| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/00945/и |
| Дугаар | 1295 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 1295
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/00945/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь лж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ****** дүгээр хороо, ******* ******* *******- ****** ************** ******* ХК /утас: 7010 3333, *******, 7037 7222/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** аймгийн /утас: 7037 8023/-д холбогдох
21,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“... Гэрээний талууд дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулах замаар хэрэг маргааныг шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. Үүнд: нэхэмжлэгч тал нийт 21,500,000 төгрөг нэхэмжилснээс 2503 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч талаас нэхэмжлэгч талд 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор гэрээний төлбөр 21,497,497 төгрөгийг ХААН банкны Дархан салбарын тоот дансанд тушаана” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** ******* ХК нь хариуцагч Дархан-Уул аймгийн ас 21,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэн хэлэлцэх эрхийн дагуу эвлэрэн хэлэлцэж ... Гэрээний талууд дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулах замаар хэрэг маргааныг шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. Үүнд: нэхэмжлэгч тал нийт 21,500,000 төгрөг нэхэмжилснээс 2503 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч талаас нэхэмжлэгч талд 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор гэрээний төлбөр 21,497,497 төгрөгийг ХААН банкны Дархан салбарын тоот дансанд тушаана ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5–д зааснаар нэхэмжлэгч ************** ******* ХК нь хариуцагч Дархан-Уул аймгийн д холбогдуулан 21,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид ... Гэрээний талууд дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулах замаар хэрэг маргааныг шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. Үүнд: нэхэмжлэгч тал нийт 21,500,000 төгрөг нэхэмжилснээс 2503 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч талаас нэхэмжлэгч талд 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор гэрээний төлбөр 21,497,497 төгрөгийг ХААН банкны Дархан салбарын тоот дансанд тушаана ... гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ХААН банкны төлбөрийн даалгавараар төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 265,438 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн хэсэг болох 21,497,497 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 265,437.49 төгрөгийг Дархан-Уул аймгийн ас гаргуулан нэхэмжлэгч ************** ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ