| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2015/01055/и |
| Дугаар | 1149 |
| Огноо | 2016-08-30 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 1149
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2015/01055/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар багт байрлах ****** аймгийн ****** хэлтэс /утас: 7037 5002/ -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дүгээр байр,****** тоотод байрлах Оргилуун сэнгүм ХХК /утас: 9908 6793/-д холбогдох
“1,947,935.70 төгрөгийн татварын өрийг төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Оргилуун сэнгүм ХХК-иас 1,947,935.70 төгрөгийн татварын өрийг өрийг төлүүлж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн эвлэрлийн гэрээнд:
“... Хариуцагч нь нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэстэй байгуулсан Эвлэрлийн гэрээний дүн болох 1,947,935.70 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү төлбөрийн дүнгээс 2016 оны 08-р сарын 30-ны дотор 50,000.0 төгрөгийг төлж үлдэгдэл татварын өр 1,897,935.70 төгрөгийг 2016 оны 11 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Оргилуун сэнгүм ХХК-д холбогдуулан 1,947,935.70 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид ... Хариуцагч нь нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэстэй байгуулсан Эвлэрлийн гэрээний дүн болох 1,947,935.70 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү төлбөрийн дүнгээс 2016 оны 08-р сарын 30-ны дотор 50,000.0 төгрөгийг төлж үлдэгдэл татварын өр 1,897,935.70 төгрөгийг 2016 оны 11 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохичгидийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Оргилуун сэнгүм ХХК-д холбогдуулан 1,947,935.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад зохигчид ... Хариуцагч нь нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэстэй байгуулсан Эвлэрлийн гэрээний дүн болох 1,947,935.70 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү төлбөрийн дүнгээс 2016 оны 08-р сарын 30-ны дотор 50,000.0 төгрөгийг төлж үлдэгдэл татварын өр 1,897,935.70 төгрөгийг 2016 оны 11 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна ... гэж зохигчид эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ****** аймгийн Татварын хэлтэс тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдөхийг дурдаж хариуцагч Оргилуун сэнгүм ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн хэсгээс тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 23,058 төгрөг гаргуулан төрийн сангийн орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ