| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/05166/И |
| Дугаар | 102/ШШ2016/04423 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2016/04423
2016 оны 6 сарын 22 өдөр
|
Дугаар 102/ШШ2015/04423 |
Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Сөүлийн гудамж, Мандал оффисын байранд байрлах “Мандал Женерал даатгал” ХХК /РД:5473489/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 73/4 дүгээр байр, 63 тоот хаягт оршин суух Боржигон овогт Долгормаагийн Гантөр /РД:ИД80081891/-д хобогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 341.363 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Гантөр нь 2010 оны 7 дугаар сарын 08-ний өдөр Мобиком корпораци ХХК-тай 20123958 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж, 99889928 дугаар авч ашигласан. 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан. 2013 оны 5 дугаар сар, 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлбөр 227.575 төгрөг болсон ба гэрээнд заасны дагуу 0.3 хувийн алдангий тооцож, алданги нь 113.787 төгрөг болсон байна. “Мандал Женерал Даатгал” ББСБ ХХК-нь Мобиком корпораци ХХК-тай Төлбөр тасалдлын даатгалын гэрээтэй бөгөөд уг гэрээний дагуу Мобиком корпораци ХХК нь “Мандал Женерал Даатгал” ББСБ ХХК-иас нөхөн төлбөрт 227.575 төгрөг хүлээн авсан. Иймд хариуцагчаас 341.363 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 341.363 төгрөгийг 2016 оны 7, 8 дугаар саруудад багтаан 2 хувааж төлөх саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 341.363 төгрөгийг хариуцагчаас 2016 оны 7, 8 дугаар саруудад багтаан 2 хувааж авахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мандал Женерал даатгал” ХХК /РД:5473489/ нь хариуцагч Д.Гантөрд холбогдуулан төлбөрт 341.363 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 341.363 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлжээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.250.92 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ““Мандал Женерал даатгал” ХХК /РД:5473489/-ийн нэхэмжилсэн 341.363 төгрөгийг 2016 оны 7, 8 дугаар сард хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Д.Гантөрийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.250 төгрөг 92 мөнгөний 50 хувь буюу 5.625 төгрөг 46 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь буюу 5.625 төгрөг 46 мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Мандал Женерал даатгал” ХХК /РД:5473489/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ