Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1076

 

  2019         07         04                                       2019/ШЦТ/1076

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

хохирогч Д.Баянмөнх,

гэрч Б.Буянхишиг,

шүүгдэгч Д.М , түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн,

шүүгдэгч, хохирогч Ц.З , түүний өмгөөлөгч Ц.Мандал,

шүүгдэгч, хохирогч С.С , түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М , Ц.З , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С  нарт холбогдох эрүүгийн 1906 02651 1088 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, С.С , /РД:/,

2. Монгол Улсын иргэн, Ц.З , /РД:/,

3. Монгол Улсын иргэн, Д.М , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.М  нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Рич нэртэй караокед иргэн Д.Баянмөнхийн толгойн тус газар шар айрагны шилээр цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Ц.З  нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Рич нэртэй караокед иргэн С.С той харилцан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч С.С  нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Рич нэртэй караокед иргэн Ц.З тай харилцан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Ц.З  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч С.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Д.Баянмөнх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг гардаг өдөр намайг гаргаж өгөх гэж байгаа гээд 12 цаг 10 минутын үед урд талын “Реч” караокед орсон. Намайг караокед ороход баруун гар талд хоёр хүүхэн, нөгөө хаалганы эсрэг талд нь нэг залуу сууж байсан. Би хаалгаар оронгуутаа баруун гар талд суусан. Би энэ хоёр хүүхний цаад талд нь суусан. Эхлээд бүгдээрээ 1 шил 0.33-ийн шилтэй пиво захиалж уучихаад дараа нь дахиад нэг шил пиво нэмж авсан. Тэгээд байж байтал гэнэт нэг залуу хөгшөөн гэхээр нь би тэр хүнд би чамайг танихгүй, цаашаа суу гэж хэлчихээд гадаа гараад бие засчихаад ороод ирсэн. Гэтэл Мягмардорж ирээд чи яагаад байгаа юм бэ? чамайг гадаа хүн дуудаад байна гэхээр нь юу гэсэн үг вэ гэснээр хэрүүл болсон. Тэгээд би босоод ирсэн чинь 2, 3 залуу орж ирээд намайг дарж, өшиглөж зодсон. Намайг зодож байх үед Золзаяагийн найз Буянхишиг салгасан. Надаас цус гарч байсан учраас би цагдаа дууд гэж хэлээд эргээд хартал хоёр эмэгтэй Золзаяагийн дээр нь гарсан байсан. Би цагдаа дууд гэснээр Буянхишиг цагдаа дуудсан...” гэв.

Хохирогч Ц.З  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тэр караокед үйлчлүүлэх гэж орсон биш, гэмтэл авч би хоёр сар гаран эмнэлгээр явж байна. Зодоон болох үед миний Эс 5 гар утас алга болсон. Гомдолтой байна...” гэв.

Хохирогч С.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би караоке ажиллуулдаг. Миний ажиллуулдаг караокед Золзаяа нь Мягмардорж руу дайраад байхаар нь би эмэгтэй хүнийг зодуулаад яахав дээ гэж бодоод салгатал, Золзаяа уурлаж миний үснээс зулгаасан. Миний биед хөнгөн хохирол учруулсанд гомдолтой байна...” гэв.

 Гэрч Б.Буянхишиг  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Реч” бааранд ороод 2, 2 пиво уусан. Мягмардорж, Баянмөнх хоёр маргалдаад уусан пивоны шилээрээ цохиод гараад явсны дараа Золзаяаг зөөгч бармен хоёр хүүхэн ширээн дээр доороо хийсэн цохиод нүдээд байсан. Тэгээд би очоод хоёр зэрэг нэг хүн лүү дайраад байхдаа яадын гээд Баянмөнх намайг цагдаа дууд Золзаяагийн халаасанд нь утсаа хийсэн байсан. Утсаа аваад цагдаа руу ярьсан. Тэгээд нэгийг салгаад гартал энэ 2 хүүхэн байсан аль нь гэдгийг мэдэхгүй үсдээд босоод ирсэн. Тэгээд салгаад гадаа гараад цагдаа иртэл хүлээсэн...” гэв.

Шүүгдэгч Д.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хохирогч Д.Баянмөнхийн биед халдаж гэмтэл учруулсанаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохиролыг бүрэн барагдуулна, хийсэн зүйлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 91-97 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Солонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...над руу дайрч байснаа миний үснээс зулгаахаар нь эгчээ та хүн андуураад байна та тайвшир гэж хэлэхэд өөдөөс элдэвээр хэлээд дайраад нүүр маажих гээд байхаар нь толгойгоо дээшээ өргөтөл миний хүзүүг олон удаа маажсан. Тэгэхээр нь би Золзаяагийн үснээс нь зүүн гараараа зулгаагаад намайг салгаачээ гээд орилсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 98-103, 111-113 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.З гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дотор үйлчилж байсан залуу манай ширээн дээр ирээд нөхөр Баянмөнхтэй маргалдаж түүний толгой руу пивоны шилээр цохисон. Бармен гэх ягаан хувцастай бүдүүн эмэгтэй нь надтай маргалдаад миний үснээс зулгаагаад миний нүүр, толгой руу гараараа цохисон. Намайг буйдан дээр унагаахад нь би ягаан хувцастай эмэгтэй нь үснээс нь зулгаагаад нэг гараараа толгойгоо хамгаалаад хөлөө татсан байхад миний хөл рүү хэнийг нь мэдэхгүй цагаан пүүзтэй эмэгтэй өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 104-110 дугаар хуудас/,

Хохирогч Д.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнийн 1 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Рич" нэртэй нийтийн караокед өөрийн эхнэр болох Ц.З  болон түүний найз Буянхишигийн хамт 3 уулаа орсон юм. Тус караокед үйлчлүүлж байхад үл таних савхин куртик өмссөн, намхан, махлагдуу биетэй цагаан канттай хар өмссөн хүн бид нарын сууж байсан ширээн дээрээс пивоны шил аваад ална чамайг гараад ир гээд миний толгойн баруун хэсэгт нэг удаа цохиж дээрх гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 3-10 дугаар хуудас/,

Хохирогч Ц.З гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо "Рич" караокед найзын хамт сууж 6 шил пиво хувааж уугаад сууж байтал нэг үл таних залуу манай Баянмөнхийн толгойг шилээр цохиж хагалсан. Бармен эмэгтэй болон түүнтэй хамт байсан эмэгтэй 2 миний үснээс зулгаагаад бармен гэх эмэгтэй нь миний нүүр рүү 2-3 удаа цохиход нь би түүнтэй барьцалдаж аваад түүний үснээс нь зулгаасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-19 дүгээр хуудас/,

Хохирогч С.Солонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...үл таних эмэгтэй чи нэг тал байна луйварчин янхан гээд намайг элдвээр хэлээд дайраад байсан ба тайвширахгүй болохоор нь хойшоо дараад хэвтүүлэхэд үл таних эмэгтэй 2 гараараа миний үснээс зулгаагаахаар нь би түүний үснээс нь бас зулгаасан. Тэр үед үл таних эмэгтэй миний нүүрнээс зулгаах гээд дайраад байхаар нь би нүүрнээсээ уруулж байхаар гээд хойшоо болоход миний хүзүү майжаад, миний үснээс зулгаасан. Тэгж байтал манай нөхөр ирээд намайг татахад үл таних эмэгтэйн хөл нь миний нүүр орчим ирэхэд хөлөөрөө миний нүүр рүү өшиглөөд гэдэс рүү 2-3 удаа жийхэд нөхөр намайг салгаад тухайн үед үл таних хүн миний үснээс зулгаасан чигтэй босч ирэхээр нь түүнийг найз нь болиулсан. Саранчимэг эгч үл таних хүнтэй маргалдаагүй бие нь ч алдаагүй. Үснээс нь зулгаасан байхад ч тавиачээ гээд орилоод уйлаад байхаар нь би очиж тавиулсан. Саранчимэг эгч нь өөрөө сонсгол муутай...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-24 дүгээр хуудас/,

Гэрч Б.Буянхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үл таних залуу ширээн дээр байсан пивоны шил авах гэхээр нь би түүнийг нь автал цаана байсан пивоны шил аваад Баянмөнхийн толгой руу нэг удаа цохисон. Тэгтэл Баянмөнх доошоо суухад түүний толгойноос цус гарсан. Баарны 2 эмэгтэй Золзаяаг доороо хийчихсэн нэг нь үснээс нь зулгаагаад нөгөө нь түүнийг цохиж, хаашаа цохиж байсныг нь хараагүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 37-39 дүгээр хуудас/,

Гэрч П.Эрдэнэболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мийгаа ах миний гаран дээгүүр давж орж ирээд үл таних залууг пивоны шилээр толгой руу нь цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 31-33 дугаар хуудас/,

Гэрч Р.Билгүүдэйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зодоон эхлүүлсэн эмэгтэйтэй манай эхнэр буйдан дээр зууралдсан байсан. Манай эхнэр дээр нь нөгөө эмэгтэй доор нь ороод эхнэрийн үснээс нь зулгаасан байхаар нь би очоод салгаж байхад 2 эмэгтэйтэй явсан залуу нь толгойгоо хагалуулчихлаа гэхээр түүн дээр очоод яасан, юу болсон бэ гэхэд түүний хажууд байсан эмэгтэй сая зодолдсон хүн толгой руу нь пивоны шилээр цохичихоод гараад явчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 28-30 дугаар хуудас/,

Гэрч Г.Саранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бармен эмэгтэй Солонго байхгүй байхаар нь түүнийг хаачсан юм бол гээд харахад заалны сандал дээр үл таних эмэгтэйг доороо оруулаад өөрөө түүний дээр гарсан байсан ба доор нь орсон үл таних эмэгтэй Солонгоогийн үснээс нь зулгаагаад түүний цээжийг маажсан байсан. Харин Солонго түүнийг болиочээ гээд түлхээд байсан. Би тэр 2-г Солонгоогийн нөхөртэй хамт салгасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 40-42 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹5340 дүгнэлтэд “Д.Баянмөнхийн биед баруун зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 49 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹5331 дүгнэлтэд “Ц.З гийн биед зүүн гарын 1-р хурууны шивнүүрийн хугарал, 2 нүдний зовхи, хамар хацар, зүүн гарын алга, 2 хөлийн өвдөгөнд цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэг болно” гэжээ /хэргийн 53 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹5344 дүгнэлтэд “С.Солонгийн биед цээжинд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 61 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хэргийн 43 дугаар хуудас/,

Хохирлын баримт, хохирол төлсөн баримт /хэргийн 84-89, 123 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 64, 71, 74 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 63, 69, 75 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.М  нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Рич нэртэй караокед иргэн Д.Баянмөнхийн толгойн тус газар шар айрагны шилээр цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Ц.З  нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Рич нэртэй караокед иргэн С.С той харилцан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч С.С  нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Рич нэртэй караокед иргэн Ц.З тай харилцан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хохирогч Д.Баянмөнхийн биед халдаж гэмтэл учруулсанаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохиролыг бүрэн барагдуулна, хийсэн зүйлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 91-97 дугаар хуудас/, шүүгдэгч С.Солонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...над руу дайрч байснаа миний үснээс зулгаахаар нь “эгчээ та хүн андуураад байна, та тайвшир” гэж хэлэхэд өөдөөс элдэвээр хэлээд дайраад нүүр маажих гээд байхаар нь толгойгоо дээшээ өргөтөл миний хүзүүг олон удаа маажсан. Тэгэхээр нь би Золзаяагийн үснээс нь зүүн гараараа зулгаагаад намайг салгаачээ гээд орилсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 98-103, 111-113 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.З гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дотор үйлчилж байсан залуу манай ширээн дээр ирээд нөхөр Баянмөнхтэй маргалдаж түүний толгой руу пивоны шилээр цохисон. Бармен гэх ягаан хувцастай бүдүүн эмэгтэй нь надтай маргалдаад миний үснээс зулгаагаад миний нүүр, толгой руу гараараа цохисон. Намайг буйдан дээр унагаахад нь би ягаан хувцастай эмэгтэй нь үснээс нь зулгаагаад нэг гараараа толгойгоо хамгаалаад хөлөө татсан байхад миний хөл рүү хэнийг нь мэдэхгүй цагаан пүүзтэй эмэгтэй өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 104-110 дугаар хуудас/, хохирогч Д.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнийн 1 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Рич" нэртэй нийтийн караокед өөрийн эхнэр болох Ц.З  болон түүний найз Буянхишигийн хамт 3 уулаа орсон юм. Тус караокед үйлчлүүлж байхад үл таних савхин куртик өмссөн, намхан, махлагдуу биетэй цагаан канттай хар өмссөн хүн бид нарын сууж байсан ширээн дээрээс пивоны шил аваад ална чамайг гараад ир гээд миний толгойн баруун хэсэгт нэг удаа цохиж дээрх гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 3-10 дугаар хуудас/, хохирогч Ц.З гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо "Рич" караокед найзын хамт сууж 6 шил пиво хувааж уугаад сууж байтал нэг үл таних залуу манай Баянмөнхийн толгойг шилээр цохиж хагалсан. Бармен эмэгтэй болон түүнтэй хамт байсан эмэгтэй 2 миний үснээс зулгаагаад бармен гэх эмэгтэй нь миний нүүр рүү 2-3 удаа цохиход нь би түүнтэй барьцалдаж аваад түүний үснээс нь зулгаасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-19 дүгээр хуудас/, хохирогч С.Солонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...үл таних эмэгтэй чи нэг тал байна луйварчин янхан гээд намайг элдвээр хэлээд дайраад байсан ба тайвширахгүй болохоор нь хойшоо дараад хэвтүүлэхэд үл таних эмэгтэй 2 гараараа миний үснээс зулгаагаахаар нь би түүний үснээс нь бас зулгаасан. Тэр үед үл таних эмэгтэй миний нүүрнээс зулгаах гээд дайраад байхаар нь би нүүрнээсээ уруулж байхаар гээд хойшоо болоход миний хүзүү майжаад, миний үснээс зулгаасан. Тэгж байтал манай нөхөр ирээд намайг татахад үл таних эмэгтэйн хөл нь миний нүүр орчим ирэхэд хөлөөрөө миний нүүр рүү өшиглөөд гэдэс рүү 2-3 удаа жийхэд нөхөр намайг салгаад тухайн үед үл таних хүн миний үснээс зулгаасан чигтэй босч ирэхээр нь түүнийг найз нь болиулсан. Саранчимэг эгч үл таних хүнтэй маргалдаагүй бие нь ч алдаагүй. Үснээс нь зулгаасан байхад ч тавиачээ гээд орилоод уйлаад байхаар нь би очиж тавиулсан. Саранчимэг эгч нь өөрөө сонсгол муутай...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-24 дүгээр хуудас/, гэрч Б.Буянхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үл таних залуу ширээн дээр байсан пивоны шил авах гэхээр нь би түүнийг нь автал цаана байсан пивоны шил аваад Баянмөнхийн толгой руу нэг удаа цохисон. Тэгтэл Баянмөнх доошоо суухад түүний толгойноос цус гарсан. Баарны 2 эмэгтэй Золзаяаг доороо хийчихсэн нэг нь үснээс нь зулгаагаад нөгөө нь түүнийг цохиж, хаашаа цохиж байсныг нь хараагүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 37-39 дүгээр хуудас/, гэрч П.Эрдэнэболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мийгаа ах миний гаран дээгүүр давж орж ирээд үл таних залууг пивоны шилээр толгой руу нь цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 31-33 дугаар хуудас/, гэрч Р.Билгүүдэйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зодоон эхлүүлсэн эмэгтэйтэй манай эхнэр буйдан дээр зууралдсан байсан. Манай эхнэр дээр нь нөгөө эмэгтэй доор нь ороод эхнэрийн үснээс нь зулгаасан байхаар нь би очоод салгаж байхад 2 эмэгтэйтэй явсан залуу нь толгойгоо хагалуулчихлаа гэхээр түүн дээр очоод яасан, юу болсон бэ гэхэд түүний хажууд байсан эмэгтэй сая зодолдсон хүн толгой руу нь пивоны шилээр цохичихоод гараад явчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 28-30 дугаар хуудас/, гэрч Г.Саранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бармен эмэгтэй Солонго байхгүй байхаар нь түүнийг хаачсан юм бол гээд харахад заалны сандал дээр үл таних эмэгтэйг доороо оруулаад өөрөө түүний дээр гарсан байсан ба доор нь орсон үл таних эмэгтэй Солонгоогийн үснээс нь зулгаагаад түүний цээжийг маажсан байсан. Харин Солонго түүнийг болиочээ гээд түлхээд байсан. Би тэр 2 Солонгоогийн нөхөртэй хамт салгасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 40-42 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹5340 дүгнэлтэд “Д.Баянмөнхийн биед баруун зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 49 дүгээр хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹5331 дүгнэлтэд “Ц.З гийн биед зүүн гарын 1-р хурууны шивнүүрийн хугарал, 2 нүдний зовхи, хамар хацар, зүүн гарын алга, 2 хөлийн өвдөгөнд цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэг болно” гэжээ /хэргийн 53 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹5344 дүгнэлтэд “С.Солонгийн биед цээжинд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 61 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хэргийн 43 дугаар хуудас/, хохирлын баримт, хохирол төлсөн баримт /хэргийн 84-89, 123 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 64, 71, 74 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 63, 69, 75 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.М , Ц.З  нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, шүүгдэгч С.С д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тус тус тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Д.М , Ц.З , С.С  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Шүүгдэгч Золзаяагаас хохирогч С.С  нь 161.300 төгрөг, шүүгдэгч С.С ос Ц.З  нь 120.000 төгрөг тус тус нэхэмжилсэн тул тус тусын нэхэмжлэлийг тооцон 20.300 төгрөгийг С.С ос гаргуулж Ц.З д олгохоор, Ц.З  нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж тус тус шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.М , Ц.З  нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.