Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2016/04394

 

2016 оны 06 сарын 17 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04394

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, өөрийн байранд байрлах БСБ Финанс ББСБ ХХК /РД:5443598/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 41 дүгээр байр, 36 тоот хаягт оршин суух Боржигон овогт Цолмонгийн Отгончимэг /РД:ФА78121002/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 41.922.146 төгрөг 36 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                   

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани Ц.Отгончимэгт 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3/170 тоот зээлийн гэрээгээр 40.000.000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3/170 тоот барьцааны гэрээгээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 59 дүгээр байр, 48 тоот 66.6 мкв талбайтай Ү-2204046707 тоот улсын бүртгэлийн дугаартай зээлдэгчийн өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Барьцааны гэрээг зохих ёсоор хуулийн дагуу байгуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрээг хүчин төгөлдөр болгосон. Гэтэл зээлдэгч Ц.Отгончимэг нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй учир 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөр зээлийн гэрээний хугацааг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон. Иймд хариуцагчаас нийт 41.922.146 төгрөг 36 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 41.922.146 төгрөг 36 мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 41.922.146 төгрөг 36 мөнгийг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Хариуцагч Ц.Отгончимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 41.922.146.36 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 59 дүгээр байр, 48 тоот 66.6 мкв талбайтай Ү-2204046707 тоот улсын бүртгэлийн дугаартай 66.6 мкв талбайтай орон сууцыг дуудлага худалдаанд оруулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БСБ Финанс ББСБ ХХК нь хариуцагч Ц.Отгончимэгээс зээлийн гэрээний үүрэгт 41.922.146 төгрөг 36 мөнгө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 41.922.146 төгрөг 36 мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 41.922.146.36 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, 41.922.146 төгрөг 36 мөнгийг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 59 дүгээр байр, 48 тоот 66.6 мкв талбайтай Ү-2204046707 тоот улсын бүртгэлийн дугаартай 66.6 мкв талбайтай орон сууцыг дуудлага худалдаанд оруулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367.560 төгрөг 73 мөнгөний 50 хувь болох 183.780 төгрөг 36 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 183.780 төгрөг 36 мөнгийг хариуцагч Ц.Отгончимэгээс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв .

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                             

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. БСБ Финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Отгончимэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 41.922.146 төгрөг 36 мөнгө гаргуулах иргэний хэрэгт хариуцагч 41.922.146 төгрөг 36 мөнгийг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 59 дүгээр байр, 48 тоот 66.6 мкв талбайтай Ү-2204046707 тоот улсын бүртгэлийн дугаартай 66.6 мкв талбайтай орон сууцыг дуудлага худалдаанд оруулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367.560 төгрөг 73 мөнгөний 50 хувь болох 183.780 төгрөг 36 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 183.780 төгрөг 36 мөнгийг хариуцагч Ц.Отгончимэгээс гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ