Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 207/ма2025/00015

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 207/МА2025/00015

 

 

 

 

 

 

 

 

*********25     02        0*********                                         *********7/МА*********25/00015

 

 

      *********гийн нэхэмжлэлтэй,

    хариуцагч *********, *********

     нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *********24 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ*********24/01*********13 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *********гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********, ********* нарт холбогдох,

“Гэм хорын хохирол 1.*********7.500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн *********25 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагч *********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

****************** оны 10 дугаар сард, бүр тодруулбал орон нутгийн сонгуулийн үеэр манай хажуу талын*********тоотод амьдардаг айл засвар хийж байна гээд лантуугаар хана нурааж, гал тогооны өрөөгөө хүүхдийн өрөө болгоно гээд хана нурааснаас миний амьдардаг********* тоотын өрөөнүүдийн хана таазнуудад нь цав гарч будаг шохой нь унаж, обой цаам нь язарч сэвтсэн ба лантуугаар нурааж байх үед доргилт, өрөмний дуу чимээнээс болж артерийн даралт ихсэж даралтны эмээ ууж хүндхэн нөхцөлд байлаа.*********тоотын засвар эхлэх үеэс СӨХ-ийн захирал Ө.*********т харж үзэж, арга хэмжээ авч өгөөч гэж хэлж байсан. Мэргэжлийн хяналтын газарт албан бичиг явуулсан гэсэн боловч тодорхой хариу өгөөгүй юм. Сууц өмчлөгчдийн холбооны захирал Ө.*********ын гар утас руу залгасан боловч занет өгөөд, ажлын утас ********* рүү залгасан боловч хариу өгөөгүй. 10:*********-с 1*********:10 хүртэл *********21 оны 03 дугаар сарын 05-нд ********* баг руу утасдаж ********* тоот хана хураагаад байгааг мэдэгдэхэд хэсгийн ахлагч *********, ********* нар ********* тоотын хүмүүстэй уулзаж зохих ёсны анхааруулга, шаардлага тавьчихаад, манайд орж ирээд, хана нураалтаас бүх өрөөнүүд ямар байдалтай сэвтсэнийг гар утсаараа зургийг нь авсан. *********21 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 09:40 минутаас ********* тоот дахиад л хана нурааснаас болж,*********тоотын засвараас болсон, ********* тоотын засвараас болж бүх өрөөнүүдэд ан цав гарч будаг шохой нь халцарч обой нь язарч нэмэгдсэнийг дурдах нь зөв болов уу. *********21 оны 03 дугаар сарын 09-нд ********* дугаар руу утасдаж Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч ********* гэдэг хүний утасны дугаарыг авсан. *********21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагт улсын байцаагч *********, ********* дугаар байрны хэсгийн ахлагч ********* нар манайд орж ирээд *********, ********* тоотынхон засвар хийхдээ хана нурааснаас болж манай бүх өрөөнүүд ямар болсныг хараад явсныхаа дараа улсын байцаагч *********, хэсгийн ахлагч ********* нар ********* тоотод амьдардаг хүмүүстэй уулзаж,********* тоотод амьдардаг хүн гомдол гаргасан. Энэ гомдлыг барагдуулахгүй бол танайхыг 3 сая төгрөгөөр торгоно гэж улсын байцаагч ********* хэлсэн гэсэн. Маргааш өдөр нь хүн хаалга тогшоод байхаар нь хаалгаа онгойлготол *********ын эхнэр Д.********* зогсож байсан. Би танайд оръё, таныг загнасан нь миний буруу, хоёулаа эвлэрье гэхээр нь оруулахгүй гэсэн ч би зүрхний хагалгаанд орно гээд хаалганы босго даваад зогссон. Би танд *********0.000 төгрөг өгье гэхээр нь авахгүй гэсэн. Тэр мөнгөө үүдний өрөөний сандал дээр тавьчихаад гарсан...Буулт хийж, мөнгө өгч байгаа дүр эсгэж, 3 сая төгрөгөөр торгуулахгүйн тулд л мөнгө өгсөн юм билээ. Шууд л улсын байцаагч *********гийн гар утас руу залгаж, Д.********* *********0.000 төгрөг сандал дээр тавьчихаад гарлаа гэдгийг хэлсэн. Улсын байцаагч ********* болж дээ гэж хэлж байсан. *********СӨХ-ны захирал Ө.********* *********21 оны 03 дугаар сарын 09-ний №119 тоотоор Орхон аймгийн захирагчийн албанд, *********21 оны 03 дугаар сарын 09-ний №1********* тоотоор Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргасан албан бичиг явуулсан байгаа юм. *********21 оны 03 дугаар сарын 1*********-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны захирал Ө.********* манайд орж ирээд бүх өрөөнүүдийг ямар болсон талаар бодит байдлыг гар утсаараа зургийг нь авсан ба зургийг нь угаагаад Мэргэжлийн хяналтын газарт албан тоот бичээд явуулна гэсэн. Сууц өмчлөгчдийн холбооны захирал Ө.*********ийг манайд байхад ********* тоотын Д.********* орж ирээд танайхыг засвар хийх үед чинь мөнгө өгнө гээд гарсан. Ковид-19 цар тахлын үед хөл хорио тогтоочихсон гэрээс гарч явах ямар ч боломжгүй байсаар өдий хүрлээ. Би *********22 оны 0********* дугаар сарын 22-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын бичиг хэрэг хариуцсан эмэгтэйд өргөдлөө өгсөн. *********22 оны 0********* дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг 07 минутын үед Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч ********* миний утас руу залгаж ярьсан. Ярихдаа энэ өргөдлийнхөө толгойг солиод Орхон аймгийн сум дундын шүүхэд өргөдлөө бичээрэй гэсэн. Мөн *********0.000 төгрөг нь засвар хийхэд хүрэлцэхгүй байна гэдгийг бичээрэй гэж хэлсэн. Барилгын мэргэжилтэн улсын байцаагч ********* *********0.000 төгрөг засварт хүрэлцэхгүй гэсэн болохоор нь *********22 оны 12 дугаар сарын 02-ны орой 21 цаг ********* минутад танил эмэгтэйн хамт *********ынд орж эхнэр Д.*********т нь *********0.000 төгрөгөө ав гээд ширээн дээр нь тавьчихаад гарсан. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан үатны шүүхээс бодит байдлыг харж үзэн, дүгнэлт гаргаж, миний амьдардаг 3 өрөө байранд засвар хийхэд шаардлагатай 1.*********7.500 төгрөг, мөн засвар хийдэг хүмүүсийн хөлс нь 1.000.000 төгрөгөөс доош байхгүй болчихсон. *********байрны *********, ********* тоотод амьдардаг айлуудаас дээр дурдсан төлбөрүүдийг гаргуулж өгч, миний гомдлыг барагдуулж өгнө үү. Обой 28.000 төгрөг-39 боодол-1.092.000 төгрөг, цагаан будаг-12.000 төгрөг-18кг-21*********.000 төгрөг, обойн цавуу-12.000 төгрөг-5ш-*********0.000 төгрөг, тарган цавуу-14.000 төгрөг-1кг-14.000 төгрөг, альбастор-3.000 төгрөг-10кг-30.000 төгрөг, өнгө оруулагч-3.500 төгрөг-2кг-7.000 төгрөг, өнхрүүш-3.500 төгрөг-5ш-17.500 төгрөг, замаска-3.000 төгрөг-25кг-75.000 төгрөг, азтон-5000 төгрөг-4ш-*********.000 төгрөг, имульс-35.000 төгрөг-5 лааз-175.000 төгрөг, цемент-1.000 төгрөг-5кг-5000 төгрөг, багс-1.500 төгрөг-4ш-*********000 төгрөг, нийт 1.*********7.500 төгрөг гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

****************** оны 10 дугаар сард, бүр тодруулбал орон нутгийн сонгуулийн үеэр манай хажуу талын*********тоотод амьдардаг айл засвар хийж байна гээд лантуугаар хана нурааж, гал тогооны өрөөгөө хүүхдийн өрөө болгоно гээд хана нурааснаас миний амьдардаг********* тоотын өрөөнүүдийн хана таазнуудад нь цав гарч будаг шохой нь унаж, обой цаам нь язарч сэвтсэн ба лантуугаар нурааж байх үед доргилт, өрөмийн дуу чимээнээс болж артерийн даралт ихсэж даралтны эмээ ууж хүндхэн нөхцөлд байлаа.*********тоотын засвар эхлэх үеэс СӨХ-ийн захирал Ө.*********т харж үзэж, арга хэмжээ авч өгөөч гэж хэлж байсан. Мэргэжлийн хяналтын газарт албан бичиг явуулсан гэсэн боловч тодорхой хариу өгөөгүй юм. *********21 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 10 цагаас 5 давхрын ********* тоот хана хураагаад эхэлсэн. Сууц өмчлөгчдийн холбооны захирал Ө.*********ийн гар утас руу залгасан боловч занет өгөөд, ажлын утас ********* рүү залгасан боловч хариу өгөөгүй. 10:*********-с 1*********:10 хүртэл *********21 оны 03 дугаар сарын 05-нд ********* баг руу утасдаж ********* тоот хана хураагаад байгааг мэдэгдэхэд хэсгийн ахлагч *********, ********* нар ********* тоотын хүмүүстэй уулзаж зохих ёсны анхааруулга, шаардлага тавьчихаад, манайд орж ирээд, хана нураалтаас бүх өрөөнүүд ямар байдалтай сэвтсэнийг гар утсаараа зургийг нь авсан. *********21 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 09:40 минутаас ********* тоот дахиад л хана нурааснаас болж,*********тоотын засвараас болсон, ********* тоотын засвараас болж бүх өрөөнүүдэд ан цав гарч будаг шохой нь холцорч обой нь язарч нэмэгдсэнийг дурдах нь зөв болов уу. *********21 оны 03 дугаар сарын 09-нд ********* дугаар руу утасдаж Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч ********* гэдэг хүний утасны дугаарыг авсан. *********21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагт улсын байцаагч *********, ********* дугаар байрны хэсгийн ахлагч ********* нар манайд орж ирээд *********, ********* тоотынхон засвар хийхдээ хана нурааснаас болж манай бүх өрөөнүүд ямар болсныг хараад явсныхаа дараа улсын байцаагч *********, хэсгийн ахлагч ********* нар ********* тоотод амьдардаг хүмүүстэй уулзаж,********* тоотод амьдардаг хүн гомдол гаргасан. Энэ гомдлыг барагдуулахгүй бол танайхыг 3 сая төгрөгөөр торгоно гэж улсын байцаагч ********* хэлсэн гэсэн. Маргааш өдөр нь хүн хаалга тогшоод байхаар нь хаалгаа онгойлготол *********ын эхнэр Д.********* зогсож байсан. Би танайд оръё, таныг загнасан нь миний буруу, хоёулаа эвлэрье гэхээр нь оруулахгүй гэсэн ч би зүрхний хагалгаанд орно гээд, хаалганы босго даваад зогссон. Би танд *********0.000 төгрөг өгье гэхээр нь авахгүй гэсэн. Тэр мөнгөө үүдний өрөөний сандал дээр тавьчихаад гарсан. Буулт хийж, мөнгө өгч байгаа дүр эсгэж, 3 сая төгрөгөөр торгуулахгүйн тулд л мөнгө өгсөн юм билээ. Шууд л улсын байцаагч *********гийн гар утас руу залгаж, Д.********* *********0.000 төгрөг сандал дээр тавьчихаад гарлаа гэдгийг хэлсэн. Улсын байцаагч ********* болж дээ гэж хэлж байсан. *********СӨХ-ны захирал Ө.********* *********21 оны 03 дугаар сарын 09-ний №119 тоотоор Орхон аймгийн захирагчийн албанд, *********21 оны 03 дугаар сарын 09-ний №1********* тоотоор Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргасан албан бичиг явуулсан байгаа юм. *********21 оны 03 дугаар сарын 1*********-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны захирал Ө.********* манайд орж ирээд бүх өрөөнүүдийг ямар болсон талаар бодит байдлыг гар утсаараа зургийг нь авсан ба зургийг нь угаагаад Мэргэжлийн хяналтын газарт албан тоот бичээд явуулна гэсэн. Сууц өмчлөгчдийн холбооны захирал Ө.*********ийг манайд байхад ********* тоотын Д.********* орж ирээд танайхыг засвар хийх үед чинь мөнгө өгнө гээд гарсан. Ковид-19 цар тахлын үед хөл хорио тогтоочихсон гэрээс гарч явах ямар ч боломжгүй байсаар өдий хүрлээ. Би *********22 оны 0********* дугаар сарын 22-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын бичиг хэрэг хариуцсан эмэгтэйд өргөдлөө өгсөн. *********22 оны 0********* дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг 07 минутын үед Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч ********* миний утас руу залгаж ярьсан. Ярихдаа энэ өргөдлийнхөө толгойг солиод Орхон аймгийн сум дундын шүүхэд өргөдлөө бичээрэй гэсэн. Мөн *********0,000 төгрөг нь засвар хийхэд хүрэлцэхгүй байна гэдгийг бичээрэй гэж хэлсэн. Барилгын мэргэжилтэн улсын байцаагч ********* *********0.000 төгрөг засварт хүрэлцэхгүй гэсэн болохоор нь *********22 оны 12 дугаар сарын 02-ны орой 21 цаг ********* минутад танил эмэгтэйн хамт *********ынд орж эхнэр Д.*********т нь *********0,000 төгрөгөө ав гээд ширээн дээр нь тавьчихаад гарсан. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс бодит байдлыг харж үзэн, дүгнэлт гаргаж, миний амьдардаг 3 өрөө байранд засвар хийхэд шаардлагатай 1.*********7.500 төгрөг, мөн засвар хийдэг хүмүүсийн хөлс нь 1.000.000 төгрөгөөс доош байхгүй болчихсон. ******************, ********* тоотод амьдардаг айлуудаас дээр дурдсан төлбөрүүдийг гаргуулж өгч, гомдлыг барагдуулж өгнө үү гэсэн байна гэжээ.

Хариуцагч ********* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн *********гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манайх *********байрны 5 давхарт ********* тоотод оршин суудаг. Нэхэмжлэгч *********гийнх манай орцны 3 давхарт оршин суудаг. Манайх *********21 оны 3 сард байрны засвар хийсэн нь үнэн бөгөөд даацын хана нураагаагүй мөн засварын ажлыг өглөө 9 цагаас оройны 18 цагийн хооронд хийж зогсоодог байсан. Үүнийг хажуу айл болон 4 давхрын айлууд нотлоно. Байрны засварыг тав тухтай амьдрахын тулд иргэн болгон айл болгон хийдэг хийх ч эрхтэй гэж үздэг. Манайх хамгийн дээр таван давхарт байрладаг бөгөөд дээврээс их хэмжээний ус алдцаг байсан, их устай үргэлжилсэн аадар бороо орсон үед доошоо орцны ус зайлуулах дамжуулах хоолой /тус хоолой нь гэрийн хаалганы хажуу буланд доошоо нэвт гардаг/ даган 2,3 давхар хүртэл их ус буудаг байсан тохойлдол олон бий. Ингээд удаа дараа хүсэлт тавин дээврийн засвар хийгдэж байрандаа засвар хийх боломж гарсан. Байрны засвар хийхдээ даацын бус хана нурааж тохижуулсан, энэ нь тухайн гомдол гаргасан айлд нөлөөллөө гэж үзэхгүй байна. Хана нураалаа гэх гомдлын дагуу мэргэжлийн хяналтын байцаагч ирж үзээд даацын хана биш гэдгийг тогтоосон. Мөн 5 давхарт засвар хийхэд 3 давхарт нөлөөлнө гэдэгт хэнч итгэхгүй боловуу харин ч тэр айлын хана туурганд ирэх даацын ачаалал хөнгөрнө. Миний бодлоор хана туурганд цууралт гарах гэмтэх асуудал нь доод айлын хийсэн засварын байдлаас нөлөөлдөг болохоос хаа байсан дээшээгээ давхар алгасан байрлах айлаас нөлөөлөхгүй юм. Хэрвээ манай дээр айл байгаад гомдол гаргасан бол хүлээж авах боломжтой юм. Манайх энэ байр ашиглалтанд ороход л ирж орсон . Орцны айлууд бүгд л засвар хийсэн. *********гийн байранд ямар хохирол учирсан юунаас болсон гэдгийг бид мэдэхгүй . Ямар ч байсан 2 жилийн өмнө хийгдсэн манай засвараас болсон гэж үзэхгүй байна. Мөн цууралтын хувьд бүх айлуүдын ханын цаас үрчийж цууралт гардаг. Энэ нь байрны ханын суултнаас биш бетон угсармал ханын завсрын заадасны засвар муугаас сийгэлт өгөх,Борооны ус орох зэрэг зүйлээс шалтгаалдаг энэ талаар аймгийн хурлын төлөөлөгчид заадасны засвар, гадна пасадны засвар хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд энэ шийдэгдвэл ханын цаасны үрчийлт ханын обой үрчийх цууралтын асуудал шийдэгдэх байх. Иргэн *********г та нараас болж даралт ихэссэн гээд байхаар нь тухайн үед настай хүн эрүүл мэнддээ нэмэрлэг гэж л *********0.000 мянган төгрөгийг өгсөн. Өөрийнх бичсэнээр сандал дээр орхиж гараагүй СӨХ-ийн дарга асан *********ийн дэргэд гарт өгсөн. Гэтэл *********22 оны 12 сард 2 жилийн дараа мөнгийг маань буцаан өгч энэ нэхэмжлэлийг гаргаж байгаа юм байна. Тэр үед СӨХ-ийн дарга *********ийг өдөр бүр шахсаар байгаад Аймгийн захирагчийн алба, МХГ-д албан бичиг бичүүлсэн. Мэргэжлийн хяналтын газрын байцаагч ********* гомдлын дагуу ирж үзээд ирээд даацын хана биш байна гээд явсан боловч хойноос нь олон дахин утасдаж ямарч шалтгаангүйгээр энэ айлыг торгож өг гээд ажил хийлгэхгүй байна гэж эхнэр *********т хэлсэн байсан. Иргэн *********гийн байранд ямар хохирол учирсан юунаас болсон гэдгийг бид мэдэхгүй батлах боломжгүй. Ямар ч байсан 2 жилийн өмнө хийгдсэн манай засвараас болсон гэж үзэхгүй байна. Гэтэл жилийн дараа мөнгийг маань буцаан өгч энэ нэхэмжлэлийг гаргаж байгаа юм байна. Иймээс иргэн *********гийн ээлжит засварынхаа мөнгийг гаргуулах гэж 2*********7500 төгрөгийг нэхээд байгаа нь ор үндэсгүй зүйл гэж үзэн, шүүх үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна. Мөн төрийн байгуулагууд иргэний хувийн мэдээллийг Иргэн *********д гаргаж өгсөнд гомдолтой байна. Хувь хүний нууцийн тухай хууль гэж байдаг энэ хууль бидэнд үйлчлэхгүй юу. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ********* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба шаардлага нь тодорхойгүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манайх ****************** оны 10 сард засвар хийсэн нь үнэн, гэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан шиг хохирол бий болоогүй. Би том өрөөнийхөө зүүн талын ханыг нураасан. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан эвдрэл гэмтэл нь манайх хана нураасны улмаас ийм байдалтай болсон гэдгийг яаж, хэрхэн нотлоод байгаа нь тодорхойгүй. Хэрвээ манайхыг хана нураахад яг тэр мөчид эвдрэл үүссэн гэж үзээд байгаа юм бол засварын үед нэг ч удаа орж ирж байгаагүй, мөртлөө хэзээ хойно 2 жилийн дараа нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь ойлгомжгүй юм. Нэг доор нэг орцонд амьдардаг хөршүүд байж тухайн үедээ манайд орж ирээд танайхыг шүүхэд өгнө, ийм засварын зардал гарах магадлалтай гэх мэтээр ердөө ч хэлж байгаагүй. Банны өрөөний халцарсан шарласан зүйлс нь яахаараа манайхаас хамааралтай болчихдог юм бол... би гайхаад байна. Өөрсдөө дээд айлаас нь ус гоожоод шарласан гэж манай эхнэрт хэлсэн байсан. Манайхыг засвар хийхээс өмнө ийм байсан ч юмуу гэдгийг мэдэхгүй. Замаск нь нурсан байдлыг нь харахад эртнийх байх бөгөөд олон жил өнгөрч элэгдэл гардаг шүү дээ. Манай орцны бүх айлууд хана нураасан бөгөөд хамгийн сүүлд манайх л үлдсэн байх. Нэхэмжлэгчийн бичээд шаардаад байгаа нь шаардлага нь манай засварын улмаас яг ямар хохирол учирсан нь тодорхойгүй байна. Мөн орцны 5 давхарын ********* тоот айл нь *********21 оны 03 дугаар сард хана бас нураахад яг юу нь эвдэрч хохирол учруулсан нь бас эргэлзээтэй байна. Хариуцагчаар манайхыг болон ********* тоот айлын *********ыг ямар хууль зүйн үндэслэлээр ямар нотлох баримтанд үндэслэж хохирол төлүүлэх гээд байгаа нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагадаа талийгаач ээжийг минь дурьдах ямар шаардлага байсан юм бол доо... энэ шаардлагад нь огт хамааралгүй хүн байх юм. Талийгаач ээж минь энэ эгчид тариа хийж өгч туслаж л байсан байх даа. Би талийгаач ээжийг минь хүртэл бичсэнд гомдолтой байна. Барилгын засвар хийхэд 1.*********7.500 төгрөг, засварчны ажлын хөлсөнд 1 сая төгрөг гээд байгаа нь манайх болон ********* тоот айлын аль алинаас нь хана нурааснаас хамаарч хохирол бий болсон гэдгийг нотлох боломжгүй юм. Энэ 2 айлаас л энэ мөнгийг гаргуулж засвар хийнэ гэсэн санаатай байх шиг байна. Дээд айлаас ус алдаж банны өрөөний тааз нь шарлаж, түүний улмаас замаск нь хуурсан нь тодорхой байхад тэр айлаасаа тухайн үедээ зохих байгууллагад нь хандаж байгаагүй атлаа өнөөдөр манайхыг буруутгаад байгаа нь үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаэрдлагаа ойлгомжтой, тодорхой, хуулинд нийцсэн нотлох баримтын хүрээнд бусдаас хохиролоо шаардах нь зүйтэй боловч нэхэмжлэгч *********гийн хувьд энэ шаардлага нь дээрх байдалд нийцэхгүй байх бөгөөд хариуцагч гэх би энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх засвар хийсний улмаас ийм эвдрэл, гэмтэл гарсан гэдгийг нотлож чадахгүй, боломжгүй болно. Ер нь энэ шаардлагад нь дурьдсан зүйлс нь үндэслэлгүй байна. Миний эхнэр болон талийгаач ээж, миний регистрийн дугаарыг хууль бусаар олж авсан нь бусдын хувийн байдалд халдсан явдал байх ба үүнд нь гомдолтой байна. Иймд *********гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үнэдэслэлгүй, тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч *********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

********* гуай хадам ээжийг яриад байна, хадам ээж маань ****************** өөд болсон, бие нь өвдөөд гэнэтхэн бид нар шокт орсон тэгээд яагаад энэ хүнийг оролцуулсан гэж би үзсэн бэ гэхээр би тариа тарьдаг гэж бичээгүй. Утасны дугаар бичихдээ хадам ээжийн минь дугаарыг биччихсэн байсан, тэгэхээр нь нөхөр бид 2 аягүй эмзэглэсэн яагаад гэвэл тэр дугаар аль хэдийн баригдахаа больчихсон байсан дугаарыг биччихсэн байсан. Тэгэхээр бид нарт гэнэтхэн шүүхийн юм орж ирээд ээжийн дугаар явж байхаар нь хэн ч гэсэн зарсхийсэн, тэрийг л бичсэн байх. Тэгэхээр шийддэг газруудаар нь шийдүүлж болно энэ бол угаасаа бүх юм ойлгомжтой юм чинь дахиад би нэхэмжлэлийг нь бид нар хүлээж авахгүй байгаа биш авч байгаа ирж байна. Гэхдээ үнэн зөвөөр нь шийдүүлмээр байна, буруугүй байж буруутай болоод нэхэмжлэл гарахаар л энэ мөнгийг нь төлөхгүй бол болохгүй юм байна гээд төлж болохгүй, хаа хаанаа амьдрал байгаа хэн ч гэсэн ямар ч буруугүй байж хүнд мөнгө өгөхгүй. Тэгэхээр яг шаардлагын дагуу ********* гуайн дүгнэлт гарчихсан байгаа, тэр дүгнэлтийг авч хэлэлцэж өгөөч гэж би хэлмээр байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *********24 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ*********24/01*********13 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч *********гийн хариуцагч *********, ********* нараас гэм хорын хохирол 1.*********7.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ********* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Баян-Өндөр сумын ********* багийн *********-*********-********* тоотод амьдардаг *********гийн ********* байрандаа засвар хийж байна гээд лантуугаар ханаа нурааж байсан тэр үед нь би гэрт нь орж, ханаа нурааж болохгүй гэж хэлэхэд Ч. ********* даацын хана биш, хамаагүй гээд нэг эрэгтэйн хамт ханаа нурааж байсан. Энэ айлын хана нурааснаас болж миний амьдардаг********* тоотын өрөөнүүдийн хана, таазнуудад ан цав гарч, будаг шохойн унаж, обой цаас нь язарч сэвтсэн.*********тоотын засвар эхлэх үеэс л СӨХ-ны захирал Ө.*********т харж үзэж арга хэмжээ авч өгөөч гэж хэлж байсан. СӨХ-ны захирал Ө.********* Мэргэжлийн хяналтын газарт албан бичиг явуулсан гэсэн боловч тодорхой хариу ирээгүй л байна гэж байсан. ****************** оны 10 дугаар сарын 0*********-ны өдөр Ч. ********* засвар хийж байх үедээ цахилгааны шитний түлхүүр авах гэж манайд орж ирсэн. “...Танайх байрандаа засвар хийсэн юмуу?” гэж надаас асуусан. “Тиймээ, манайх засвар хийсэн” гэж хэлсэн. Тэр үед цахилгааны шит нь давхартаа байдаг байсан. Засвар хийж байх үед нь би *********тай нь харьцдаг байсан. Эхнэр ********* нь засварын үед байгаагүй. Тийм учраас Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралд *********ыг оролцуулж өгнө үү. *********21 оны 03 дугаар 05-ны өглөө 10 цагаас 5 давхарын ********* тоот ханаа лантуугаар лантуудаж нураагаад эхэлсэн. СӨХ-ны захирал Ө.*********ийн гар утас руу залгасан боловч “занет” өгөөд ажлын утас *********-руу нь залгасан боловч хариу өгөөгүй. /10:00- 18:00 цаг хүртэл/. *********21 оны 03 дугаар сарын 0*********-нд СӨХ-ны захирал Ө.*********т “********* тоотын Даваабаярынх ханаа нураагаад байна, арга хэмжээ аваач” гэж хэлсэн. Маргааш нь Даваабаярын эхнэр Д.********* манайд орж ирээд “...Засвар хийлгэхгүй гомдол гаргаад байхдаа яадаг юм. Манайх засвар бараг 30 хоног хийх байх шүү” гээд намайг загнаад байсан. Тэгэхлээр нь би гал тогооны өрөөнд хананы будаг нь халцарч хананд ан цав гаргасныг харуулсан юм. Би “Номин Өргөө” СӨХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн учраас СӨХ-ны захирал Ө.*********т ажлын талаар нь үүрэг даалгавар өгөх эрхтэй. *********21 оны 03 дугаар  сарын 09-ний өглөө 09:40-өөс ********* тоот дахиад л ханаа нураасан, олон хоног үргэлжилсэн учраас*********тоотын засвараас болсон бүх өрөөнүүдийн ан цав нь улам тодорч, будаг шохой нь унаж халцарч, обой нь язарч, өмнө байснаасаа амьдрах орчин бүр дордсон. *********21 оны 03 дугаар сарын 09-нд *********-руу утастаж *********-*********-********* тоотод амьдардаг айлын хүмүүс ханаа лантуугаар нураагаад байна” гэж хэлсэн. *********-ээс хариу өгдөг эмэгтэй  *********тоотод амьдардаг хүнээс гомдол ирээд байна гэж Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хэлсэн юм билээ. 03 дугаар сарыын 09-ний 15 цагт Улсын байцаагч Н. *********, *********-р байрны хэсгийн ахлагч ********* нар манайд орж ирээд *********, ********* тоотынхон засвар хийж, ханаа нурааснаас болж манай бүх өрөөнүүд ямар байсан талаар хараад явсаныхаа дараа улсын байцаагч Н. *********, *********-р байрны хэсгийн ахлагч ********* нар ********* тоотын хүмүүстэй уулзаж********* тоотод амьдардаг хүн гомдол гаргасан. Энэ гомдлыг барагдуулахгүй бол танайхыг 3 сая төгрөгөөр торгоно” гэж улсын байцаагч Н. ********* хэлсэн гэсэн. Маргааш өглөө нь хүн хаалга тогшихоор нь хаалгаа онгойлготол Д. ********* зогсож байсан. “Би танайд оръё. Таныг загнасан нь миний буруу, хоёулаа эвлэрэе” гэхээр нь оруулахгүй гэсэн ч “Би зүрхний хагалгаанд орсон” гээд хаалганы босго даваад зогссон. “Танд би *********0,000 төгрөг өгье” гэхээр нь “Авахгүй” гэсэн. Тэр төгрөгөө үүдний өрөөний сандал дээр тавьчихаад гарсан. Шууд л улсын байцаагч Н.*********гийн гар утас руу залгаж “Д.********* *********0,000 төгрөг сандал дээр тавьчихаад гарлаа” гэдгийг хэлсэн. Н.********* “Болждээ” гэж хэлж байсан. ********* тайлбар бичихдээ: “Намайг, та нараас болж даралт ихэссэн” гэж бичсэн байсан. Би нэг ч удаа даралт ихэссэн гэж тэр хүмүүст хэлж байгаагүй. Д.********* *********0.000 төгрөгөө сандал дээр тавьчихаад гарсан байж, СӨХ-ны захирал асан Ө.*********ийн дэргэд гарт өгсөн гэж гүтгэж байгаа ба нас барсан хүн гэрч болж чадахгүй гэсэн бодлоор бичсэн юм. Улсын байцаагч Н. ********* гомдлын дагуу ирж үзээд даацын хана биш байна гээд явсан боловч, хойноос нь олон дахин утасдаж, ямар ч шалтгаангүйгээр энэ айлыг торгож өг гээд ажил хийлгэхгүй байна гэж эхнэр Д. *********т хэлсэн байсан. Би улсын байцаагч Н.*********г энэ айлыг торго гэж нэг ч удаа утасдаж байгаагүй. Энэ байдалд дүгнэлт хийхэд, улсын байцаагч Н.********* энэ айлтай ямар нэгэн холбоо сүлбээтэй юм байна гэж ойлгогдохоор байна. Засвар хийж байх үед нь *********ыг хараагүй болно. Тийм учраас Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурал болох үед Д.*********ийг оролцуулж, өгнө үү. Яагаад вэ гэхээр  засвар хийж байх үед нь харьцаж байсан *********, Д.********* нартай нүүр нүүрээ хараад ярилцахад хэлж ярьж байснаасаа буцахгүй байх болов уу. “Ашид Билгүүн” хөрөнгийн үнэлгээний компани ********* баг, *********тоотод үүссэн гэх хохирлын үнэлгээг 5.000.000 /таван сая/-н ажлын хөлстэйгээр /НӨАТ орсон дүн/ үзлэг хийснээс хойш ажлын 10 хоногт гүйцэтгэх боломжтой гэж мэдэгдсэн. Сангийн сайдын тушаалын дугаар А/78 “Хөрөнгийн үнэлгээний хөлсийн жишиг тогтоох тухай” Хөдөлмөр, нийгмийн зөвлөлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлж тооцно гэсэн байхад “Ашид Билгүүн” компанийн 5.000.000 төгрөгийг тэтгэврийн өндөр настан төлөх боломжгүй. Миний хувьд 2.*********7.500 төгрөгийг нэхэмжилсэн юм. ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...********* гуай хадам ээжийн тухай яриад байна” гэсэн байх юм. Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хадам ээжийнх нь тухай нэг үг, өгүүлбэр бичээгүй. *********, ********* нар *********23 оны 01 дүгээр сарын 18-нд тайлбар бичихдээ талийгаач ээжийг дурдах ямар шаардлага байсан юм болдоо... Талийгаач ээж маань энэ эгчид тариа хийж тусалж л байсан байхдаа гэж бичиж байсан тайлбараасаа буцаж байна. *********, ********* тоотын айлуудыг засвар хийж байх үед нь би гэртээ байнга л байдаг байсан. Ханаа лантуугаар нураах үед дээр дурьдсан гэмтлүүд гарч байсан юм. Н.*********гийн дүгнэлтэд: Доод давхарт байдаг айлууд засвар хийвэл********* тоотын хана цуурах боломжтой. *********, ********* тоотын айлууд ханаа нураахад********* тоотын хана цуурах боломжгүй гэсэн байгаа юм. Энэ байшингийн ханууд хоорондоо холбогдсон баймаар юм. ********* баг, *********байрны *********,********* тоот айлууд хаалгаа өөрчилж ханаа буулган, орон сууцны дотоод төлөвлөлтийг анхны зураг төслөөс нь өөрчилсөн юм. Барилгын тухай хуулийн 4*********-р зүйлийн 4*********.4. заалт, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. заалтыг тус тус зөрчсөн байна. Н.********* гаргасан дүгнэлтэдээ дээрх айлууд нийтийн эзэмжлийн орон сууцны ханыг нурааж цоолох үйлдэл хийхдээ холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсан эсэхдээ хариулт бичээгүй байгаа юм. 4*********.*********.-д “Барилга байгууламжийн өмчлөгч эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ” Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1.-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгэх үүрэгтэй. Мөн хуулийн 510-р зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр /буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан байдаг юм байна.  Барилгын тухай хуулийн 4*********-р зүйлийн 4*********.4., 4*********.*********.дэх заалт орон сууцны 5-р зүйлийн 15.1 заалт, Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1 заалт, мөн хуулийн 510-р зүйлийн 510.1 заалт зэрэг энэ 5 заалтуудад бичигдсэн гэм хорууд миний амьдралын баталгаа болсон 3 өрөө сууц /эд хөрөнгөд/ илэрсэн байгаа учир шинжээчдийн дүгнэлт гаргасан Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н. *********гийн дүгнэлтийг Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч миний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тиймээс миний нэхэмжлэлийг сэргээж шинжээчийн баг томилж********* тоот айлын хана цуурч гэм хор илэрч байгааг нарийвчлан тогтоолгож өгнө үү. Шинжээчийн баг Барилгын хөгжлийн төв, Барилга захиалагчдийн товчоо, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтэс, Онцгой байдлын алба, Стандарт хэмжилзүйн газар, Барилга хяналтын бусад чиглэлээр ажиллаж байгаа хяналтын байцаагчдыг оролцуулан шинжээчид томилж, бодитой дүгнэлт гаргуулж, миний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү. Анхан шатны шүүхэд шинжээчдийн баг томилуулахаар 3 удаа хүсэлт гаргасан боловч шийдэж өгөөгүй. *********24 оны 12 дугаар сарын 04-ний шүүх хурал болохын өмнөхөн ********* хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хохирсон миний нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хэрэгсэхгүй бологосон явдалд гомдолтой байна гэжээ.

Нэхэмжлэгч *********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн оршин суудаг Орхон аймаг, Баян-Өндөр сум, ********* багийн ********* дугаар хороололын ********* дугаар байрны********* тоотын өрөөнүүдийн хана таазуунуудад нь цав гарч, будаг шохой нь унаж, обой цаас язарч сэвтсэн нь хажуу талын*********тоотод оршин суудагч хариуцагч *********, ****************** оны 10-р сард байрандаа засвар хийсэн, мөн тус байрны 5 давхарын ********* тоотод оршин суух хариуцагч ********* *********21 оны 3 дугаар сард байрны засвар хийсэнтэй шалтгаант холбоогүй, хариуцагч нар гэм буруутай болох нь тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д “…шинжлэх ухаан ...техникийн зэрэг тусгай мэдлэг шаардлагатай асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар ...шинжээчийг томилно”  гэсний дагуу *********24 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчээс бичгээр “шинжээчдийн багаар дүгнэлт гаргуулах” хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй, үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар дурьдаагүй. Орхон аймгийн Газрын харилцаа, Хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.*********гийн *********23 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтийн хариулт 2 “...Газар дээр хийсэн үзлэгээр********* тоот айлын ханууд цуурсан нь *********, ********* тоот айлууд ханаа буулгасантай холбоогүй гэж дүгнэж байна.” гээд үндэслэл нь тодорхойгүй байгаад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Нэхэмжлэгч *********гийн********* тоотын ханууд цуураад байгаа шалтгааныг нарийвчлан шалгах, өөр ямар хүчин зүйлийн үйлчлэлээр хананд цууралт үүсч, нураад байгаа шалтгааныг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой. Нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авахгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гэж үзнэ. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, шинжээчдийн багаар нэмэлт дүгнэлт гаргуулахаар 1*********13 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 1****************** дугаар зүйлийн 1******************.4.-т зааснаар нэхэмжлэгч *********гийн гаргасан давж заалдсан гомдлын үндэслэлд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ********* “...****************** онд*********тоот, *********21 онд 7********* тоот айлууд ханаа нурааснаас болж миний амьдардаг 3 өрөө байрны өрөөнүүдэд ан цав гарч будаг шохой нь халцарч обой нь язарсан ба засвар хийхэд шаардлагатай 1.*********7.500 төгрөг, мөн засвар хийдэг хүмүүсийн хөлс 1.000.000 төгрөгийг *********байрны *********, ********* тоотод амьдардаг айлуудаас гаргуулж, миний гомдлыг барагдуулж өгнө үү...” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч *********, хариуцагч ********* нар эс зөвшөөрч, мэтгэлцсэн байна.

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч *********гийн хариуцагч *********, ********* нараас гэм хорын хохирол 1.*********7.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч *********гийн гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүх *********23 оны 0********* дугаар сарын 08-ны өдрийн шүүгчийн захирамжаар хангаж, шинжээчээр тус аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрыг, “*********” ХХК-ийг тус тус томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Энэхүү шүүгчийн  захирамжийн үндсэн дээр шинжээч Н.********* *********23 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Шинжээчийн дүгнэлт гаргасан ба тус дүгнэлтэнд  томилогдсан байгууллагын хэвлэмэл хуудас,  тамга тэмдэг дарагдаагүй байхаас гадна тус байцаагч  2 дахь асуултанд “...********* тоот айлын доод айлууд ханаа буулгасан  нөхцөлд хучилтын хийц бага зэрэг хотойж, ********* тоот айлын ханууд цуурах боломжтой, хажуугийн болон дээд давхрын айлууд хана буулгаснаар********* доод айлд ханууд цуурах бараг боломжгүй... хана нураасан айлууд холбоогүй” гэсэн дүгнэлт хийсэн нь эргэлзээтэй өөрөөр хэлбэл “...доод айлууд хана буулгахад цуурах боломжтой байхад хажуу болон дээд давхрын айлууд хана буулгахад бараг боломжгүй нь ямар шалтгааны улмаас ялгаатай байгааг, бараг гэсэн үгийг ямар утгатай илэрхийлж байгаа, ямар үндэслэлээр холбоогүй болохыг тодорхой заагаагүй”   зэргээр хариулж дүгнэсэн нь  харилцан зөрүүтэй,  тодорхой бус  байхад уг дүгнэлтийг шүүх нотлох баримтанд үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч *********гийн *********24 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан “...*********гийн гаргасан дүгнэлтэнд нураасан айлууд нь холбоогүй гэдгийг шалган тогтоох, өөр ямар хүчин зүйлийн үйлчлэл байгаад мэргэжлийн баг Барилга Захиалагчийн товчоо, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Барилгын хяналтын бусад чиглэлээр ажиллаж байгаа хяналтын Улсын байцаагчдыг оролцуулан ажиллуулж, шалтгааныг тогтоож өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хуралдааны шатанд  “...нэхэмжлэгч шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж байсан тул дахин шинжээч томилуулах шаардлагагүй гэж үзэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгч ********* нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ шинжээч Н.*********гийн гаргасан дүгнэлтийг зөвшөөрөхгүй, ...цуурсан ханын шалтгааныг тогтооход мэргэжлийн багийг томилуулахаар тодорхой чиг үүрэг бүхий байгууллагуудын нэрийг тодорхой зааж бичсэн байхад шүүх дахин шинжээч томилуулах шаардлагагүй гэсэн  дүгнэлт хийж, хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн  оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*********7 дугаар зүйлийн 1*********7.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *********24 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ*********24/01*********13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч *********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 42.430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*********7 дугаар зүйлийн 1*********7.5., 1********* дугаар зүйлийн 1*********.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.БАТТӨР

 

                                                    ШҮҮГЧ                              Л.ХИШИГДЭЛГЭР

 

                                                        ШҮҮГЧ                               Б.ОЮУНЦЭЦЭГ