Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1038

 

2019         06         27                                          2019/ШЦТ/1038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч П.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Э ад холбогдох эрүүгийн 1906 01102 1109 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  П.Э , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч П.Э  нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шархадны 64-934 тоот гэртээ хамтран амьдрагч С.Мөнхбатыг архи уулаа гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйханд шарх, баруун зулайн хуйх, дух, зүүн шанаа, зүүн баруун хацар, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч С.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би найз Жагаатай хамт гэртээ архи хувааж уусан. Тэгтэл эхнэр Эрдэнэсувд намайг архи уулаа гэж уурлаж загнаад бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл эхнэр намайг газарт түлхэж унагаагаад толгой дээрээс цохиод байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-10 дугаар хуудас/,

Гэрч П.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай хамтран амьдрагч Мөнхбат гаднаас архи ууж орж ирээд надад агсам тавих гээд хэл амаар доромжлоод байхаар нь Мөнхбатыг түлхтэл шилэн ширээг толгойныхоо дух хэсгээр мөргөөд унасан. Тэгээд босч ирэхэд нь дух орчмоос нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-13 дугаар хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээ  /хэргийн 35 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээчийн ¹1853 дүгнэлтэд “С.Мөнхбатын биед зүүн зулайн хуйханд шарх, баруун зулайн хуйх, дух, зүүн шанаа, зүүн баруун хацар, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 15 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 33 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч П.Э  нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шархадны 64-934 тоот гэртээ хамтран амьдрагч С.Мөнхбатыг архи уулаа гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйханд шарх, баруун зулайн хуйх, дух, зүүн шанаа, зүүн баруун хацар, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч П.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг, хохирогч С.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэр намайг газарт түлхэж унагаагаад толгой дээрээс цохиод байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-10 дугаар хуудас/, гэрч П.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнхбатыг түлхтэл шилэн ширээг толгойныхоо дух хэсгээр мөргөөд унасан. Тэгээд босч ирэхэд нь дух орчмоос нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-13 дугаар хуудас/, Аюулын зэргийн үнэлгээ /хэргийн 35 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээчийн ¹1853 “С.Мөнхбатын биед зүүн зулайн хуйханд шарх, баруун зулайн хуйх, дух, зүүн шанаа, зүүн баруун хацар, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 15 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 33 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч П.Э ад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч П.Э ад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч П.Э ын цагдан хоригдсон хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар хасаж тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Э  нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.