Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1269

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/01337/И 

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, дархан баг, ****** дугаар баг, ****** дугаар хороолол,****** тоотод  оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД: *******,  утас: 9939 227/-ийн хүсэлттэй,

“2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан *******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин И.*******ийн эцгээр *******г тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие нь *******тай 2004 онд нэг гэрт орсон. Миний нөхөр 2007 онд өвдөөд байнга эмнэлэгээр явдаг байсан. Хамтын амьдралын явцад охин ******* 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. Гэрлэлтийн баталгаа хийлгэх гэж бичиг баримтаа бүрдүүлсэн байсан. Манай нөхрийн хуучин эхнэр нь гэрлэлтийн баталгаагаа салгуулахгүй их удсан. Нөхөр минь охин *******ийгээ өөрийн нэрээр овоглох хүсэлтэй байсан. Нөхөр Алтаншагай нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өвчний улмаас нар барсан. Иймд хамтын амьдралтай байсныг тогтоолгож, охин *******ийн эцэг нь Алтаншагай болохыг тогтоолгож эцгээр нь овоглуулах хүсэлтэй байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* регистр бүхий  *******ийн *******  нь Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох буюу 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан *******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин И.*******ийн эцгээр *******г тогтоолгох тухай хүсэлт гаргасаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Б.******* нь  2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан *******тай  2004 оноос  2016  оны  09 дүгээр  сарын  07-ны  өдөр  хүртэл  хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр охин И.******* төрсөн байна.

Тэд Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсэний бүртгэлд бүртгүүлээгүйгээр хамтран амьдарч байсан бөгөөд ******* нь  2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан болох нь 181214 тоот Нас барсны бүртгэлийн гэрчилгээ, гэрч О.Мөнгөншагайгийн  ... Тэд анх 2004 онд 3 дугаар багт хамтын амьдралаа эхлүүлж байсан, 2010 оноос хойш одоог хүртэл 7 дугаар багт аавынхаа хашаанд гэр барьж амьдарч байгаа. Миний дүү Алтаншагай нь 2007 оноос өвдөж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нас бартал нь ******* болон тэдний хүүхэд болох *******тэй цуг 3-уулаа амьадрч байсан гэсэн, гэрч О.Мөнгөнзулцэцэгийн ... Тэд анх 2004 онд 3 дугаар багт амьдарч эхлээд 2010 оноос хойш одоог хүрэл 7 дугаар багт аавын хашаанд гэр барьж амьдарч байгаа. Миний ах ******* нь 2007 оноос өвдөөд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нас бартал нь Б.******* болон тэдний охин болох *******тэй цуг амьдарч байсан ... гэсэн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн засаг даргын ... Одон баяр овогтой Алтаншагай нь тус багийн 017-1-12а тоотод оршин сууж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан. Эхнэр ******* овогтой *******, охин ******* овогтой ******* нарын хамт амьдарч байсан болохыг тодорхойлов ... гэсэн тодорхойлолт зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  *******, Б.*******  нарыг хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ...“Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч өргөдөл гаргасан бол иргэний бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно...” гэж зааснаар Б.*******ийг эх Б.*******ээр  овоглон иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд бүртгүүлж төрсний гэрчилгээ авсан нь  төрсний  гэрчилгээ болон хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож  байх тул  2008 оны 06 дгуаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б.*******ийн эцгээр *******г тогтоох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.14-т зааснаар  ******* регистрийн дугаар бүхий  Б.******* нь 2016 оны 09 дүгээр   сарын 07-ны өдөр нас барсан  *******тай 2004  оноос  2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин И.*******ийн эцгээр *******г тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлтийн гаргагч Б.*******ийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ОЮУНДАРЬ