Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 1232

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2016/00580/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******дугаар баг, ****** дугаар хороолол, ******  байр******  тоотод оршин суух Шарайд овгийн Банзрагчийн Уранчимэг /РД: ТЗ71031569, утас: 9925 2826/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, хээтэй хороолол, ******   дүгээр байр, 293 тоотод оршин суух Жарнуур овгийн Батхүүгийн Улаандай /РД: ТА65090206, утас: 8885 7278/-д холбогдох

“1,121,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Уранчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, хариуцагч Б.Улаандай, хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Б.Улаандай нь Б.Уранчимэгт төлөх 100,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 24-ний дотор ХААН банкны 546088056 тоот дансанд хийж өгөхөөр харилцан тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Уранчимэг нь хариуцагч Б.Улаандайгаас 1,121,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэн хэлэлцэх эрхийн дагуу болон Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч З.Мөнхтүвшингийн дэмжлэгтэйгээр ... Б.Улаандай нь Б.Уранчимэгт төлөх 100,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 24-ний дотор ХААН банкны 546088056 тоот дансанд хийж өгөхөөр харилцан тохиролцов ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан  эвлэрэн хэлэлцсэн байна.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5–д  зааснаар нэхэмжлэгч Б.Уранчимэг нь хариуцагч Б.Улаандайд  холбогдуулан 1,121,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид  ... Б.Улаандай нь Б.Уранчимэгт төлөх 100,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 24-ний дотор ХААН банкны 546088056 тоот дансанд хийж өгөхөөр харилцан тохиролцов ... гэж  эвлэрэн хэлэлцсэнийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар  зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Капитал банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 31,460 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Б.Улаандайгаас нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн хэсэг 100,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Уранчимэгт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.             

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.ОЮУНДАРЬ