Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1093

 

  2019         07         08                                       2019/ШЦТ/1093

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г д холбогдох эрүүгийн 1906 02555 1257 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Г , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Г  нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28/5 байрны 126 тоотод оршин суух иргэн Д.Т ийн гэрээс түүний эзэмшлийн Самсунг маркийн зургийн аппарат, Нокиа 6300 маркийн гар утас, Эклат брэндийн үнэртэй ус, Кензо брэндийн үнэртэй ус, Асер маркийн Ай 3 загварын зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад 672.156 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрээс нь Асер нөүтбүүк, Кензо нэртэй үнэртэй ус, Эклат нэртэй үнэртэй ус бас жижиг Сони нэртэй зургийн аппарат зэргийг аваад явсан. Нөүтбүүкийг 30.000 төгрөгөөр зараад явсан. Түмэндэмбэрэлийнхээс авсан эд зүйл болох Эклат нэртэй үнэртэй ус бас жижиг Сони нэртэй зургийн аппаратыг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 58-72 дугаар хуудас/,

Хохирогч Д.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 19 цаг 30 минутын орчим гэртээ иртэл Гоомарал байхгүй гэрийн бүх цонх онгорхой, халуун тогоо шатсан байдалтай байсан. Тэгэхээр нь би гараад явсан байна гэж бодоод тоогоогүй, тэгтэл тэр шөнөдөө ирээгүй. Манай гэрээс Асер брэндийн нөүтбүүк, Кензо, Эклат нэртэй үнэртэй ус, Самсунг брэндийн зургийн аппарат, Нокиа 6300 загварын гар утас зэрэг эд зүйлс алдагдсан. Би эклат нэртэй үнэртэй ус, Самсунг брэндийн зургийн аппарат, Нокиа 6300 загварын гар утас зэрэг эд зүйлсээ буцааж авсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-19 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 33-34, 36-37 дугаар хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 101-102 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 103 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 74 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Г  нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28/5 байрны 126 тоотод оршин суух иргэн Д.Т ийн гэрээс түүний эзэмшлийн Самсунг маркийн зургийн аппарат, Нокиа 6300 маркийн гар утас, Эклат брэндийн үнэртэй ус, Кензо брэндийн үнэртэй ус, Асер маркийн Ай 3 загварын зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад 672.156 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрээс нь Асер нөүтбүүк, Кензо нэртэй үнэртэй ус, Эклат нэртэй үнэртэй ус бас жижиг Сони нэртэй зургийн аппарат зэргийг аваад явсан. Нөүтбүүкийг 30.000 төгрөгөөр зараад явсан. Түмэндэмбэрэлийнхээс авсан эд зүйл болох Эклат нэртэй үнэртэй ус бас жижиг Сони нэртэй зургийн аппаратыг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 58-72 дугаар хуудас/, хохирогч Д.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 19 цаг 30 минутын орчим гэртээ иртэл Гоомарал байхгүй гэрийн бүх цонх онгорхой, халуун тогоо шатсан байдалтай байсан. Тэгэхээр нь би гараад явсан байна гэж бодоод тоогоогүй, тэгтэл тэр шөнөдөө ирээгүй. Манай гэрээс Асер брэндийн нөүтбүүк, Кензо, Эклат нэртэй үнэртэй ус, Самсунг брэндийн зургийн аппарат, Нокиа 6300 загварын гар утас зэрэг эд зүйлс алдагдсан. Би эклат нэртэй үнэртэй ус, Самсунг брэндийн зургийн аппарат, Нокиа 6300 загварын гар утас зэрэг эд зүйлсээ буцааж авсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-19 дүгээр хуудас/, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 33-34, 36-37 дугаар хуудас/, катерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 101-102 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 103 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 74 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 73 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Г д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Г  нь цагдан хоригдсон 21 хоногтой, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.