| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01046/и |
| Дугаар | 1156 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 1156
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/01046/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух Боржигон овгийн Пүрэвжавын Энхцэцэг /РД: МЗ66100606, утас: 9988 1966/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, хараа гудамж, ****** тоотод оршин суух Гөрөөчин овгийн Ганбаатарын Хандсүрэн /РД: НХ79092901, утас: 9539 5015/-д холбогдох
“600,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Энхцэцэг, хариуцагч Г.Хандсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээнд:
“Нэхэмжлэгч П.Энхцэцэг миний нэхэмжилсэн 600,000 төгрөгийг Г.Хандсүрэн нь сар бүр 50,000 төгрөг өгч бүрэн барагдуулахаар тохиролцов. 2016 оны 09 дүгээр сарын 20-ноос 2017 оны 09 дүгээр сарын 20-нд сар бүр 50,000 төгрөг төлөхөөр эвлэрийн гэрээ байгуулав. Г.Хандсүрэн нь сар бүрийн 20-нд 50,000 төгрөгөө П.Энхцэцэгийн ХААН банкны 5119009345 тоот дансанд хийж байх болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Энхцэцэг нь хариуцагч Г.Хандсүрэнгээс 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчид шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэж ... Нэхэмжлэгч П.Энхцэцэг миний нэхэмжилсэн 600,000 төгрөгийг Г.Хандсүрэн нь сар бүр 50,000 төгрөг өгч бүрэн барагдуулахаар тохиролцов. 2016 оны 09 дүгээр сарын 20-ноос 2017 оны 09 дүгээр сарын 20-нд сар бүр 50,000 төгрөг төлөхөөр эвлэрийн гэрээ байгуулав. Г.Хандсүрэн нь сар бүрийн 20-нд 50,000 төгрөгөө П.Энхцэцэгийн ХААН банкны 5119009345 тоот дансанд хийж байх болно ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5–д зааснаар нэхэмжлэгч П.Энхцэцэг нь хариуцагч Г.Хандсүрэнд холбогдуулан 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид ... Нэхэмжлэгч П.Энхцэцэг миний нэхэмжилсэн 600,000 төгрөгийг Г.Хандсүрэн нь сар бүр 50,000 төгрөг өгч бүрэн барагдуулахаар тохиролцов. 2016 оны 09 дүгээр сарын 20-ноос 2017 оны 09 дүгээр сарын 20-нд сар бүр 50,000 төгрөг төлөхөөр эвлэрийн гэрээ байгуулав. Г.Хандсүрэн нь сар бүрийн 20-нд 50,000 төгрөгөө П.Энхцэцэгийн ХААН банкны 5119009345 тоот дансанд хийж байх болно ... гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 18,650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 9,325 төгрөгийг төрийн сангийн орлогоос, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 9,325 төгрөгийг хариуцагч Г.Хандсүрэнгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Энхцэцэгт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ