Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/01280/И 

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******  гол сум, дархан баг, тосгоны******  тоотод  оршин суух Боржигон овгийн Сундуйн Оюунчулуун /РД: ТЯ64081501,  утас: 9583 6900/-ы хүсэлттэй,

“2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нас барсан Ч.Чимэд-Очиртой хамтын амьдралтай байсныг тогтоолгох, 1997 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү О.Очирбат, 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ч.Мөнхцэцэгийн эцгээр Ч.Чимэд-Очирыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Оюунчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга   Б.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1996 онд талийгаач нөхөр Ч.Чимэд-Очиртой танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Хамтын амьдралын хугацаанд 1999.10.14-нд Шарын голын төрөх эмнэлэгт охин Мөнхцэцэг төрсөн. Бид албан ёсны гэрлэлтий баталгаа байхгүй бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид Шарын гол сумын ****** баг, тосгоны ****** тоотод хамтдаа амьдарч байсан. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 19-нд гэнэтийн ослоор нас барсан учир талийгаачийн төрсөн дүү Ч.Цэрэнчимэд, Ч.Одончимэг нарыг гэрчээр асууж биднийг хамты амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ТЯ 64081501  регистр бүхий  С.Оюунчулуун  нь Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох буюу 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нас барсан Ч.Чимэд Очиртой хамтын амьдралтай байсныг тогтоолгох, 1997 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү О.Очирбат, 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ч.Мөнхцэцэгийн эцгээр Ч.Чимэд-Очирыг тогтоолгох тухай хүсэлт гаргасаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч С.Оюунчулуун нь  2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нас барсан Ч.Чимэд-Очиртой 1996 оноос 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд 1997 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүү О.Очирбат, 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин Ч.Мөнхцэцэг нар тэдний дундаас төрсөн байна.

Тэд Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсэний бүртгэлд бүртгүүлээгүйгээр хамтран амьдарч байсан бөгөөд Ч.Чимэд-Очир нь  2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нас барсан болох нь ******  тоот Нас барсны бүртгэлийн гэрчилгээ, гэрч Ч.Одончимэгийн ... Миний ах Ч.Чимэд-Очир нь С.Оюунчулуунтай гэр бүл болон амьдарч байсан бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсныг мэдэхгүй. 1997 онд том хүү Очирбат, 1999 онд бага охин Мөнхцэцэг нар төрсөн. 1996 онд Шарын гол суманд хамтын амьдралаа эхлүүлж байсан гэсэн, гэрч Ч.Цэрэнчимэдийн ...С.Оюунчулуун бол миний ах Ч.Чимэд-Очирын эхнэр. 1996 онд  хамтын амьдралаа эхлүүлж, нас барах хүртэл хамт амьдарсан. 2 хүүхэдтэй  ...... гэсэн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шарын гол сум Дархан багийн засаг даргын ... С.Оюунчулуун нь 1996 онд Ч.Чимэд-Очиртой гэр бүл болсон ... гэсэн тодорхойлолт зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  Ч.Чимэд-Очир, С.Оюунчулуун  нарыг хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ...“Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч өргөдөл гаргасан бол иргэний бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно...” гэж зааснаар  хүү  О.Очирбатыг эх С.Оюунчулуунаар овоглон, охин  Ч.Мөнхцэцэгийг    эцэг Ч.Чимэд-Очироор   овоглон иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд бүртгүүлж төрсний гэрчилгээ авсан нь  төрсний  гэрчилгээ зэргээр тогтоогдож байгаа, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож  байх тул  1997 оны  03 дугаар сарын 04-ний өдөр   төрсөн хүү О.Очирбат, 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ч.Мөнхцэцэгийн эцгээр Ч.Чимэд-Очирыг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.14-т зааснаар  ТЯ 64081501  регистрийн дугаар бүхий  С.Оюунчулуун, 2016 оны 08 дугаар   сарын 19-ний өдөр нас барсан  Ч.Чимэд-Очиртой 1996  оноос  2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 1997 оны  03 дугаар сарын 04-ний өдөр   төрсөн хүү О.Очирбат, 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ч.Мөнхцэцэгийн эцгээр Ч.Чимэд-Очирыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлтийн гаргагч С.Оюунчулууныг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ОЮУНДАРЬ