Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 1243

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2016/00580/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* ширээ сум,  ****** дүгээр баг, төвийн ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД: *******, утас: 9696 8811/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, *****тоотод оршин суух ******* овгийн *******ын /РД: , утас: 9565 0600, 9908 9921/-т холбогдох

“50,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Булган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“Н.*******ийн нэхэмжлэлтэй С.т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Н.******* /өмгөөлөгч Ч.Булган/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нэхэмжлэлийн шаардлага болох 50,000,000 төгрөгийн 3,670,300 төгрөгөөс нэхэмжлэгч Н.******* би татгалзаж үлдэгдэл болох 46,329,700 төгрөгийг хариуцагч Н.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав.

Нийт 46,329,700 төгрөгийг хариуцагч С. нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцов.

Хариуцагч С. нь тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 203,975 төгрөгийг төлөх болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч С.ээс 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэн хэлэлцэх эрхийн дагуу эвлэрэн хэлэлцэж ... Н.*******ийн нэхэмжлэлтэй С.т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Н.******* /өмгөөлөгч Ч.Булган/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нэхэмжлэлийн шаардлага болох 50,000,000 төгрөгийн 3,670,300 төгрөгөөс нэхэмжлэгч Н.******* би татгалзаж үлдэгдэл болох 46,329,700 төгрөгийг хариуцагч С. нь төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав.

Нийт 46,329,700 төгрөгийг хариуцагч С. нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцов.

Хариуцагч С. нь тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 203,975 төгрөгийг төлөх болно ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан  эвлэрэн хэлэлцсэн байна.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5–д  зааснаар нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч С.т  холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид  ... Н.*******ийн нэхэмжлэлтэй С.т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Н.******* /өмгөөлөгч Ч.Булган/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нэхэмжлэлийн шаардлага болох 50,000,000 төгрөгийн 3,670,300 төгрөгөөс нэхэмжлэгч Н.******* би татгалзаж үлдэгдэл болох 46,329,700 төгрөгийг хариуцагч С. нь төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав.

Нийт 46,329,700 төгрөгийг хариуцагч С. нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцов.

Хариуцагч С. нь тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 203,975 төгрөгийг төлөх болно ... гэж  эвлэрэн хэлэлцсэнийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар  зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 407,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 203,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.ОЮУНДАРЬ