| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1070/Э |
| Дугаар | 1075 |
| Огноо | 2019-07-04 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Ганбулган, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 1075
2019 07 04 2019/ШЦТ/1075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч Г.Н , түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н д холбогдох эрүүгийн 2015 2501 0161 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Номгон Санчир авто сургуулийн дромын хашааны манаач ажилтай, ам бүл 1, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, 13-125 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г.Н , /РД:ДЗ68062814/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Н нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Номгон Санчир авто сургуулийн хашаанд хохирогч Д.Батбаатарыг “хаягдал төмөр хулгай хийсэн” гэх шалтгаанаар хөлөөрөө хохирогчийн хөл, гар хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь “баруун шаант ясны дээд хэсгийн ил хугарал, 2 гарын шуу хэсгийн далд хугарал, нүүр нурууны зулгаралт” бүхийн хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Г.Н н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн үед ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал хог түүдэг бололтой нэг эрэгтэй хүн манай ажлын газрын хашаанд ороод ирчихсэн, хогийн цэгийн хажууд байсан төмрийг авч байсан. Тэгэхээр нь би тэр эрэгтэй дээр очоод "чи яагаад хулгай хийгээд байгаа юм" гэхэд надад "хулгай хийгээгүй" гэж хэлээд бид хоёр муудалцсан. Тэгэхээр нь би тэр эрэгтэйг өшиглөж газарт унагаагаад хэд, хэдэн удаа бие рүү нь өшиглөхөд тэр хоёр гараараа хаагаад байсан. Тэгээд босож ирэхгүй болохоор нь чирээд замын хажууд аваачиж, Турк сургуулийн манаач Болорчулууны утсаар цагдаа дуудуулсан. Тэр надад зодуулсан эрэгтэйн нэрийг Батбаатар гэдэг болохыг дараа нь би мэдэж авсан. Батбаатарыг надаас өөр цохиж зодсон хүн байхгүй. Тухайн үед бид хоёр л байсан. Би Батбаатарын биед хүнд гэмтэл учруулсандаа их гэмшиж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 100-105 дугаар хуудас/,
Хохирогч Д.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн үед шил, лааз түүгээд Ботаникийн цэцэрлэгийн хойно байдаг авто сургуулийн хашаан дотор хог түүх гэж ороод шил, лаазаа түүгээд байж байтал манаач нь бололтой нэг эрэгтэй хүн хүрч ирээд намайг "хулгай хийж байна" гээд хөөгөөд зодсон. Би тухайн үед хулгай хийгээгүй, шил, лааз түүж байсан. Тухайн үед намайг Нэргүйгээс өөр хүн зодоогүй. Нэргүй хөлдөө бакал өмссөн байсан. Тэр гутлаараа миний хөл, гар руу өшиглөсөн. Намайг хулгай хийж байна гэж буруу ойлгоод л зодсон. Шил лааз түүж байсан газрын хажууд төмөр байсан. Тэр төмрийг хулгай хийж байна гэж Нэргүй ойлгосон юм байна лээ. Одоо миний биеийн байдал зүгээр хэвийн байгаа. Эм тариа худалдаж авсан баримт байхгүй. Хохирлын мөнгө болох 400.000 төгрөгийг бэлнээр авсан. Санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 55-61 дүгээр хуудас/,
Гэрч Б.Болорчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 01 сарын 22-ны өдөр гараатай өдөр байсан. Манаач Сүхбаатарын хамт харуулын байранд сууж байтал "Номгон Санчир"-ын манаач Нэргүй орж ирээд "зам дээр нэг согтуу хүн хэвтэж байна" гэхээр нь "гадаа хүйтэн байна, наад хүн чинь хөлдөж үхлээ, цагдаа дуудъя" гээд бид 3 гарсан. Гараад харахад хойноосоо урагшаа явсан туслах зам дээр нэг хүн согтуу хэвтэж байгаа харагдахаар нь 102-т дуудлага өгсөн. Удалгүй хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар ирж хараад "энэ хүн машинд дайруулсан байна" гээд Замын цагдаа дуудсан. Замын цагдаа ирэнгүүт хөдөлгөөнтийн цагдаа нар зөрөөд явсан. Тэгээд түргэн ирээд аваад явсан. Хөдөлгөөнтийн цагдаа нар ирээд босгох гэхэд хөл нь хугарсан бололтой босож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 80 дугаар хуудас/,
Гэрч Д.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би зам дээр дайруулсан гэх газар очоод сураг тавьсан. Тэгсэн Болдоо гэж хүн манай дүү Батбаатарыг хоёр хүнд зодуулж байсан талаар харсан гэх сураг сонсоод Болдоо гэх хүнтэй уулзсан чинь хэрэг болсон газрын цаг хугацаа Болдоогийн ярьсан таарч байсан. Болдоо надад "Батбаатар ахыг машины тэвшин дээр аймаар зодож байсан, Батбаатар ах орилоод байсан" гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очоод Батбаатартай уулзаад "чи машинд дайруулсан гэж юу ярьсан юм, хүнд зодуулсан юм уу" гэж асуухад Батбаатар хүнд зодуулсан талаар хэлсэн учир би зодоон болсон гэх газарт очиход "Номгон Санчир" авто сургуулийн хашаанд болсон асуудлын талаар мэдээд, манаач Нэргүй гэх хүнтэй уулзаад "чи яагаад хүн зоддог юм" гэж асуухад Нэргүй "би тийм аймаар зодоогүй, ганц хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 74-75 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹06 дүгнэлтэд “ГССҮТ-ийн 490 дугаартай өвчний түүхийг хянан үзэхэд Д.Батбаатарт баруун шаант ясны дээд хэсгийн ил хугарал, 2 гарын шуу хэсгийн далд хугарал, нүүр, нурууны зулгаралт гэмтэл учирсан байх боломжтой байна. ...хүнд зэргийн гэмтэл болно.” гэжээ /хэргийн 86 дугаар хуудас/,
Өвчний түүх /хэргийн 92-97 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 108 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 110 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.Н нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Номгон Санчир авто сургуулийн хашаанд хохирогч Д.Батбаатарыг “хаягдал төмөр хулгай хийсэн” гэх шалтгаанаар хөлөөрөө хохирогчийн хөл, гар хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь “баруун шаант ясны дээд хэсгийн ил хугарал, 2 гарын шуу хэсгийн далд хугарал, нүүр нурууны зулгаралт” бүхийн хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Н н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тэр эрэгтэйг өшиглөж газарт унагаагаад хэд, хэдэн удаа бие рүү нь өшиглөхөд тэр хоёр гараараа хаагаад байсан. Тэгээд босож ирэхгүй болохоор нь чирээд замын хажууд аваачиж, Турк сургуулийн манаач Болорчулууны утсаар цагдаа дуудуулсан. Тэр надад зодуулсан эрэгтэйн нэрийг Батбаатар гэдэг болохыг дараа нь би мэдэж авсан. Батбаатарыг надаас өөр цохиж зодсон хүн байхгүй. Тухайн үед бид хоёр л байсан. Би Батбаатарын биед хүнд гэмтэл учруулсандаа их гэмшиж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 100-105 дугаар хуудас/, хохирогч Д.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг эрэгтэй хүн хүрч ирээд намайг "хулгай хийж байна" гээд хөөгөөд зодсон. Тухайн үед намайг Нэргүйгээс өөр хүн зодоогүй. Нэргүй хөлдөө бакал өмссөн байсан. Тэр гутлаараа миний хөл, гар руу өшиглөсөн. Одоо миний биеийн байдал зүгээр хэвийн байгаа. Эм тариа худалдаж авсан баримт байхгүй. Хохирлын мөнгө болох 400.000 төгрөгийг бэлнээр авсан. Санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 55-61 дүгээр хуудас/, гэрч Б.Болорчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэргүй орж ирээд "зам дээр нэг согтуу хүн хэвтэж байна" гэхээр нь "гадаа хүйтэн байна, наад хүн чинь хөлдөж үхлээ, цагдаа дуудъя" гээд бид 3 гарсан. Гараад харахад хойноосоо урагшаа явсан туслах зам дээр нэг хүн согтуу хэвтэж байгаа харагдахаар нь 102-т дуудлага өгсөн. Хөдөлгөөнтийн цагдаа нар ирээд босгох гэхэд хөл нь хугарсан бололтой босож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 80 дугаар хуудас/, гэрч Д.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хоёр хүнд зодуулж байсан талаар харсан гэх сураг сонсоод Болдоо гэх хүнтэй уулзсан чинь хэрэг болсон газрын цаг хугацаа Болдоогийн ярьсан таарч байсан. Болдоо надад "Батбаатар ахыг машины тэвшин дээр аймаар зодож байсан, Батбаатар ах орилоод байсан" гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очоод Батбаатартай уулзаад "чи машинд дайруулсан гэж юу ярьсан юм, хүнд зодуулсан юм уу" гэж асуухад Батбаатар хүнд зодуулсан талаар хэлсэн учир би зодоон болсон гэх газарт очиход "Номгон Санчир" авто сургуулийн хашаанд болсон асуудлын талаар мэдээд, манаач Нэргүй гэх хүнтэй уулзаад "чи яагаад хүн зоддог юм" гэж асуухад Нэргүй "би тийм аймаар зодоогүй, ганц хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 74-75 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹06 дүгнэлтэд “ГССҮТ-ийн 490 дугаартай өвчний түүхийг хянан үзэхэд Д.Батбаатарт баруун шаант ясны дээд хэсгийн ил хугарал, 2 гарын шуу хэсгийн далд хугарал, нүүр, нурууны зулгаралт гэмтэл учирсан байх боломжтой байна. ...хүнд зэргийн гэмтэл болно.” гэжээ /хэргийн 86 дугаар хуудас/, өвчний түүх /хэргийн 92-97 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 108 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 110 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Н д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Г.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Хохирогч Д.Батбаатарын “хохирлын мөнгө болох 400.000 төгрөгийг бэлнээр авсан. Санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг буюу хэргийн 61 дүгээр хуудас дахь бичгийн баримтаар нотлогдож байгаа тул шүүгдэгч Г.Н г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Н нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ. Иймд шүүгдэгч Г.Н д холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Мөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон,шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулсан болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: