Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2016/04395

 

2016 оны 06 сарын 20 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04395

 

 

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 50 дугаар байр, 3 дугаар орц, 0 тоотод байрлах Дулаанхаан-50 СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 79 дүгээр байр, 17 тоот хаягт оршин суух, Авгас овогт Нарандэлгэрийн Пүрэвдорж /РД: ПЭ80020111/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: СӨХ-ны төлбөрт 562.803 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 79 дүгээр байрны 17 тоотын оршин суугч Н.Пүрэвдорж нь 2014 оны 01 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сар хүртэлх СӨХ-ны төлбөр болох 562.803 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас 562.803 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2016 оны 8 дугаар сарын 01-ний дотор СӨХ-ны мөнгө болох 440.105 төгрөгийг Дулаанхаан-50 СӨХ-нд тушаана гэжээ

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Оршин суугч Н.Пүрэвдоржоос 562.803 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг суугч 175.000 төгрөгийн алданги төлөх ёстойгоос зохих хэмжээгээр хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн тул алдангийн 30 хувийг төлөхөөр харилцан тохиролцож, 440.105 төгрөгийг 8 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулах болсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дулаанхаан-50 СӨХ нь хариуцагч Н.Пүрэвдоржид холбогдуулан СӨХ-ны төлбөрт 562.803 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 440.105 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 142.698 төгрөгөөр багасгахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                             

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дулаанхаан-50 СӨХ-ны нэхэмжлэлтэй Н.Пүрэвдоржид холбогдох СӨХ-ны төлбөрт 562.803 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 142.698 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 440.105 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор 17.540төлж барагдуулахаар эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.540 төгрөгийн 50 хувь болох 8.770 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 8.770 төгрөгийг хариуцагч Н.Пүрэвдоржоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ