Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/04408

 

2016 оны 06 сарын 21 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04408

 

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС 45-2-2 тоот хаягт оршин суух, Хөвдүүд овогт Тогмидын Батчулуун /РД: ХЕ52101372/-ы нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих Балжиннямын Цэрэндулам, Отгонбаатарын Алтанцэцэг нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: : Миний бие өөрийн эзэмшилд байдаг ажлын байрыг Б.Цэрэндулам, эхнэр О.Алтанцэцэгийн хамт түрээсээр эзэмшин үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд олон сар түрээсийн төлбөр төлөөгүйгээс гадна байрны ашиглалт туйлын хангалтгүй, өөрийн ашиг сонирхлын үүднээс байрны зарим үүд хаалга, хана, тааз, цонхыг эвдэж, их хэмжээний буюу 4.850.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Өнгөрсөн хугацаанд 2 талын баталсан гэрээг биелүүлж ажиллаагүй, байрны өмч, хөрөнгийн ашиглалт болон ашиглалтын үеийн урсгал зардлуудын төлөлт хангалтгүйгээс гадна одоогийн байдлаар зөвхөн төлөгдөөгүй түрээсийн төлбөр 14.020.000 төгрөгт хүрээд байна. Б.Цэрэндулам, О.Алтанцэцэг нар нь одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Одоо Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны урд талд Ривер стоун 2 хотхоны 26б байр байрны 2 дугаар орцны 2 давхарт 222 тоот хаягт оршин сууж байгаа. Балжиннямын Цэрэндулам /утас: 95950393/, эхнэр Отгонбаатарын Алтанцэцэг /Утас: 88161060/ гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Б.Цэрэндулам, О.Алтанцэцэг нарыг эрэн сурвалжлах шүүх хурлыг миний эзгүйд хийж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Батчулуун нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно гэж заасны дагуу иргэний хэрэг хариуцагчаар оролцвол зохих Балжиннямын Цэрэндулам, Отгонбаатарын Алтанцэцэг нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ гэжээ. Мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэснээр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 5 дугаар хороонд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний хуулбар, хорооны тодорхойлолтоор тогтоогдлоо.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааныг эзгүйд хийлгэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хянан шийдвэрлэлээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 17662 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр Т.Батчулууны нэхэмжлэлтэй Б.Цэрэндулам, О.Алтанцэцэг нарт холбогдох 19.870.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан байх бөгөөд Б.Цэрэндулам, О.Алтанцэцэг нар нь дээрх шүүгчийн захирамжаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь харагдаж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 1 дүгээр гудамжны 23 тоот хаягт оршин сууж байсан, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны урд талд Ривер стоун 2 хотхоны 26б байр байрны 2 дугаар орцны 2 давхарт 222 тоот хаягт оршин сууж байгаа нөхөр Балжиннямын Цэрэндулам /утас: 95950393/, эхнэр Отгонбаатарын Алтанцэцэг /Утас: 88161060/ нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.Батчулууны хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтыг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 1 дүгээр гудамжны 23 тоот хаягт оршин сууж байсан, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны урд талд Ривер стоун 2 хотхоны 26б байр байрны 2 дугаар орцны 2 давхарт 222 тоот хаягт оршин сууж байгаа нөхөр Балжиннямын Цэрэндулам /утас: 95950393/, эхнэр Отгонбаатарын Алтанцэцэг /Утас: 88161060/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтыг баримтлан Б.Цэрэндулам, О.Алтанцэцэг нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж завж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ