| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1166/Э |
| Дугаар | 1142 |
| Огноо | 2019-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 1142
2019 07 22 2019/ШЦТ/1142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.М т холбогдох эрүүгийн 1906 03252 1538 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, , П.М , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч П.М нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд Ж.Батбаярыг зодож эрүүл мэндэд нь “цээжний цус хуралт, эрүү, хүзүүний зулгаралт, зүүн дээд үүдэн 2-р шүдний сулрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч Ж.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Мөнхбаяр гэдэг хүнтэй 2 удаа баьцалдаж авсан. Эхний удаа нэг нэг удаа бие биенээ цохилцсон. Хоёр дахь удаагаа барилцаж авахад хүзүүнд боолт орж, цээж рүү цохиж, нүүрэн тус газар өшиглөсөн. Тэр үед энэ гэмтлүүд үүссэн. Энэ гэмтлүүдийг Мөнхбаяр учруулсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 13, 52 дугаар хуудас/,
Гэрч Ж.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед нөхрийн энгэр хүзүү нь улайгаад маажигдсан байсан. Тэр үед амнаас нь цус гараад байсан. Гэтэл шүд нь хөдөлгөөн орчихсон байсан. Уг гэмтлийг манай нөхөр намайг өмөөрөөд тухайн дүү дээр нь очоод яаж байгаа юм вэ гэж хэлээд гараараа цохих үед тухайн эрэгтэй буцаагаад нүүр нь цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/,
Гэрч Н.Мөнхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр бол гар хүрээгүй. Дүү Мөнхбаяртай барьцалдаж аваад цохилцсон байсан, би эхнэртэй нь маргалдаж түлхэлцсэн, цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудас/,
Гэрч П.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Тухайн үед манай дүү Мөнхбаяр хохирогчтой барьцалдаж авсан. 1-2 удаа цохилцсон байх ...хохирогчийн биед барьцалдаад боолцох үед үүссэн бололтой улайлт байсан” гэх мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Н.Энхцолмонгийн дүгнэлтэд
“1.Ж.Батбаярын биед цээжний цус хуралт, эрүү, хүзүүний зулгаралт, зүүн үүдэн дээд 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 28 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 33 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч П.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч П.М т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч П.М т холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч П.М т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Ж.Батбаяр нь шүд эмчлүүлэхтэй холбогдуулан Мөнх-Оюу дент ХХК-ны 950.000 төгрөг гэх нэхэмжлэлийг ирүүлсэн боловч шүүхээс дээрхи баримтыг үндэслэн хохирол гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.Учир нь шинжээчийн дүгнэлтээр зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдсон бөгөөд хохирогч нь тухайн шүдийг эмчлүүлэхтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.