүхий хөдлөх хөрөнгийг 2015 оны 10 сард *******ын өмчлөлөөс өөрийн нэр заасан этгээд болох Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яамны нэр дээр шилжүүлэн авсан байдаг.
3.3. Тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээг 2024 оны 09 сарын 30-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш болох 3,380.93 төгрөгөөр тооцоход, 101,427,900 төгрөгтэй тэнцэж байна.
3.4. Иймд, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.4-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Сүхбаатар дүүргийн *******,*******ын *******, *******тоот хаягт байрлах, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь *******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох;
Иргэний хуулийн 129.1, 129.2 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сүхбаатар дүүргийн *******,*******ын *******, *******тоот хаягт байрлах, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 33.33 хувь нь *******т ногдох хэсэг болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сүхбаатар дүүргийн *******,*******ын *******, *******тоот хаягт байрлах, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн *******т ногдох хэсгийг хууль ёсны өвлөгч, өвлүүлэгчийн төрсөн хүүхэд ******* өвлөх эрхтэй болохыг тогтоолгох;
Иргэний хуулийн 93 дугаар зүйлд зааснаар ******* нь эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сүхбаатар дүүргийн *******,*******ын *******, *******тоот хаягт байрлах, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох;
Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******аас Ниссан Мурано маркийн ******* .улсын дугаартай, В ангиллын, 3,500 хөдөлгүүрийн багтаамжтай, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд импортлогдсон, ******* арлын дугаартай, мөнгөлөг өнгийн, бензин түлштэй, зүүн талдаа буюу зөв талдаа жолооны хүрдтэй, № дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүхий хөдлөх хөрөнгийн үнэ 101,427,900 төгрөгийг гаргуулах хүсэлтэй гэв.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 302 дугаар зүйлийн 302.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын Сүхбаатар дүүргийн *******,*******ын *******, *******тоот хаягт байрлах, 3 өрөө, орон сууцыг хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч нараас 13,365,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,135,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 493 дугаар зүйлийн 493.1, 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдох Сүхбаатар дүүргийн *******,*******ын *******, *******тоот хаягт байрлах, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь *******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн 33.33 хувь нь *******т ногдох хэсэг болохыг тогтоолгох, дээрхи орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн *******т ногдох хэсгийг хууль ёсны өвлөгч, өвлүүлэгчийн төрсөн хүүхэд ******* өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох, Мурано маркийн ******* .улсын дугаартай, тээврийн хэрэгслийн үнэ 101,427,900 төгрөг гаргуулах *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 320,650 төгрөг, хариуцагч *******ын 665,089 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 224,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий орон сууцыг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг шүүх хангахдаа улсын бүртгэлд ******* тус орон сууцны нэг өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан бүртгэл, 2024 оны 06 сарын 13-ны өдрийн гар утасны мессежинд хийсэн үзлэгийн тэмдэглэл, *******ын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэл болгоод хариуцагчийн тайлбар нь дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн.
6.2. Гэтэл шүүхээс хариуцагч нарын тайлбар, бусад нотлох баримтыг үнэлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэж байна.
6.3. ******* нь ээж минь 3 хүүхэддээ өв хөрөнгөө тэнцүү хуваарилан, хүү *******т үл хөдлөх хөрөнгүүд бүхий газрыг, *******д 12 тоот орон сууцыг өмчлүүлэн өгсөн гэсэн тайлбарыг нотолсон ямар нэгэн баримт байдаггүй. Бодит байдал дээр ******* нь уг 12 тоот орон сууц нь н.Тогтох гуайгаас өвлөгдөн ирсэн байр гэж үзэж амьд сэрүүн ахуйдаа уг байранд ямар нэгэн маргаангүйгээр амьдарч ирсэн байдаг.
6.4. Өвтэй холбоотой тухайн цаг үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн дагуу ямар нэгэн шийдвэр, гэрээ хэлцэл хийгдэж байгаагүй байхад *******ын дээрх тайлбарыг үнэн зөв гэж үзсэн. Нэхэмжлэгч ******* нь өвийн журмаар тухайн хөрөнгийг өмчлөлдөө авсан гэсэн тайлбар нь тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг дэх баримттай тохирохгүй, өвийн журмаар авсан гэх баримт байхгүй, харин хариуцагч талын тайлбарласныг батлах анхны бүртгэл түүний нэр дээр хийгдсэн үйл баримт нотлогдсон байхад шүүх *******ын тайлбарыг үнэн зөв гэж үзсэн нь алдаатай байна.
6.5. Хариуцагч талаас шүүхэд гаргасан Сүхбаатар дүүргийн *******ны ******* нь анх 1974 онд ашиглалтанд ороход /******* 1972 онд төрсөн, 2 настай байсан/ тухайн үед ******* хорооны дарга ******* зээ хүү ******* 1 дүгээр сургуульд элсэн суралцах тул хүүгийн сургуульд ойртож ирнэ гэж хүүгийнхээ хамт хүрэлцэн ирж өөрийн үзэмжээр *******тоотыг сонгон авч, нас сүүдэр 80 дөхөж байсан тул ганц зээ хүүдээ өвлүүлнэ хэмээн түүндээ ярьж ойлгуулсан байсан. 1992 онд ******* миний нөхөр буюу *******ын аав ******* гэр бүлтэй болсон учир тус байрыг ******* болон бусад гэр бүлийн гишүүд суллан өгч манай гэр бүл оршин сууж одоог хүртэл огт шилжилт хөдөлгөөнгүй амьдарч байна гэж тайлбарласан, үүнийг үгүйсгэсэн баримт огт авагдаагүй, гар утасны мессеж доторх бичвэр нь дангаар уг хөдөлшгүй үйл баримтыг үгүйсгэхүйц ач холбогдолгүй, холбоо хамааралгүй, эргэлзээ бүхий байхад анхан шатны шүүх уг үйл баримтыг дүгнээгүй.
6.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан дараах зөрчлүүд нь хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй болгосон, хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй, дордуулсан тул ноцтой зөрчил гэж үзэж хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзэж байна.
6.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууцанд амьдардаг хариуцагч *******ын насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд Б.ийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй байх тул Б.ийг уг хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй шийдэл болсон. Хэдийгээр насанд хүрээгүй хүүхдийн хууль ёсны төлөөлөгч нь уг хэрэгт хариуцагчаар оролцож байгаа боловч ******* нь иргэний хувьд оролцож байгаа болохоос, хүүхдийг төлөөлж оролцоогүй байхад шүүхээс хэргийн оролцогч тус бүрийн эрх зүйн байдлыг ялган танихгүйгээр оролцуулах шаардлагагүй этгээд гэж үзсэн байна.
6.8. Мөн уг хэргийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн аль алинд *******ын дүү, хариуцагчийн авга эгч *******ий нэр дурдагддаг, түүнчлэн уг маргааны улмаас *******ий өмчлөлд бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 1-р дөчин мянгат гудамж, 10 дугаар байр, 12 тоот, 3 өрөө байр /Ү-/-ны өмчлөлөөс *******, ******* нарын нэрийг хасуулсан асуудлыг хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын хүрээнд тавих, улмаар сөрөг нэхэмжлэлд дурдсан агуулгаар *******ий эрх ашиг хөндөгдөхүйц байгаа тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг шүүхээс хангасан атлаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн тухайн этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулсан захирамж нь илт үндэслэл муутай захирамж болсон гэж үзэж, гуравдагчаар оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн төдийгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар тус захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарлаж, гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шинжийг алдагдуулсан, хуулиар тогтоосон журмыг илэрхий зөрчсөн.
6.9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүхийн журмаар хувьчлалтай холбоотой холбогдох шийдвэр, түүний хавсралтыг гаргуулах тухай хүсэлт гаргасныг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 38 дугаар зүйлд нийцээгүй, хэргийн оролцогч шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад үндэслэн мэтгэлцэх эрхийг алдагдуулсан.
6.10. Түүнчлэн хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох зорилгоор *******ын өмчлөлийн Ниссан мурано маркийн тээврийн хэрэгслийг ямар үндэслэлээр өмчлөлдөө шилжүүлэн авсан, хариу төлбөр төлсөн эсэх, худалдан авах ажиллагааны ямар журмаар, хэрхэн худалдан авсантай холбоотой дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ач холбогдол бүхий баримтыг цуглуулах боломжгүй байдлаар эрхийг нь хязгаарлаж хэргийг шийдвэрлэснийг илтгэнэ.
6.11. Мөн хариуцагчийн өмгөөлөгч өвчтэй гэх үндэслэлээр ирээгүйтэй холбоотой өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг хүлээж аваагүй, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч тайлбарын агуулга:
7.1. Нэхэмжлэгч ******* нь өвийн журмаар тухайн хөрөнгийг өмчлөлдөө авсан гэх тайлбар нь тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт байх баримттай тохирохгүй, өвийн журмаар авсан гэх нэг ч хуудас баримт байхгүй. Гэтэл хариуцагч талын тайлбарласныг батлах анхны бүртгэл түүний нэр дээр хийгдсэн үйл баримт нотлогдсон байхад шүүх *******ын тайлбарыг үнэн зөв гэж үзсэн нь алдаатай.
7.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 11566 дугаар захирамжийн ирүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 сарын 15-ны өдрийн 5/21 дугаар хариу албан бичгээс харахад 2021 оны 05 сарын 09-ний өдөр *******ын өмчлөлд Улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгө бичигдсэн байдаг. Эндээс үзэхэд орон сууцны анхны өмчлөгч нь ******* юм.
7.3. ******* нь орон сууцыг өөрийн үзэмжээр авчихаад *******т өвлүүлнэ гэж ярьдаг байсан гэдэг. Орон сууцыг өөрийн эзэмшилд сонгож амьдарсан болохоос өмчлөх эрхийг нь шилжүүлж аваагүй. Нэхэмжлэгч нь 1996 оны 10 сарын 25-ны өдрөөс хэрэгжиж буй Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 2000 оны 04 сарын 02-ны өдөр өмчлөх эрхээ баталгаажуулахаар мэдүүлэг гаргаж, 2000 оны 05 сарын 09-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж, өмчлөлдөө авсан.
7.4. ******* нь 1989 онд нас барсан ба тухайн үед Монгол улсад эд хөрөнгийг хувьдаа өмчлөх гэх ойлголт байгаагүй. Нийтийн эзэмшлийн орон сууцууд улсын өмч байсан. Иймд ******* нь улсын өмчийг зээ Т.Тамирт өвлүүлэх тухай ярьсан нь үндэслэлгүй юм. Одоо үйлчилж буй Иргэний хууль 2002 оны 01 сарын 10-ны өдөр батлагдсан.
7.5. Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу хангалтай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл талийгаачийн өмчлөлд хамаарах хөрөнгөний талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй байдаг. Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэлтэй ба сөрөг нэхэмжлэл гаргаж буй тал шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэг өөрт нь байсан.
7.6. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд *******ын нэр дээрх автомашиныг 2015 оны 10 сарын 21-ний өдөр Франц улсын иргэнд шилжүүлсэн байдаг. Монгол улсын элчин сайдын яамнаас 2015 оны 10 сарын 21-ний өдрийн албан тоотоор Франц улсын иргэний хувийн хэрэгцээнд Ниссан Мурано маркийн автомашины дугаар олгож өгнө үү гэх албан тоот байдаг бөгөөд уг машиныг худалдаж авсан нь харагддаг. Бодит байдал дээр хариуцагчийн талийгаач аав ******* нэр дээрээ шилжүүлэн авсан.
7.7. Нэхэмжлэгч талийгаач ахынхаа машиныг худалдаж авах хүн олж өг гэсэн хүсэлтийн дагуу ажлын газрынхаа хүнд зуучилж өгснөөр 2015 онд машины үнэ буусан байх үед 11,000,000 төгрөгөөр зарсан гэж мэдүүлдэг. Энэ талаар шүүхэд гаргасан тайлбартаа 2012 онд 30,000 ам.доллароор авч байсан учраас 2024 оны 09 сарын 30-ны өдрийн Монгол банкнаас зарласан 3,380.93 төгрөгөөр тооцож, 101,427,900 төгрөгийг гаргасан гэдэг.
7.8. Хариуцагчийн 2024 оны 06 сарын 04-ний өдрийн хүсэлтээр нэхэмжлэгчийн төрсөн дүү *******ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан. *******д Сүхбаатар дүүргийн байр хамааралгүй ба *******ий хууль ёсны ашиг сонирхол хэрхэн, ямар үндэслэлээр зөрчигдөж байгаа талаар тайлбарлаагүй.
7.9. Мөн хариуцагчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийн тухайд Ниссан Мурано маркийн автомашиныг Франц улсаас Монгол улсын элчин сайдын яамнаас гаргуулахаар хүссэн. Гэвч энэхүү тээврийн хэрэгслийг Франц улсын элчин сайдын яамнаас шилжүүлж аваагүй тухайн үед элчин сайдын зөвлөхөөр очиж байсан Франц улсын иргэний нэр дээр ДК дугаарыг шилжүүлж авсан байдаг ба бусад холбогдох баримт байхгүй байдаг.
7.10. Хариуцагч нарын өмгөөлөгч ******* нь эмнэлгийн магадлагаа гэх баримтыг өөрийн үйлчлүүлэгч *******т өгсөн байдаг ба шүүх хуралдаанд оролцох эсэхээ бичгээр болон цахимаар шүүх хуралдаан эхлэхээс өмнө ирүүлээгүй. Шүүхийн зүгээс өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч шүүх хуралдааныг хойшлуулах эсхүл биеэр хүрэлцэн ирэх боломжгүй гэх хүсэл зоригоо цахимаар болон бичгээр ирүүлээгүй тул шүүх хуралдааныг нээж үргэлжлүүлсэн.
7.11. Хариуцагч ******* нь мөн адил шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлтээ бичгээр ирүүлээгүй. Хариуцагч нар нэг байр сууринаас хэрэгт оролцож байгаа учраас хэргийг шийдвэрлэсэн нь зөв гэж үзсэн. Хариуцагч нарын гаргасан 2025 оны 01 сарын 07-ны өдөр гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуулийг үнэн зөв тайлбарлаж хэрэглэсэн тул давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, *******,*******, *******, *******тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 13,500,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 5,000,000 төгрөг, нийт 18,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч *******, ******* нар нь Сүхбаатар дүүрэг, *******,*******, *******, *******тоот хаягт байрлах, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь *******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн 33.33 хувь нь *******т ногдох хэсэг болохыг тогтоолгох, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн *******т ногдох хэсгийг хууль ёсны өвлөгч, өвлүүлэгчийн төрсөн хүүхэд ******* өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох, *******аас Ниссан Мурано маркийн ******* .улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүхий хөдлөх хөрөнгийн үнэ 101,427,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Хариуцагч нарын өмгөөлөгч ******* нь 2024 оны 12 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд эмнэлгийн магадлагааг шүүхэд ирүүлж, хариуцагч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй гэж илэрхийлсэн байхад анхан шатны шүүх хүсэлт гаргаагүй гэсэн шалтгаанаар хүсэлтийг хангахгүй орхисон нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй байна.
4. Хариуцагч нар нь Сүхбаатар дүүргийн *******,*******ын *******, *******тоот хаягт байрлах, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь *******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн 33.33 хувь нь *******т ногдох хэсэг болохыг тогтоолгох, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн *******т ногдох хэсгийг хууль ёсны өвлөгч, өвлүүлэгчийн төрсөн хүүхэд ******* өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох, *******аас Ниссан Мурано маркийн ******* .улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүхий хөдлөх хөрөнгийн үнэ 101,427,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны *******сарын 05-ны өдрийн 181/ШЗ2024/21460 дугаар захирамжаар хариуцагч талын гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Хариуцагч хүсэлтдээ өв залгамжлалтай холбоотойгоор орон сууцны эзэмшлийг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж татгалзлын үндэслэлийн тайлбарласан байхад анхан шатны шүүх орон сууцны хувьчлалтай холбоотой баримтыг гаргуулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.
5. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/05165 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шидвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,170,640 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
С.ЭНХБАЯР