Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1189

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2016/00897/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Д.Оюундарь   би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******  сум, ******* ******-р баг, ******* ******* ******* СӨХ /утас: 9914 6302/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг ******* сум, ******* ******-р баг, ****** дугаар байр,****** тоотод оршин суух ******* ******* овгийн Эрдэнийн ******* /РД: *******, утас: 9937 9780/-т холбогдох

“169,960 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны  06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянаад         

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн  шаардлагадаа:

“... сууц өмчлөгдийн холбооны төлбөр 169,960 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“******* салхит өргөө СӨХ-ны найрамдал 12.2.7 тоот байрны мөнгө 169,960 төгрөг нэхэмжилснийг 2016 оны 10 дугаар сарын 17-нд 100,000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 17-нд 69,960 төгрөг төлнө” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* салхит өргөө СӨХ нь хариуцагч Э.*******т холбогдуулан 169,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь ... ******* салхит өргөө СӨХ-ны найрамдал 12.2.7 тоот байрны мөнгө 169,960 төгрөг нэхэмжилснийг 2016 оны 10 дугаар сарын 17-нд 100,000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 17-нд 69,960 төгрөг төлнө ...  гэж хариу тайлбар ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийн дагуу ирүүлсэн хариу тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* салхир өргөө СӨХ-ны 169,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* ... ******* салхит өргөө СӨХ-ны найрамдал 12.2.7 тоот байрны мөнгө 169,960 төгрөг нэхэмжилснийг 2016 оны 10 дугаар сарын 17-нд 100,000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 17-нд 69,960 төгрөг төлнө ... гэж хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* салхит өргөө СӨХ-ны  2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 5,748 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2,874 төгрөгийг хариуцагч Э.*******аас, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2,874 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* салхир өргөө СӨХ-нд буцаан олгосугай.

  3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

ШҮҮГЧ                                   Д.ОЮУНДАРЬ