Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00386

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/05111 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь Солонгос улсад байх хугацаандаа *******, ******* ХХК-ийн тус улсад зохион байгуулсан орон сууцны үзэсгэлэн худалдаанд оролцож, Баянзүрх дүүрэг ******* хороо, Нарны зам гудамж, байр, тоот 65.13 м.кв орон сууцыг урьдчилгаа төлбөрт тооцуулан өгөхөөр тохиролцож тухайн компанийн борлуулагч гэх д 1 өдрийн хугацаатай итгэмжлэл олгосон.

Хугацаа нь дууссан итгэмжлэлийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр аас орон сууц бэлэглэлийн гэрээгээр ын нэр рүү шилжүүлж, 7 хоногийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр руу орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж өгсөн байна. Хэрэв нотариатч хууль бус үйлдэл хийхээс татгалзсан бол ингэж хохирохгүй.

Иймд, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ. 

  

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

1. Иргэн ******* нь өөрийн хүсэл зоригийн дагуу *******, ******* ХХК-ийн хэрэгжүүлж буй төслөөс орон сууц захиалах удаа дараагийн үйлдэл хийж, төлбөрийн урьдчилгаанд нь өөрийн өмчлөлийн орон сууцыг тооцуулан шилжүүлэх зорилгоор уг байрыг захиран зарцуулах, түүнтэй холбогдсон гэрээг өөрийнхөө өмнөөс үйлдэж, гарын үсэг зурах эрхийг д олгосны дагуу иргэн нь од тухайн орон сууцыг шилжүүлсэн байх ба энэхүү үйлдлийг хийхдээ орон сууц захиалгын гэрээний төлбөрт шилжүүлэх орон сууц гэх бодит нөхцөлийг нотариатаас нуун дарагдуулж, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор зориуд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл буюу иргэн хооронд бэлэглэлийн гэрээ хийжээ. Тиймээс хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээдүүд хэлцлээс үүсэх үр дагаврыг хариуцах үүрэгтэй.

2. ******* нь хүсэл зоригийн дагуу уг байрыг захиран зарцуулах, түүнтэй холбогдсон гэрээг өөрийнхөө өмнөөс үйлдэж, гарын үсэг зурах эрхийг д олгож байсан учраас уг итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд той хэлцэл байгуулсан байна.

Харин тус компанид залилуулсан байх магадлал мэдэгдэхтэй зэрэгцэн ыг өөрийгөө төлөөлөх эрхгүй гэж хийсэн үйлдлийг нь хүчингүй болгуулахаар хандсан байх ба энэ нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Учир нь, түүний энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасантай нийцэхгүй байна.

3. Тус итгэмжлэл БНСУ-д үйлдэгдсэн байдаг бөгөөд итгэмжлэлд хүчинтэй хугацааг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд хүчинтэй байхаар заасан байсан. Нэхэмжлэгчийн хувьд 1 хоногийн хугацаатай итгэмжлэл олгосон гэж дурджээ.

Гэвч энэхүү хугацаа нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.6-д ... хоногийг хорин дөрвөн цагаар тоолно. мөн хуулийн 73-р зүйлийн 73.5-д ...цагаар тогтоосон хугацаа уг хугацаа дуусах цагийн мөн хоромд дуусна гэж заасантай нийцэхгүй байна.

*******ийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр БНСУ-ын дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан д ирүүлсэн итгэмжлэлийг дуусах хугацаа тодорхойгүй итгэмжлэл гэж үзэх ба Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д ...хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна гэж заасныг удирдлага болгон олгогдсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх итгэмжлэл гэж тооцсон. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

, нарын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг баталсан нотариатын үйлдэл ямар үндэслэлээр ******* гэх иргэнд хамаарч, улмаар намайг гуравдагч этгээдээр татан оролцуулж байгаа талаар нэхэмжлэлд дурдаагүй буюу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус зааснаар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн ******* хороо, тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, бэлэглэгч *******ийг төлөөлж , бэлэг хүлээн авагч нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ, худалдагч тал , худалдан авагч нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус гэрчилсэн Баянзүрх дүүргийн тойргийн 175 дугаартай нотариатчийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг аргуулж нэхэмжлэгч *******эд олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

******* нь гэрээгээр тохирсон нөхцөлөө өөрчилж, тэрээр иргэн *******д итгэмжлэл олгож, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *******, ******* ХХК-тай *******ийг төлөөлж ******* нь орон сууц захиалгын байгуулж 2 орон сууцны хотхоны 3-р байрны 1-р орцны 14 давхарт 1402 тоот орон сууцны зориулалттай 40,18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 1403 тоот орон сууцны зориулалттай 27,09 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 110,995,500 төгрөгөөр захиалан бариулахаар тохирсон. Урьдчилгаа төлбөрт 65,13 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1,460,000 төгрөгт тооцон 95,000,000 төгрөгт дүйцүүлэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр итгэмжлэлийн дагуу шилжүүлж өгөхөөр болсон нөхцөл бүрэн тогтоогддог.

Уг итгэмжлэл нь БНСУ-д үйлдэгдсэн байдаг бөгөөд итгэмжлэлд хүчинтэй хугацааг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэсэн бичвэртэй байсан бөгөөд энэ нь 1 жилийн хугацаанд хүчинтэй гэж ойлгогдоно.

Учир нь, энэхүү хугацаа нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.6-д ... хоногийг хорин дөрвөн цагаар тоолно, мөн хуулийн 73-р зүйлийн 73.5-д ...цагаар тогтоосон хугацаа уг хугацаа дуусах цагийн мөн хоромд дуусна гэж заасантай нийцэхгүй байх ба тухайн цаг хугацаанд гадаадаас олгогдох итгэмжлэл 1 өдрийн буюу 24 цагийн хугацаатай байх бодит боломжгүй буюу тухайн олгогдсон хугацааны дотор итгэмжлэлийг хүлээн аваад ажлын цагт багтаан гэрээ хэлцэл хийх бодит боломжгүй юм. Мөн уг итгэмжлэл нь тухайн өдрийн хэдэн цагт хийгдсэн нь тодорхойгүй учраас дуусах хугацааг ч нягт тооцох боломжгүй.

Тиймээс *******ийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр БНСУ-ын дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан д ирүүлсэн итгэмжлэлийг дуусах хугацаа тодорхойгүй итгэмжлэл гэж үзэх ба Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д заасныг удирдлага болгон олгогдсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх итгэмжлэл гэж тооцсон болно.

...гуравдагч этгээдээр оролцсон нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг нотариатч дээр ирж үйлдээгүй, би гарын үсэг зураагүй тухай шүүх хурал дээр мэдүүлсэнээс үзвэл нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар хүсэл сонирхлынхоо дагуу дээрх хэлцлүүдийг хийж, улмаар зориуд бодит байдлыг нуун дарагдуулж, нотариатч ******* намайг хуурч, гэрээ хэлцэл батлуулсан байх магадлал харагдаж байгаа юм.

Гэтэл шүүх хэргийн бодит байдлыг хэргийн нотлох баримттай харьцуулан дүгнэхдээ илтэд алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлтэй буюу хууль зөрчигчдийн хууль бус үйлдлийг өөгшүүлсэн үйлдэл болж байна.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, гомдлын хангаж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Итгэмжлэлийн хугацаа нэг жил байсан гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр буюу нэг өдрийн хугацаатай гэж хугацааг тодорхой заасан. Хэрэв хугацаа заагаагүй итгэмжлэл байсан бол хуульд зааснаар нэг жил үзнэ. Гэтэл уг итгэмжлэлд хугацаа заасан байсан. Өөрөөр хэлбэл, төлөөлөх эрхгүй этгээдээр буюу Б.Чинчулуун гэх хүнээр руу бэлэглэлийн гэрээ хийх хэлцлийг гэрчилсэн үйлдэл нь хууль бус юм. Үүнээс улбаалаад тухайн итгэмжлэлээр бусдын үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж ийн нэр дээр тухайн барилгын арматурын өрөнд худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн. Энэ талаар тайлбарлахдаа би мэдэхгүй, тэр үед таны нэр дээр орон сууцны гэрчилгээг гаргаад ирсэн гэж хэлээд өгсөн учраас бусад асуудлыг мэдэхгүй байна, би нотариат орж гарын үсэг зурсан зүйл байхгүй гэж шүүх хуралдаанд тодорхой хэлсэн. Энэ тайлбараас үзэхэд анхнаасаа хууль бусаар Нотариатын тухай хууль болон үүргээ зөрчиж үйлдэл хийсэн нь тодорхой харагддаг. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

*******ыг онтой нийлж хуурсан зүйл байхгүй. нь нотариат дээр очиж гарын үсэг зураагүй гэж хэлсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Гарын үсэг зураагүй гэдэг нь ийн хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэхгүй. , нар орон сууцыг арматурын төлбөрт тооцож шилжүүлж авах тохиролцоог хийсэн байсан. Гэвч нотариатын үйлдэл хийх үед очоогүй. Тухайн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой хэсэгт гуравдагч этгээдийн зүгээс давж заалдах гомдол гаргасан учраас гомдолдоо дэлгэрэнгүй тайлбарлана гэв.

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын агуулга:

...Гэрээний оролцогч биш этгээд болох *******ийн үндэслэлгүй нэхэмжлэлийг хүлээн авч нотариатын үйлдлийг хүчингүй болох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, ...65 дугаар зүйлийн 65.1.11-т заасантай нийцэхгүй байна. *******ийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй ба ямар үндэслэлээр иргэн , нарын хороонд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгох шаардлага гаргаж байгааг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад орон сууцыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, өмчлөх эрхийг буцаан олгохыг улсын бүртгэлийн байгууллагад даалгуулах гэж тайлбарласан байхад шүүх дээрх асуудлыг шийдвэрлэхгүй гээд зөвхөн нотариатын үйлдэлтэй холбоотой дүгнэлт хийнэ гэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч нь шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох талуудын зарчим үйлчилнэ гэсэнтэй нийцэхгүй байна.

Иймд, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талаас худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Нотариатын хууль бус үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ийн эрх зөрчигдсөн гэж үзсэн учраас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан. Худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой бүх нөхцөл байдлуудыг өөрөө тодорхой хэлж мэдүүлснээр нотариатч *******ын хууль бус үйлдэл илэрхий болсон учраас шүүх хэргийг шийдвэрлэсэн. Хэргийг шийдвэрлэхдээ дан ганц талуудын тайлбарыг үндэслээгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон буюу хариуцагч ******* Нотариатын тухай хуулийг зөрчсөн нь илэрхий харагдана гэв.

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэл гаргасан байдаг. ийг гуравдагч этгээдээр татсаны дагуу өөрөө нотариат дээр очоогүй гэдгээ илэрхийлсэн учраас шүүх энэ тайлбарын дагуу нотариатын үйлдлийг бичиг баримтын тулгалт хийгээгүй гэдэг байдлаар шийдвэрлэсэн бөгөөд хэргийн бодит байдалтай харьцуулан дүгнэсэн. Нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл буюу өөрийгөө төлөөлөх эрхтэй гэж үзсэн шударга үйлдлүүдийг харгалзаж үзээгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэж маргаж, хариуцагч талыг дэмжиж оролцсон байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох  баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралтай баримталбал зохих хуулийг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

3. ******* нь 2018 оны 10 дүгээр сарын 08-ны өдөр ******* ******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг компанийн барьж ашиглалтад оруулах -2 хотхоны 3 дугаар байрны 1 дүгээр орц, 14 давхар, 1402 тоот хаягт байрлах 40.18 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн 1403 тоот хаягт байрлах 27.09 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг нийт 110,995,500 төгрөгөөр худалдан авахаар тохирч,

 

Улмаар гэрээний төлбөрийг төлөхийн тулд өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- тоот дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* хороо, Нарны зам гудамж, байр, тоот 65.13 м.кв талбайтай орон сууцыг 95,000,000 төгрөгт тооцож өгөхөөр тохирсон. /1.х.х-ийн 28-29/

 

Нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг захиран зарцуулах, худалдах, гэрээ хэлцэл хийх, нотариатад төлөөлөх итгэмжлэлийг д 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүчинтэй байхаар олгожээ. /1.х.х-ийн 9, 10/

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино гээд 64.2.5-д итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах гэж зааснаар энэхүү итгэмжлэлийн үйлчлэх хугацааг 1 /нэг/ хоногийн хугацаагаар олгосон гэж үзнэ.

 

Тодруулбал, дээрх хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно гэж, 72 дугаар зүйлийн 72.3-д Хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхийн тулд тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна гэж, мөн 73 дугаар зүйлийн 73.3-д Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна гэж тус тус зааснаар *******ээс д олгосон итгэмжлэлийн хугацаа нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хорин дөрвөн цагт дуусна.

 

4. Харин Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д ...хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна гэж заасан нь итгэмжлэлд хугацааг тодорхой заагаагүй тохиолдолд тийнхүү олгосон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хүчин төгөлдөр гэж үздэг.

 

Гэтэл хариуцагч ******* нь ******* болон *******, ******* ХХК нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний төлбөрт тооцохоор тохирсон гэх Баянзүрх дүүрэг, ******* хороо, Нарны зам гудамж, байр, тоот 65.13 м.кв талбайтай орон сууцыг талуудын маргаж буй хугацаа нь дууссан итгэмжлэлийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх аас од бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нь хуульд нийцээгүй байна. /1.х.х-ийн 11/

 

Итгэмжлэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар гэрээ, хэлэлцээрт өөрийгөө бусдаар төлөөлүүлэх нэг талыг хэлцэлд хамаарах бөгөөд төлөөлүүлэгч *******ийн хүсэл зоригийг мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаар тайлбарлахад тэрээр д 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хорин дөрвөн цагийн дотор хүчинтэй байх итгэмжлэл олгожээ.

 

5. Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо ...итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, ...тогтоож болно гэж, 31 дүгээр зүйлийн 31.1-т Нотариатч дараахь тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана гэж, 31.1.4-т үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал гэж тус тус заасан.

 

Иймд, хариуцагч ******* нь *******ээс д олгосон итгэмжлэлийн хугацаа тодорхой байхад үүнийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д зааснаар олгогдсон өдрөөс эхлэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүчинтэй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байх тул гомдлыг хүлээн авахгүй.

 

6. Талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч *******ийг төлөөлж ******* гэж хүн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр *******, ******* ХХК-д тухайн орон сууцыг талуудын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт тооцож өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн утгатай хүсэлт өгч байжээ. /1.х.х-ийн 27/

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч *******ийг Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ гэж зааснаар дээрх орон сууцыг од бэлэглэсэн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн гэж тооцож болно.

 

Гэвч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 тоот шийтгэх тогтоолоор , нарыг *******ийг залилан мэхлэн түүний өмчлөлийн орон сууцыг шилжүүлэн авсан гэж тэдгээрийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /1.х.х-ийн 136-3.х.х-ийн 13/

 

Тиймээс нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг сайн дурын үндсэн дээр буюу иргэний эрх зүйн гэрээ, хэлэлцээр байгуулах сэдлээр бус, харин эрүүгийн хэмт хэргийн хохирогч болж залилан мэхлэгдэж од шилжүүлсэн байх тул хариуцагчийн нэхэмжлэгч нь хожим өөрөө нотариатын үйлдлийг хүлээн зөвшөөрсөн гэсэн тайлбар үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шүүхийн шийтгэх тогтоолын хүрээнд энэ талаар дүгнэлт өгөөгүй байх тул давж заалдах шатны шүүх нэмж дүгнэлээ.

 

7. Мөн хариуцагч ******* нь дээрх орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болон нарын худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн үйлдэл нь хүчинтэй гэж үзэхэд учир дутагдалтай байна. Учир нь,

 

Хариуцагч тал *******ээс д олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байсан, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т заасан үндэслэлээр бэлэглэлийн гэрээг гэрчлэхээс татгалзсан ёстой байтал тийнхүү татгалзаагүй, бэлэглэлийн гэрээгээр энэхүү орон сууц од шилжсэн, улмаар нь д худалдах гэж байхад мөн адил нотариатын үйлдэл хийхээс татгалзаагүй нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсаны дагуу нягтална гэж заасныг зөрчсөн байна.

 

Өөрөөр хэлбэл, *******ээс д олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байхад ******* нь төлөөлөх эрхтэй этгээд мөн болохыг тодруулаагүй, үүнийг мэдэж байсан атлаа дараагийн хэлцлийг гэрчилсэн нь буруу болжээ.

 

8. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2023/06737 дугаар захирамжаар ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, түүнд нэхэмжлэлийн хувийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гардуулжээ. /3.х.х-ийн 68-70, 85/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлхэ тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрт тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.

 

9. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрээс хууль зүйн дүгнэлт болон тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт заасан зохицуулалтууд нотариатчийн үйлдэл хийхийг хориглосон буюу татгалзах үндэслэлд хамаарах бөгөөд нотариатч үүнийг зөрчиж үйлдэл хийсэн тохиолдолд эрх зөрчигдсөн этгээд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар шүүхэд гомдол гаргаж, эрхээ хамгаалуулахаар тухайлан зохицуулсан байх тул энэхүү заалтыг баримтлах нь зөв болно.

 

10. Дээрх үндэслэлээр хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/05111 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад ...31 дүгээр зүйлийн 31.1.4, 46 дугаар зүйлийн 46.2 гэснийг 31 дүгээр зүйлийн 31.3 гэж өөрчилж, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 140,400 төгрөг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР