Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 1298

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:183/2016/00230/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,******* дүүрэг, ****** дугаар хороо, одонт ****** дугаар гудамж, ******тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД: ******* утас: 9902 5975/-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, нарантолгой ****** дугаар гудамж,  ****** тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД: , утас: 9988 5285/-т холбогдох

 “13,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 06 дугаар  сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Зохигчид  шүүхэд  ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“С.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй Ц.*******т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч С.Мөнхцэцэг, Ц.******* бид нэхэмжлэлийн шаардлага болох 13,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч С.Мөнхцэцэг би татгалзаж үлдэгдэл болох 11,000,000 төгрөгийг хариуцагч Ц.******* би 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав.

Хариуцагч Ц.******* би 11,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 95,475 төгрөгийг нэмж төлөх болно”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч С.Мөнхцэцэг нь хариуцагч Ц.*******т холбогдуулан 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.2, 26.3-т заасан   нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх   эрхийн дагуу  ...  С.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй Ц.*******т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч С.Мөнхцэцэг, Ц.******* бид нэхэмжлэлийн шаардлага болох 13,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч С.Мөнхцэцэг би татгалзаж үлдэгдэл болох 11,000,000 төгрөгийг хариуцагч Ц.******* би 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав.

Хариуцагч Ц.******* би 11,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 95,475 төгрөгийг нэмж төлөх болно ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

  Дээрхи эвлэрлийн гэрээ нь  Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй,  нэхэмжлэгчийн төлөөлөгч  хариуцагч нар  гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:  

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр  зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.Мөнхцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... С.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй Ц.*******т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч С.Мөнхцэцэг, Ц.******* бид нэхэмжлэлийн шаардлага болох 13,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч С.Мөнхцэцэг би татгалзаж үлдэгдэл болох 11,000,000 төгрөгийг хариуцагч Ц.******* би 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав.

Хариуцагч Ц.******* би 11,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 95,475 төгрөгийг нэмж төлөх болно ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж   хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   74 дүгээр  зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч  С.Мөнхцэцэгийн 2016 оны  06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын  банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж  187,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж төрийн сангийн орлогоос 95,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Мөнхцэцэгт олгосугай.

3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  ШҮҮГЧ                                              Д.ОЮУНДАРЬ