| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/00945/и |
| Дугаар | 1290 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 1290
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/00945/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух Вандан овгийн Очирваанийн Мөнхцэцэг /РД: ТЕ62021069, утас: 9999 1055/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух Боржигин овгийн Даариймаагийн Одцэцэг /РД: ТЛ79032960, утас: 9903 7682/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар хороолол,****** дугаар байр, ****** тоотод оршин суух Мухар овгийн Эрдэнэ-Очирын Бямбасүрэн /РД: ОА83010130, утас: 9903 8977/ нарт холбогдох
38,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“О.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй Д.Одцэцэг, Э.Бямбасүрэн нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч О.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ бид нэхэмжлэлийн шаардлага болох 38,600,000 төгрөгийн 22,100,000 төгрөгөөс нэхэмжлэгч О.Мөнхцэцэг би татгалзаж үлдэгдэл болох 16,500,000 төгрөгийг хариуцагч Д.Одцэцэг, Э.Бямбасүрэн нар нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2,300,000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2,300,000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2,300,000 төгрөгийг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2,300,000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2,300,000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2,300,000 төгрөгийг, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2,700,000 төгрөгийг ХААН банкны 5055295017 тоот дансанд төлж дуусгахаар хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Мөнхцэцэг нь хариуцагч Д.Одцэцэг, Э.Бямбасүрэн нараас 38,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэн хэлэлцэх эрхийн дагуу эвлэрэн хэлэлцэж ... О.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй Д.Одцэцэг, Э.Бямбасүрэн нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч О.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ бид нэхэмжлэлийн шаардлага болох 38,600,000 төгрөгийн 22,100,000 төгрөгөөс нэхэмжлэгч О.Мөнхцэцэг би татгалзаж үлдэгдэл болох 16,500,000 төгрөгийг хариуцагч Д.Одцэцэг, Э.Бямбасүрэн нар нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2,300,000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2,300,000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2,300,000 төгрөгийг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2,300,000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2,300,000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2,300,000 төгрөгийг, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2,700,000 төгрөгийг ХААН банкны 5055295017 тоот дансанд төлж дуусгахаар хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5–д зааснаар нэхэмжлэгч О.Мөнхцэцэг нь хариуцагч Д.Одцэцэг, Э.Бямбасүрэн нарт холбогдуулан 38,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид ... О.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй Д.Одцэцэг, Э.Бямбасүрэн нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч О.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ бид нэхэмжлэлийн шаардлага болох 38,600,000 төгрөгийн 22,100,000 төгрөгөөс нэхэмжлэгч О.Мөнхцэцэг би татгалзаж үлдэгдэл болох 16,500,000 төгрөгийг хариуцагч Д.Одцэцэг, Э.Бямбасүрэн нар нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2,300,000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2,300,000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2,300,000 төгрөгийг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2,300,000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2,300,000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2,300,000 төгрөгийг, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2,700,000 төгрөгийг ХААН банкны 5055295017 тоот дансанд төлж дуусгахаар хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав ... гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ХААН банкны төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 350,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 175,475 төгрөгийг төрийн сангийн орлогоос, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 175,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Мөнхцэцэгт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ