Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1074

 

2019         07         04                                         2019/ШЦТ/1074

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

хохирогч Д.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч П.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ц эд холбогдох эрүүгийн 1906 02565 1289 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, П.Ц , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч П.Ц  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жанжины 4-116 тоотод иргэн Д.Оюун-Эрдэнийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Ц  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Д.Оюун-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өөрөө ухамсарлаж байгаа бол болох байх. Гомдол санал гээд яахав. Хоёр дахь удаагаа цохиж нүдсэн юм чинь хашрах байх. Өөртөө дүгнэлт хийж байгаа байх. Архи уухаараа жаахан тавьтиргүй байдаг.” гэв.

Шүүгдэгч П.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр найзтайгаа 2 лааз пиво уучихаад манай эхнэр хүүхэд хадамынд байсан бөгөөд хадам аавын гэрт хүүхэдтэйгээ уулзахаар 23 цагийн орчим ирсэн юм. Тэгээд хадам аав Оюун-Эрдэнийн гэр рүү орохоор хашааны хаалгаар орох гэхэд хадам аав Оюун-Эрдэнэ хашааны хаалганы дотор талд зогсож байсан бөгөөд намайг гэртээ оруулахгүй гэсэн. Тэгэхээр нь хадам аав Оюун-Эрдэнийг цээж рүү нь түлхэж газар унагачихаад зугтаад явсан. Би тухайн үед эхнэр хүүхдээсээ тусдаа амьдарч байсан юм. Манай эхнэр хүүхэд хадам аавынд байсан бөгөөд хүүхэдтэйгээ уулзахаар гэрт нь очиход намайг гэртээ оруулахгүй гэснээс болж маргалдсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 27-29, 31-32 дугаар хуудас/,

Хохирогч Д.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр 23 цагийн орчим хашаанд байдаг охиныхоо гэрт гал түлээд байж байсан юм. Тэгсэн нохой боргоогоод байсан, тэгэхээр нь юу болж байгаа юм бол гээд гэрээс гарах гэхэд гэрийн амбаарын хаалга онгойгоод хүргэн Цэнд ороод ирсэн. Би Цэндэд “чи ирж яах гэсэн юм, яв” гээд гэрээс гаргасан. Тэгээд Цэнд гэрээс гараад хашааны үүдээр гарч байх үедээ хөлөөрөө миний баруун талын хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөчихөөд гудамжинд зогсож байсан машинд суугаад явсан. Намайг гэртээ оруулсангүй гэж уурлаад өшиглөсөн байх гэж бодож байна. Миний хавирга гэмтсэн. Миний биед учирсан гэмтлийг Цэнд нэг удаа өшиглөж учруулсан. Би Цэндэд өшиглүүлээд доошоо явган суусан, тэрнээс газар унасан зүйл байхгүй. Би Цэндэд гомдолтой байна. Намайг Цэнд нь 2019 оны 01 дүгээр сард зодож байсан. Би эм, тариа авсан баримтаа авч хадгалсан зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-15 дугаар хуудас/,

Гэрч О.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Цэнд аав Оюун-Эрдэнийг өшиглөхийг хараагүй ,намайг гэрээс гарч ирэхэд аав Оюун-Эрдэнэ хавиргаа дараад хашааны хаалга налчихсан “Цэнд хавирга руу өшиглөчихлөө” гээд зогсож байсан. Цэнд зугтаагаад машинд суугаад явж байсан. Тэр өдөр манай аав Оюун-Эрдэнэ архи уугаагүй эрүүл байсан. Намайг гэрт ороход аав Оюун-Эрдэнэ зүгээр байсан ба Цэндэд өшиглүүлээд хавирга нь хугарчихлаа гээд гэртээ орчихоод босож чадахгүй ёолоод байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹73 дүгнэлтэд “Д.Оюун-Эрдэнэд цээжний хэнхэрцгийн баруун талын 10-р хавирга ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ /хэргийн 19 дүгээр хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 6 дугаар хуудас/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 435 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 40-42 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 35 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч П.Ц  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жанжины 4-116 тоотод иргэн Д.Оюун-Эрдэнийг зодож түүний эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Оюун-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Өөрөө ухамсарлаж байгаа бол болох байх. Гомдол санал гээд яахав. Хоёр дахь удаагаа цохиж нүдсэн юм чинь хашрах байх. Өөртөө дүгнэлт хийж байгаа байх. Архи уухаараа жаахан тавьтиргүй байдаг.” гэх мэдүүлэг, шүүгдэгч П.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр найзтайгаа 2 лааз пиво уучихаад манай эхнэр хүүхэд хадамынд байсан бөгөөд хадам аавын гэрт хүүхэдтэйгээ уулзахаар 23 цагийн орчим ирсэн юм. Тэгээд хадам аав Оюун-Эрдэнийн гэр рүү орохоор хашааны хаалгаар орох гэхэд хадам аав Оюун-Эрдэнэ хашааны хаалганы дотор талд зогсож байсан бөгөөд намайг гэртээ оруулахгүй гэсэн. Тэгэхээр нь хадам аав Оюун-Эрдэнийг цээж рүү нь түлхэж газар унагачихаад зугтаад явсан. Би тухайн үед эхнэр хүүхдээсээ тусдаа амьдарч байсан юм. Манай эхнэр хүүхэд хадам аавынд байсан бөгөөд хүүхэдтэйгээ уулзахаар гэрт нь очиход намайг гэртээ оруулахгүй гэснээс болж маргалдсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 27-29, 31-32 дугаар хуудас/, хохирогч Д.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цэнд гэрээс гараад хашааны үүдээр гарч байх үедээ хөлөөрөө миний баруун талын хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөчихөөд гудамжинд зогсож байсан машинд суугаад явсан. Намайг гэртээ оруулсангүй гэж уурлаад өшиглөсөн байх гэж бодож байна. Би эм, тариа авсан баримтаа авч хадгалсан зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-15 дугаар хуудас/, гэрч О.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Цэнд аав Оюун-Эрдэнийг өшиглөхийг хараагүй намайг гэрээс гарч ирэхэд аав Оюун-Эрдэнэ хавиргаа дараад хашааны хаалга налчихсан “Цэнд хавирга руу өшиглөчихлөө” гээд зогсож байсан. Цэнд зугтаагаад машинд суугаад явж байсан. Тэр өдөр манай аав Оюун-Эрдэнэ архи уугаагүй эрүүл байсан. Намайг гэрт ороход аав Оюун-Эрдэнэ зүгээр байсан ба Цэндэд өшиглүүлээд хавирга нь хугарчихлаа гээд гэртээ орчихоод босож чадахгүй ёолоод байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹73 дүгнэлтэд “Д.Оюун-Эрдэнэд цээжний хэнхэрцгийн баруун талын 10-р хавирга ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ /хэргийн 19 дүгээр хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 6 дугаар хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 435 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 40-42 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 35 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 37 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч П.Ц  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч П.Ц эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Хохирогч Д.Оюун-Эрдэнэ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгч П.Ц ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.