Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1250

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2016/01051/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум,  ****** дугаар баг, үйлчилгээний төвд байрлах ****** ******* ******* ХХК /утас: *******, 9911 1779/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ******* *******, доод хэсэг голын ****** тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД: , утас: /-т холбогдох

“122,091,883 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч , хариуцагч хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“... 1. Үндсэн зээл 83,500,000 төгрөгийг зээлдэгч Б.******* би хүлээн зөвшөөрч байна.

2. 2016 оны 06 дугаар сарын 13-наар  нэхэмжилсэн хүү 38,591,883 төгрөг бөгөөд нийт хүүнээс 8,591,883 төгрөгийн хүүг хасаж үлдэгдэл хүү 30,000,000 төгрөг байхаар хариуцагч Б.*******тай харилцан тохиролцлоо.

3. Нийт 30,000,000 төгрөгийн хүүнээс 10,000,000 төгрөгийн хүүг 2017 оны 5-р сарын 26-ны өдөр хүртэл /8 сар/ буюу сар бүр 1,250,000 төгрөгийг Б.******* нь ****** ******* *******-ын Төрийн банкны тоот дансанд буюу бэлнээр тогтмол төлнө. Үлдэх 20,000,000 төгрөгийн хүүг Б.******* нь 2017 оны 5 сарын 30 хүртэл бүх хүүг төлж хүүгийн үлдэгдэлгүй болсон тохиолдолд үндсэн зээл 83,500,000 төгрөгөнд шинээр гэрээ байгуулж, төлөх хуваарь хүү, алдангийг тооцох болно.

4. Үндсэн зээлийн 83,5000,000 төгрөгийг 2017 оны 10 сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна.  

5. Хэрвээ үндсэн зээл болон сар бүр төлөх зээлийн хүүг бүрэн төлөөгүй тохиолдолд дээрх эвлэрлийн гэрээнд  заасан хугацаанд төлбөр хийх хуваарийг биелүүлээгүй бол ************* *******-д барьцаалсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******  ******* ******* нь хариуцагч Б.*******аас 122,091,883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэн хэлэлцэх эрхийн дагуу эвлэрэн хэлэлцэж ... 1. Үндсэн зээл 83,500,000 төгрөгийг зээлдэгч Б.******* би хүлээн зөвшөөрч байна.

2. 2016 оны 06 дугаар сарын 13-наар  нэхэмжилсэн хүү 38,591,883 төгрөг бөгөөд нийт хүүнээс 8,591,883 төгрөгийн хүүг хасаж үлдэгдэл хүү 30,000,000 төгрөг байхаар хариуцагч Б.*******тай харилцан тохиролцлоо.

3. Нийт 30,000,000 төгрөгийн хүүнээс 10,000,000 төгрөгийн хүүг 2017 оны 5-р сарын 26-ны өдөр хүртэл /8 сар/ буюу сар бүр 1,250,000 төгрөгийг Б.******* нь ****** ******* *******-ын Төрийн банкны тоот дансанд буюу бэлнээр тогтмол төлнө. Үлдэх 20,000,000 төгрөгийн хүүг Б.******* нь 2017 оны 5 сарын 30 хүртэл бүх хүүг төлж хүүгийн үлдэгдэлгүй болсон тохиолдолд үндсэн зээл 83,500,000 төгрөгөнд шинээр гэрээ байгуулж, төлөх хуваарь хүү, алдангийг тооцох болно.

4. Үндсэн зээлийн 83,5000,000 төгрөгийг 2017 оны 10 сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна. 

5. Хэрвээ үндсэн зээл болон сар бүр төлөх зээлийн хүүг бүрэн төлөөгүй тохиолдолд дээрх эвлэрлийн гэрээнд  заасан хугацаанд төлбөр хийх хуваарийг биелүүлээгүй бол ****** ******* *******-д барьцаалсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан  эвлэрэн хэлэлцсэн байна.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5–д  зааснаар нэхэмжлэгч ****** ******* ******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан 122,091,883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид  ... 1. Үндсэн зээл 83,500,000 төгрөгийг зээлдэгч Б.******* би хүлээн зөвшөөрч байна.

2. 2016 оны 06 дугаар сарын 13-наар  нэхэмжилсэн хүү 38,591,883 төгрөг бөгөөд нийт хүүнээс 8,591,883 төгрөгийн хүүг хасаж үлдэгдэл хүү 30,000,000 төгрөг байхаар хариуцагч Б.*******тай харилцан тохиролцлоо.

3. Нийт 30,000,000 төгрөгийн хүүнээс 10,000,000 төгрөгийн хүүг 2017 оны 5-р сарын 26-ны өдөр хүртэл /8 сар/ буюу сар бүр 1,250,000 төгрөгийг Б.******* нь ****** ******* *******-ын Төрийн банкны тоот дансанд буюу бэлнээр тогтмол төлнө. Үлдэх 20,000,000 төгрөгийн хүүг Б.******* нь 2017 оны 5 сарын 30 хүртэл бүх хүүг төлж хүүгийн үлдэгдэлгүй болсон тохиолдолд үндсэн зээл 83,500,000 төгрөгөнд шинээр гэрээ байгуулж, төлөх хуваарь хүү, алдангийг тооцох болно.

4. Үндсэн зээлийн 83,5000,000 төгрөгийг 2017 оны 10 сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна. 

5. Хэрвээ үндсэн зээл болон сар бүр төлөх зээлийн хүүг бүрэн төлөөгүй тохиолдолд дээрх эвлэрлийн гэрээнд  заасан хугацаанд төлбөр хийх хуваарийг биелүүлээгүй бол ****** ******* *******-д барьцаалсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав ... гэж  эвлэрэн хэлэлцсэнийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар  зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 768,410 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн хэсэг 113,500,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 725,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дархан ******* *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.ОЮУНДАРЬ