| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/05942/И |
| Дугаар | 102/ШШ2016/04391 |
| Огноо | 2016-06-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2016/04391
2016 оны 06 сарын 17 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04391
| Улаанбаатар хот
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Амарын гудамж, Өнгөт хэвлэлийн байранд байрлах Ард даатгал ХХК /РД:2062089/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байр, 22 тоот хаягт оршин суух Адууч овогт Хөнхөөгийн Гэрэлмаа /РД:ЧМ85110604/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 2.465.672 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Гэрэлмаа нь 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Юнител ХХК-тай Үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулж, 88114271 дугаар дээр 12 сарын хугацаатайгаар 1.300.008 төгрөгийн үнэтэй iphone-5S гар утас зээлээр худалдан авч, сар бүр 108.334 төгрөгийн суурь хураамж төлөхөөр үүрэг хүлээсэн. Х.Гэрэлмаа нь үүргээ зөрчиж төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл нь 1.635.448 төгрөг байна. Гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор тохирсон. Ард даатгал ХХК нь Юнител ХХК-тай Төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Ард даатгал ХХК нь даатгалын нөхөн төлбөрт 1.551.103 төгрөгийг Юнител ХХК-д шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр болох 84.345 төгрөгийг Үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээний дагуу Юнител ХХК-д төлөх үүрэгтэй. Иймд иргэн Х.Гэрэлмаагаас 2.465.672 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Юнител ХХК-иас 88114271 дугаар дээр гар утас зээлээр авсан нь үнэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 2.465.672 төгрөгрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК нь хариуцагч Х.Гэрэлмаад холбогдуулан хохиролд 2.465.672 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2.465.672 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлжээ. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.400.75 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Ард даатгал” ХХК-ийн хохиролд нэхэмжилсэн 2.465.672 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Х.Гэрэлмаагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.400 төгрөг 75 мөнгөний 50 хувь буюу 27.200 төгрөг 37 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь буюу 27.200 төгрөг 37 мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ