Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/168

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч П.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.П-д холбогдох эрүүгийн 1921000000199 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар баг ..................гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, П.П. /РД: ................/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.П нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Улз” голын эрэг дээр Г.Отгонбаяртай маргалдан улмаар зодож биед нь “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, дух, баруун хацарт зулгаралт, эрүү, цээж, баруун дал, зүүн бугалганд цус хуралт, цээжинд зулгаралт, цус хуралт...” гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч П.П нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Улз” голын эрэг дээр Г.Отгонбаяртай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921000000199 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч П.П-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Улз” голын эрэг дээр Сосор, Баттөмөр, Отгонбаяр бид дөрөв үлдэж үлдсэн пивоо уугаад сууж байх үед Отгонбаяр гэнэтхэн намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би босч ирээд Отонбаярын зүүн нүднийх нь орчимд цохингуутаа тонгорч унагаад дээрээс нь цээж, нуруу руу  нь 2-3 удаа өшиглөсөн. Тонгорч унагах үед дух, баруун хацар нь хавсаргадаж зулгарсан байсан. Өөрийн үйлдэлдээ харамсаж гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27,34 дугаар хуудас/,

 

       Хохирогч Г.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Найз Баттөмөр, Бямбасүрэн, Очирдарь нартай хамт пиво ууцгааж байхад П ах мотоциклтой ирээд бид нартай хамт уусан. Тэгээд ууж байхад П ах над руу “пиздаа минь ална шүү” гэж хэлэхээр нь би П ахыг газарт сууж байхад нь дээрээс нь очоод заамдаад авсан чинь босож ирээд миний зүүн нүд рүү нэг удаа цохиход нь газарт унасан. Тэгээд л ухаан балартсан нэмж дээрээс яаж зодсоныг мэдэхгүй байна. Маргааш өглөө нь сэрэхэд миний бие хөндүүр цээж, толгой, дал, мөр хэсгээр хүчтэй өвдөж шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дугаар хуудас/,

            Гэрч Ө.Осорын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...П нь Отгонбаярыг тонгорч унагаагаад дээрээс нь нүүр рүү гараараа цохиж байсан. Тэрнээс хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Мөн хөлөөрөө цээж, нуруу руу нь өшиглөөд байх шиг байсан. Тухайн үед Баттөмөр тэр хоёрыг салгасан. Харин би “боль” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Баттөмөрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Отгонбаяр анх бид нартай уулзахад биед нь ил харагдах ямар нэгэн шар гэмтэл байгаагүй. П ахтай маргалдаж зодолдсоны дараа Отгонбаяр ахын нүд нь хөхөрч, дух, баруун хацар нь халцарсан байсан. П ах Отгонбаярыг газар хавсарч унагаад дээр нь гараад цохиод байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ц.Бадралын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 388 дугаартай:

1. Г.Отгонбаярын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, дух, баруун хацарт зулгаралт, эрүү, цээж, баруун дал, зүүн бугалганд цус хуралт, цээжинд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа,  Мөрдөн шалгах ажиллагааны үед хийгдсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-32 дугаар хуудас/, хохирогч Г.Отгонбаярын хохирол ямар нэгэн маргаан гомдол саналгүй гэх 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 33 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921000000199 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.П нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Улз” голын эрэг дээр Г.Отгонбаяртай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч П.П-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Отгонбаяр /хх-ийн 8-9-р хуудас/, гэрч Ө.Сосор /хх-ийн 13-14-р хуудас/, гэрч Б.Баттөмөр /хх-ийн 15-р хуудас/, гэрч Г.Очирдарь /хх-ийн 16-р хуудас/, гэрч Л.Бямбасүрэн /хх-ийн 17-р хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ц.Бадралын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 388 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч П.П нь хохирогч Г.Отгонбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч П.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч П.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч П.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч П.П-н ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.П-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.П-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч П.П-н ..................тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.БАТСАЙХАН