| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1115/Э |
| Дугаар | 1118 |
| Огноо | 2019-07-22 |
| Зүйл хэсэг | 11.7.1.2., |
| Улсын яллагч | О.Б |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 1118
2019 07 16 2019/ШЦТ/1118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б ад холбогдох эрүүгийн 1906 01987 1377 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О.Б , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч О.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн эхнэр хохирогч Н.Энхцэцэгтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Ээж хайрханы 06-134а тоотод агсам тавьж, хэл амаар доромжилж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан зөрчил гаргаж 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 60 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зан үйлд нөлөөлөх 30 цагийн албадан сургалтанд хамрагдаж, 30 хоног баривчлагдсан,
2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Ээж хайрханы 06-134а тоотод агсам тавьж, хэл амаар доромжилж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Энхцэцэгийг хэл амаар доромжилж, гэрийн эд зүйлээ зарсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргаж 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1041 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.4, 6.20 дугаар зүйлийн 9-т зааснаар зан үйлд нөлөөлөх 40 цагийн албадан сургалтанд хамрагдаж, 30 хоног баривчлагдсан,
2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Ээж хайрханы 06-134а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эхнэр Н.Энхцэцэгтэй байнга харгис хэрцгий хандаж, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ээжтэйгээ амьдардаг. Хотод хааяа ирээд таньдаг хүнтэйгээ уулзаад уучихдаг. Тэгээд үглээд байдаг юм шиг байгаа юм. Энэ бол миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм явдал гаргахгүй” гэв.
Хохирогч Н.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би ажлаасаа тараад гэртээ ирэхэд Бадамханд гэртээ согтуу байсан. Тэгээд намайг "цагдаа дуудаж өглөө, гуйлагчин" гэж хэл амаар доромжилж, гэрээс хөөгөөд байхаар нь би аргаа бараад цагдаад дуудлага өгсөн. Бид хоёр 1996 оноос хойш хамт амьдарч байна. 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа нэг хүүхэдтэй. Бадамханд архи уухаараа надад гар хүрэх гээд байдаг байсан сүүлийн үед гайгүй байгаад байгаа. Шархадны архи уудаг хүмүүстэй нийлээд л өдөр болгон архи уудаг. Архи уусан үедээ унтуулж амараахгүй, шөнөжингөө өөртэйгээ юм яриад, чангаар орилж хашгираад байдаг. Тэгээд намайг хэл амаар доромжилж харааж зүхдэг. Баривчилгаанд хэдэн удаа явж байсан. Өмнө нь бол бага зэрэг архи уудаг байсан. 2018 оноос хойш завсаргүй архи ууж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 6-10 дугаар хуудас/,
Гэрч Б.Мягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сараас хойш Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны хэсгийн байцаагчаар томилогдон ажиллаж байна. Би О.Б ыг сайн мэднэ. Байнга архи ууж, ар гэртээ агсам тавьдаг хүн байгаа юм. Намайг хэсгийн байцаагчаар томилогдож очиход миний өмнө 9 дүгээр хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байсан цагдаагийн ахлах дэслэгч Д.Наранбаатар нь О.Б ыг "Архаг архичдын судалгаа"-нд хамруулан бүртгэлд авсан байсан. О.Б нь байнга Шар хадны автобусны эцсийн буудал орчмоор архи ууж явдаг, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг хүн байгаа юм. О.Б нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны эцэс дээр удаа дараа архидан согтуурч, бүлэг бөөгнөрөл үүсгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг тул 2019 оны 04 сарын 01-ний өдөр шүүхээр 21 хоног баривчилгаанд явуулж байсан. Баривчилгаанаас ирээд засрахгүй дахиад л Шар хадны эцэс дээр архидан согтуурч бүлэг бөөгнөрөл үүсгээд байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-13 дугаар хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хэргийн 27-31 дүгээр хуудас/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 4 удаагийн шийтгэвэр /хэргийн 34-41 дүгээр хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 43 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 22 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч О.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн эхнэр хохирогч Н.Энхцэцэгтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Ээж хайрханы 06-134а тоотод агсам тавьж, хэл амаар доромжилж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан зөрчил гаргаж 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 60 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зан үйлд нөлөөлөх 30 цагийн албадан сургалтанд хамрагдаж, 30 хоног баривчлагдсан,
2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Ээж хайрханы 06-134а тоотод агсам тавьж, хэл амаар доромжилж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Энхцэцэгийг хэл амаар доромжилж, гэрийн эд зүйлээ зарсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргаж 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1041 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.4, 6.20 дугаар зүйлийн 9-т зааснаар зан үйлд нөлөөлөх 40 цагийн албадан сургалтанд хамрагдаж, 30 хоног баривчлагдсан,
2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Ээж хайрханы 06-134а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эхнэр Н.Энхцэцэгтэй байнга харгис хэрцгий хандаж, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч О.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ээжтэйгээ амьдардаг. Хотод хааяа ирээд таньдаг хүнтэйгээ уулзаад уучихдаг. Тэгээд үглээд байдаг юм шиг байгаа юм. Энэ бол миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм явдал гаргахгүй” гэх мэдүүлэг, хохирогч Н.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би ажлаасаа тараад гэртээ ирэхэд Бадамханд гэртэй согтуу байсан. Тэгээд намайг "цагдаа дуудаж өглөө, гуйлгачин" гэж хэл амаар доромжилж, гэрээс хөөгөөд байхаар нь би аргаа бараад цагдаад дуудлага өгсөн. Бадамханд архи уухаараа надад гар хүрэх гээд байдаг байсан сүүлийн үед гайгүй байгаад байгаа. Шархадны архи уудаг хүмүүстэй нийлээд л өдөр болгон архи уудаг. Архи уусан үедээ унтуулж амараахгүй, шөнөжингөө өөртэйгээ юм яриад, чангаар орилж хашиграад байдаг. Тэгээд намайг хэл амаар доромжилж харааж зүхдэг. Баривчилгаанд хэдэн удаа явж байсан. Өмнө нь бол бага зэрэг архи уудаг байсан. 2018 оноос хойш завсаргүй архи ууж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 6-10 дугаар хуудас/, гэрч Б.Мягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сараас хойш Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны хэсгийн байцаагчаар томилогдон ажиллаж байна. Би О.Б ыг сайн мэднэ. Байнга архи ууж, ар гэртээ агсам тавьдаг хүн байгаа юм. Намайг хэсгийн байцаагчаар томилогдож очиход миний өмнө 9 дүгээр хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байсан цагдаагийн ахлах дэслэгч Д.Наранбаатар нь О.Б ыг "Архаг архичдын судалгаа"-нд хамруулан бүртгэлд авсан байсан. О.Б нь байнга Шар хадны автобусны эцсийн буудал орчмоор архи ууж явдаг, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг хүн байгаа юм. О.Б нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны эцэс дээр удаа дараа архидан согтуурч, бүлэг бөөгнөрөл үүсгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг тул 2019 оны 04 сарын 01-ний өдөр шүүхээр 21 хоног баривчилгаанд явуулж байсан. Баривчилгаанаас ирээд засрахгүй дахиад л Шар хадны эцэс дээр архидан согтуурч бүлэг бөөгнөрөл үүсгээд байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-13 дугаар хуудас/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хэргийн 27-31 дүгээр хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 4 удаагийн шийтгэвэр /хэргийн 34-41 дүгээр хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 43 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 22 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 23 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч О.Б ад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч О.Б ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсонгүй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.