Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1116

 

  2019         07         16                                       2019/ШЦТ/1116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Г.О  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О т холбогдох эрүүгийн 1906 03297 1403 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.О , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.О  нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Товчооны задгай тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.Эрдэнэцэцэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түлхэж унагаан гараараа нүүр лүү нь хоёр удаа цохин зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

               Шүүгдэгч Г.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би өглөө ажилдаа явах гэсэн чинь эхнэр “ манай эгчийн гэрлийг өнөөдөр аваачиж өг” гээд ажилд явуулахгүй, цүнх булаагаад авахаар нь цүнхээ авах гэсэн чинь өгөхгүй цүнх үүд рүү шидэхээр нь очиж аваад гарах гэсэн чинь эхнэр гэрээс гаргахгүй ноцолдоод байхаар нь түлхсэн чинь ширээний булан мөргөөд унасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-24 дүгээр хуудас/,

Хохирогч Х.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр би эрүүл мэндийн тэргүүний ажилтан үнэмлэхээр шагнуулж манай гэрт найзууд, ах, дүү нар ирээд явцгаасан. Очирхуяг бид хоёр хоёулаа архи уусан байсан болохоор маргалдаж ноцолдож байгаад унтацгаасан. Маргааш өглөө нь миний хоёр rap, хоёр хөл, цээж хөхөрсөн байсан. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өглөө Очирхуягийг ажилдаа явахаасаа өмнө манай эгчийн гэрлийн утсыг гэрт нь аваачиж өгчихөөд явчих гэсэн асуудлаас уурлаж маргаад өөрөө хүргэж өг янхан, гичий гэх мэтээр харааж загнахаар нь өгөх хэрэгтэй гэхэд хаяад гараад явах гэхээр нь гаргахгүй гэхэд түлхэж унагаагаад 2-3 удаа өшиглөөд, гараараа 2-3 удаа цохиж түлхэж унагахад нь би ширээний өнцөг мөргөөд толгойны баруун шанааны дээд хэсэгт хагарч цус гарсан...” гэх мэдүүлэг. /хэргийн дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹6362 дүгнэлтэд “Х.Эрдэнэцэцэгийн биед зүүн бугалга, баруун бугалга, баруун шуу, цээж, баруун дал, зүүн өвдөг, баруун гуя, өвдөг, зүүн гуянд цус хуралт, баруун зулайн хуйханд шарх, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 16 дугаар хуудас/,

Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 30 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 27 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

               Шүүгдэгч Г.О  нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Товчооны задгай тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.Эрдэнэцэцэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түлхэж унагаан гараараа нүүр лүү нь хоёр удаа цохин зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би өглөө ажилдаа явах гэсэн чинь эхнэр “манай эгчийн гэрлийг өнөөдөр аваачиж өг” гээд ажилд явуулахгүй цүнх булаагаад авахаар нь цүнхээ авах гэсэн чинь өгөхгүй цүнх үүд рүү шидэхээр нь очиж аваад гарах гэсэн чинь эхнэр гэрээс гаргахгүй ноцолдоод байхаар нь түлхсэн чинь ширээний булан мөргөөд унасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-24 дүгээр хуудас/, хохирогч Х.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр би эрүүл мэндийн тэргүүний ажилтан үнэмлэхээр шагнуулж манай гэрт найзууд, ах, дүү нар ирээд явцгаасан. Очирхуяг бид хоёр хоёулаа архи уусан байсан болохоор маргалдаж ноцолдож байгаад унтацгаасан. Маргааш өглөө нь миний хоёр rap, хоёр хөл, цээж хөхөрсөн байсан. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өглөө Очирхуягийг ажилдаа явахаасаа өмнө манай эгчийн гэрлийн утсыг гэрт нь аваачиж өгчихөөд явчих гэсэн асуудлаас уурлаж маргаад өөрөө хүргэж өг янхан, гичий гэх мэтээр харааж загнахаар нь өгөх хэрэгтэй гэхэд хаяад гараад явах гэхээр нь гаргахгүй гэхэд түлхэж унагаагаад 2-3 удаа өшиглөөд, гараараа 2-3 удаа цохиж түлхэж унагахад нь би ширээний өнцөг мөргөөд толгойны баруун шанааны дээд хэсэгт хагарч цус гарсан...” гэх мэдүүлэг. /хэргийн дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹6362 дүгнэлтэд “Х.Эрдэнэцэцэгийн биед зүүн бугалга, баруун бугалга, баруун шуу, цээж, баруун дал, зүүн өвдөг, баруун гуя, өвдөг, зүүн гуянд цус хуралт, баруун зулайн хуйханд шарх, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 16 дугаар хуудас/, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 30 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 27 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.О т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Г.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэснээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.