Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1064

 

  2019         07         03                                       2019/ШЦТ/1064

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Д.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.А т холбогдох эрүүгийн 1906 03533 1497 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.А , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.А  нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Өлгийн 9 гудамж, 119 тоотод хамтран амьдрагч Г.Бямбажаргалыг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хөмсөг, хацар чихний дэлбэн, баруун гарын бугалганд зулгаралт, шалбаралт, цус хуралттай гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Г.Бямбажаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн орчим ажлаасаа иртэл нөхөр пиво уугаад сууж байсан. Тэгтэл зүв зүгээр байж байхад уусан пивоны лаазаа шидсэн. Тэгээд үргэлжлүүлээд пивор сандал шидсэн, намайг оноогүй учир би юм хэлэлгүй гараад явсан. Хадам ээжтэй нэг хашаанд байдаг учир гэрээсээ гараад хадмын гэр ороод 2 охиноо дагуулаад гарах гэтэл араас орж ирээд банкны карт өг гэхээр нь би өгөөд гаргасан. Тэгтэл машинаа бариад нөхөр хашаанаас гарч байсан, удалгүй 5 минут болоод эргээд ороод ирэхээр нь би 2 охиноо дагуулаад зөрөөд хашаанаас гараад алхаж байтал араас гүйж ирээд явуулахгүй байхаар нь доор хашааны буланд зогсож байсан эгчид "эгчээ цагдаа дуудаад өгөөч" гэхэд тэр эгч цагдаад дуудлага өгсөн. Тэр эгч гэррүүгээ ортол нөхөр намайг нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Би газар унаад хүүхэд уйлахаар нь сэргэсэн. Баруун чихний ард, баруун, зүүн шанаа, хоёр хөмсөгний дээр шалбарсан, баруун гарын бугалга хөхөрсөн, тархи хөдөлсөн байсан. Миний толгойруу буюу баруун чихний ар хэсэг рүү хүчтэй 2-3 удаа цохисон. Гэрээр эм ууж эдгээсэн. Толгойгоо 3 удаа бариачаар бариулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-27 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹7089 дүгнэлтэд “Г.Бямбажаргалын биед тархи доргилт, хөмсөг, хацар чихний дэлбэн, баруун гарын бугалганд зулгаралт, шалбаралт, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ /хэргийн 36 дугаар хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 19 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.А  нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Өлгийн 9 гудамж, 119 тоотод хамтран амьдрагч Г.Бямбажаргалыг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хөмсөг, хацар чихний дэлбэн, баруун гарын бугалганд зулгаралт, шалбаралт, цус хуралттай гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.А ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг, хохирогч Г.Бямбажаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр намайг нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Би газар унаад хүүхэд уйлахаар нь сэргэсэн. Баруун чихний ард, баруун, зүүн шанаа, хоёр хөмсөгний дээр шалбарсан, баруун гарын бугалга хөхөрсөн, тархи хөдөлсөн байсан. Миний толгойруу буюу баруун чихний ар хэсэг рүү хүчтэй 2-3 удаа цохисон. Гэрээр эм ууж эдгээсэн. Толгойгоо 3 удаа бариачаар бариулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-27 дугаар хуудас/, шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹7089 “Г.Бямбажаргалын биед тархи доргилт, хөмсөг, хацар чихний дэлбэн, баруун гарын бугалганд зулгаралт, шалбаралт, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хэргийн 36 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 19 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.А т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Д.А т холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Д.А т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч Г.Бямбажаргалын Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг буюу хэргийн 27 дугаар хуудас дахь бичгийн баримтаар нотлогдож байгаа тул шүүгдэгч Г.Нэргүйг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.