| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/04438/И |
| Дугаар | 102/ШШ2016/04407 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2016/04407
2016 оны 06 сарын 21 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04407 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 36Б байр, 77 тоот хаягт оршин суух Боржигон овогт Бум-Аюушийн Хонгорзул /РД:ЧЕ83040921/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 62 дугаар байр, 45 тоот хаягт оршин суух Тайжууд овогт Самбуугийн Гүндсамба /РД:УУ77111837/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 49.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний С.Гүндсамбатай 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, 30.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээний хугацаанд зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй. Иймээс хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 30.000.000 төгрөг, 3 сарын хүү 4.500.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг, нийт 49.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Б.Хонгорзул миний бие хариуцагч С.Гүндсамбатай харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Гэрээгээр нэхэмжлэлийн үнийн дүнд тохируулан Lexus RX350 маркын машин болон Галлопер маркын 2 ширхэг машиныг 2016 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохирч эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Хонгорзул нь С.Гүндсамбаас зээлийн гэрээний үүрэгт 49.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Гүндсамба нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 49.500.000 төгрөгт Lexus RX350 маркын машин болон Галлопер маркын 2 ширхэг машиныг 2016 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхээр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405.450 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Хонгорзулын нэхэмжлэлтэй С.Гүндсамбад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 49.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүн болох 49.500.000 төгрөгт Lexus RX350 маркын машин болон Галлопер маркын 2 ширхэг машиныг 2016 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхээр эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405.450 төгрөгийн 50 хувь буюу 202.725 Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, 50 хувь буюу 202.725 төгрөгийг хариуцагч Б.Баатарцогтоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ