Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 214/МА2025/00005

 

 

******* м******* н******* барьцаалан зээлдүүлэх

газар ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралд*******ыг Ер*******ий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралд*******ы танхимд хийсэн шүүх хуралд*******аар,

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ер*******ий шүүгч О.Одончимэгийн даргалж хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 304/ШШ2025/00011 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* м******* н******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Х*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,382,902 /нэг сая гурван зуун наян хоёр мянга есөн зуун хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралд*******д: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, хариуцагч Н.Х******* /цахимаар/, шүүх хуралд*******ы нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

 

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралд*******аар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1.Х******* М******* И******* ББСБ ХХК нь иргэн Н.Х*******тай 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 03/21/03/088 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1,343,900 төгрөгийн үнэт эдлэл худалдан авах зориулалтаар 940,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

 

3.2.Х******* М******* И******* ББСБ ХХК, ******* м******* н******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нар нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлийн багц шилжүүлэх гэрээ байгуулж, ...Н.Х******* нарын зээлийн багц, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг ******* м******* н******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д шилжүүлсэн байна.

 

3.3.Зохигч зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, эд хөрөнгийг хүлээн авсан талаар болон зээлийн гэрээний хугац*******д хариуцагч талаас төлөгдсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

 

3.4.Нэхэмжлэгч нь зээлдэгч Н.Х******* зээлийн гэрээний үүргээ 938 хоногоор хэтрүүлж зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээлийн төлбөрт 518,859 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 720,036 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 144,007 төгрөг нийт 1,382,902 төгрөг гаргуулна гэж, хариуцагч Н.Х******* 940,000 төгрөгийн зээл авч нийт 982,246 төгрөг төлсөн байхад дахин 1,382,902 төгрөг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй, төлбөрөө төлөөд дууссан, хугацаа хэтэрч хожимдуулж төлснөө ойлгож байна гэж талууд маргажээ.

 

4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн.

 

4.1.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлдэгч нь гэрээнд заасан хугац*******д мөнгөн хөрөнгө, түүний хүүг буц******* төлөх үүрэгтэй

 

4.2.Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугац*******д нь төлөөгүй бол хэтэрсэн хугац*******ы хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус хуульчилсан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

4.3.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллаг*******ы тухай /1995 он/ хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугац*******даа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугац*******д төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугац*******д зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

5.Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг хугац*******д нь төлөх ёстой бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь зээлийг төлөх талаар удаа дараа шаардсан гэх баримтгүй энэ талаарх тайлбар нотлогдохгүй байна.

 

5.1.Талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан зээл эргэн төлөх хуваарийг 2 болон түүнээс дээш удаа зөрчсөн бол гэрээний үүргийн зөрчилд тооцож, гэрээг дуусгавар болгох, цуцлах, буц******* шаардах эрхээ хэрэгжүүлэх эрх нэхэмжлэгч талд байсан бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл хариуцагч гэрээний үүргээ 938 хоногоор хэтрүүлсний хүүний төлбөрт 720,036 төгрөг болтол нэмэгдүүлэхгүйгээр зохих арга хэмжээг нэхэмжлэгч авах боломжтой байсан. Нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилц*******д оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэн зээлийн хүүний төлбөр болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийн хэмжээг багасгаж тооцох нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

6. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 518,859 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 240,012 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 48,002 төгрөг нийт 806,873 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 576,029 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 304/ШШ2025/00011 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Х*******гаас 806,873 /найман зуун зург******* мянга найман зуун далан гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* м******* н******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 576,029 /таван зуун далан зург******* мянга хорин ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтад ... хариуцагч Н.Х*******гаас 10,048 /арван мянга дөчин найм/ гэснийг ...хариуцагч Н.Х*******гаас 23,915 /хорин гурван мянга есөн зуун арван тав/ гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,221 /гучин мянга хоёр зуун хорин нэг/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буц******* олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-д зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР

 

Л.АРИУНЦЭЦЭГ