| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/03553/И |
| Дугаар | 102/ШШ2016/04396 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2016/04396
2016 оны 06 сарын 20 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04396
| Улаанбаатар хот
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, өөрийн байранд байрлах Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Гэмтлийн эмнэлэг, Скай автосервис хаягт байрлах Элит хүлэг ХХК /РД: 5457858/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 22.805.036 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Элит хүлэг ХХК нь 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 2 дугаар сарын 01-нийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 15.740.000 төгрөгийг өртэй байна. Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу 7.870.000 төгрөгийн алданги ногдуулсан. Иймд хариуцагчаас нийт 22.805.036 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Элит хүлэг ХХК нь нэхэмжлэлийн зарим хэсгийг төлж барагдуулан үлдсэн хэсэг дээр эвлэрч график байгуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Элит хүлэг ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын өр төлбөрт 22.805.036 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч төлбөрийн зарим хэсгийг барагдуулан, төлөх график байгуулж, эвлэрсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт ирүүлжээ.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Элит хүлэг ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 22.805.036 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ