Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2025/00251

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/04396 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК, *******, *******, *******, ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт нийт 4,231,124,277 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Тус банк нь ******* ХХК-тай 2021 оны 01 сарын 05-ны өдөр 04/20-39******* тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдүүлсэн. 2021 оны 01 сарын 05-ны өдөр 04/20-395 тоот барьцааны гэрээ, 2021 оны 02 сарын 03-ны өдөр 04/21-17 тоот барьцааны гэрээ, 2021 оны 03 сарын 26-ны өдөр 04/21-4******* тоот барьцааны гэрээ, 2021 оны 05 сарын 21-ний өдөр 04/21-6******* тоот барьцааны гэрээг тус тус байгуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 441.75 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 387.12 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 155 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 355 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 76 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 68 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 75 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 33.03 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 47.84 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 31.50 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 50.17 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалсан. 2020 оны 01 сарын 05-ны өдөр ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч *******, ******* нартай 04/20-39******* тоот батлан даалтын гэрээг байгуулсан. Зээл олгосноос хойш ******* ХХК нь үндсэн зээлийн төлбөрөөс төлөөгүй, хүүний төлбөрт 282,158,573 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 4,523,310 төгрөг, нийт 286,681,883 төгрөгийн төлбөрийг төлсөн. *******ХК-аас 2021 оны 11 сарын 11-ний өдөр, 2022 оны 02 сарын 22-ны өдөр, 2022 оны 04 сарын 14-ний өдөр, 2022 оны 06 сарын 22-ны өдрүүдэд зээл төлөх гэрээний үүрэг биелүүлэх, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох, зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлүүдийг хүргүүлсэн боловч үр дүн гараагүй.

Иймд үндсэн зээл 3,000,000,000 төгрөг, зээлийн хүү 1,169,649,820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,474,456 төгрөг, нийт 4,231,124,277 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. *******ХК болон ******* ХХК, ******* нар 2021 оны 01 сарын 05-ны өдөр 04/20-39******* тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 3,000,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай хугацаатай зээлж авсан. *******ХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгийн өмчлөгч *******, *******, *******аа, ******* нартай 2021 оны 01 сарын 05-ны өдөр 04/20-395 тоот барьцааны гэрээ, 2021 оны 02 сарын 03-ны өдөр 04/21-17 тоот барьцааны гэрээ, 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 04/21/4******* тоот барьцааны гэрээ, 2021 оны 05 сарын 21-ний өдрийн 04/21-6******* тоот барьцааны гэрээ тус тус бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Бид дээрх зээлийг Баянзүрх дүүрэг ******* хороо, ******* хороололд баригдаж байгаа, дуусаагүй барилгын санхүүжилтэд зарцуулсан бөгөөд Ковидын цар тахлын хүнд нөхцөл байдал 2022 оны 01 сар хүртэл үргэлжилснээр нийт бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдож, эдийн засгийн хямралд орж зээлийн гэрээгээр тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тасалдуулж, улмаар зээлийн төлбөрөө хугацаандаа буцаан төлөх боломжгүй болсон. *******ХК-аас зээлийн гэрээний хавсралт №1-ээр тохирсон зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар сануулж, нэмэлт хугацаа олгох, гэрээ цуцлах тухай мэдэгдлүүдийг өгч байсан. *******ХК нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн төлбөрийн тооцоог хийж, үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000,000 төгрөг, үндсэн хүүд 699,184,067 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13,119,363 төгрөг, нийт 3,712,303,431 төгрөг гаргуулахаар шүүхэд 2022 оны 12 сарын 28-ны өдөр анх хандсан. Иймд анхны нэхэмжлэлийн шаардлагад маргах зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгч болон барьцаа хөрөнгийн өмчлөгч нарыг хамтран хариуцагчаар татаж, 2023 оны 10 сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 518,820,846 төгрөгөөр нэмэгдүүлсэн дүнг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч *******ХК гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т заасан гэрээг цуцлах үндэслэлд хамаарна.

Иймд нэхэмжлэгч нэгэнт зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан учраас нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, ******* нараас үндсэн зээл 3,000,000,000 төгрөг, үндсэн хүү 699,184,067 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,119,363 төгрөг, нийт 3,712,303,431 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХК-д олгож, нэхэмжлэлээс 518,820,846 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, ******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаар бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, ******* давхрын ******* тоот хаягт байршилтай 387.12 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, ******* давхар, ******* тоот хаягт байршилтай 155 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн *******дугаартай бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, ******* давхар, ******* тоот хаягт байршилтай 355 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, ******* давхар, ******* тоот хаягт байршилтай 76 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, ******* давхар, ******* тоот хаягт байршилтай 68 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байр, *******давхар, ******* тоот хаягт байршилтай 75 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* байр, ******* тоот хаягт байршилтай 33.03 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* байр, ******* тоот хаягт байршилтай 50.17 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* байр, ******* тоот хаягт байршилтай 31.50 м.кв талбайтай, нэг өрөө, орон Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* байр,******* тоот хаягт байршилтай 47.84 м.кв талбайтай, хоёр өрөө, Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,541,723 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 18,719,467 төгрөгийг, хариуцагч *******, *******, *******, ******* нараас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******ХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх зээлийн гэрээ цуцлагдсанаар тухайн хугацаанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасантай нийцээгүй.

4.2. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2.4-т Гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусгах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тохиролцсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 518,820,846 төгрөгийг нэмж гаргуулан, нийт 4,231,124,277 төгрөгийг хариуцагч ******* ХХК, ******* нараас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагч нараас зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалтай маргаагүй. *******ХК-тай байгуулсан 2021 оны 01 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ нь 40 сарын хугацаатай байсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2022 оны 12 сарын 28-ны өдөр нэхэмжлэгч *******ХК шүүхэд хандсанаар 2023 оны 01 сарын 04-ний өдрийн 4 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Ийнхүү зээлийн гэрээний 40 сарын хугацаа дуусахаас өмнө шүүхэд хандсан учир зээлийн гэрээг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар хугацаанаас нь өмнө цуцалсан гэж үзэж байгаа тул хариуцагч нараас анх шүүхэд гаргасан нэхэмжлэл буюу үндсэн зээл 3,000,000,000 төгрөг, үндсэн хүү 699,184,067 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,119,363 төгрөг, нийт 3,712,303,431 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангав. 

2. Нэхэмжлэгч *******ХК нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 1,169,649,820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,474,456 төгрөг, нийт 4,231,124,277 төгрөгийг гаргуулах шаардлага, хариуцагч *******, *******, *******, ******* нарт холбогдуулан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус гаргажээ. /хх 1-4, 101, 111/

3. Хариуцагч нар дээрх шаардлагаас 3,712,303,431 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрч, ихэсгэсэн шаардлага буюу 518,820,846 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. /хх 150-151, 162-173/

4. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.  *******ХК болон ******* ХХК, ******* нар 2021 оны 01 сарын 05-ны өдөр 04/20-39******* тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр *******ХК нь 3,000,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдүүлэх, ******* ХХК, ******* нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу уг мөнгөн хөрөнгө, хүүг буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон; /хх 11-14/

4.2.  Мөн *******ХК нь 2021 оны 01 сарын 05-ны өдөр *******, ******* нартай 04/20-395 тоот Барьцааны гэрээ, 2021 оны 02 сарын 03-ны өдөр, 2021 оны 03 сарын 26-ны өдрүүдэд *******, ******* нартай 04/21-17 тоот болон 04/21-4******* тоот Барьцааны гэрээ, 2021 оны 05 сарын 21-ний өдөр *******тай 04/21-6******* тоот Барьцааны гэрээ-г тус тус байгуулж, эрхийн улсын бүртгэлийн *******, *******, *******, *******, *******,*******, *******, *******, *******, *******, ******* дугаарт бүртгэлтэй 11 ширхэг үйлчилгээ, оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцаалбар үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. /хх 15-49/

5.  Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

6.  Хэрэгт *******ХК болон *******, ******* нарын хооронд 2021 оны 01 сарын 05-ны өдөр байгуулагдсан 04/20-39******* тоот Батлан даалтын гэрээ авагдсан боловч нэхэмжлэгч нь уг гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөхгүй. /хх 23-24/

7. Зээлдүүлэгч *******ХК нь 2021 оны 01 сарын 08-ны өдөр 948,200,000 төгрөг, 2021 оны 02 сарын 05-ны өдөр 950,000,000 төгрөг, 2021 оны 04 сарын 02-ны өдөр 942,800,000 төгрөг, 2021 оны 05 сарын 28-ны өдөр 159,000,000 төгрөг, нийт 3,000,000,000 төгрөгийг зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлэн өгч, үүргээ гүйцэтгэсэн, зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүү 282,158,573 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,523,310 төгрөг, нийт 286,681,883 төгрөгийг буцаан төлсөн болох нь Зээлийн хүү тооцооллын хүснэгт-ээр тогтоогдсон.

8. Хариуцагч нар нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулсан, зээлийн мөнгөн хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлсэн авсан үйл баримтын талаар, мөн нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргаагүй, харин зээлдүүлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхтэй эсэх талаар маргасан байна.

9. Анхан шатны шүүх ...зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийг шаардсанаар гэрээ цуцлагдсан гэж үзэх тул цуцлагдсанаас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй... гэж дүгнэн, улмаар нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлага болох 518,820,846 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зээлийн гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн (1995 оны) этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус нийцээгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй. /хх 111/

10. Тодруулбал, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 24 дүгээр зүйлийн 1-д Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж, 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалт нь зээлийн гэрээ цуцлагдсан, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон зэргээс үл хамаарч зээлдэгч нь гэрээгээр тохирсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээх агуулгатай байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулна.

11. Харин анхан шатны шүүх барьцааны гэрээнүүд байгуулагдсан, хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр, мөн нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй талаар зөв дүгнэсэн атлаа шийдвэрийнхээ тогтоох хэсэгт барьцаа хөрөнгө болох 441.75 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэрлэлгүй орхигдуулсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргийн хүрээнд залруулна.

12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/04396 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т тус тус зааснаар хариуцагч ******* ХХК, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 4,231,124,277 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ХК-д олгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...*******, ******* нарын өмчлөлийн: ... гэсний өмнө *******, ******* нарын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай 441.75 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэж нэмж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...56.2... гэснийг ...56.1... гэж, ...18,719,467.15 төгрөгийг... гэснийг ...21,313,571 төгрөгийг... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 2,752,054 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА  

Д.НЯМБАЗАР