Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 214/МА2025/00006

 

 

К******* с******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ер*******ий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ер*******ий шүүгч О.Одончимэгийн даргалж хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 132/ШШ2024/00479 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: К******* с******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* х******* ХХК-д холбогдох,

40,041,840 /дөчин сая дөчин нэгэн мянга найман зуун дөч/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч Т.Л*******, өмгөөлөгч Ц.М*******-******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М*******-******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.К******* с******* ХХК-ийн нэхэмжлэлийн агуулга: 2018 онд АНУ-ын Олон улсын Мерси кор байгууллага нь Булган аймгийн Б******* х******* ХХК-ийн захирал Т.Л*******ийг манай компанитай танилцуулсан юм. К******* с******* ХХК нь 2020-2021 оны нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх ажлын тендерт шалгаран тус ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлын хүрээнд Сүхбаатар, Булган, Т аймгуудаас туслан гүйцэтгэгч аван мах бэлтгэх ажлыг хийсэн.

Манай компани нь Б******* х******* ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нийт 180 тн мах бэлтгэн нийлүүлэх №20.0*******/01 тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу 100 тн үхрийн мах 1 кг-ийг 6,500 төгрөгөөр, 80 тн хонины махыг 5,0 төгрөгөөр бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон.

Манай компани нь урьдчилгаа төлбөр болгож эхний удаа 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 350,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 106,000,000 төгрөг, нийт 456,000,000 төгрөгийг тус компанид шилжүүлсэн. Гэтэл Б******* х******* ХХК нь зхөн 2 удаа нийлүүлэлтээр үхрийн мах 8 тн /8,628.6 кг/, хонины мах 20,9 тн /1020 гулууз/ буюу нийт 71,558,160 төгрөгийн үнэ бүхий мах бэлтгэж өгсөн. Гэрээний дагуу 2021 оны 01 дүгээр сарын -ны өдрийн дотор бүх махаа нийлүүлэх үүрэгтэй байсан боловч Б******* х******* компанийн захирал Т.Л******* нь мах үнэд орсон учир гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж мэдэгдээд үлдэгдэл төлбөр буюу 384,441,840 төгрөгөөс 8 удаагийн төлөлтөөр цувуулж нийт 244,000,000 төгрөгийг буцааж өгч 40,041,840 төгрөгийг эргэж өгөөгүй байна.

Б******* х******* ХХК-ийн захирал Т.Л******* янз бүрийн шалтаг тоочин үлдэгдэл мөнгийг төлөхгүй байгаа тул 40,041,840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: К******* с******* ХХК нь Б******* х******* ХХК-аар мах бэлтгэлийн ажил үйлчилгээ явуулж үүнээс 40,040,840 төгрөг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасныг гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зшөөрч байна. Учир нь уг компани нь манайхаас махны үнийн зөрүү болон өөрийн алдагдлаа нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь баримтаар нотлогдох ба миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас нотлох баримтуудаа ялгаж, шүүхэд гаргаж амжихгүй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан хариуцагч Б******* х******* ХХК-аас 25,361,800 /хорин таван сая гурван зуун жаран нэгэн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К******* с******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,680,040 /арван дөрвөн сая зургаан зуун н мянга дөч/ төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,159 /гурван зуун тавин найман мянга нэг зуун тавин ес/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б******* х******* ХХК-аас 284,759 /хоёр зуун н дөрвөн мянга долоон зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М*******-******* давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Мал мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш мах бэлтгэн нийлүүлэхтэй холбоотой үйл явдал, бэлтгэн нийлүүлэх ажлын тайлан, цаг үеийн нөхцөл байдлын талаар харилцан ярилцаж, улмаар мах бэлтгэн нийлүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл болон түүнтэй холбоотой гарах зардал, махны үнийн өөрчлөлтийн талаар хэрхэн ярилцаж тохиролцож байсан талаарх нөхцөл байдал буюу хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт болох нэхэмжлэгч К******* с*******" ХКХ-ийн захирал Б.Д болон хариуцагч Б******* х******* ХХК-ийн захирал Т.Л******* нарын хоорондоо фэйсбүүкийн чатаар харилцсан цахим зурваст үзлэг хийлгэж, нотлох баримтаар шинжлэн судлуулах хүсэлт гаргасныг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.3-т заасны дагуу Гэрчээс мэдүүлэг авхуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах гэж хэргийн оролцогчийн эрхийг хуульчлан заасан. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна... гэж заасан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчөөс хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгохоор шүүхийн журмаар үзлэг хийлгэх хүсэлт гаргасан ба уг хүсэлт нь хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, нэхэмжлэгчийн тайлбар шаардлагыг няцаах. нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөхтэй холбоотой үндсэн эрх юм.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 5-д хариуцагч тал мах бэлтгэн нийлүүлэхтэй холбоотой гарсан зардал болон гэрээний гүйцэтгэлтэй холбоотой олох байсан орлогыг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс хасуулна. Иймээс нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зшөөрөхгүй гэж маргасан. Гэвч мах бэлтгэн нийлүүлэгчийн тээвэрлэлтийн болон мах бэлтгэн нийлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг захиалагч К******* с******* ХХК нь хариуцах талаар гэрээнд талууд тохиролцоогүй байна. Мах бэлтгэн нийлүүлэгчийн тээвэрлэлтийн болон мах бэлтгэн нийлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг бэлтгэн нийлүүлэгч тал өөрөө хариуцах нь зүйтэй гэж дүгнэснээр хариуцагчийн татгалзлыг нотлох, түүнтэй холбоотой баримт бүрдүүлэх буюу үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзсанаар дээрх нөхцөл байдлыг тодруулах ач холбогдолтой баримтыг бүрдүүлэх боломжгүй болж, улмаар шүүхээс хариуцагчийн татгалзал нотлох баримтгүй гэж дүгнэлт хийсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн ноцтой зөрчил гэж үзэж байна.

Түүнчлэн шүүх хуралдаанд уг хүсэлтийг гаргах болсон үндэслэлээ гэрээ байгуулагдсанаас нэхэмжлэгч К******* с******* ХХК-ийн захиралтай харилцаж байсан цахим зурвасыг хариуцагч Б******* х*******" ХХК-ийн захирлын зүгээс блоклосон байсан бөгөөд ингэж блоклохгүй тохиолдолд нэхэмжлэгч К******* с******* ХХК-ийн захирал Б.Д нь тухайн харилцан яриа бүхий цахим зурвасыг устгах боломжтой байдаг тул ийнхүү блоклон, улмаар шүүхэд үзлэг хийлгэн баримтжуулснаар нотлох баримтын шаардлага хангаж, үнэлэгдэх тул ийнхүү шүүх хуралдаанд хүсэлтийг гаргасан болохоо тайлбарласан боловч хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхээс хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон нотлох баримт бүрдүүлэх цуглуулах эрх буюу хэргийн шийдвэрлэхэд ач холбогдол бүхийн нөхцөл байдлыг тогтоолгохоор үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр хэргийн оролцогчийн нотлох баримтыг бүрдүүлэх буюу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтад үзлэг хийлгэхээр гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж улмаар нотлох баримт байхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6- д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн з эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 40.3-т шүүхэд урьдас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж тус тус заасныг зөрчсөн бөгөөд хариуцагчийн зүгээс 2020 оны 11 дүгээр сарын 12-нд гэрээ байгуулсантай зэрэгцэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Улсын онцгой комиссын даргын Удирдамж батлах тухай тушаалаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилүүлсэн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний удирдамжийн дагуу хөл хорио тогтоож байсан нөхцөл байдал нийтэд илэрхий юм. Улмаар Мал мах бэлтгэн нийлүүлэх гэрээ бүрэн утгаараа биелэх боломжгүй болж, нэмэлт зардал эрсдэл үүссэн, уг асуудлыг хоёр компанийн захирлууд хоорондоо фэйсбуүк чатаар харилцан тохиролцож шийдвэрлэж байсан, ингэхдээ махны үнэ нэмэгдсэн болон хөл хорионоос шалтгаалан иргэд малчид махаа авч ирж өгөх боломжгүй тул аймгийн онцгой комиссоос зшөөрөл авч аймаг сумдуудын нутгаар очиж мах авах ажил зохион байгуулах болсон, улмаар гэрээнд тусгагдаагүй зардал гарсантай холбоотой нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар компанийн захирлууд хоорондоо харилцаж байсан чат буюу цахим зурвасууд нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт байсан болно.

Гэтэл хариуцагчийн тайлбар татгалзалтай холбоотой түүнийг нотлоход чухал ач холбогдолтой баримтад үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ба уг шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт махны үнийн талаар харилцсан захидалд буюу гар утсанд үзлэг хийх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн буюу мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарна гэж үзэж байна.

Иймд дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22- ны өдрийн 132/ШШ2024/00479 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэв.

 

5. Хариуцагчийн төлөөлөгч Т.Л******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...шийдвэрийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гардан авч, уг шийдвэрийг эс зшө гомдол гаргасан.

5.1.Нэхэмжлэгч К******* с******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн N820.0*******/01 дугаартай Дэд гэрээ №1 гэх гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

Гэтэл бодит байдал дээр К******* с******* ХХК болон Б******* х******* ХХК- ийн хооронд зхөн дээрх 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №20.0*******/01 дугаартай гэрээ байгуулагдаагүй бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Мах бэлтгэн нийлүүлэх тухай №20.0*******/01 дугаартай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Б******* х******* ХХК нь нийлүүлэгч бөгөөд К******* с******* ХХК нь захиалагчаар оролцсон бөгөөд гэрээний дагуу нийлүүлэх махны хэмжээ болон нийлүүлэх хугацаа санхүүжилтийн талаар гэрээний 3.5, 3.6, 6 дахь зүйлүүдэд тусгасан.

Ингэхдээ үхэр 150 тн, хонь 185 тн, ямаа 165 тн нийт 500 тонн махыг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ний хооронд гэрээний 3.6-д заасан хуваарийн дагуу бэлтгэн нийлүүлэхээр харилцан тохиролцсон байдаг.

Гэтэл дээрх гэрээний дагуу К******* с******* ХХК нь Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамтай 2020 оны. 10 дугаар сарын -ны өдөр №2010/07/4 дугаартай Мал мах бэлтгэх, махны нөөц бүрдүүлэх, түүнийг хадгалах, худалдан борлуулахад хяналт тавих тухай гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний зорилго нь ...Нийслэлийн хүн амын 2021 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны хангамжийг тогтворжуулах ажлын хүрээнд орон нутгийн малчин, үндсэн болон гэрээт брокероор дамжуулан мал, мах бэлтгэх, махны нөөц бүрдүүлэхэд арилжааны банкны шаардлага хангасан аж ахуйн нэгжтэй талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах, эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлоход оршино гэж тодорхойлсон. Уг гэрээний 2.3.7-д хавсралт 8 Бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжид 3,000,000,000 /гурван тэрбум/ төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн тухай Төрийн банкны Зээлийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 97/01 дугаар шийдвэр, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/6507 тоот албан бичиг-ээр К******* с******* ХХК нь дээрх гэрээний дагуу Төрийн банкнаас зээл авч улмаар мах бэлтгэн нийлүүлэгч бусад иргэн брокеруудаас мах бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон байна. Тэгэхээр уг гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээл олгох шийдвэр гарч санхүүжилт хийгдсэн гэж үзэхээр байна.

Гэтэл К******* с******* ХХК нь Б******* х******* ХХК-тай байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №20.0*******/01 дугаартай гэрээ, уг гэрээний нэмэлт гэрээ болох 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №20.0*******/01 Дэд гэрээ дугаартай гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Энэхүү нэмэлт гэрээний 3.5, 3.6-д зааснаар үхрийн мах 100 тн, хонины мах 80 тн нийт 180 тонн махыг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үхэр тн, хонь 25 тн, 2020 оны 12 сарын 25-нд үхэр тн, хонь 25 тн, 2021 оны 01 сарын -ны өдөр үхэр 40 тн, хонь тн гэх хуваариар нийлүүлэхээр тохиролцож, уг гэрээний 4.2-т Бэлтгэн нийлүүлэгч захиалагч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээрээс урьдчилгаа төлбөрийг мах бэлтгэлийн ажлыг эхлүүлэхэд шаардлагатай 80 хувь болох 859,200,000 /найман зуун тавин есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бэлтгэн нийлүүлэгчийн банкны тоот дансанд шилжүүлнэ гэж заасан, гэрээний 4.4-т Энэхүү гэрээнд Б******* х******* ХХК-ийн агуулахаас К******* с******* ХХК-ийн агуулах хүртэлх мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэх зардал, үйлчилгээ ороогүй бөгөөд тус зардлыг К******* с******* ХХК нь бүрэн хариуцна гэж, 4.5-д Захиалагч тал мал, мах бэлтгэлийн санхүүжилтийг тогтоосон цаг хугацаанд гэрээний дагуу бүрэн олгоно гэж тус тус тохиролцсоныг захиалагч тал болох К******* с******* ХХК нь зөрчсөн байна.

Энэ нь нэхэмжлэгч К******* с******* ХХК-ийн нэхэмжлэл болон хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар тогтоогддог бөгөөд гэрээ ёсоор 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 859,200,000 төгрөгийн санхүүжилтийг хийх ёстой байхад 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 350,000,000 төгрөг, 2020 оны 12 сарын 24-ний өдөр 106,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь харагдаж байгаа болно.

Дээрх байдлаар захиалагч К******* с******* ХХК нь гэрээний заалтуудыг зөрчиж, улмаар санхүүжилт хоцорсонтой холбоотойгоор мах нийлүүлэх иргэд махны үнээ нэмэх, улмаар малаа амьдаар өгөх байсан боловч хугацаа хэтэрч, хүйтний эрч чангарсны улмаас иргэд малаа мах болгон хурааж хадгалсан учир малчдаас очиж махыг нь авах, хорио цээрийн дэглэм тогтоосон тул иргэд малчид махаа авчирч өгөх боломжгүй зэрэг эрсдэлт нөхцөлүүд үүсэж нэмэлт зардал гарах болсон.

Энэ талаар Б******* х******* ХХК-ийн захирал Т.Л******* нь К******* с******* ХХК-ийн захирал Б.Дтэй тогтмол фэйсбүүк болон и-мэйл цахим зурвасаар харилцаж мэдэгдэж байсан бөгөөд К******* с******* ХХК-ийн захирал Б.Д нь тухайн үед нь /үнэ нэмэгдэж байгаа ч гэсэн боломжийн хэрээр мах аваарай, мах авахад Аймгийн онцгой комиссоос зшөөрөл авч тусгай хөргүүртэй машин техник, жолооч ачигч зэрэг нэмэлт зардал гарч байгааг дараа нь тохиролцоод үнээс хасна, боломжийн хэрээр мах авах хэрэгтэй байна/ чиглэл заавар өгч чат бичиж байсан бөгөөд уг харилцсан чат буюу цахим зурваст үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг аваагүй болно.

5.2. Түүнчлэн гэрээний дагуу нийлүүлсэн махны хэмжээ болон үнийг буруу тодорхойлж нэхэмжилсэн байдаг.

а. Үхрийн махны тухайд гэрээний дагуу төлбөр хийгдээгүй хугацаа алдсанаас шалтгаалан үхрийн мах намар 9 сард тогтоосон үнэ болох 6,500 төгрөгөөс ихээр нэмэгдсэн. Ингээд Б******* х******* ХХК-ийн захирлын хувьд хөдөөгийн малчдаас боломжит үнээр авах, ингэхдээ үхрийн махыг 1 кг-ийг нь 7,000 төгрөгөөр авсан, хонины махыг 1 кг нь 6000 төгрөгөөр авсан байдаг.

Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хонины махыг 1 кг-ийг нь 6,000 төгрөгөөр тооцож нийт 20,875.7 кг махыг бэлтгэж, К******* с******* ХХК-ийн н.Б гэж хүнд хүлээлгэн өгсөн. 20,875.7 х 6000 = 125.254.200 төгрөгийн хонины мах нийлүүлсэн /зарлагын баримт 3/,

2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 8,961 кг үхрийн мах нийлүүлж, цаашид мах бэлтгэн нийлүүлэх боломжгүй болж төлбөрийг буцаан шилжүүлж эхэлсэн, Үхрийн мах 8,961 кгх 7,000= 62,7,000 төгрөгийн үхрийн мах нийлүүлсэн.

Гэтэл нэхэмжлэгч К******* с******* ХХК нь 8,628.6 кг үхрийн мах хүлээж авсан гэх тодорхойлсон бөгөөд Б******* х******* ХХК-ийн зүгээс 8,961 кг үхрийн мах хүргүүлсэн байдаг.

Үүнд үхрийн махны үнийн зөрүү болон хэмжээний зөрүү гарсан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Т.Л******* болон нэхэмжлэгч компанийн захирал Б.Д нарын харилцсан чатанд хэдэн кг махыг хэрхэн хүргүүлсэн /ямар машинд ачиж явуулсан хүргүүлсэн/ талаар тодорхой дурдсан байсан тул хонины мах хүргүүлсэнтэй адил нэхэмжлэхийг К******* с******* ХХК-д хүргүүлсэн байтал баталгаажуулан буцаан хүргүүлэхгүйгээр авсан үхрийн махны хэмжээг багасган 8,628.6 кг мах авсан гэж, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Учир нь нэхэмжлэгч талаас хүлээн авсан үхрийн махыг 8,628.6 кг гэж, улмаар 1 кг үхрийн махыг 6,500 төгрөгөөр авсан гэж тодорхойлон, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд үүнтэй холбоотой 8,628.6 кг мах хүлээж авсан гэх баримт байхгүй, шүүхэд гаргаж өгсөн хүснэгт нь зхөн нэхэмжлэгч талын нэг талын баримт бөгөөд уг тооцоог хариуцагч Б******* х******* ХХК-д танилцуулаагүй, талууд тооцоо нийлж баталгаажуулаагүй баримт юм.

Ийнхүү нэхэмжлэгч талаас хүлээж авсан үхрийн махны хэмжээ буюу кг-ийн зөрүүтэй болон үнэ ханшийг хүртэл зөрүүтэй байдлаар тооцон нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхдээ нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтад үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй болно.

Гэсэн хэдий ч шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судалсны дараа манай өмгөөлөгчийн зүгээс асуухдаа махыг танайхаас мах авахаар ирсэн жолоочид өгч явуулахдаа хүлээлцсэн баримт өгч явуулсан. Тэгэхээр танайд төд төчнөөн кг мах өгсөн гэх зарлагын баримт очоогүй юм уу гэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ийм баримт байгаа үгүйг мэдэхгүй байна, магадгүй ийм баримт байгаа байх гэж, өмгөөлөгчөөс Тэгвэл хүлээж авсан махны нийт кг-ийг хүлээн зшөөрч байна уу гэх асуултад нэхэмжлэгчийн төлөөлөгч үхрийн мах болон хонины махны нийт кг-тай санал нийлж байна, зхөн үнийн дүнтэй маргалдаж байна гэж. тус тус хариулсан.

Тэгэхээр нэхэмжлэгч талаас хонины мах 20,875.7 кг, үхрийн мах 8,961 кг-ийг тус тус хүлээж авсан тал дээр маргахгүй хүлээн зшөөрсөн байдаг.

Харин махны үнийн тухайд хонины махыг 5,0 төгрөгөөр авсан гэж маргадаг бөгөөд үхрийн махыг 1 кг-ийг 7,000 төгрөгөөр тооцож хүлээн авсан тухайгаа шүүх хуралдааны явцад болон нэхэмжлэлд хавсаргасан баримтдаа үхрийн махны үнийг 1 кг-ийг 7,000 төгрөгөөр тооцсон зэргээс харагдаж байсан.

Ингээд дүгнэхээр 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хонины махыг 1 кг- ийг нь 6,000 төгрөгөөр тооцож нийт 20,875.7 кг махыг бэлтгэн нийлүүлж, К******* с******* ХХК-ийн Б гэж хүнд хүлээлгэн өгсөн. 20,875.7 х 6000 = 125.254.200 төгрөгийн хонины мах нийлүүлсэн /зарлагын баримт 3/, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 8,961 кг үхрийн мах нийлүүлж, цаашид мах бэлтгэн нийлүүлэх боломжгүй болж төлбөрийг буцаан шилжүүлж эхэлсэн. Үхрийн мах 8,961 кг х 7,000= 62,7,000 төгрөгийн үхрийн мах нийт 187,981,200 төгрөгийн мах хүлээлгэж өгсөн байдаг.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Харин хариуцагч тал 8,961 кг үхрийн мах нийлүүлсэн гэж маргаж байгаа боловч энэ талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээгээр дүгнэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болох нь дээрх тайлбарт дурдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн асуулт хариултын шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс мах хүлээлцсэн баримт байгаа үгүйг мэдэхгүй байна. магадгүй байгаа байх, нийлүүлсэн махны хэмжээ буюу кг дээр маргахгүй, үнийн дүн /хонины махны/ дүн дээр маргаантай гэж хариулсан зэргээс тодорхой харагдаж байгаа болно.

Харин шүүхээс ...хонины махны үнийг 5,0 гэж нэхэмжилсэн нь мах хүлээж авсан баримтаар үгүйсгэгдэж, харин 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хонины мах 20,875.7 кг махыг 1 кг-ийг 6,000 төгрөгөөр тооцож нийт 125.254,200 төгрөг гэх бичиглэлтэй санхүүгийн тэмдэг дарагдсан зарлагын баримт авагдсан /хх- ийн 160 дугаар хуудас/ тул хонины махыг 1 кг-ийг нь 6,000 төгрөгөөр тооцож хүлээн авсанд тооцон дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч талаас уг дүгнэлтэд гомдол гаргаагүй болно.

Ингээд нийт хонины мах 125,254,200 төгрөг, үхрийн мах 62,7,000 төгрөгийн мах бэлтгэн нийлүүлж, нийт 187,981,200-ийн мах бэлтгэн К******* с******* ХХК-д нийлүүлсэн байхад шүүхээс хонины махны үнэ кг-ийг з дүгнэлт хийсэн атлаа үхрийн махны үнэ болон хэмжээний хувьд үндэслэлгүй дүгнэлт хийсэн буюу нийт 8,961 кг үхрийн махыг 7,000 төгрөгөөр тооцон 62,7,000 төгрөгийн мах нийлүүлсэн 8,628.6 кг үхрийн махыг 7,000 төгрөгөөр тооцон 60,400,200 төгрөгийн үхрийн мах нийлүүлсэн гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн бөгөөд үхрийн махны кг-ийн зөрүүний үнэ нь 2,326,800 төгрөг болж байгаа болно.

5.3.Гэрээгээр тохиролцоогүй нөхцөл байдал буюу давагдашгүй хүчин зүйлийн хувьд нийтэд илэрхий буюу Улсын онцгой комиссоос 2020 оны 11 дүгээр сарын 11- ний өдрөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол тушаал гарч, аймаг нийслэлийн засаг дарга нарт харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд хорио цээр хязгаарлалтын дэглэм тогтоох, ...бэлэн байдлыг хангуулах үүргийг өгч, улмаар үүний дараа Булган аймгийн онцгой комиссоос мөн л хорио цээрийн дэглэх тавьж байсан. Ингэснээр гэрээний хугацаа болон төлбөр орж ирэх үед хөл хорио тавигдсантай холбогдуулан малчид махаа авч ирж өгөх боломжгүй болж Б******* х******* ХХК-ийн захирал Т.Л******* миний бие өөрөө хөргүүртэй машин, жолоочтой хөлсөлж, Аймгийн онцгой комиссоос зшөөрөл авч байж малчдаас махыг очиж авах ажлыг зохион байгуулж байсан.

Улмаар гэрээнд заасан хугацаанд санхүүжилт орж ирээгүй оройтсон бөгөөд хорио цээрийн дэглэм зарлагдаж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж байсан болох нь нийтэд илэрхий нөхцөл байдал бөгөөд үүнтэй холбогдуулан махны үнэ нэмэгдсэн, иргэд малчид махаа авчирч өгч чадахгүй болсон тул өөрөө машин тэрэг хөлсөлж, аймгийн онцгой комиссоос зшөөрөл авч байж малчдаас махыг нь очиж авах зэрэгт зардал өндөр гарч байсан ба энэ талаар захиалагч К******* с******* ХХК-ийн захирал Б.Д-д тайлбарлаж, мах бэлтгэн нийлүүлэх боломжгүй тухай мэдэгдэж улмаар урьдчилан төлсөн байсан мөнгийг буцаан шилжүүлж эхэлсэн.

Хорио цээрийн дэглэм тавьсан буюу давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан гарсан зардал нь Х аймаг М сумаас Я.Наас мах авахад - БУН дугаартай Волво машины жолооч Т.Б болон ачигч, мал эмнэлгийн бичиг зэрэг зардалд 2,535,000 төгрөг, баримт 1, 82-88 БУА дугаартай машины жолооч Л.Б болон ажигч, мал эмнэлгийн бичиг зэрэг зардалд 2,595.000 төгрөг, баримт 2, Булганаас Улаанбаатар руу К******* с*******ийн Бд хонины мах ачихад 10 ачигчид 200,000 төгрөг, /Баримт 3/ 09-74 БУЛ дугаартай өөрийн машинаар өөрөө жолоо барин Х аймаг М сум 3 удаа очиж ачихад түлшний зардалд 900,000*3=2.700.000 төгрөг, Булган аймаг Булган сум болон Гурванбулаг сумаас мах очиж авахад 850,000 төгрөг, Булган аймгийн Т, Б- , С сумаас - БУН дугаартай волво машинтай мах авахаар очсон зардалд 3,500,000 төгрөг зэргээр маш их төллөөгүй зардлууд гарсан. Ингээд нийт 12,380,000 төгрөгийн зардал баримтаар гарсан болно.

Уг зардал нь нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаа хэмжээгээр төлбөрөө шилжүүлээгүйгээс шалтгаалан хугацаа алдаж, улмаар давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлт нөхцөл байдал үүссэнээс шалтгаалан гарсан хохирол тул уг төлбөрийг нэхэмжлэгчид төлөхгүй байх үндэслэлтэй гэж үзэн нэхэмжилсэн дүнгээс хасуулахаар тайлбар татгалзлаа баримтын хамт гаргасан болно.

Иргэний хуулийн 356 дугаар зүйлийн 356.2-т Гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хугацаанд нь хүлээн аваагүй бол ажлын үр дүн ажил гүйцэтгэгчийн эзэмшилд байсан ч гэсэн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас бий болох үр дагаврыг захиалагч хариуцна гэж заасан бөгөөд улс орон даяар ковид-19 цар тахлын хөл хорио тавьж, улмаар зорчих хөдөлгөөн бүрэн хаагдсан байхад гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр ажиллаж, улмаар нэхэмжлэгч К******* с******* ХХК-иас Булган аймгийн онцгой комисст хүргүүлсэн бичгийн дагуу зшөөрөл авч, орон нутгуудад зорчин малчдаас махыг авч, гэрээгээр хүлээсэн үүргээ боломжит хэмжээнд гүйцэтгэсэн бөгөөд үүнтэй холбогдуулан гарсан зардал 12,380,000 төгрөгийг захиалагч буюу нэхэмжлэгч К******* с******* ХХК бүрэн хариуцах учир уг төлбөрийг буцаан шаардсаныг эс зшө тайлбар татгалзлаа гаргасан.

Ингээд дээрх тооцооны үлдэгдэл 11,238,800 төгрөг нь дээрх Мах бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний дагуу хүнд нөхцөлд гэрээний үүргээ зохих хэмжээнд биелүүлж ажилласан Б******* Х******* ХХК-ийн ажил гүйцэтгэх тухай гэрээний дагуу олгогдох хөлс болно. Учир нь дээрх мал мах бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд мөн ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Мөн хуулийн 4.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацаад талууд тохиролцон тодорхойлно, 4.2-т Ажил гүйцэтгэсний хөлсний талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнийн жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр тооцож хөлс төлнө гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд дээрх ажил гүйцэтгэх гэрээний нийт дүн нь 1 тэр бум гаруй төгрөг бөгөөд гэрээ бүрэн биелсэн тохиолдолд уг гэрээний үнийн дүнгийн 8-10 хувьтай тэнцэх хэмжээний хөлс олгохоор тохиролцсон тухай хариуцагчийн төлөөлөгч Т.Л******* тайлбарласан бөгөөд гэрээ бүрэн биелээгүй хэдий ч Иргэний хуулийн 6.2-т ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж заасан бөгөөд гэрээний зохих хэсэг буюу гэрээгээр тохирсон нийт нийлүүлэх 180 тн мах нийлүүлэх ажлын тодорхой хэсэг буюу 29,836 кг буюу 29.8 тн махыг бэлтгэн нийлүүлсэн байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагч талаас төлж барагдуулах ёстой тул дээрх 11,238,800 төгрөг нь гүйцэтгэсэн ажлын хэсэгт тохирсон ажлын хөлс болно.

Иймд гүйцэтгэсэн ажлын хэсэгт тохирсон ажлын хөлсийг буцаан шаардах нь үндэслэлгүй тул дээрх төлбөрийг мөн төлж барагдуулах үндэслэлгүй гэж үзэж байгаа болно.

Иймд мал мах бэлтгэн нийлүүлэх гэрээ-ээр захиалагчаас шилжүүлсэн нийт 456,000,000 төгрөгөөс буцаан төлөх төлөх төлбөр байхгүй болохыг дээрх байдлаар дэлгэрэнгүй тодорхойлон тайлбарлаж холбогдох баримтыг гаргаж өгсөн /244,400,000+125,254,200+62,7,000-12,380,000+11,238,800=456,000,000/ бөгөөд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгөхийг хүсэж байна. гэв.

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгчийн үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй гэх үндэслэлээр гомдол гаргасан байна. Нэхэмжлэл гаргаад жил гаруй хугацаа өнгөрч, шүүх хуралдаан зарлагдаж, удаа дараа хойшилж байсан. Шүүх хуралдааны явцад биш, хүсэлтээ гаргаж, хангуулах боломжтой хугацаа байсан. Уг хэргийн хянан шийдвэрлэхэд хүсэлт нь ямар ч ач холбогдолгүй байна. Д болон Т.Л******* нарын хоорондоо харилцсан зурваст нотлох баримт болчихоор зүйл байхгүй байсан. Үүнтэй би танилцсан. Блоклоход харагдахаа больчихдог гэдэг асуудал худлаа байна. Хэдэн жилийн өмнө харилцсан зурвасыг ямар ч хугацаанд блоклоод, үзлэг хийх боломжтой байсан. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаж буй давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Махны үнийн зөрүүний хувьд онцгой байдал зарласны улмаас гарсан зардал, нэмэлт зардлуудын хувьд гэрээнд маш тодорхой тусгасан. Мах бэлтгэн нийлүүлэхтэй холбоотой зардлыг бэлтгэн нийлүүлэгч тал хариуцна гээд маш тодорхой тусгасан байгаа. 09 дүгээр сарын гэрээний хувьд хэзээ мөнгө өгч, авах талаар тусгаж, ер*******ий гэрээ байгуулсан. 11 дүгээр сарын гэрээний хувьд хэдэн тонноор, мөнгөө хэзээ, яаж шилжүүлэх талаар маш тодорхой заасан. Төрийн банкнаас уг мөнгийг бага зэрэг хоцорч шилжүүлсэн. Гэрээнд зааснаар тус хугацаанд Б******* х******* ХХК руу мөнгийг шилжүүлэх ёстой байсан боловч дөр хоногийн дараа мөнгийг шилжүүлсэн. Харин бэлтгэн нийлүүлэгч ажлаа гүйцэтгэж чадахгүй байгаа тохиолдолд уг мөнгийг бүгдийг нь буцаагаад өгөх боломжтой байсан. Анхан шатын шүүх гэрээнд заасан үнийг 800 төгрөгөөр нэмэгдүүлж, 14 сая гаруй төгрөгийг манай нэхэмжлэлээс хасаж тооцсон. Онцгой байдалтай холбоотой асуудал, тодорхой хэмжээний зардал гарсан байх гэж үзэж манайх маргаагүй. Анхан шатын шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Т.Л*******, түүний өмгөөлөгч Ц.М*******-******* нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нь манай компани гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болгож эхний удаа 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 350,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 106,000,000 төгрөг, нийт 456,000,000 төгрөгийг тус компанид шилжүүлсэн. Б******* х******* ХХК нь зхөн 2 удаа нийлүүлэлтээр үхрийн мах 8 тн /8,628.6 кг/, хонины мах 20,9 тн /1020 гулууз/ буюу нийт 71,558,160 төгрөгийн үнэ бүхий мах бэлтгэж өгсөн. Гэрээний дагуу 2021 оны 01 дүгээр сарын -ны өдрийн дотор бүх махаа нийлүүлэх үүрэгтэй байсан боловч Б******* х******* компанийн захирал Т.Л******* мах үнэд орсон учир гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж мэдэгдсэн. Үлдэгдэл төлбөр буюу 384,441,840 төгрөгөөс 244,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо 40,041,840 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагчаас гаргуулна гэж,

2а. Хариуцагч тал тухайн үед үхрийн болон хонины махыг гэрээнд заасан үнээр нийлүүлэх боломжгүй болсон тухайгаа илэрхийлж чатаар удаа дараа саналаа хэлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хонины махыг 1кг 6,000 төгрөгөөр тооцож, нийт 20875,7 кг 125,254,200 төгрөгийн хонины мах нийлүүлсэн. Үхрийн махыг 1 кг тутмыг нь 7,000 төгрөгөөр тооцож, нийт 8961 кг, 62,7,000 төгрөгийн үхрийн махыг тус тус нийлүүлсэн. Нийтдээ 187,981,200 төгрөгийн үхэр, хонины махыг К******* с******* ХХК-д нийлүүлсэн. Гэрээг цуцалж 244,400,000 төгрөгийг буцааж өгсөн.

Мах бэлтгэн нийлүүлэх дэд гэрээний 4.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 859,200,000 төгрөгийг төлөх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч тал дээрх мөнгийг хугацаандаа төлөөгүйгээс болоод мах бэлтгэн нийлүүлэх ажил удааширсан. Мөн ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан малчдаас очиж мах авах болсон. Малчдаас очиж мах авах ажилд 12,380,000 /жолоочийн хөлс г.м/ төгрөгийн зардал гарсан.

Энэ зардал нь нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаандаа мөнгөө шилжүүлээгүйгээс шалтгаалж гарсан. Тиймээс уг зардлыг нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс хасуулах хүсэлтэй байна.

Нийтдээ 444,761,200 төгрөгийг К******* с******* ХХК-д өгсөн. Үлдэгдэл 11,238,800 төгрөгийн тооцоо байгаа. Уг мөнгийг Б******* х******* ХХК-ийн олох байсан ашиг орлогод тооцвол төлөх бидний хооронд төлбөр тооцоо байхгүй болно. Тиймээс нэхэмжлэлд дурдсан мөнгийг төлөх үндэслэлгүй гэж,

2б. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М*******-******* ...анхан шатны шүүхээс хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон нотлох баримт бүрдүүлэх цуглуулах эрх буюу хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхийн нөхцөл байдлыг тогтоолгохоор үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж,

2в. Хариуцагчийн төлөөлөгч Т.Л******* мал мах бэлтгэн нийлүүлэх гэрээ-ээр захиалагчаас шилжүүлсэн нийт 456,000,000 төгрөгөөс буцаан төлөх төлбөр байхгүй болохыг дээрх байдлаар дэлгэрэнгүй тодорхойлон тайлбарлаж холбогдох баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгөхийг хүсэж байна гэх агуулгаар тус тус давж заалдах гомдол гаргасан.

3.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3а.Тодруулбал: Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М*******-******* давж заалдсан гомдолдоо ...хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхийн нөхцөл байдлыг тогтоолгохоор үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх гомдол үндэслэлтэй байх ба 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хүсэлт хянан шийдвэрлэх тухай 132/Ш32024/01897 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн гар утсанд үзлэг хийлгүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа үндэслэлээ нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т ...харин хариуцагч тал 8,961 кг үхрийн мах бэлтгэн нийлүүлсэн гэж маргаж байгаа боловч энэ талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг ханган, үзлэг хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт байсан эсэхийг тодруулах ажиллагааг хийх боломжтой байсан боловч хэрэгжүүлээгүй тул хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

4.Ийнхүү шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 132/ШШ2024/00479 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М*******-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангаж, хариуцагчийн төлөөлөгч Т.Л*******ийн давж заалдсан гомдлыг хэлэлцэхээс татгалзсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 358,159 /гурван зуун тавин найман мянга нэг зуун тавин ес/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 1.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР

Л.АРИУНЦЭЦЭГ